A

A

A

Бүлэг: 1979
/ЗГ-ын 2012-06-13-ны 204 тоот тогтоолоор хүчингүй болгосон/
 
 
Засгийн газрын 1993 оны 146 дугаар тогтоолын 1-р хавсралт

Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
1.Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал олгох ажлыг Засгийн газраас бүрэлдэхүүнийг нь баталсан комисс /цаашид "комисс" гэнэ/ эрхэлнэ.
2.Шагналыг 5 жилд 1 удаа монгол хэл, монголын утга зохиол хийгээд дорно дахины, түүний дотор төвд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан Монгол улсын болон гадаадын иргэн 5 хүртэл хүнд олгоно.
З.Уг шагналд шилдэг бүтээл туурвисан монгол улсын болон гадаадын иргэний нэрийг зохиол бүтээлийнх нь хамт эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд, сургууль, уран бүтээлийн холбоод, хамт олон, хүмүүс дэвшүүлнэ.
4.Шагналд нэр дэвшигчийн туурвисан шилдэг бүтээл нь хэвлэгдэн олны хүртээл болсон байх бөгөөд тэр нь хамтын бүтээл байж болно.
5.Шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар холбогдох материалыг хүлээн авах  хугацааг комисс 1 жилийн өмнө зарлах бөгөөд шагнал олгохоос 3 сарын өмнө материал хүлээн авахыг зогсооно.
6.Комисс уншигч, үзэгчдийн саналыг харгалзан үзэж шагнал олгох тухай асуудлыг бүтээл нэг бүрээр хэлэлцэж комиссын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
7.Шалгарсан нэг бүтээлд олгох шагналын хэмжээ 30 мянган төгрөг байна.
8.Шагналыг Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий энгэрийн тэмдэг, үнэмлэхийн хамт их эрдэмтний мэндэлсэн өдрийг тохиолдуулан комиссоос олгоно. Хамтын бүтээл нь шалгарсан хүн бүрт энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох бөгөөд бүтээлд олгосон мөнгөн шагналыг хамтран туурвисан хүмүүсийн дунд олгоно.
 
---оОо--