A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
 
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан  "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын  2003 оны 4 дүгээр сарын  23-ны өдрийн 101  дүгээр тогтоолын дагуу Монгол Даатгал ХХК /цаашид "МДК" буюу "компани" гэх/-ийн төрийн эзэмшлийн хувьцааг    100 хувь буюу 15,396,691 /арван таван сая гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун ерэн нэгэн/ ширхэг энгийн багц хувьцааг уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ын аргаар  хувьчлах үйл  ажиллагаанд оролцох гадаадын болон дотоодын  стратегийн хөрөнгө оруулагчдыг  Монгол Улсын Засгийн газар урьж байна.
Тендерийг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-д заасан нөхцөл, болзлын дагуу Төрийн өмчийн хороо /цаашид "ТӨХ" гэх/-ноос зохион байгуулж явуулна. Засгийн газрын шийдвэрээр компанийн төрийн мэдлийн 100 хувийг худалдах доод үнийг 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ ам. доллараар тогтоосон болно. 
Монгол Даатгал компанийг хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /ОУХА/-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу "Бэринг Пойнт" компанийн "Баренц бүлэг" нь  Төрийн өмчийн хорооны зөвлөхөөр ажиллаж байгаа болно.
Тендерт оролцох өргөдөл гаргах/сонирхлоо илэрхийлэх
Даатгалын компани буюу даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, тэдгээрийн оролцоотой консорциум, даатгалын салбарын техникийн түнш болон/буюу менежментийн багийг хоёроос (2) доошгүй жил гэрээгээр ажиллуулах үүрэг хүлээх чадвартай санхүүгийн үйлчилгээний салбарын бусад хөрөнгө оруулагч /банк, санхүүгийн байгууллага болон/буюу эдгээрийн оролцоотой консорциум/ зэрэг шаардлага хангасан хөрөнгө оруулагчдыг өргөдөл гаргаж, сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох хүсэлтэй  этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг дараахь материалын хамт англи буюу монгол хэлний аль нэг дээр бэлтгэж ТӨХ-нд ирүүлнэ. Үүнд:
Өргөдөл,
Зохих журмын дагуу үйлдэж, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ,
Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1,000 /нэг мянган/ ам. долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт,
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг баталгаажуулсан итгэмжлэл,
Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулсан байх шаардлагатай:
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж буй компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Өргөдөл гаргагчийн даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага болон/буюу санал болгож буй техникийн түнш болон/буюу менежментийн багийн туршлагыг батлах чадавхийн талаархи мэдэгдэл,
Тендерт оролцож буй компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд,
Хамгийн сүүлийн санхүүгийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Өргөдөл гаргагч компанийн нийт гаргасан хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй гол хувьцаа эзэмшигчдийн жагсаалт /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, гаргасан шийдвэрийн баталгаа.
Өргөдөл болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг интернет дахь Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудаснаас  буюу энэхүү зар мэдээний ард бичигдсэн хаягаар авч болно. Тендерийн хураамжийг Төрийн өмчийн хорооны дараахь дансанд төлнө.
 
Банкны нэр:                         Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код:                            BOMUMNUB
Дансны нэр:                         Төрийн өмчийн хороо
Дансны дугаар:   3332404
 
Монголбанкны
харилцагч банк:  Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код:                            FRNYUS33
Дансны нэр:                         Монголбанк
Дансны дугаар:   021088506
Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2003 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд  ирүүлнэ.
Урьдчилан шалгаруулах үзүүлэлт
Өргөдөл гаргагч нь тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг хүлээж авахын тулд даатгалын компани буюу даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд эсвэл санхүүгийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулагч буюу санхүүгийн байгууллага эсвэл даатгалын болон санхүүгийн салбарын хөрөнгө оруулагчийн оролцоотой консорциум байхын зэрэгцээ дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
Даатгалын салбарт наймаас  (8) доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх, эсвэл даатгалын салбарт наймаас  (8)  доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай даатгалын салбарын техникийн түнш болон/буюу менежментийн багийг хоёроос (2) доошгүй жил гэрээгээр ажиллуулах үүрэг хүлээх чадвартай байх,
Санхүүгийн байдал нь тогтвортой,  үйл ажиллагааны баялаг туршлагатай байх /үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотолно/,
Хувийн өмчийн хяналттай, гучин (30) хувиас дээшгүй төрийн өмчийн оролцоотой этгээд байх,
Монголын болон гадаад улсын дор дурдсан хуулийн этгээд тендерт оролцохыг хориглоно:
төрийн байгууллага,
төрийн өмчит үйлдвэрийн газар,
улсын төсвөөс санхүүждэг албан газар,
гучин (30) хувиас дээш төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,
улсын төсвөөс санхүүждэг төрийн бус байгууллага.
Урьдчилан шалгаруулалтын үр дүнг мэдээлэх
ТӨХ өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 /арван/ хоногийн дотор урьдчилан шалгаруулалтын шалгуурыг ханган тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг авах болсон эсэх талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдлийг бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат захиа, факс буюу электрон шуудангаар явуулна.
Урьдчилан шалгаруулалтын шалгуурыг хангасан тендерт оролцогчдод мэдэгдлийг тендерийн баримт бичгийн хамт буухиа шуудангаар хүргүүлнэ.
Тендерийн баримт бичиг
Тендерийн баримт бичиг гэдэгт дараахь иж бүрдлийг ойлгоно:
Ерөнхий мэдээлэл,
Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам,
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл.
Хувьчлалын зорилго
Монгол Даатгал компанийг худалдаж авах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид Засгийн газраас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай. Үүнд:
Даатгалын хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг хөрөнгийн зах зээлд үр ашигтай байршуулах үйлчилгээг нэвтрүүлэх,
Даатгалын үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд хүргэж, компанийг хөрөнгөжүүлэх,
Даатгалын үйл ажиллагааны болон компанийн удирдлагын шинэ, боловсронгуй арга барилыг нэвтрүүлэх,
Даатгалын компанийн үйл ажиллагааг өргөтгөж, даатгалын төрлийг нэмэгдүүлэх замаар бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх,
Компанийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн чадавхийг сайжруулах, Компанийн өр төлбөрийг олон улсын даатгалын зохистой туршлагад нийцүүлэн давхар даатгалын цогц, дэлгэрэнгүй хөтөлбөрт хамруулж хамгаалах,
Олон улсын стандартад нийцсэн менежмент болон санхүүгийн тайлангийн систем нэвтрүүлэх.
Тендерийн ажиллагаа
Тендерт оролцогчид техникийн болон санхүүгийн саналаас бүрдэх тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт 2003 оны 11 дүгээр сарын   25-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
"Дэнчин" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг дуусгавар болгох үүрэг хүлээж буйгаа болон санхүүгийн эх үүсвэртэй болохоо батлан тендерт оролцогчоос төлөх 100000 /нэг зуун мянган/ ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Тендерт оролцогчид дэнчинг Монгол Улсын "Монголбанк" дахь ТӨХ-ны 3332404 дугаартай валютын дансанд төлнө.       
Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын долоон /7/ өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана.
Ялагчаар шалгарсан тендерт оролцогчийн дэнчинг худалдан авах үнэд оролцуулан тооцно.
Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон компанийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.  Тендерт оролцогчдыг хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргах бололцоогоор хангана.
Тендерийн саналыг дараахь байдлаар үнэлнэ:
Хөрөнгө оруулагчийн нэр хүнд, бизнесийн чадавхи, санхүүгийн байдал, салбарын туршлага (0-40 оноо),
Санал болгож буй менежментийн (марктингийн) үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-50 оноо),
Монгол ажиллагсдад сургалт явуулах хөтөлбөрийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх талаар санал болгож буй төлөвлөгөөний чанар (0-10 оноо).
Техникийн үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан саналыг шалгаруулна.
 
Санхүүгийн санал нь тендерээр худалдаалагдаж буй компанийн хувь хөрөнгийг худалдан авахаар тендерт оролцогчоос санал болгож буй үнээс бүрдэнэ. Компанийн төрийн эзэмшлийн хувь хөрөнгийн 100 хувийг худалдан авахаар санал болгох үнэ нь 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ ам. доллараас доошгүй байна.
 
Техникийн үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг ханган тэнцсэн, санхүүгийн саналдаа худалдан авах хамгийн өндөр үнийн саналыг ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
 

Монгол Даатгал компанийн тухай
 
Монгол Даатгал улсын үйлдвэрийн газрыг  2001 онд төрийн мэдлийн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсан. Монгол Даатгал компани нь эд хөрөнгө, авто тээврийн хэрэгсэл, хариуцлага, амь нас, эрүүл мэнд болон ашиг сонирхол, агаарын хөлөг, мал, таримал зэрэг чиглэлээр даатгалын ерөнхий эрсдэлээс даатгах үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын тэргүүлэх даатгалын компани юм.
 
2001 онд Монгол Улсын даатгалын нийт зах зээлийн даатгалын бүх ангиллын хураамжийн орлого 5.167 тэрбум төгрөг буюу 4.68 сая ам. долларт хүрсэн. Инфляци болон ханшны хэлбэлзэл зэргээр тохируулвал дотоодын зах зээлийн өсөлт жилд дунджаар 15 хувьтай тэнцэж байна. Монгол Даатгал компани нь нийт зах зээлийн 78.5 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь 3.68 сая ам. доллартай тэнцэж байна. Хэдийгээр дотоодын өрсөлдөгчдийн тоо өсөж байгаа боловч Монгол Даатгал компани нь зах зээлд давамгайлах байр сууриа хадгалж ирсэн бөгөөд компанийн жилийн орлогын өсөлтийн хувь хэмжээ нь нийт зах зээлийн өсөлттэй даатгалын бүх ангиллаар тохирч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Даатгал компанитай үр ашигтайгаар өрсөлдөх хангалттай хөрөнгө, эх үүсвэртэй өөр даатгалын компани дотоодын зах зээлд байхгүй байна.
 
Монгол Даатгал компанийн төв нь нийслэл хот Улаанбаатарт байрладаг. Компанийн төв нь стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх, санхүүгийн хяналт тавих, томоохон харилцагчдын даатгалыг хийх, дансыг хариуцах зэрэг  үндсэн үүрэгтэй.
 
Монгол Даатгал компани улсын хэмжээнд 21 бүс нутгийн салбартай. Үүнээс гадна Улаанбаатар хотод 6 салбар ажиллуулдаг. Салбар бүр нь даатгал хийх, нөхөн олговор олгох эрх мэдэлтэй бөгөөд бүс нутгийн хэмжээнд бие даасан үйл ажиллагаа явуулдаг.
 
Монгол Даатгал компани нийт 275 үндсэн ажилтантай бөгөөд үүнээс 36 нь компанийн төвд ажилладаг. Компанийн төвд ажилладаг хүмүүсийн ихэнх нь гадаадад, ялангуяа Баруун Европын болон Зүүн Өмнөд Азийн орнуудад мэргэжлийн сургалтад хамрагдсан. Тус компани даатгалын төлөөлөгчдийн томоохон сүлжээ ажиллуулдаг бөгөөд энэ сүлжээний нийт хөрөнгө, хүчин чадал нь улсын хэмжээнд даатгалын үйл ажиллагааг өрсөлдөөнгүй явуулах боломжийг олгож байна.
 
Монгол Даатгал компани нь газар ашиглах гэрээний үндсэн дээр газар эзэмшдэг. Гэрээгээр ашиглах газрын нийт хэмжээ нь системийн хэмжээгээр 28276 м2. Гэрээг 5-60 жилийн хугацаатай байгуулдаг ба газрын түрээсийн нийт төлбөр нь жилд 3 сая төгрөг болдог.
 
Монгол Даатгал компанийн бизнесийн үйл ажиллагаа цаашид өсөх асар их потенциал боломжтой. Энэ боломжийг хөрөнгө оруулалт хийх, олон улсын стандартын үйл ажиллагаа, менежмент болон маркентингийн стандартыг нэвтрүүлэх, олон улсын даатгал болон давхар даатгалын зах зээлд оролцох зэргээр хэрэгжүүлнэ.
 
Эрнст Энд Янг компани 2001 оны 12 дугаар сарын 31-нд дууссан санхүүгийн жилийн байдлаар гаргасан санхүүгийн тайлан тэнцлийг хөндлөнгийн хяналтаар баталгаажуулсан. Эрнст Энд Янг нь одоо 2002 оны хөндлөнгийн хяналтыг хийж байгаа. Хөндлөнгийн хяналтаар баталгаажуулсан 2000-2001 оны жилийн эцсийн байдлаархи үлдэгдлийн тэнцэл болон орлого, үр дүнгийн тайлангийн нэгтгэлийг дараахь хүснэгтээр харуулав. Эдгээрийг хөндлөнгийн хяналтын тайлангаас авсан бөгөөд тайлангаас санхүүгийн тайланг дагалдах тайлбартай танилцаж болно.
 

ҮЛДЭГДЛИЙН ТЭНЦЭЛ
(мянган төгрөгөөр)
 
 
2000
 
2001
Хөрөнгө
 
 
 
 
Бэлэн мөнгө ба дансны үлдэгдэл
 
2,483,074,258
 
1,495,911,904
Банк дахь хадгаламж
 
422,293,803
 
1,581,600,000
Авлага
 
1,514,759,959
 
1,563,070,138
Бараа материал
 
260,432,618
 
236,259,649
Үндсэн хөрөнгө
 
1,177,820,873
 
1,656,747,481
Биет бус хөрөнгө
 
19,800,000
 
10,450,000
 
 
 
 
 
Нийт хөрөнгө
 
5,878,181,511
 
6,544,039,172
ӨР ТӨЛБӨР
 
 
 
 
Нөөцийн сан
 
2,183,881,025
 
2,485,658,496
Давхар даатгалын өр
 
2,281,117,514
 
2,189,697,967
Бусад өглөг
 
112,331,043
 
575,130,434
 
 
 
 
 
Нийт өр төлбөр
 
4,577,329,582
 
5,250,486,897
 
 
 
 
 
ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧ
 
 
 
 
Хувь нийлүүлсэн хөрөнгө
 
1,036,677,410
 
1,036,677,410
Хуримтлагдсан ашиг
 
264,174,519
 
256,874,865
 
 
1,300,851,929
 
1,293,552,275
Нийт өр төлбөр болон эзэмшигчийн өмч
 
5,878,181,511
 
6,544,039,172
ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
(мянган төгрөгөөр)
 
 
2000
 
2001
 
 
 
 
 
Нийт хураамж
 
3,051,028,360
 
3,837,366,686
Давхар даатгал
 
(765,440,832)
 
(971,321,892)
Цэвэр хураамж
 
2,285,587,528
 
2,866,044,794
Ирээдүйн эрсдлээс хамгаалах сангийн нэмэгдэх өөрчлөлт
 
(25,263,790)
 
(388,175,034)
Олсон орлого
 
2,260,323,738
 
2,477,869,760
Цэвэр нөхөх олговор
 
(1,353,870,653)
 
(1,243,189,978)
Даатгалын төлөөлөгчийн шимтгэл, үйл ажиллагааны зардлаас өмнөх орлого
 
906,453,085
 
1,234,679,782
Цэвэр шимтгэл
 
(159,627,125)
 
(268,003,057)
Үйл ажиллагааны зардал
 
(479,207,940)
 
(889,754,743)
Даатгалын орлого
 
267,618,020
 
76,921,982
Бусад орлого
 
421,485,048
 
623,964,871
Бусад зардал
 
(602,789,307)
 
(508,384,385)
Татварын өмнөх ашиг
 
86,313,761
 
192,502,468
Татвар
 
(100,700,468)
 
(173,732,612)
Жилийн ашиг / алдагдал
 
(14,386,707)
 
18,769,856
 

Тендерт оролцох өргөдөл, тендерийн саналыг дор дурдсан хаягаар Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
 
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын 4-р байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
 
 
Нэмэлт мэдээлэл авах эсвэл тодруулах зүйл байвал Төрийн өмчийн хорооны дээрх хаягаар эсвэл Төрийн өмчийн хорооны зөвлөх Бэринг Пойнт ХХК-ийн Баренц бүлгийн дор дурдсан хүмүүстэй холбоо барина уу.
 
Гордон Доусли
Э-шуудан:
gdowsley@yahoo.com  
Д. Ашидмаа
Э-шуудан: dashnyam@mongol.net
Живко Ненов      
Э-шуудан: znenov@magicnet.mn
 
 
Хаяг:
 
 Бэринг Пойнт ХХК-ийн Баренц бүлэг
Засгийн газрын 11-р байр, 301-р өрөө
Улаанбаатар-38
Монгол Улс
Утас: 976-11-324149
Факс: 976-11-324149
Э-шуудан: barents@magicnet.mn
 
 
Эсвэл
 
 
Тереза Фабиано
Barents Group of BearingPoint, Inc.
1676 International Drive
McLean, VA 22102, USA
Tel: +1 703-747-7698
Fax: +1 703-747-3919
E-mail: tfabiano@bearingpoint.net
 
 
 
Компанитай холбоотой мэдээлэл болон зарлалыг http://www.spc.gov.mn вэбсайтаас үзнэ үү.