- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Засгийн Газрын 2002 оны 142 дугаар тогтоолын хавсралт
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын "Хөдөө аж ахуйн банк" ХХК /цаашид "ХААН банк" буюу "банк" гэх/-ийн төрийн мэдлийн 100 хувийг уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ын аргаар хувьчлах үйл ажиллагаанд оролцох гадаадын болон дотоодын стратегийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын Засгийн газар урьж байна.
Тендерийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 142 дугаар тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-д тусгагдсан нөхцөл, болзлын дагуу Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж явуулна. Засгийн газрын шийдвэрээр банкны төрийн мэдлийн 100 хувийг худалдах доод үнийг 3,280,000 /Гурван сая хоёр зуун наян мянга/ ам. доллараар тогтоов.
ХААН банкыг хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай байгуулсан гэрээний дагуу "КПМЖ консалтинг" компанийн "Барентс бүлэг" нь Төрийн өмчийн хорооны зөвлөхөөр ажиллаж байгаа болно.
Азийн хөгжлийн банк /цаашид "АХБ" гэх/ нь банкны хувьчлалд оролцохтой холбогдуулан хувьцааны цөөн хувийг худалдаж авах, эсвэл бусад хэлбэрээр хөрөнгө оруулах зэрэг хөрөнгө оруулалтын аль хэлбэрийг сонгох талаар судалгаа хийж байна. АХБ-наас оруулах хөрөнгө оруулалт нь дэлгэрэнгүй дүн шинжилгээ, үнэлгээ, Монгол Улсын Засгийн газраас хувьчлалын талаар баримталж буй чиглэл, ХААН банкыг хувьчлах тухай тендерийн зар мэдээ, тендерийн журмын дагуу тус банкыг амжилттай хувьчилсан эсэх, АХБ, Монгол Улсын Засгийн газар ба тендерт ялагчийн харилцан хэлэлцэж тохирох хөрөнгө оруулалтын бүтэц, АХБ-ны ажлын дотоод журмын дагуу авбал зохих АХБ-ны удирдлага болон Захирлуудын зөвлөлийн зөвшөөрөл болон бусад хүчин зүйлээс хамаарах юм.
АХБ-ны хувьчлалд оролцох сонирхлыг тус байгууллага ХААН банкинд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн байдлаар ойлгож болохгүй. Боломжит хөрөнгө оруулагчид АХБ-наас илэрхийлж буй сонирхлыг харгалзахгүйгээр ХААН банкны талаар өөрийн бие даасан судалгаа хийх нь зүйтэй. АХБ нь ХААН банкны талаархи Ерөнхий мэдээлэл болон тендерийн явцад гаргаж өгөх бусад аль ч мэдээллийн үнэн зөв, бүрэн дүүрэн эсэх талаархи хариуцлагыг хүлээхгүй.
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх
Банк буюу санхүүгийн байгууллага, эсвэл тэдгээрийн оролцоотой консорциум зэрэг тодорхой хэмжээнд шаардлага хангасан стратегийн хөрөнгө оруулагчдыг сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох хүсэлтэй этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг англи эсвэл монгол хэл дээр дараахь материалын хамт Төрийн өмчийн хороонд ирүүлнэ. Үүнд:
Өргөдөл;
Өргөдөл гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ;
Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1000 /нэг мянган/ ам. долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт;
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд түүнд зохих журмын дагуу олгосон итгэмжлэл;
Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулсан байх шаардлагатай:
Тендерт оролцох компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Дотоодын болон олон улсын банкны болон санхүүгийн үйлчилгээний салбарт туршлага хуримтлуулсныг батлах чадавхийн талаархи мэдэгдэл,
Тендерт оролцож буй компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд,
Санхүүгийн сүүлийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан /энэхүү мэдээллийг консорциумд оролцож буй компани тус бүрээр гаргаж өгнө/,
Тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн өргөдөл гаргагч компанийн нийт гаргасан хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, гаргасан шийдвэрийн баталгаа.
Өргөдөл болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг интернет дахь Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудаснаас буюу энэхүү зар мэдээний ард бичигдсэн хаягаар авч болно.
Тендерийн хураамжийг Монгол Улсын Монголбанкин дахь Төрийн өмчийн хорооны дараахь дансанд төлнө:
Банкны нэр: Монгол Улсын Монголбанк
SWIFT код: BOMUMNUB
Дансны нэр: Төрийн өмчийн хороо
Дансны дугаар: 3332404
Монголбанкны
харилцагч банк: Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны нэр: Монголбанк
Дансны дугаар: 021088506
Өргөдөл гаргагч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилвол түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр нотолно. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2002 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
Урьдчилан шалгаруулалтын шалгуур
Өргөдөл гаргагч нь тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг хүлээж авахын тулд банк буюу санхүүгийн байгууллага, эсвэл тэдгээрийн оролцоотой консорциум байхын зэрэгцээ дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
Дотоодын буюу олон улсын банкны болон санхүүгийн үйлчилгээний салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
20 /хорин/ сая ам. доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй байх;
Санхүүгийн байдал нь тогтвортой, үйл ажиллагааны баялаг туршлагатай байх /үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотолно/.
Урьдчилан шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх
Төрийн өмчийн хороо өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 /арван/ өдөрт багтаан урьдчилан шалгаруулалтын шалгуурыг ханган тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг авах болсон эсэх талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдлийг бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангаар явуулна.
Урьдчилан шалгаруулалтын шалгуурыг хангасан тендерт оролцогчдод тендерийн баримт бичгүүдийг мэдэгдлийн хамт буухиа шуудангаар хүргүүлнэ.
Тендерийн баримт бичгүүд
Тендерийн баримт бичгүүд гэдэгт:
Компанийн тухай ерөнхий мэдээлэл
Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам
Худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн иж бүрдлийг ойлгоно.
Хувьчлалын зорилго
ХААН банкыг худалдаж авах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид Засгийн газраас дэвшүүлэх дор дурдсан зорилгыг хангах бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай.Үүнд:
ХААН банкны орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагааг хадгалж, орон нутагт банкны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
Банкны хөрөнгийг нэмэгдүүлэх, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн чадавхийг сайжруулах, банкны зохистой практикт нийцсэн зээлийн үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх,
Банкны болон санхүүгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зуучлалын хүрээг өргөжүүлэх,
Монгол Улсын санхүүгийн салбарт урт хугацаат хөрөнгө оруулалт хийх.
Тендерийн ажиллагаа
Тендерт оролцогчид техникийн болон санхүүгийн саналаас бүрдэх тендерийн саналаа Төрийн өмчийн хороонд 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө,тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт ирүүлнэ.
Тендерийн дэнчин гэж 100,000 (нэг зуун мянган) ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Тендерт оролцогчид дэнчинг Монгол Улсын Монголбанкин дахь Төрийн өмчийн хорооны 3332404 дугаартай валютын дансанд төлнө.
Тендерийн саналыг үнэлсний дараа тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг /дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заасан/ тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын 7 /долоо/ хоногт багтаан бүрэн буцаан олгоно.
Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн дэнчинг худалдан авах үнэд оролцуулан тооцно.
Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон банкны удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана. Тендерт оролцогчдыг худалдах, худалдан авах гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргах бололцоогоор хангана.
Техникийн саналыг дор дурдсан үзүүлэлтүүдээр шалгаруулна:
Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-40 оноо),
Санал болгож буй бизнесийн стратеги/үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлэх хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-40 оноо),
Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн зээлийн практикийг хэрэгжүүлэх (0-10 оноо),
Ажилтнуудыг сургах, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын хүрээ, төрөл зэргийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан оролцогчийн техникийн саналыг шалгаруулна.
Санхүүгийн санал нь тендерээр худалдахаар санал болгож буй банкыг худалдан авахаар ирүүлсэн үнээс бүрдэнэ.
Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
"ХААН банк" ХХК-ийн тухай
ХААН банк нь Монголын уудам нутагт тархан байрлах 352 салбар бүхий сүлжээтэй, энэ үзүүлэлтээр өөрийн дараа орох банкнаас даруй 14 дахин том болно. Ийм давуу байдлаараа ХААН банк нь өнөөдөр монголын хөдөөгийн хүн амын 98 хувьд хүрч үйлчилж байна. Энэ нь тус банкинд хөдөө орон нутагт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, монголын хот, хөдөөг холбох санхүүгийн гол гүүр болох зэрэг хүчтэй өрсөлдөх давуу талыг олгож байна.
ХААН банк нь 1991 онд хувийн банкны хэлбэрээр байгуулагдсан боловч Засгийн газраас тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх дахин хөрөнгөжүүлэх болон гадны удирдлагын баг ажиллуулах зэрэг төлөвлөгөөг тусгасан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүртэл ашигтай ажиллаж чадаагүй юм. Өнөөдөр ХААН банк нь 100 хувь төрийн өмч бөгөөд өөрийн шинэ менежерүүдийн удирдлага дор хөдөөгийн хүн амд банкны жинхэнэ үйлчилгээг дахин хүргэх болсон огцом өсөлтөд хүрсэн билээ.
ХААН банк нь Засгийн газрын байгууллага, жижиг бизнес эрхлэгчид болон малчид, тэтгэврийн хүмүүс, жижиг дэлгүүр ба жижиг үйлдвэрлэлийн эзэд зэрэг хэрэглэгчдэд зээл, хадгаламж, дотоод, гадаад гүйлгээ зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
ХААН банкны төв бөгөөд бүх гүйцэтгэх болон захиргааны байгууллагууд нь нийслэл Улаанбаатарт байрладаг. Түүнчлэн тус хотод банкны 11 салбар байрлах ба цаашид банкны энэ чухал зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн нийслэлээс гадна бүх эдийн засгийн чухал төвүүд, бүсийн төвүүдэд болон зарим нэгийг эс тооцвол жижиг хот, тосгон бүрт өөрийн салбартай. Эдгээр газрын 90 хувьд нь бусад банкуудын салбар байхгүй болно.
ХААН банк нь жижиг болон бичил зээлдэгчдэд чиглэсэн өөрийн зээл олгох хөтөлбөрөөрөө бахархдаг юм. Энэхүү зээлийн хөтөлбөрийн эргэн төлөлтийн хувь нь их өндөр байгаа болно. Сүүлийн 18 сард олгосон 200000 гаруй зээлийн 0.5 хувь нь чанаргүй зээлд тооцогдож байна. Энэ амжилтын ихэнх нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлт хэрэгцээтэй ба банкны хамт олны хувьд олгоход харьцангуй хялбар, оновчтой зохион байгуулсан, зөв хэрэгжүүлсэн, нарийвчлан хянасан зээлийн багцыг хэрэгжүүлснээс үүдэлтэй юм.
2002 он 5 дугаар сарын 31-ний байдлаархи зээлийн үлдэгдэл:
Зээлдэгчийн төрөл
|
Зээлийн тоо
|
Үлдэгдэл
|
Бичил бизнес
|
9,505
|
$ 7,862,000
|
Малчид
|
2,890
|
$ 1,938,000
|
Тэтгэврийн хүмүүс
|
49,059
|
$ 1,396,000
|
Хэрэглэгчид
|
17,083
|
$ 1,904,000
|
ХААН үйлдвэрлэгчид болон худалдаачид
|
161
|
$ 90,000
|
Үйлдвэрлэлийн бизнесийн хугацаат зээл
|
15
|
$ 100,000
|
Ажилчдын орон сууц болон хэрэглээ
|
500
|
$ 232,000
|
Нийт
|
79,213
|
$13,522,000
|
ХААН банк сүүлийн хэдэн жилийн турш маш эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ нь гол төлөв зах зээл хөгжөөгүй хөдөө орон нутагт банк санхүүгийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадсантай холбоотой. ХААН банк хэрэглэгчидтэйгээ тулан ажиллаж, маркетингийн оновчтой стратеги хэрэглэсний үр дүнд урьд өмнө нь банкны үйлчилгээг огт ашиглаж байгаагүй буюу ховор ашиглаж байсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс өнөөдөр ХААН банкны тогтмол харилцагчид болсон юм. Тус банк өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлийн бусад давхаргад нэвтрүүлэхээр зорьж буй тул энэ хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй байна.
1999, 2000, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр аудит хийгдсэн санхүүгийн тайлангууд гарсан. Артур Андерсен ХХК нь 2000, 2001 оны санхүүгийн тайлангуудыг хянасан болно. Санхүүгийн гол үзүүлэлтийг дурдвал:
2002 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар:
Нийт хөрөнгө 36 сая ам. долларт хүрсэн,
Нийт зээл 13.5 сая ам. долларт хүрч зээлийн болзошгүй алдагдлын санг 173,000 ам. доллараар байгуулсан,
Бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт 18.5 сая ам. долларт хүрсэн,
Өөрийн хөрөнгө 2.4 сая ам. доллар байна.
2001 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар:
Татварын өмнөх ашиг 1.3 сая ам. долларт хүрсэн
Татвар төлсний дараахь ашиг 802,000 ам. долларт хүрсэн
Нийт хөрөнгийн өгөөж 4.4 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 472 хувь байжээ.
ХААН банк Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг дараахь байдлаар биелүүлсэн байна. Үүнд:
Харьцаа
|
2002 оны 5 дугаар сар
|
2001
|
2000
|
Төлбөр түргэн гүйцэтгэх харьцаа > 18%
|
48.0%
|
54.75%
|
39.1%
|
Зээлийн төвлөрлийн эрсдэл < 20%
|
0.2%
|
0.3%
|
3.0%
|
Заавал байлгах нөөц > 14%
|
19.3%
|
26.5%
|
16.5%
|
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ > 10%
|
13.0%
|
13.77%
|
-3.95%
|
ХААН банк өөрийн төв байр болон 207 салбарын барилгыг өмчилдөг. Бусад 143 салбарын байрыг бага хэмжээний түрээс буюу огт төлбөргүйгээр түрээслэж байна. Тус бүр жилд 1010 ам. доллар байсан байрны түрээсийн төлбөр сард ойролцоогоор 75 ам. доллар болж буурч байна.
2002 оны бизнесийн төлөвлөгөөний дагуу ХААН банк хадгаламж, зээл болон ашгийнхаа хэмжээг өсгөхөөр төлөвлөж байна. 2002 онд тус банкны зээлийн хэмжээ 70 хувь, хадгаламжийн хэмжээ дор хаяж 65 хувиар өсөхөөр төлөвлөгдөж байна.
ХААН банкны санхүүгийн сүүлийн 2 жилийн болон 2002 оны 3 дугаар сарын 31-ний байдлаархи санхүүгийн зарим үзүүлэлтүүдийг дор харуулав. Үүнд:
МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНК АШИГ АЛДАГДЛЫН ТАЙЛАН
12 дугаар сарын 31-нээр тасалбар болгосон 2001 ба 2000 он
(мянган ам. доллар)
|
2001
|
2000
|
Хүүгийн орлого
|
2,69
|
512
|
Хүүгийн зардал
|
48
|
155
|
Хүүгийн цэвэр орлого
|
2,21
|
357
|
Зээлийн болзошгүй алдагдлын сангийн буцаалтын орлого
|
16
|
16
|
Зээлийн болзошгүй алдагдлын сангийн буцаалтын орлогын дараахь хүүгийн цэвэр орлого
|
2,38
|
373
|
Шимтгэл ба үйлчилгээний хураамж
|
81
|
389
|
Бусад
|
14
|
38
|
Нийт хүүгийн бус орлого
|
95
|
427
|
|
|
|
Үйл ажиллагааны зардал
|
2,09
|
1,100
|
Бусад болзошгүй алдагдлын сангийн зардал (сангийн буцаалтын орлого)
|
(69)
|
9
|
Хүүгийн бус зардал
|
2,02
|
1,109
|
|
|
|
Орлогын татварын өмнөх ашиг (алдагдал)
|
1,310
|
(309)
|
|
|
|
Орлогын татварын зардал
|
508
|
-
|
|
|
|
Цэвэр ашиг (алдагдал)
|
80
|
(309)
|
МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНК ҮЛДЭГДЛИЙН ТЭНЦЭЛ
12 дугаар сарын 31-нээр тасалбар болгосон 2001 ба 2000 он
(мянган ам. доллар)
|
2001
|
2000
|
ХӨРӨНГӨ
|
|
|
Мөнгөн хөрөнгө болон богино хугацаат сангууд
|
1,758
|
1,028
|
Бусад банк, санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламж
|
872
|
915
|
Монголбанкны үнэт цаас
|
9,617
|
2,722
|
Монголбанкинд олгосон зээл
|
-
|
884
|
Зээл ба урьдчилгаа, цэвэр дүнгээр
|
9,070
|
179
|
Санхүү, эдийн засгийн яамнаас авах авлага
|
-
|
273
|
Засгийн газрын бонд
|
-
|
3,986
|
Холбогдох талуудаас авах авлага, цэврээр
|
55
|
6
|
Үндсэн хөрөнгө, цэвэр дүнгээр
|
2,533
|
1,184
|
Бусад хөрөнгө, цэвэр дүнгээр
|
266
|
311
|
|
|
|
НИЙТ ХӨРӨНГӨ
|
24,171
|
11,488
|
ӨР ТӨЛБӨР
|
|
|
Харилцагчдын харилцах, хадгаламж
|
15,281
|
7,704
|
Төсвийн харилцах, хадгаламж
|
6,831
|
3,999
|
Бусад өр төлбөр
|
503
|
247
|
НИЙТ ӨР ТӨЛБӨР
|
22,615
|
11,950
|
ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
|
|
|
Дүрмийн сан
|
4,151
|
1,815
|
Нэмж төлөгдсөн капитал
|
-
|
1,996
|
Дахин үнэлгээгээр нэмэгдсэн капитал
|
876
|
-
|
Хуримтлагдсан алдагдал
|
(3,471)
|
(4,273)
|
НИЙТ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ (-ИЙН ХОМСДОЛ)
|
1,556
|
(462)
|
НИЙТ ӨР ТӨЛБӨР БОЛОН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
|
24,171
|
11,488
|
САНХҮҮГИЙН ҮҮРЭГ, БОЛЗОШГҮЙ БАЙДАЛ БА БАЛАНСЫН ГАДУУРХИ ЗҮЙЛС
|
9,004
|
3,346
|
Санхүүгийн зарим үзүүлэлтүүд (аудитаар баталгаажаагүй)
3 дугаар сарын 31-ний байдлаар, 2002 ба 2001 он
(мян. ам. доллар)*
|
2002 оны 3 дугаар сарын 31
|
2001 оны 3 дугаар сарын 31
|
Хүүгийн цэвэр орлого
|
548
|
89
|
Хүүгийн бус орлого
|
93
|
97
|
Татварын өмнөх ашиг
|
333
|
30
|
Цэвэр ашиг
|
201
|
30
|
|
|
|
Нийт хөрөнгө
|
29,438
|
12,812
|
Зээл, цэвэр дүнгээр
|
12,345
|
804
|
Нийт өр төлбөр
|
27,318
|
13,195
|
Хэрэглэгчдээс хуримтлагдсан хадгаламж
|
26,605
|
12,100
|
Нийт өөрийн хөрөнгө
|
2,120
|
(383)
|
|
|
|
* Төгрөг/ам. долларын харьцаа (хугацааны эцэст) 1,103 1,100
Тендерт оролцох албан ёсны өргөдөл болон тендерийн саналуудыг дараахь хаягаар ирүүлнэ үү:
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын 4 дүгээр байр, 410 тоот өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Нэмэлт мэдээллийн талаар Төрийн өмчийн хорооны дээр дурдсан хаягаар болон Төрийн өмчийн хорооны зөвлөх "КПМЖ консалтинг" компанийн Барентс бүлэгт дараахь хаягуудаар хандана уу:
Жеймс Двайер Живко Ненов Тереза Слазас
E-mail: jbd35238@aol.com E-mail: znenov@magicnet.mn E-mail: tslazas@kpmg.com
Хаяг:
"КПМЖ консалтинг" компанийн
"Барентс бүлэг"
Засгийн газрын 11 дүгээр байр, 301 тоот өрөө
Улаанбаатар-38
Монгол Улс
Утас: 976-11-324149
Факс: 976-11-324149
E-mail: barents@magicnet.mn
эсвэл
Teresa Slazas
Barents Group of KPMG Consulting, Inc.
1676 International Drive
McLean, VA 22102, USA
Tel: +1 703-747-7698
Fax: +1 703-747-3919
E-mail: tslazas@kpmg.com
Компанитай холбоотой мэдээлэл болон зарлалыг www.spc.gov.mn вэбсайтаас үзнэ үү.
Түүнчлэн нэмэлт мэдээллийг банкны www.agbank.mn гэсэн вэбсайтаас авна уу.
----оОо----
Текст томруулах
A
A
A