- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1997 оны 194 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг.Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, түүнийг сайжруулах шаардлага
МОНГОЛ УЛСЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Цус,цусан бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж эхэлсэн анхны жилдээ буюу 1963 онд 1700 донорт үйлчилж, 400 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол одоо жилд 15000-16000 донорт үйлчилж, 8-10 нэр төрлийн нийт 3000-3500 литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна.
Гэвч цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн байдал нь эмнэлгүүдийн зайлшгүй хэрэгцээнээс ихээхэн хоцорч байна. Тухайлбал, өнөөгийн байдлаар эмнэлгүүдэд хэрэгцээтэй улаан эсийн бэлдмэлийн 80-85 хувь, сийвэнгийн бэлдмэлүүдийн 60 хувийг хангаж, ялтаст эс, цагаан эс, уургийн бэлдмэл, бүлэгнүүлэгч хүчин зүйлүүд зэрэг өндөр идэвхтэй бэлдмэлүүдийг үйлдвэрлэх боломжгүй байдалд хүрчээ. Мөн сүүлийн жилүүдэд донорын хөдөлгөөн, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид тавих анхаарал бүх шатанд суларснаас донорын тоо эрс буурч, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэвийн явуулах тоног төхөөрөмжгүй болсон нь эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй бөгөөд найдвартай хангалт алдагдаж, олон хүнийг хамарч болох байгалийн гамшиг, элдэв ослын үед шаардагдах улсын ямар ч нөөцгүй байх зэрэг ноцтой сөрөг үр дагаварт хүргэсэн байна. Энэ бүхнээс үндэслэн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Хоёр. Зорилго, зорилт
Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн зорилго нь сайн дураар авлагагүйгээр цусаа өгөгч донорын хөдөлгөөнийг бүх талаар дэмжин өрнүүлэх, энэ үндсэн дээр эмнэлэг, иргэний хамгаалалтад шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ямар ч аюулгүй бөгөөд чанарын бүрэн баталгаатай бүтээгдэхүүнээр найдвартай хангах үйлдвэрлэл, үйлчилгээг бүрдүүлэн төлөвшүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн үндсэн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
1.Сайн дураараа авлагагүйгээр цусаа өгөх хөдөлгөөнийг хүн амын дунд өрнүүлж, донорын эгнээг өргөтгөн, улсын хэмжээний нийт донорын тоог 20000-22000-д хүргэх ба сайн дурын авлагагүй донор, байнгын идэвхтэн донорын тооны харьцааг нийслэлд 4:1, аймгийн түвшинд 1:1 болгоно.
2.Цусны үйлдвэрлэл, хадгалалт болон чанарын хяналтын зориулалттай тоног төхөөрөмж, технологийг шинэчилж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи эзэмшин, үндэсний түвшинд бүтээгдэхүүний нэр төрлийг 18-20-д хүргэж чанарын баталгааг найдвартай болгоно.
3.Цусаа өгөгч доноруудын эрүүл мэндийг хамгаалах, цус сэлбүүлэгчдийг цусаар дамждаг бүх төрлийн халдвараас найдвартай сэргийлэхийн тулд чанарын хяналтын түвшинг олон улсын стандартын шаардлагын хэмжээнд хүргэж хүний дархлалын олдмол хам шинж, вируст гепатит В, С, тэмбүү, бруцеллёз зэрэг өвчний лабораторийн шинжилгээг цусны албаны бүх байгууллагад хийж баталгаажуулдаг болно.
4.Цусны албаны удирдлагын менежмент, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, найдвартай байдлыг хангана.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 1997-2000 онд хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт
1.Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэх ба тэдний үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохицуулах ажлыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гэрээний дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэг гүйцэтгэнэ.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгуулах гэрээний төслийг боловсруулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавьж мэдээлэх, дүгнэх үүргийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам гүйцэтгэнэ.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
1.Цус, цусан бүтээгдэхүүний борлуулалтын орлого;
2.Улсын болон орон нутгийн төсөв;
3.Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, сонирхогч бусад олон улсын байгууллага, гадаад орны хандив, тусламжийн хөрөнгө;
4.Бусад.
Зургаа.Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох
Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ бүрээр хагас, бүтэн жилээр тооцон гаргаж, урьдчилан тооцсон үр дүнтэй зэрэгцүүлэн дүгнэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Монголын Улаан Загалмайн нийгэмлэг жил бүр нэгтгэн гаргаж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад тайлагнана.
Долоо.Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
¹
|
Хийж гүйцэтгэх ажил
|
Хариуцах эзэн
|
Хугацаа
|
Гарах үр дүн
|
|
I зорилт.Донорын эгнээг өргөтгөх тухай
|
|||
1
|
Өөрийн орны хүн амын онцлогт тохирсон донорын эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн бо-ловсруулж мөрдөх.
|
МУЗН
Цусны төв
|
1997 он
|
Донор бүрийн эрүүл мэндийг хянах, бү-тээгдэхүүний аюул-гүй байдлыг хангах журам, мэдээллийн бааз бүрдэнэ.
|
2
|
Донорын эгнээг өргөжүүлэх хүн амыг авлагагүй донорын хөдөлгөөнд хам-руулах ажлыг суртал-чилгааны бүхий л хэл-бэрийг ашиглан тогтмол явуулах.
|
МУЗН
Цусны төв
Аймаг, хотын салбар станцууд
|
1997-2000
|
Авлагагүй сайн дурын донорын эгнээ өргөжиж,60-75 хувьд хүрнэ.Цус,цусан бү-тээгдэхүүний хан-гамж сайжран, өө-рийн орны хэрэгцээг бүрэн хангана.
|
3
|
18-50 насны эрүүл иргэд цусаа сайн дураараа өгөх хөдөлгөөн өрнүүлэх
|
МУЗН,
Донорын холбоо, Залуучууд оюутны байгуул-лага, шашны байгуул-лага, Засаг дарга нартай хамтран
|
1997 оноос тогтмол
|
Сайн дурын авлагагүй донорын эгнээ өргөжиж, цус, цусан бүтээгдэхүүний хан-гамж сайжран, доно-рын тоо 20000-22000-д хүрнэ.
|
4
|
Байгалийн болзошгүй гамшиг, үйлдвэрлэлиийн болон тээврийн томоохон осол, зарим халдварт өвчний болзошгүй дэгдэлтийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бий болгох.
|
МУЗН,
Улсын байнгын онцгой комисс, Улсын иргэний хамгаалал
тын газар
|
1998 он
|
Болзошгүй гамшгийн үед шаардагдах зохих хэмжээний улсын нөөцтэй болно.
/альбумин, хуурай болон хөлдүү сийвэн гэх мэт./
|
5
|
Доноруудад үзүүлэх зарим хөнгөлөлт, тэдний эрүүл мэндийг хамгаалах болон нийгмийн асуудлыг шийд-вэрлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.
|
МУЗН
|
1997 он
|
Донорын эгнээг өргөтгөж, бүх нийтийн сайн дурын хө-дөлгөөн болгон өрнүүлнэ.
|
|
П зорилт.Цусны албаны зориулалтын тоног төхөөрөмжийг шинэчилж, цус, цусан бүтээгдэхүүнийг тохирсон хэлбэр, хэрэгцээт хэмжээгээр нь чанарын өндөр түвшинд ханган үйлдвэрлэх талаар
|
|||
1
|
Цус, цусан бүтээгдэхүүний одоогийн болон хэтийн хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, түүнийг хангах.
|
ЭМНХЯ, Цусны төв,МУЗН
|
1997-2000
|
Зохистой хэрэгцээг хангахад шаардагдах донорын тоог тогтоох, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулна.
|
2
|
Шаардлагатай бүтээгдэхүү-
нүүдийг бэлтгэх, хадгалах
зориулалтын аппарат,тоног төхөөрөмжөөр хангах төсөл хэрэгжүүлэх.
|
МУЗН,
ЭМНХЯ
|
1997-2000
|
Эмнэлгийн байгуул-лагуудыг 18-20 төрлийн чанарын батал-гаатай бүтээгдэхүүнээр хангах.
|
3
|
Цусны үйлдвэрлэлд шаардагдах хэрэгслээр /1 удаа хэрэглэх/ найдвартай хангагдсан байх.
|
МУЗН,
Цусны төв
|
Тогтмол
|
Цус, цусан бүтээг-дэхүүнээр халдвар тархах явдлыг таслан зогсоож, бү-тээгдэхүүний чанар сайжирна.
|
|
Ш зорилт.Донорын эрүүл мэндийг хамгаалах, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын баталгааг хангах талаар
|
|||
1
|
Донорын эрүүл мэндийг хянах хяналтын системийг сайжруулах
|
Цусны төв, Аймаг, хотын станцууд
|
Тогтмол
|
Донор болон цус сэлбүүлэгчдийн аюулгүй байдлыг хангана.
|
2
|
Цусаар дамжин халдварлах өвчнөөс сэргийлэх ажлыг олон улсын жишигт хүрсэн арга технологи хэрэглэж гүйцэтгэх.
|
Цусны төв
|
1997 оноос тогтмол
|
ДОХ,вируст гепатит В,С болон бусад шинжилгээг олон ул-сын түвшинд хүр-гэнэ.Цус сэлбэлтийн дараахь вируст ге-патитийн халдварыг 10000 сэлбэлт тутамд 1-ээс хэтрүүлэхгүй болтол багасгана.
|
3
|
Цусны албаны бүх шатанд бүтээгдэхүүн бүр УСТ болон эмчилгээний шаардлага хангасан байх.
|
Цусны төв,Аймаг хотын станцууд
|
1997 оноос тогмтол
|
Цусны албаны бүх шатанд өндөр идэвхтэй бүтээгдэхүүний стандартыг хангана.
|
|
IҮ зорилт.Цусны албаны удирдлага менежментийн асуудал
|
|||
1
|
Цусны албаны эмч, мэргэ-жилтнүүдийг эн тэргүүнд сургаж мэргэшүүлэх.
|
ЭМНХЯ, МУЗН, Цусны төв
|
1997 он
|
1.Нарийн мэргэжил эзэмшинэ.
2.Судалгаа шинжилгээний ажил хийх түвшинд хүргэнэ.
3.Төвийн эмч, мэр-гэжилтнүүдийг багшлах түвшинд хүргэнэ.
4.Орон нутагт бүсчилсэн семинар сур-галт явуулах боломжтой болно.
|
2
|
Цусны албанд шинэ технологи нэвтэрсэнтэй холбоотой чанарын хяналтын үйл ажиллагааг өндөр түвшинд гаргах.
|
МУЗН, Цусны төв
|
|
Цусны албаны бүх түвшинд бүтээгдэхүүний чанар дээ-шилж, хяналтын ажил сайжирна.
|
3
|
"Цус, цусан бүтээгдэхүү-
ний зохистой хэрэглээ" сэдвээр АУИС-ын оюутан болон дипломын дараахь сургалтын хөтөлбөрт то-дорхой тусгах
|
ЭМНХЯ,
АУИС, Цусны төв
|
|
Гемотрансфузиологийн анхны мэдэгдэхүүн олгож, цус, цусан бүтээгдэхүү-ний зохистой хэрэглээнд сургана.
|
4
|
Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, зохистой хэрэглээний асуудлаар сургалтын материаллаг баазыг бий болгох.
|
ЭМНХЯ,
МУЗН,
Цусны төв
|
|
Төвлөрсөн болон алсын зайны сургалт явуулах боломжтой болно.
|
5
|
Орон нутагт бүсийн семинар, сургалт зохиох.
/Аймаг, нийслэлийн эмч, мэргэжилтнүүдийг бүсчилэн хамруулах/
|
МУЗН,
ЭМНХЯ, Цусны төв
|
1997оноос 2 жилд 1 удаа
|
Бүх түвшинд үйлдвэрлэл технологийн дагуу явагдана. Хөрөнгө, төсөв хэмнэх.
|
6
|
Цусны аюулгүй ажиллагааны талаар алсын зайны сургалт явуулах.
|
ЭМНХЯ,
ЭМСАЗТ,
Цусны төв
|
1998 оноос тусгай хөтөл-бөрөөр
|
Хөдөө орон нутагт ажиллаж буй эмч, мэргэжилтэн нарыг сургалтад өргөн хамруулна.
|
7
|
Цусны төвийн үйл ажилла-
гаанд цитаферез, уургийн фракцын аргыг нэвтрүүлж үр дүнг тооцох
|
Цусны төв
|
1997-2000
|
2-3 нэрийн шинэ бэлдмэл гарган авч үр дүнг тооцно.
|
Текст томруулах
A
A
A