A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 164 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ ШУУДАНГИЙН МАРКИЙН УЛСЫН ФОНД БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол  шуудангийн  Маркийн  улсын  фонд /цаашид "Улсын фонд"  гэж нэрлэх/  бүрдүүлэх ажлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
2.Улсын  фонд бүрдүүлэх зорилгоор шуудангийн марк /цаашид "марк" гэж нэрлэх/ шилжүүлэх ажлыг хагас жилд нэг удаа гүйцэтгэх  бөгөөд фондод марк шилжүүлэх, чанарын үзлэг шалгалт, тооллого   хийх байнгын комиссыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын тушаалаар томилон ажиллуулна.
Хоёр.Улсын фондод марк шилжүүлэх
З.Улсын  фондод  цэвэр марк шилжүүлэхдээ дор дурдсан хэмжээг баримтална:
         а/улс  төр,  цаг  үеийн  сэдэвтэй  марк тус бүрээс 100 ширхэгийг;
         б/бусад  бүх төрлийн чөлөөт сэдэвтэй сери марк тус  бүрээс З00 серийг;
         в/блок, клейнбоген тус бүрээс З00 ширхэгийг.
4.Улсын фондод шилжүүлэх маркийг хагас жилээр нь нэг  боодол  болгон боож  лацдана. Боодол бүр дээр маркийн нэр төрөл, тоо ширхэг, номиналь үнэ, үнийн дүнг тодорхойлсон шошго наана.
5.Улсын  фондод  маркийг шилжүүлэх ажлыг байнгын комиссын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
6.Улсын  фондод байхгүй, байвал зохих тоо хэмжээнд хүрээгүй болон сольж шинэчлэх шаардлагатай маркийг нөхөн бүрдүүлэх ажлыг Маркийн улсын фондын асуудал эрхэлсэн байгууллага [/"Монгол  шуудан" компани/ гэснийг 1996 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй] хариуцна.
Гурав.Улсын фондын маркийг хадгалах
7.Улсын  фондын маркийг чанар нь алдагдаж гэмтэхээс бүрэн хамгаалагдсан нөхцөл бүхий байранд тусгай тавиур, сейфэнд  хадгална.
8.Улсын фондын марк хадгалах байрны цонх нь төмөр тортой, нарны гэрэл үл нэвтрэх хөшигтэй, хаалга нь төмөрлөгдсөн байхын дээр  уг  байр  нь цахилгаан дохиоллын системээр тоноглогдсон байна.
 9.Улсын фондын маркийн өрөөний цахилгаан, халаалтын шугамын   угсралт нь гал, усны аюулд нэрвэгдэхгүй байхаар хийгдсэн байна.  Гэрлийн унтраалга, халаалтын системийн крант нь фондын өрөөний гадна талд байна.
 10.Улсын  фондын  маркийн тооллого, чанарын шалгалтыг жил бүрийн хоёрдугаар улиралд хийж, гэмтсэн маркийг шинээр солих, нөхөн сэргээх бүх талын арга хэмжээг тухай бүр авч байна.
 Дөрөв.Бусад асуудал
 11.Маркийн асуудал эрхэлсэн байгууллага болон зах зээлээс олдоогүй маркийг  улсын фондоос авч зарцуулах асуудлыг зөвхөн харилцаа  холбооны асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын тушаалаар  шийдвэрлэж байна.
12.Улсын  фондын  маркийг бүрдүүлэх, хадгалж хамгаалахтай холбогдон гарах зардлыг улсын фондын асуудал эрхэлсэн байгууллага  [/"Монгол  шуудан" компани/ 1996 оны 64 дүгээр тогтоолоор хасав] жилийнхээ төлөвлөгөөнд тусгаж гаргана.
1З.Улсын фондын маркийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын  болон тооллого, үзлэг шалгалт хийсэн дүнгийн талаар харилцаа  холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  мэдээлж байна.
14."Монгол  шуудангийн  маркийн  улсын фонд бүрдүүлэх  журам"-ын аливаа  заалтыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд зохих  хууль тогтоомжийн  дагуу  хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
--------OOO-------