- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь 297х210 мм-ийн хэмжээтэй, 200 гр/м–ын жинтэй, 80%2-иас дээш цайралт бүхий, бал, бэхээр болон компьютер хэрэглэж бичихэд тохиромжтой сайн чанарын цаасан дээр хэвлэгдсэн байна.
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь дэвсгэр хээний цогцолбор, хүрээ хээ, нүдэнд үл үзэгдэх хэвлэлт, үндсэн бичвэр зэргээс бүрдэх бөгөөд эдгээр нь чанарын өндөр түвшинд үнэт цаасны хэвлэлийн нууцлалтайгаар хэвлэгдсэн байна.
3. Гэрчилгээний нийт гадаргууг дүүргэж байрлах дэвсгэр хээ нь гэрчилгээний нүүрэн талд хоёр захаасаа төв рүүгээ цайвар ногооноос цайвар хул шаргалруу ууссан өнгөөр хэвлэгдсэн байх ба суурь хээ, бичил бичвэр, соёмбоны суурь хээ, алхан хээ, бичвэр хээ, соёмбо зэргээс, гэрчилгээний ар талд суурь хээ, алхан хээ зэргээс тус тус бүрдсэн цогцолбор хээ юм.
3.1. Суурь хээг түмэн наст хээ болон алхан хээг хослуулсан хамар хээг 0,09 хэмжээтэй нарийн зураасааар товойлгон урласан байх бөгөөд тодорхой хэсгүүдэд тогтмол бус хэмнэлтэйгээр нууцлалын түвшинд хэвлэгдсэн байна.
3.2. Гэрчилгээний гарчиг бичвэрийг дэвсэж 0,6 пунктын хэмжээтэй "Монгол Улс, Улсын Бүртгэлийн Гэрчилгээ" гэсэн 37 мөр бүхий долгионтсон бичил бичвэр байрлана.
3.3. Гэрчилгээний зүүн дээд хэсэгт байрлах алтан соёмбыг суурилаж нарийн зураасуудаар нууцлалын тодорхой хэмнэлтэйгээр хэвлэгдэх соёмбоны суурь хээ байрлана.
3.4. Дэвсгэр хээний доод хэсэгт үндэсний алхан хээг тодорхой хэмнэл, өнцгүүдээр зурагдсан нарийн зураасуудаар дүүргэж хэвлэсэн байна.
3.5. Дэвсгэр хээний төв хэсэгт тодорхой хэмнэлүүд бүхий өөр хоорондоо харилцан адилгүй өнцгүүдээр зурагдсан зургаан талт нарийн зураасаар хэвлэгдсэн соёмбо байрлана.
3.6. Соёмбоны дээд талд тодорхой хэмнэлүүд бүхий нарийн зураасаар дүүргэгдэж хэвлэгдэх "Монгол Улс", соёмбоны доод талд "Улсын Бүртгэлийн Гэрчилгээ" гэсэн бичвэр хээнүүд тус тус байрлана.
3.7. Гэрчилгээний ар талд, нүүрэн талд байрлах суурь хээ болон алхан хээг тэдгээрээс хэмнэлийн зөрүүтэйгээр хэвлэсэн байна.
4. Дэвсгэр хээ болон гэрчилгээний үндсэн бичвэрүүдийг хашиж хүрээ хээ байрлах бөгөөд улаан туяа бүхий хар ногоон өнгөөр хэвлэгдсэн байна. Хүрээ хээ нь тодорхой хэмнэл бүхий угалзсан нарийн зураасан хээ, бичил бичвэр, булангийн хээ, алхан хээ зэргээс бүрдэнэ.
5. Гэрчилгээний нүүрэн талын төв хэсэгт соёмбо болон гэрчилгээний ар талын доод хэсэгт "Улсын Бүртгэлийн Гэрчилгээ" гэсэн бичвэрүүдийг тус тус нүдэнд үл үзэгдэх будгаар хэвлэсэн байх ба эдгээрийг зөвхөн тусгай зориулалтын гэрлээр харахад зориулагдсан байна.
6. Гэрчилгээний нүүр болон ар талд батлагдсан загварын дагуу үндсэн бичвэрүүд байрлана:
6.1. Гэрчилгээний зүүн дээд буланд алтан соёмбоны дээр "УБ-2", баруун дээд буланд "Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолоор батлав" гэсэн бичилтүүд байрлана.
6.2. Гэрчилгээний дээд хэсэгт "Монгол Улс, Улсын Бүртгэлийн Гэрчилгээ" гэсэн гарчиг бичилтийг гэрчилгээний хүрээ хээний өнгөөр хэвлэсэн байна.
6.3. Гэрчилгээний үндсэн бичвэрүүд дээрээсээ дараахь дарааллаар байрлана. Үүнд:
-1-2 дахь мөр: Зүүн дээд буланд бүртгэсэн "Он, сар, өдөр", баруун дээд буланд "Улсын бүртгэлийн дугаар", "Регистрийн дугаар" /2мөрөнд багтана/.
-3-5 дахь мөр: "Хуулийн этгээдийн нэр, хэлбэр", "Үүсгэн байгуулах баримт бичиг", үүсгэн байгуулсан "Шийдвэр", "Дугаар", "Огноо"(4 мөрөнд багтана).
-6 дахь мөр: "Код", "Үйл ажиллагааны чиглэл" (3 мөрөнд багтана).
-7 дахь мөр: "Хугацаа", "Гишүүдийн тоо", "Өөрийн хөрөнгийн хэмжээ (мян.төг)".
-8 дахь мөр: "Хуулийн этгээдийн хууль ёсны хаяг" (2 мөрөнд багтана).
-9 дэх мөр: "Бүртгэсэн байгууллагын нэр" (2 мөрөнд багтана). 9 дэх мөрийн зүүн доод талд тамга дарах зайнд "Тамга" гэсэн бичилт голлож байрлана.
Гэрчилгээний арын хэсэгт харилцагч банкны бүртгэл, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл, "Энэхүү гэрчилгээг хуурамчаар үйлдсэн этгээдэд Монгол Улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Улсын бүртгэлийн гэрчилгээ засвартай бол хүчингүй." гэсэн бичвэрүүд байрлана.
7.Улсын бүртгэлийн гэрчилгээ нь загвар, хэвлэлтийн хувьд үнэт цаасны хэвлэлтийн нууцлалын дээд түвшинд хамрагдана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A