A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 59 дүгээр тогтоолын хавсралт

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхий дахины  чиг хандлага, үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага,үндэслэл
Өнөөгийн байдлаар дэлхийн 5 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн нэг нь  сэтгэцийн эмгэг байна.
Дэлхийн хэмжээнд 1998 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн   11 хувийг  сэтгэц, зан үйлийн  эмгэг эзэлж  байсан бол  энэ нь  2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлал байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Манай улсын багтаж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун  бүсийн нийт хүн амын өвчлөлд сэтгэцийн эмгэг  өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь бүсийн хөгжингүй орнуудад 27, хөгжиж буй орнуудад    15 хувьтай  байна.
Хөгжиж буй орнуудад халдварт болон эх, хүүхдийн өвчин, хоол тэжээлийн асуудал нь өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаа хэдий ч сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Түүнчлэн сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болох сэтгэл гутрал нь 1998 онд хүн амын эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөгч 4 дэх хүчин зүйл байсан бол 2020 онд 2 дох  гол хүчин зүйл болно гэж  судлаачид үзжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эмгэгтэй нийт хүмүүсийн 60–95 хувь нь өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгааг тогтоосон бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлгээр үзүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа юм.
Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2001 оны ээлжит чуулган  сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцлон авч үзэж, ойрын жилүүдийн үйл ажиллагааныхаа гол чиглэл болгохыг зөвлөсөн уриалгыг  гишүүн орнууддаа хандан гаргаснаас гадна Номхон далайн баруун бүсийн хорооны 52 дугаар чуулганаас тус бүсийн "Сэтгэцийн эрүүл мэндийн стратеги"-ийг баталсан байна.
"Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого", Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэхээр дэвшүүлсэн зорилтыг хангахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн дэлхий нийтийн шинэ чиглэл, хандлагад нийцүүлэн манай улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор "Сэтгэцийн эрүүл мэнд"  үндэсний хөтөлбөрийг боловсруулав.
Хоёр. Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл  мэндийн байдал, тулгамдсан асуудал
2.1. Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал
Манай улсын нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлтийн явцад хүн амын нэлээд хэсгийн амьжиргааны болон хөдөлмөр эрхлэх баталгаа алдагдсан нь олон жилийн турш нийгмийн зүгээс бүхнийг зохицуулан, тэгшитгэн хуваарилж байснаас хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон хүн амын сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
Түүнчлэн эдийн засгийн сул дорой байдал, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн зарим хүндрэл,  бэрхшээлээс шалтгаалан гэмт хэрэг, архидалт, хүчирхийлэл, хээл хахууль, биеэ үнэлэх  зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд их хэмжээгээр гарах болсон нь хүн амын дундах бухимдал, гутрал, айдас түгшүүрийг нэмэгдүүлж, сэтгэцийн эмгэгийг ихэсгэх эрсдэлийг бий болгож, зарим тохиолдолд амиа хорлох, ийм оролдлого хийх хүртэл ноцтой үр дагаварт хүргэж байна.
Энэ бүхэн нь сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт тулгуурлаж байсан тусламж, үйлчилгээг нийгэм-хамт олонд тулгуурласан шинэ тогтолцоонд шилжүүлэх, сэтгэцийн болон зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах, хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байгаа нийгэм, орчны сөрөг хүчин зүйлийг багасгах, арилгах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд олон нийт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гаднын дэмжлэг, туслалцаа авах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсныг харуулж байна.
Улсын Их Хурлаас 2000 онд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг батлан гаргасан нь сэтгэцийн эрүүл мэндийн нийтлэг тусламж, үйлчилгээг зохион байгуулах, сэтгэцийн өвчтэй хүмүүст үзүүлэх тусламжийн эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.
2.2. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд
2.2.1. Сэтгэцийн эмгэгийн тархалт нэмэгдсээр байна:
Монгол Улсын хүн амын дунд сэтгэцийн өвчний түвшинг тогтоох зорилгоор 1976–1984 онуудад хийсэн тархвар  судалгаагаар  1000 хүн амд ногдох сэтгэцийн өвчний тархалт  Хангай, Хэнтийн уулархаг мужид 13.1, Дорнодын талархаг их мужид буюу хээрийн бүсэд 18.3, Алтайн уулархаг их мужид 9.8, Говийн их муж буюу Говийн бүсэд 23.5, нийслэл Улаанбаатарт 24 байсан байна.

Түүнчлэн 1989–2000 оны хооронд амиа хорлох явдал 5 дахин ихэсч, 100000 хүн амд 17 тохиолдол ногдох болсон нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт юм.
2.2.2. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо боловсронгуй бус байна:
Өнөөгийн байдлаар манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Сэтгэцийн эмгэг, мансуурал судлалын төв, Сэтгэцийн клиникийн эмнэлэг, Мааньтын хөдөлмөр эмчилгээ, асрамжийн газар, Толгойтын наркологийн эмнэлэг зэрэг байгууллагууд үзүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эдгээр мэргэжлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй бус сумын болон өрхийн эмч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн кабинетууд, холбогдох бусад байгууллагатай ажиллах хамтын ажиллагаа хангалтгүй байна.
Сэтгэцийн болон архинд донтох өвчний эмчилгээ, нөхөн сэргээлт, нийгмийн халамжийн зориулалтаар төрийн зүгээс жилд зарцуулж буй хөрөнгийн 90 орчим хувь нь зөвхөн ор бүхий эмнэлгийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна.
Манай улсад 1997-1999 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Үндэстнүүд-сэтгэцийн эрүүл мэндийн төлөө" төслийн хүрээнд сум, өрхийн эмнэлгийн түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил эхэлсэн боловч хамралт, эцсийн үр дүн нь хангалтгүй байна.
Иймээс нийгэм-хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд жигд, хүртээмжтэй үзүүлэхүйц тогтолцоог бий болгож, үйл ажиллагааг нь тогтворжуулах, чадавхийг нь бэхжүүлэх шаардлага гарч байна.
2.2.3. Мэргэжлийн боловсон хүчний нөөц хангалтгүй, тэдний мэдлэг, чадвар сул байна:
Өнөөгийн байдлаар манай улсад сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нар хүрэлцэхгүй байна. Мөн энэ чиглэлээр нийт ажиллагсдын 90 гаруй хувийг 1970-1980 онд бэлтгэгдсэн боловсон хүчин эзэлж байгаа бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн шинэ хандлага болох нийгэм-хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадвар, дадлага дутагдаж байна.
Анагаах ухааны их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн сургалтын хичээлийн агуулга, хөтөлбөр орчин үеийн шинэ хандлагын жишгээр боловсронгуй болж чадаагүй, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах асуудал бүрэн шийдэгдээгүй байна.
2.2.4. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдээгүй байна:
Байгууллага,хамт олон, гэр бүлээс гишүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг зохистой шийдвэрлэх талаархи  мэдлэг, ойлголт хангалтгүй, ерөнхий боловсролын сургуулиудад хөтөлбөрийн дагуу орж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт эхлэл төдий байна.
Нийгэм, ахуйн орчноос хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөгч сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах, удаан хугацаанд давамгайлсан ор бүхий эмнэлэгт суурилсан тусламж, үйлчилгээнээс нийгэм, хамт олон, гэр бүл болон хувь хүнд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шилжих, түүнийг дэмжих орчин бүрдүүлэх нь манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
3.1. Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн шинэ хандлага, чиглэлд нийцүүлэн өөрийн орны сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг өөрчлөн сайжруулах замаар одоогийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хүн амын дундах сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн тархалтыг бууруулахад оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилт:
3.2.1. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх.
3.2.2. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг сайжруулах.
3.3. Хэрэгжүүлэх хугацаа:
Уг хөтөлбөрийг 2002–2007 онд хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд  баримтлах стратеги
4.1. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх зорилтод хүрэх стратеги:
4.1.1. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаархи ухуулга, сурталчилгааг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэж зохион байгуулснаар тухайн асуудалд хандах төр, олон нийтийн анхаарлыг нэмэгдүүлж, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах;
4.1.2. Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны нэгдсэн стратеги боловсруулж хэрэгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах талаар хүн амын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдэнд шинэ хандлага, дадал эзэмшүүлэх;
4.1.3. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийт, хамт олны оролцоог нэмэгдүүлэх.
4.2. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсронгуй  болгож,  хүртээмжийг сайжруулах зорилтод хүрэх стратеги:
4.2.1. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн багцад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оруулж сумын болон өрхийн эмчийн түвшинд уг тусламж, үйлчилгээг үзүүлэх тогтолцоонд шилжих;
4.2.2. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож,  холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;
4.2.3. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн стандарт боловсруулан мөрдүүлэх;
4.2.4. Ерөнхий мэргэжлийн болон сэтгэцийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг орчин үеийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
4.2.5. Сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэчлэх;
4.2.6. Хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлөгч хүчин зүйлийн талаархи судалгааны ажлыг өргөжүүлэх.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
5.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
5.1.1. Үндэсний хэмжээнд уг хөтөлбөрийг эрүүл мэндийн  бусад хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх, удирдан зохицуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг хангах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний  зөвлөл хариуцна.
5.1.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хяналт тавих ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөл мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
5.1.3. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг бүх шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд  хяналт тавих үүрэг бүхий орон нутгийн салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулан ажиллуулж болно.
5.1.4. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл, Засгийн газарт тайлагнаж байна.
5.2. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийн санхүүжилт нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн хандив, тусламжийн хөрөнгөөс бүрдэнэ.
Зургаа. Төрийн болон төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо
6.1. Төрийн захиргааны төв байгууллага
6.1.1. Эрүүл мэндийн яам:
6.1.1.1. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
6.1.1.2. Өрхийн болон сумын эмнэлэгт үзүүлэх суурь тусламж, үйлчилгээний багцад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оруулах асуудлыг шийдвэрлэх, үүнтэй  холбогдсон  сургалтыг зохион байгуулах;
6.1.1.3. Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг, хандлага, дадал төлөвшүүлэхэд чиглэгдсэн албан бус зайны сургалтын хөтөлбөрийг холбогдох яам, газруудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
6.1.1.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилга, хамтын ажиллагааг дэмжих;
6.1.1.5. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх;
6.1.1.6. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт боловсруулж, үйлчилгээг боловсронгуй болгох;
6.1.1.7. Хүн амын сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэх;
6.1.1.8. Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх, сэтгэц, оюуны алжаал тайлах, эмчилгээ, сувилгааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
6.1.1.9. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын болон олон улсын байгууллага, хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан хамтран ажиллах замаар хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэх.
 
6.1.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам:
6.1.2.1. Бүх шатны суралцагсдад сэтгэцийн эрүүл мэнд, амьдрах ур чадварын мэдлэг эзэмшүүлэх асуудлаар эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөр,төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авч, хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.2.2. Бүх шатны боловсролын байгууллагуудад сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
6.1.2.3. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр боловсон хүчнийг мэргэшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах.
6.1.3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам:
6.1.3.1. Сэтгэцийн өвчтэй хүмүүст үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй уялдуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
6.1.3.2. Ажлын байрны стрессийг багасгах, тахир дутуу болон нийгмийн эмзэг бүлэгт хамрагдаж байгаа ажилтныг ялгаварлан гадуурхах явдлыг арилгах чиглэлээр ажлын байранд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих талаар дэд хөтөлбөрийг боловсруулж  хэрэгжүүлэх.
6.1.4. Санхүү, эдийн засгийн яам:
6.1.4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд  шаардагдах хөрөнгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалга, тооцоог үндэслэн хянан шийдвэрлэж, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байх;
6.1.4.2. Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын байгууллага, хандивлагчидтай хамтран дэд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх.
6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
6.2.1. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
6.2.2. Хөтөлбөрийн бодлого, чиглэлд  нийцүүлэн өөрийн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн дэд хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжүүлэх;
6.2.3. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олны хөдөлгөөн өрнүүлэх, хамрагдагсдад дэмжлэг үзүүлэх, тэднийг сурталчлах, урамшуулах арга хэмжээ авах;
6.2.4. Харьяа байгууллагын үйл ажиллагааг дүгнэхдээ ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих талаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон үнэлж байх.
6.3. Хэвлэл, мэдээллийн байгууллага:
Нийтлэл нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө хүн амын эрүүл мэнд, түүний дотор сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн зөв зан үйлийг иргэдэд эзэмшүүлэхэд чиглэсэн мэдээ,мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
6.4. Аж ахуйн нэгж, байгууллага:
6.4.1. Эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах  арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тооцож жил бүрийн төсөвтөө тусгаж, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашгийг тооцож хэвших;
6.4.2. Ажиллагсдын эрүүл мэндийг бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа зохиох, энэ талаар амжилт олж байгаа нэгж, ажилтанг дэмжих, сурталчлах, тодорхой урамшуулал бий болгох;
6.4.3. Эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд хамт олноороо идэвхтэй оролцох;
6.4.4. Ажлын байранд хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, бухимдал, сэтгэл гутрал, айдас түгшүүр бий болгох орчин, нөхцөл бүрдүүлж байгаа хүчин зүйлийг арилгаж, байгууллага, хамт олны дотор эерэг уур амьсгал, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж ажиллах.
6.5. Иргэд, олон нийтийн оролцоо:
6.5.1. Гэр бүл, хамт олны дотор харилцан бие биеэ хүндэтгэсэн, харилцан ойлголцсон, хүчирхийлэл, сэтгэлийн дарамтаас ангид орчин бий болгохыг эрмэлзэх;
6.5.2. Хүн бүр эрүүл мэндээ эрхэмлэж, өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг өөрийн амьдралын дадал хэвшил болгохын төлөө ажиллаж, амьдрах;
6.5.3. Иргэн бүр сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх  хорт зуршилд автагдах, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх, бухимдлаас өөрийгөө хамгаалж, тайвшрах арга барилд суралцах.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,үнэлгээ
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөл мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
7.2. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга, сэтгэцийн эрүүл мэндийн орон нутгийн салбар зөвлөл мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
7.3. Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
 
Шалгуур үзүүлэлт
2000 оны түвшин
2007 онд хүрэх түвшин
1. 10000 хүн амд ногдох сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн тохиолдол /Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээр/
 
77.43
70.0
2. Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан  бүрдсэн  байх
 
Сан байхгүй
Сантай болно
3. Сум, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дотор  сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж авсан иргэдийн эзлэх хувь
 
0.13 %
10 %
4. Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөртэй сургуулийн тоо /Үүнийг тухайн сургуулийн хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрт  нэмэлт байдлаар оруулна/
 
0
Жилд  90-ээс доошгүй сургууль
5. Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр,төслийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн дэд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг 50-иас дээш ажиллагсадтай аж ахуйн нэгж, байгууллагын тоо
 
0
1 жилд  40-өөс доошгүй
6. Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоог нийт өвчлөлд харьцуулсан хувь 
 
1.7 %
1.5 %
7. Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэгчдийн дундаж ор хоног
 
27.5
23.0
8. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг сумын болон өрхийн эмнэлгийн тоо
 
Одоогоор статистик мэдээ гараагүй
Сум, өрхийн эмнэлэг 100 хувь
9. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийн сургалтад хамрагдсан сумын болон өрхийн эмч, эмнэлгийн ажилтан  /хувиар/
 
30%
70%
10. 100000 хүн амд ногдох амиа хорлосон тохиолдлын тоо
                          
17
12
 
 Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
 
 
 
Зорилт
Гарах үр дүн
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хугацаа
Хариуцах байгууллага
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн талаархи мэдлэг, хандлага сайжирч, тухайн асуудлаархи салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирсан байна
Сэтгэцийн эрүүл мэндийн талаархи мэдээлэл, ухуулга, сурталчилгааны материалыг улирал тутам боловсруулан гаргаж, бодлого, төлөвлөлтийн болон шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх 
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрх, нийгмийн хамгааллын талаархи олон улсын хэм хэмжээг сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх
Хүн ам, ялангуяа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл, нэвтрүүлгийг хязгаарлах, нийтэд үзүүлэх хөтөлбөрийн зохицуулалтын асуудлаар холбогдох байгууллагууд  хамтран ажиллаж хэвших 
 
2002-2004
 
 
 
2002-2003
 
 
 
2002-2004
 
ЭМЯ
 
 
 
ЭМЯ, НХХЯ
 
 
ЭМЯ,
ХЗДХЯ,
БСШУЯ,
РТХЭГ
 
Сэтгэцийн эрүүл мэндийг  дэмжих үйл ажиллагаанд олон нийт, хамт олны оролцоо нэмэгдсэн байна
Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх, сэтгэц, оюуны алжаал, стресс тайлах зорилго бүхий сэтгэл засал, эмчилгээ, сувилгааны загвар төвүүдийг  нийслэлийн зарим дүүрэг, эмчилгээ, оношилгооны  бүсийн төвүүдэд байгуулах асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх
Албан байгууллага, хамт олонд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг тогтмолжуулах
Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг өргөжүүлэх
Сэтгэл зүйн зөвлөлгөө, эмчилгээний  чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа  явуулж буй төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах
Нийгэм, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах аргачлал боловсруулж, бүх шатанд хэрэгжүүлэх арга хэмжээ авах
 
 
 
2003-2006
 
 
 
 
2002-2005
 
 
2002-2005
 
 
 
2002-2007
 
 
2003
 
 
ЭМЯ, аймаг,
нийслэлийн Засаг дарга нар
 
 
 
ЭМЯ, ҮХЯ, НХХЯ
 
ЭМЯ, ҮХЯ,
НХХЯ
 
 
ЭМЯ, НХХЯ
 
 
ЭМЯ
 
 
Сэтгэцийн эрүүл мэндийн  мэдээлэл, сургалт, сур-талчилгааны нэгдсэн стратегитай болж, сэтгэцийн эрүүл мэндийн талаархи хүн амын мэдлэг нэмэгдэж, дадал,  хандлага нь эерэгээр өөрчлөгдсөн байна
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаа явуулах
Нийт хүн амд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны нэгдсэн стратеги боловсруулж хэрэгжүүлэх
Сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны материалын хангамж, хүрэлцээг сайжруулах
Сэтгэцийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан сургалтад нэвтрүүлж, багш нарыг давтан сургах
2003
 
 
2003
 
 
2003-2005
 
 
2003-2004
ЭМЯ
 
 
ЭМЯ
 
 
ЭМЯ
 
 
ЭМЯ, БСШУЯ
Сэтгэцийн
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг сайжруулах
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг
ЭМСТ-ийн түвшинд үзүүлдэг болсон байна
 
Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн суурь тусламжийн багцад оруулах, уг тусламжийн стандартыг боловсруулан гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих
Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийн асуудлаар  сум, өрхийн эмч, эмнэлгийн ажилтны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
Сэтгэцийн эмгэгийг эрт илрүүлж, оношлох, мэргэжлийн зөвлөлгөө өгөх, эмчлэх асуудлаар өөрийн орны нөхцөлд тохирсон арга зүй, аргачлалаар сум, өрх, дүүрэг, аймгийн  эмнэлгийн эмч, мэргэжилтэнг  хангах
Хүн амд сэтгэл зүйн зөвлөлгөө өгдөг "Итгэлтэй утас"-ны тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг  нь өргөжүүлэх
Сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдагсдын  зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг судлах
 
2003-2004
 
 
 
2003-2004
 
 
 
2003-2004
 
 
2002-2005
 
2003
 
ЭМЯ
 
 
 
ЭМЯ
 
 
 
ЭМЯ
 
 
ЭМЯ, ДБЯ
 
ЭМЯ, НХХЯ
 
 
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт орчин үеийн  шаардлагад нийцэн шинэчлэгдсэн байна
Сэтгэц  /ялангуяа сэтгэл гутрал, архинд донтох өвчин,   2 туйлт эмгэг зэрэг/-ийн эмгэгийн оношилгоо, эмчилгээний стандартыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх арга хэмжээ авах
Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудыг оношилгоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах
Сэтгэцийн өвчтэй хүмүүст үзүүлэх нийгэм сэтгэцийн нөхөн сэргээх тусламжийг өргөжүүлэх 
Архинд донтох өвчнийг эмчлэх "АА" эмчилгээг бүх аймаг, хотод нэвтрүүлэх
 
 
2003-2004
 
 
2002-2007
 
 
2004
 
2003-2007
 
 
ЭМЯ
 
 
ЭМЯ, СЭЗЯ
 
 
ЭМЯ, НХХЯ
 
ЭМЯ, НХХЯ
 
Ерөнхий мэргэжлийн болон сэтгэцийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө орчин үеийн жишигт нийцсэн байна
Ерөнхий мэргэжлийн болон өрхийн эмч нарын сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх талаархи мэдлэгийг дээшлүүлэх  үе шаттай арга хэмжээ авах
Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх,давтан сургах, зөв байршуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх сургалтыг АУИС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах
Анагаах ухааны үндэсний сэтгэл зүйч бэлтгэх асуудлыг судалж, хэрэгжүүлж эхлэх 
 
2003-2007
 
 
 
2003-2005
 
 
2002-2003
 
2003-2007
 
ЭМЯ
 
 
 
ЭМЯ, БСШУЯ
 
 
ЭМЯ, БСШУЯ
 
ЭМЯ, БСШУЯ
 
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт боловсронгуй болж, байгууллагуудын үйл  ажиллагааны уялдаа, холбоо сайжирсан байна
 
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах
Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын байгууллага, гадаад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн  талаархи хууль тогтоомж, бодлогын бичиг баримтын хэрэгжилтэд үнэлгээ өгч, шаардлагатай бол шинэчлэх арга хэмжээ авч байх
 
2003
 
 
2003-2007
 
 
2003-2007
 
ЭМЯ
 
 
ЭМЯ
 
 
ЭМЯ
 
Сэтгэцийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил сайжирч, үр дүнгээ өгч эхэлсэн байна
 
 
Сэтгэцийн эмгэгийн тархалтыг шинжлэх ухааны бусад байгууллагатай хамтран судалж, тогтоох
Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлүүдийг судлан тогтоох, сэтгэцийн өвчлөлийг илрүүлэх сорилийг нэвтрүүлж, үр дүнг тооцох
Хүн амын архи, тамхи, мансууруулах бодисын  хэрэглээний  түвшинг тогтоох судалгааг холбогдох байгууллагатай хамтран хийх
2003-2004
 
 
2003-2004
 
 
2003-2004
ЭМЯ, БСШУЯ
 
 
ЭМЯ
 
 
ЭМЯ, ХЗДХЯ,  БСШУЯ
 
Сэтгэцийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо боловсронгуй болсон байна
 
Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэх, мэдээлэх тогтолцоо бий болгох
Эрүүл мэндийн статистикийн бүртгэлд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах, эрхэлсэн боловсон хүчний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авах
 
2003-2005
 
 
2003-2005
ЭМЯ
 
 
ЭМЯ