A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАГДАГЧДАД ОЛГОХ ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙДЛОЛТ /ЗГ-ын 2012-06-13-ны 204 тоот тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
/ЗГ-ын 2012-06-13-ны 204 тоот тогтоолоор хүчингүй болгосон/
 
 
Засгийн газрын 1993 оны 146 дугаар тогтоолын 2-р хавсралт

Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАГДАГЧДАД ОЛГОХ ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙДЛОЛТ
 
Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналаар шагнагдагчдад олгох энгэрийн тэмдэг нь шармал жижиг цагирагаар өөр хоорондоо холбогдсон хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дээд хэсэг нь 1,5 см-ийн өндөртэй, 2 см урттай, трапец хэлбэрийн хөх цэнхэр өнгийн тууз, туузны дээд талаар угалзаар хээлсэн, доод талаар дан алтан шаргал өнгийн эмжээртэй байна. Тэмдгийн доод хэсэг нь 4 см-ийн голч бүхий алтан шармал дугуй дээр их эрдэмтний цээж дүрийг мөнгөлөг өнгийн металлаар товойлгон гаргасан байна.

 ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Үнэмлэх нь 6 см х 10 см-ийн хэмжээтэй, улаан хүрэн өнгийн материалаар хийсэн зөөлөвч бүхий хавтастай, хавтасны нүүрэн дээр "Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналын үнэмлэх" гэж монгол бичгээр алтан үсгээр товойлгон бичсэн, хавтасны дотор тал нь мөнгөлөг өнгийн түмэн насан хээ бүхий шар дэвсгэртэй байна.
Үнэмлэхийн хавсралтын эхний нүүрэн дээр "Үнэмлэх" гэж, дараачийн нүүрэн дээр "...танд монгол хэл, монголын утга зохиол, дорно дахины судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж дорвитой хувь нэмэр оруулсны учир академич, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал олгов" гэж, түүний доод хэсэгт  "Комиссын дарга      Нарийн бичгийн дарга  оны    сарын    -ны өдөр" гэж тус тус бичсэн байна.
 
---OOO---