- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2002 оны 156 дугаар тогтоолын хавсралт
ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Осол, гэмтлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
1.1. Өнөөгийн байдал.
Дэлхий нийтэд жил бүр 5 сая гаруй, өдөрт дунджаар 16000 хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж, үүнээс хэдэн мянга дахин олон хүн үүрдийн тахир дутуу болж байна.
Манай улсад осол, гэмтлээр нас барсан хүний тоо 1990 онд 792 байсан бол 1995 онд 1406, 1999 онд 1862 болж эрс өсчээ. Нийт хүн амын нас баралтын дотор осол, гэмтлийн улмаас нас барсан тохиолдлын эзлэх хувийн жин байнга өсөн нэмэгдэх болов.
Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтлийн тохиолдол ногдож, өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. Осол, гэмтэлд өртөгсөд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй, хожуу оношлогдсоноос хөдөлмөрийн чадвар бүрэн алдах, тахир дутуу болох тохиолдол улам ихсэх хандлагатай байгаагаас гадна хөдөө орон нутгаас ирж байгаа эмнэлгийн яаралтай дуудлагын 40 орчим хувийг осол, гэмтлийн дуудлага эзэлж байна.
1.2. Тулгамдсан асуудал
Осол, гэмтлээс сэргийлэх асуудлын удирдлага, зохион байгуулалт, сургалт, судалгааны нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, осол, гэмтлээс сэргийлэх хүн амын мэдлэг, дадал болон энэ асуудлаархи байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлага, оролцоо хангалтгүй, осол гэмтлийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаагаас:
Осол, гэмтэл нь хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгааны нэг болсон;
Осол, гэмтэлд ихэвчлэн ид хөдөлмөрийн насны хүмүүс илүү өртөж нас барах, тахир дутуу болох эрсдэл өссөн;
Осол, гэмтлийн улмаас улс нийгэм, хувь хүнд учрах эдийн засгийн хохирол эрс нэмэгдэж байгаа зэрэг нь осол, гэмтлээс сэргийлэн хамгаалах үйл ажиллагаа нь нийгмийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болсныг харуулж байна.
1.3. Хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл
"Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх, осол, гэмтлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бодлого, зөвлөмжтэй нийцүүлэн "Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулав.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, стратеги
2.1. Хөтөлбөрийн зорилго
Үндэсний хөтөлбөрийн зорилго нь хүн ам осол, гэмтлийн улмаас тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвар алдах, нас барах явдлыг бууруулахад оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилт
2.2.1. Осол, гэмтлийн тандалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, осол, гэмтлийн тархалт, шалтгааныг судалгаагаар тогтоож, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
2.2.2. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, хамт олны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлийг бууруулах;
2.2.3. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрөлжсөн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.2.4. Осол, гэмтэлд өртөгсдөд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги
2.3.1. Хүн амыг осол, гэмтлээс сэргийлэх арга хэмжээ нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлтэй нягт уялдсан байх;
2.3.2. Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, осол, гэмтэл судлалын олон улсын холбооны бодлого, чиглэлтэй нийцсэн байх;
2.3.3. Хүн амыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулах;
2.3.4. Осол, гэмтлээс сэргийлэх үйл ажиллагаа нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олны үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн байх;
2.3.5. Осол, гэмтлээс сэргийлэх үйл ажиллагаа нь осол, гэмтлийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлийн судалгаанд үндэслэгдсэн энгийн, үр ашигтай байх.
Гурав. Хөтөлбөрийн үйл ажиллагаа
3.1 Осол, гэмтлийн тандалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, осол, гэмтлийн тархалт, шалтгааныг судалгаагаар тогтоож, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
3.1.1. Осол, гэмтлээс сэргийлэх сургалт, судалгааны төвийг Гэмтэл согог, сэргээн засалтын клиникийн эмнэлгийг түшиглэн байгуулна;
3.1.2. Осол, гэмтлээс сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийг хэрэгжүүлнэ;
3.1.3. Осол, гэмтлийн тархвар судлалын чиглэлээр өндөр хөгжилтэй оронд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэнэ;
3.1.4. Осол, гэмтлийн хэлбэрүүд, түүний шалтгаан, тархалтыг холбогдох байгууллагатай хамтран судалсны үндсэн дээр авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ;
3.1.5. Хүчирхийллээс шалтгаалсан осол, гэмтлийн хэлбэрүүд, түүний шалтгаан, тархалтыг холбогдох байгууллагатай хамтран судалж, авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ;
3.1.6. Үйлдвэр, хөдөө аж ахуйн осол, гэмтлийн шалтгаан, төрөл, тархалтын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
3.2. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлийг бууруулах зорилтын хүрээнд:
3.2.1. Осол, гэмтлээс сэргийлэх хүн амын мэдлэг, хандлага, дадлын түвшин тогтоох суурь судалгаа хийнэ;
3.2.2. Хүн амд осол, гэмтлээс сэргийлэх мэдлэг, дадал олгох албан болон албан бус сургалтыг үе шаттайгаар явуулна;
3.2.3. Осол, гэмтлээс сэргийлэх талаар мэдлэг, дадал олгох сурталчилгаанд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөнөөр оролцуулна;
3.2.4. Ажлын байранд үүсч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр ашигтай хэлбэрийг ашиглаж, үйлдвэрлэлийн аюулгүй орчин бий болгоно;
3.2.5. Байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр өөрийн эзэмшил нутаг дэвсгэрт халтиргаа, гулгаа үүсэх, бүрэн бус цахилгааны шугам, утас, задгай нүх, шуудуу үлдээх зэргээр осол, гэмтэлд хүргэж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх, ийм байдал үүссэн үед нь арилгах, засч тохижуулах арга хэмжээ авах, осол гарсан тохиолдолд тухайн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүн хариуцлага хүлээх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулна;
3.2.6. Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлөө сайжруулж, 5 жил дараалан осол, гэмтэл гаргаагүй ажил олгогчийг урамшуулах журам гаргаж мөрдүүлнэ;
3.2.7. Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх үйлдвэрийн осол, хөдөлмөр хамгааллыг судлах зөвлөлийн ажилтныг осол, гэмтэл, хордлогын бүртгэл, мэдээллийн чиглэлээр сургалтад хамруулна;
3.2.8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн байгууллага, хандивлагч орон болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
3.2.9. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлагын биелэлтийг аж ахуйн нэгж, байгууллагад жилд нэгээс доошгүй удаа шалгаж холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
3.3. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрөлжсөн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
3.3.1. Хүүхдийн гэмтлийн дотор нэгдүгээрт ордог ахуйн гэмтлийн шалтгаан, нөхцөл, түүнээс сэргийлэх талаар эцэг, эх, хүүхдийн дунд сурталчилан таниулах ажлыг тогтмол зохион байгуулна;
3.3.2. Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэхэд эцэг,эх,сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ;
3.3.3. Улсын хэмжээнд золбин нохой устгах нэгдсэн арга хэмжээг жил бүрийн хавар, намарт зохион байгуулна;
3.3.4. Гэр, хашааны нохойн бүртгэлийг сайжруулах, тэдгээрийг гудамж, талбай, нийтийн үйлчилгээний газарт хошуувчгүй, оосоргүй, эзэнгүй сул явуулахгүй байх асуудлаар журам боловсруулж хэрэгжүүлнэ;
3.3.5. Байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх өөрийн эзэмшил нутаг дэвсгэрт хальтиргаа, гулгаа, нүх, шуудуу зэрэг осол, гэмтэлд хүргэж болох хүчин зүйлээс сэргийлж, аюулгүй орчин бүрдүүлэх, осол гарсан тохиолдолд тухайн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх хүлээх үүрэг, хариуцан гүйцэтгэх ажлыг зааглан тогтоох асуудлаар тусгай журам боловсруулж хэрэгжүүлнэ;
3.3.6. Хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа осол, гэмтлийн шалтгаан, нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох байгууллагуудын уулзалт, ярилцлагыг жил бүр зохион байгуулж, дүгнэлт, зөвлөмж, даалгавар гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээ авна;
3.3.7. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрмийн хичээл оруулж, хүүхэд, өсвөр үеийнхнийг хөдөлгөөний аюулгүй байдлын осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадал заншил эзэмшүүлэх албан болон албан бус зайны сургалт явуулна;
3.3.8. Аж ахуйн нэгж, байгууллага бүр ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг хангасан байх шаардлагыг өндөржүүлэх арга хэмжээ авна;
3.3.9. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчин явагчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, сахилга, соёлыг сайжруулах, осол, гэмтлийн үед анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадвар олгоход чиглэсэн арга хэмжээ авна.
3.4. Осол, гэмтэлд өртөгсдөд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд:
3.4.1. Хүн амын эмзэг бүлгийн хэсэг хүмүүс болон жолооч, малчид, тариаланчид зэрэг онцлог ажил мэргэжлийн хүмүүст эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг, дадал эзэмшүүлэх сургалт зохион байгуулж, жолооч, малчин өрхийг эмнэлгийн анхны тусламжийн бүрдэлтэй болгох асуудлыг үе шаттай хэрэгжүүлнэ;
3.4.2. Сум, баг, өрх, үйлдвэр, сургууль, албан байгууллагын эмч, эмнэлгийн ажилтныг осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн анхны тусламжийн шаталсан сургалтад хамруулна;
3.4.3. Цагдаагийн болон галын алба хаагчдад зориулсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чадвар олгох, мэдлэг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулна;
3.4.4. Үйлдвэр, бүх шатны сургууль, албан байгууллагыг түгээмэл осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтантай болгож, тэдэнд мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа
4.1. Удирдлага, зохион байгуулалт
4.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаа, холбогдох бусад хөтөлбөр, төсөлд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт тайлагнах, шаардлагатай асуудлаар холбогдох газарт санал оруулах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл хариуцна;
4.1.2. Аймаг, нийслэлийн хэмжээнд хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, шаардлагатай тайлан мэдээ гаргах ажлыг аймаг, хотын нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл хариуцна.
4.2. Санхүүжилт
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нь жил бүрийн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, шинжлэх ухаан, технологийн сан, байгууллага, иргэд, хамт олны хандив, тусламжаас бүрдэнэ.
4.3. Хэрэгжүүлэх хугацаа
Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2002–2008 онд хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийн хяналт, үнэлгээ, шалгуур үзүүлэлт
5.1. Хяналт, үнэлгээ
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэлт, дүгнэлт өгөх, хөтөлбөрийг боловсронгуй болгох,эрчимжүүлэх асуудлаар санал боловсруулах ажлыг холбогдох яамдын мэдээлэл,хяналт-шинжилгээ, үнэлгээний газрууд хамтран гүйцэтгэнэ.
Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүн шинжилгээ хийх ажлыг бүх шатны Засаг дарга аймаг, нийслэлийн нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
5.2. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
Шалгуур үзүүлэлт
|
2002 оны түвшин
|
2004 онд хүрэх түвшин
|
2008 онд хүрэх түвшин
|
1. Осол, гэмтлээс шалтгаалсан хүн амын өвчлөл 10000 хүн амд
|
Улс-274.55
УБ-632.47
|
240.0
532.0
|
205.9
474.35
|
2. 10000 хүн тутмаас осол, гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлэгчид
|
Улс-86.22
УБ-149.84
|
80.2
138.60
|
73.3
127.37
|
3. Осол, гэмтлээс шалтгаалсан нас баралт 100000 хүн амд
|
76.6
|
68.0
|
57.0
|
4. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтад хамрагдсан:
-өрхийн эмч
-хүүхэд, эмэгтэйчүүдийн
эмч
-баг, сумын эмч
|
25%
0%
10%
|
80.0%
50.0%
50.0%
|
100%
100%
100%
|
Зургаа. Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
Үйл ажиллагааны чиглэл
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Хамтран оролцох байгууллага
|
|||
6.1 Осол, гэмтлийн тандалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, осол гэмтлийн тархалт, шалтгааныг судалгаагаар тогтоож, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
|
|
|||||
6.1.1. Осол, гэмтлээс сэргийлэх сургалт, судалгааны төвийг гэмтэл согог, сэргээн засалтын клиникийн эмнэлгийг түшиглэн байгуулах
|
2002-2003
|
ЭМЯ
|
ХЗДХЯ, БСШУЯ,
ДБЯ, ЭМХҮТ, НЭМХ
|
|
||
6.1.2. Осол, гэмтлээс сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх
|
2003-2008
|
ЭМЯ
|
ЭМХҮТ, БСШУЯ, ЗЦГ, ЦЕГ, НЭМХ
|
|
||
6.1.3. Гадаад оронд магистрантурт сургах сонгон шалгаруулалтад тэнцэгчдээс өндөр мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах арга хэмжээ авах
|
2003-2005
|
БСШУЯ
|
ЭМЯ, СЭЗЯ
|
|||
6.1.4. Осол, гэмтлийн хэлбэрүүд, түүний шалтгаан, тархалтыг холбогдох байгууллагатай хамтран судалж сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
|
2002-2008
|
ЭМЯ
|
ХЗДХЯ, БСШУЯ, ДБЯ, ҮХЯ, ХХААЯ, ЭМХҮТ
|
|
||
6.1.5. Осол, гэмтэлтэй холбогдсон хүчирхийллийн хэлбэрүүд, түүний шалтгаан, тархалтыг холбогдох байгууллагатай хамтран судалж авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
|
2002 оны IҮ улирлаас 2003
|
ЭМЯ
|
ХЗДХЯ, ЗЦГ, ЦЕГ, ХЭҮТ, ХХУА
|
|||
6.1.6. Үйлдвэр, хөдөө аж ахуйн осол, гэмтлийн шалтгаан, төрөл, тархалтын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
|
2003-2008
|
ЭМЯ
|
НХХЯ, ХХААЯ, ҮХЯ
|
|||
6.2 Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,байгууллага, иргэд, хамт олны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлийг бууруулах зорилтын хүрээнд:
|
|
|||||
6.2.1. Болзошгүй аюул, осол, гэмтлээс сэргийлэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлын түвшин тогтоох суурь судалгаа хийх
|
2002, 2004, 2008
|
ЭМЯ
|
БСШУЯ, ЭМХҮТ, НЭМХ
|
|||
6.2.2. Хүн амд осол, гэмтлээс сэргийлэх мэдлэг, дадал олгох албан ба албан бус сургалтыг үе шаттайгаар явуулах
|
2002-2008
|
БСШУЯ
|
ЭМЯ, ЭМХҮТ, НЭМХ, ТББ
|
|||
6.2.3. Осол, гэмтлээс сэргийлэх мэдлэг, дадал олгох мэдээлэл сурталчилгаанд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглах
|
2002-2008
|
ЭМЯ
|
БСШУЯ, ХЗДХЯ, ҮХЯ, ДБЯ, ХХААЯ,
Бүх шатны ЗДТГ, ТББ
|
|||
6.2.4. Үйлдвэрлэлийн аюулгүй орчныг бүрдүүлэх, ажлын байранд үүсч болзошгүй осол, гэмтлээс сэргийлэхэд чиглэсэн сургалтын үр ашигтай хэлбэрийг хэрэгжүүлэх
|
2003-2008
|
НХХЯ
|
ЭМЯ, ДБЯ, ҮХЯ, ХХААЯ
|
|||
6.2.5. Ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах
|
2002-2008
|
НХХЯ
|
ҮХЯ, ХХААЯ, ЭМЯ, ДБЯ, ХЗДХЯ
|
|||
6.2.6. Ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавих болон тодорхой хугацаанд осол гэмтэл гаргаагүй ажил олгогчийг урамшуулах журам гаргаж мөрдүүлэх
|
2003
|
НХХЯ
|
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, салбар холбоод
|
|||
6.2.7. Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх үйлдвэрийн осол, хөдөлмөр хамгааллыг судлах зөвлөлийн ажилтныг осол, гэмтэл, хордлого, бүртгэл, мэдээллийн чиглэлээр сургалтад хамруулах
|
2003-2004
|
НХХЯ
|
ҮХЯ, ХХААЯ
|
|||
6.2.8.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн байгууллага, хандивлагч орон болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх.
|
2003-2008
|
ГХЯ
|
ЭМЯ, НХХЯ, ДБЯ, ХХААЯ
|
|||
6.3 Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрөлжсөн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
|
||||||
6.3.1. Хүүхдийн гэмтлийн дотор нэгдүгээрт ордог ахуйн гэмтлийн шалтгаан, нөхцөл, сэргийлэлтийн талаар эцэг, эх, хүүхдийн дунд зохиох мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх арга хэмжээ авах
|
2003-2008
|
ЭМЯ
|
БСШУЯ,
ЭМХҮТ, ТББ
|
|||
6.3.2. Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэхэд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
2002-2008
|
БСШУЯ
|
НЭМХ, ЭМХҮТ,
ТББ
|
|||
6.3.3. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг оруулах
|
2003
|
БСШУЯ
|
ХЗДХЯ, ЗЦГ
|
|||
6.3.4. Улсын хэмжээнд золбин нохой устгах нэгдсэн арга хэмжээг жил бүрийн хавар, намар зохион байгуулах
|
2002-2008
|
Бүх шатны ЗДТГ
|
|
|||
6.3.5. Байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх өөрийн эзэмшил нутаг дэвсгэрт осол, гэмтэлд хүргэж болох хүчин зүйлээс сэргийлж, аюулгүй орчин бүрдүүлэх, осол гарсан тохиолдолд тухайн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоох журам боловсруулж хэрэгжүүлэх
|
2002-2003
|
Бүх шатны ЗДТГ
|
Мэргэжлийн хяналтын албад
|
|||
6.3.6. Хүн амын дунд түгээмэл тохиолдож буй осол, гэмтлийн шалтгаан, нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох байгууллагуудын уулзалт ярилцлагыг жил бүр зохиож дүгнэлт, зөвлөмж, чиглэл гаргаж байх
|
2003-2008
|
Бүх шатны ЗДТГ
|
-
|
|||
6.3.7. Хүүхэд, өсвөр үеийнхнийг замын хөдөлгөөний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, дадал заншил эзэмшүүлэх албан ба албан бус алсын зайны сургалт явуулах
|
2003-2008
|
БСШУЯ
|
ХЗДХЯ,
ЭМЯ, ТББ
|
|||
6.3.8. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангуулах арга хэмжээ авах
|
2003-2004
|
НХХЯ
|
НЭМХ, ЭМХҮТ
|
|||
6.3.9. Замын хөдөлгөөнийг бүрдүүлж байгаа жолооч, зорчин явагчдын хөдөлгөөнд оролцох дүрмийн мэдлэг, сахилга, соёлыг сайжруулах арга хэмжээ авах
|
2003-2008
|
ХЗДХЯ
|
ЗЦГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
|
|||
6.4 Осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж,
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
зорилтын хүрээнд:
|
||||||
6.4.1. Эмзэг бүлгийн хүмүүс, жолооч, малчид, тариаланчид зэрэг онцлог ажил мэргэжлийн хүмүүст эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг, дадал эзэмшүүлэх сургалт зохион байгуулж, жолооч, малчин өрхийг эмнэлгийн анхны тусламжийн бүрдэлтэй болгох асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх
|
2003-2008
|
ЭМЯ
|
МУЗН, аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
|
|||
6.4.2. Сум, баг, өрх, үйлдвэр, сургууль, албан байгууллагын эмч, эмнэлгийн ажилтанд осол, гэмтлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх шаталсан сургалт явуулах
|
2003-2008
|
ЭМЯ
|
ЦЕГ, ЭМХҮТ, ТББ
|
|||
6.4.3. Цагдаагийн болон галын ажилтанд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвар олгох, мэдлэг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах
|
2003-2004
|
ХЗДХЯ
|
ЭМЯ, ЦЕГ,
ЭМХҮТ
|
|||
6.4.4. Үйлдвэр, бүх шатны сургууль, албан байгууллагыг осол, гэмтлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сайн дурын ажилтантай болгож, тэдэнд мэдлэг, дадлага эзэмшүүлэх арга хэмжээ авах
|
2003-2004
|
Үйлдвэр, албан байгуул-лага
|
НХХЯ, ЭМЯ, БСШУЯ, ҮХЯ, МУЗН
|
|||
|
Текст томруулах
A
A
A