A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 37 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ХӨТӨЛБӨРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ  ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
д/д
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
 
Хэрэгжүүлэх
хугацаа
Хариуцан гүйцэтгэх
байгууллага
 
Нэг. Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн үндсийг
боловсронгуй  болгох чиглэлээр
 
1.
Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих салбар зөвлөлүүдийг  байгуулан ажиллуулах  
2000 оны
I улиралд
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
 
2.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол гарч байгаа хүчин зүйл, шалтгаануудад судалгаа дүгнэлт хийж, түүнээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө  боловсруулж хэрэгжүүлэх  
2000-2004
онд
Үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
3.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тайлбар гаргуулах талаар санал боловсруулах
 
2000- 2001 онд
Хууль зүйн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам,
Цагдаагийн ерөнхий газар
 
 
4.
Авто замын тухай хууль болон Авто тээврийн тухай хууль шинээр батлагдсан,    Цагдаагийн байгууллагын болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт орсонтой холбогдуулан доорхи эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх:
 
 а) тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх
      стандарт;
 б) замын гэрэл дохионы стандарт;
 в) тээврийн хэрэгслийн улсын дугаарын стандарт;
 
 г) олон улсын болон улсын чанартай авто зам, хот, төв, суурин газрын 
     доторхи гудамж, замын төлөвлөлтийн норм, стандартыг шинэчлэн 
     боловсруулж гаргах;
 д)замын засвар, арчлалтын байгууллагуудын ажлын үнэлгээний журам
     боловсруулан мөрдүүлэх;
 
 
 е)замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомж,
    эрх зүйн актыг системчлэн гаргаж хэвлүүлэх
 
 
 
 
 
 
2000 онд
 
 
 
 
2000-2001
онд
 
 
2000 онд
 
 
2000-2001 онд
 
 
 
 
 
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар
 
 
Авто замын газар,  Нийслэлийн Засаг дарга,
Дэд бүтцийн хөгжлийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн хороо
 
 
Замын цагдаагийн газар
5.
Замын хөдөлгөөний дүрмийн тайлбар (ном) боловсруулан гаргаж хэвлүүлэх
2000 онд
Хууль зүйн яам,
 Цагдаагийн ерөнхий газар
6.
Хөдөлгөөний  аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын тоо бүртгэлийн зааврыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
 
2000 оны
I улиралд
Хууль зүйн яам ,
Цагдаагийн ерөнхий газар
7.
Монгол улсад ашиглагдаж, ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, жолоочийн талаархи мэдээллийн компъютерийн нэгдсэн сүлжээг аймаг, нийслэл, дүүрэгт байгуулах, хууль хяналтын болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд лавлагаа өгөх журмыг боловсруулж мөрдүүлэх  
2000 оны
I улиралд
 
Дэд бүтцийн хөгжлийн яам,
Хууль зүйн яам
8.
Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүртгэл, судалгааг гаргаж нөхөн илрүүлэх ажлыг зохион байгуулах
 
2000 оноос
Цагдаагийн ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс
   9.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын газар үзлэг хийх, осол, хэргийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх журам, аргачлалыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
   2000 оны
I улиралд
Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар
 
10.
Тээврийн хэрэгслээс ялгаруулах хорт хий, утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг тогтоох, түүнд хяналт тавих техник хэрэгслээр хангах
2000 оноос
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам,
Хууль зүйн яам,
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв
 
11.
Техникийн улсын үзлэг, тооллогыг оношилгоо лабораторийн багаж хэрэгслийн тусламжтайгаар мэргэжлийн өндөр түвшинд явуулдаг журамд шилжих. Аймаг, нийслэлийн шалган бүртгэх товчоо, олон улсын болон улсын чанартай гол замыг түшиглүүлэн автомашины жолоо, тоормоз, явах ангийн засвар үйлчилгээ, тохиргоо хийх  цэг байгуулж  ажиллуулах
2000 оноос
Дэд бүтцийн хөгжлийн яам ,
Хууль зүйн яам,
аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
 
12.
Улсын стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
 
2000-2001 онд
Дэд бүтцийн хөгжлийн яам, Хууль зүйн яам,
Цагдаагийн ерөнхий газар,
Замын цагдаагийн газар
13.
 
Замын цагдаагийн газрын бүтэц, зохион байгуулалтыг  боловсронгуй болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдад тавигдах шаардлагыг өндөржүүлэхийн тулд  цагдааг офицер болгох, автомашин, мотоцикл, холбооны болон бусад техник хэрэгслээр хангах арга хэмжээг хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хөрөнгөөр дэс дараатай шийдвэрлэх
2000 оноос
Цагдаагийн ерөнхий газар,
аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
 
14
Хөдөлгөөн зохицуулах албаны байцаагч, цагдаа нарын авто техник болон хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдгээрийг Цагдаагийн академид давтан сургах
2000-2004 онд
Цагдаагийн ерөнхий газар,
Замын цагдаагийн газар
15.
Алба хаагчдын үйл ажиллагаанд хууль ёсыг дээдлэн хүндэтгэх, хөдөлгөөнд оролцогчидтой соёлч боловсон хандах зарчмыг хэвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, хүмүүжлийн ажлыг байнга зохион байгуулах
2000 оноос
Замын цагдаагийн газар
16.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орны туршлага судлах
2000 оноос
Цагдаагийн ерөнхий газар
 
Хоёр.   Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад яам,  агентлаг,
           нутгийн захиргааны байгууллагуудын  оролцоо
 
17.
Аймаг, нийслэлийн болон аймаг хоорондын зам, замын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлгийн байдалд тусгай удирдамж, төлөвлөгөө гарган хамтарсан үзлэг шалгалтыг жилд 2-оос доошгүй удаа хийж эвдрэл гэмтлийг тухай бүрт засаж арилгуулах, тэмдэгжүүлэх арга хэмжээ авах 
2000-2003
онд
 
Авто замын газар,
аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, цагдаагийн газар, хэлтсийн дарга
  18.
Замын хөдөлгөөний ачааллын байдлыг харгалзан шаардлагатай гудамж, зам, талбайг өргөтгөх, шинэчлэх, засварлах ажлыг төсөв, Замын сангийн хөрөнгөөр хийлгэж байх 
2000 оноос
Авто замын газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
  19.
Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнийг тусгаарласан нүхэн болон гүүрэн зам, гарам байгуулах, хөдөлгөөнийг хязгаарласан өнгө үзэмжтэй хаалт, хашлага хийж ашиглах
2000-2004
онд
Авто замын газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
  20.
Аймаг, нийслэлийн төвийн гэрэлтүүлэггүй гудамж, зам, талбай болон хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох арга хэмжээ авах
  2000-2004
онд
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
  21.
Олон улс, улс болон орон нутгийн чанартай зам, гүүр,  аймаг, нийслэлийн төвийн гудамж, талбай, замын засварын ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий замын засвар, арчлалтын шугамын албадыг бий болгон  ажиллуулах
2000-2004 онд
Аймаг, нийслэлийн Засаг дарга
22.
Орон нутгийн замын санг хуулийн дагуу бүрдүүлж зам, гүүр засаж арчлах, тэмдэгжүүлэх, хамгаалахад зарцуулж байх
2000 оноос жил бүр
Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга
23.
Авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад тавих хяналтыг тогтмолжуулж, үр нөлөөг дээшлүүлэх, авто замын улсын байцаагчдыг бүх аймагт томилуулан  ажиллуулах
2000 онд
Дэд бүтцийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн Засаг дарга
24.
Байгаль орчныг хамгаалах талаархи хууль тогтоомжийн биелэлтэд хамтарсан үзлэг хийж илэрсэн зөрчил, дутагдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх
Жилд 2
Удаа
Байгаль орчны яам,
Хууль зүйн яам,
Цагдаагийн ерөнхий газар
25.
Аймаг, нийслэлийн төвийн гудамж, замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, техник хэрэгслийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай зам, уулзварт шинээр гэрэл дохио тавих  
2000 оноос
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга,
Замын цагдаагийн газар
  26.
Аймаг, нийслэлийн гол гудамж, замын тэмдэг, тэмдэглэлийг улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийх
Жилд 2
удаа
Аймаг, нийслэлийн
Засаг дарга,
Замын цагдаагийн газар
27.
Хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц хальтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
2000-2004
онд
Үйлдвэр, албан газар, байгууллагын дарга
 
Гурав. Хөдөлгөөний  аюулгүй  байдлын  эсрэг гэмт хэрэг,
            ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажил.
 
28.
Аймаг, нийслэлийн гол зам, шалган бүртгэх товчоо, буудлын дэргэд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор хохирлыг харуулсан, фото зураг, дохио, санамж, зөвлөгөө бүхий мэдээлэл, лавлагааны самбар хийж байрлуулах
2000
оноос
Аймаг, нийслэлийн
Засаг дарга
Цагдаагийн газар,
хэлтсийн дарга
 
29.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс учирсан хохирлыг харуулсан санамж, плакат, гарын авлага, сургалтын материал бэлтгэн гаргаж бүх нийтийн хүртээл болгох ажлыг урьдчилан сэргийлэх ажлын жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэх
 
2000
оноос
Аймаг, нийслэлийн
Засаг дарга
Цагдаагийн газар,
хэлтсийн дарга
30.
 Замын хөдөлгөөний дүрмээр плакат болон слайд хийж сургалт, сурталчилгаанд ашиглах 
2000
оноос
Гэгээрлийн яам,
Цагдаагийн ерөнхий газар
 
31.
Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн  хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлага олгох сэдэв боловсруулан сургалтын хөтөлбөрт тусган  хэрэгжүүлэх. Сургууль болон цэцэрлэгт Замын хөдөлгөөний дүрмийн булан, танхим байгуулж ажиллуулах 
 
2000
оноос
Гэгээрлийн яам,
нийслэлийн боловсролын газар, аймгуудын боловсрол, соёлын төв
 
32.
Замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх чиглэлээр аймаг, нийслэлд "Хөдөлгөөний соёл" сэдэвт аян,  ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдийн дунд "Ногоон гэрэл цагаан шугам" уралдаан, цэцэрлэгийн хүүхдийн дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой"  тэмцээнийг үе шаттай зохион байгуулж, тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулж байх 
жил бүр
Гэгээрлийн яам,
Цагдаагийн ерөнхий газар,
аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, боловсрол, соёлын төв
 
33.
Аймаг, нийслэлд замын хөдөлгөөний дүрмийн сургалт явуулах материаллаг бааз бүхий сургалтын иж бүрэн цогцолбор байгуулж түүнийг түшиглэн үзүүлэх сургууль, нээлтэй хичээл явуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах.
2000
оноос
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга,
Цагдаагийн газар, хэлтсийн дарга,
Боловсролын газар, боловсрол, соёлын төв
 34.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нийгмийн хэв журам хангах олон нийтийн байцаагчдыг татан оролцуулах, тэдэнд гудамж, зам, талбай, авто бааз, аж ахуйн нэгж,  байгууллага, сургууль, орон сууц гудамжны хороо зэргийг хариуцуулан  ажлыг нь  дүгнэх урамшууллын хөшүүрэг бий болгон ажиллуулах
 
2000
оноос
Хууль зүйн яам,
Цагдаагийн ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
35.
Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг, ослын шалтгаан, хор холбогдлыг осол, хэргийн газраас сурвалжлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэн сэрэмжлүүлэх
 
2000
оноос
Үндэсний радио, телевиз, аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн дарга
 36.
Үзвэр, ажил, хичээл тарах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар санамж  анхааруулга өгч байх
2000
оноос
Үйлдвэр, албан газар байгууллага, их, дээд, ерөнхий боловсролын сургууль , коллеж, үзвэр, үйлчилгээ эрхэлдэг байгууллагын дарга
37.
Ерөнхий боловсролын сурагчдаас бүрдсэн "Өсвөрийн зохицуулагчдын бүлэг"-ийг байгуулж тэдгээрийн ажиллах журмыг баталж сургуулийн ойролцоох гудамж, замд хүүхдийг осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах
 
2000
оноос
Нийслэлийн боловсролын газар, аймгуудын боловсрол, соёлын төв,
Хууль зүйн яам,
Цагдаагийн ерөнхий газар
 
38.
Зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байгаа тээврийн хэрэгслийн дотор зорчигчдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах анхааруулга, санамж байрлуулах, микрофоноор анхааруулж байх
 
2000
оноос
Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын дарга
 
 
39.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол гарах үндсэн шалтгааны нэг болох согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох явдалтай бүх нийтээр тэмцэх, эдгээр зөрчил гаргасан этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуулиар ногдуулсан хариуцлагыг   хүлээлгэх
 
 
2000
оноос
 
Хууль хяналтын болон аж ахуйн нэгж , байгууллага, иргэд
40.
Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил болон  хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц хүчин зүйлсийн талаар иргэд, байгууллагаас мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэж хариу өгөх журмыг боловсруулах 
2000
оноос
Цагдаагийн ерөнхий газар,
Замын цагдаагийн газар
41.
Замын хөдөлгөөнд оролцогчид нь харилцан бие биеэ, түүний дотор бага насны хүүхэд, хараа, сонсголгүй зорчигчийг хүндэтгэх соёлыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах. 
2000
оноос
 
Цагдаагийн ерөнхий газар,
Замын цагдаагийн газар
42.
"Замын хөдөлгөөний аюулгүй байдал" сэдвээр эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нийслэл, зарим аймагт бүсчлэн зохион байгуулах
2000-2003 онд
Хууль зүйн яам,
Цагдаагийн ерөнхий газар,
Замын цагдаагийн газар