A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 135 дугаар
                               тогтоолын хавсралт
 
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ
 
Нэг. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад
 байх объектууд
 
            1. Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв.
 
            2. Мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг.
 
            З. "Изотоп" төв.
 
            4. Байгалийн голомтот халдварт өвчнөөс эсэргүүцэн судлах үндэсний төв.
 
            5. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төв лаборатори.
 
            6. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори.
            7. Алтан-Өлгий дэх оршуулгын газар /Энэ заалтыг 2004 оны 231 дүгээр тогтоолоор нэмсэн/
            8. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн /Энэ заалтыг 2005 оны 252 дугаар тогтоолоор нэмсэн,2010-06-09-ний 146-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
            9.  Стандартчилал, хэмжил зүйн төвийн байр /Энэ залтыг Засгийн газрын 2007 оны 24 дүгээр тогтоолоор нэмсэн/.
             10. Улаанбаатар, Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр.
             (Энэ хэсгийг 2008-06-25-ны 270-р тогтоолоор нэмсэн)
            11.Дархан  хотын ус хангамжийн эх үүсвэр
             (Энэ хэсгийг 2009-04-29-ний 134-р тогтоолоор нэмсэн)
            12.Гадаадын иргэн,харьяатын асуудал эрхлэх газрын төв байр
             (Энэ хэсгийг 2009-12-02-ны 352-р тогтоолоор нэмсэн).
            13.Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн  төв байр
            14."Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн  газар
             15."Улсын мал эмнэлэг,ариун цэврийн төв лабораори" улсын төсөвт үйлдвэрийн газар
            16. Ховд хотын ус хангамжийн эх үүсвэр
            17. Дөргөний усан цахилгаан станц
            18. Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэр
            19. Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэр
            20. Дулааны III цахилгаан станц, Дулааны IY цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд            
            21.Татварын ерөнхий газрын төв байр
              (13-р хэсгийг 2010-05-19-ний 120, 14,15-р хэсгийг 2010-06-02-ны 142-р тогтоолоор, 16-21 дэх хэсгийг 2011-11-23-ны 333-р тогтоолоор тус тус нэмсэн)
 
 
Хоёр. Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад
 байх объектууд
 
            1. Эрдэнэт, Дархан,  хотын ус хангамжийн эх үүсвэр.
            (Энэ хэсэгт  2008-06-25-ны 270, 2009-04-29-ний 134-р тогтоолоор өөрчлөлт орсон).
           (1 дэх  заалтыг 2011-11-23-ны 333-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
            2. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах.
 
            З. "Дулааны Ш цахилгаан станц", "Дулааны IҮ цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд.
           (3 дахь заалтыг 2011-11-23-ны 333-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
            4. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс /Энэ заалтыг 2005 оны 150 дугаар тогтоолоор нэмсэн/.
            5."Цагааннуур" худалдааны чөлөөт бүс (Энэ заалыг 2008 оны 227-р тогтоолоор нэмсэн).
            6.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 18 мгв-ын цахилгаан станц, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж/ЗГ-ын 2012-4-25-ны 131-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/
 
Гурав. Цагдаагийн гэрээт хамгаалалтад
байх объектууд
 
            1. Монгол банк, арилжааны төв банкууд, тэдгээрийн нийслэл, аймаг, хотын салбар банкууд.
 
            2. Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн үйлчилгээний танхим.
            3. Ашигт малтмал ашиглах лиценз бүхий аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйлдвэрлэлийн талбай /Энэ заалтыг Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор нэмсэн/
           4. Нарантуул олон улсын худалдааны төв, Да хүрээ автотехникийн зах.   
           5. Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутаг, тээвэрлэлтийн зам, Оюу толгойн зэс, алтны ордын бүс нутаг.
          6. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр
        (4-6 дахь хэсгийг 2011-11-23-ны 333-р тогтоолоор нэмсэн)
 
Дөрөв. Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объектууд /Энэ зүйлийг Засгийн газрын 2007 оны 223 дугаар тогтоолоор нэмсэн/
 
 1. Гадаадын Элчин сайдын яам болон Дипломат төлөөлөгчийн газар.
 
2. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар.
2. Гадаадын Элчин сайдын яам, Дипломат болон НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрыг цагдаагийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдон гарах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.
 
 
---оОо---