- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ “САЛБАР ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХОРОО”-НЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 242 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ "САЛБАР ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХОРОО"-НЫ ДҮРЭМ
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ "САЛБАР ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХОРОО"-НЫ ДҮРЭМ
1. "Салбар хоорондын үндэсний хороо" (цаашид "Хороо" гэх) нь Хүнсний хууль болон "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангах салбар дундын асуудлыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2. Хороо нь үйл ажиллагаандаа Хүнсний тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3. Хороо нь тогтоол, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны тамга, тэмдэг хэрэглэнэ.
4. Хорооны бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.
5. Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Хороо нь хүнсний хангамж, чанар, аюулгүй байдал, хоол, тэжээлийн асуудлаар тэмдэглэл, зөвлөмж гаргаж болно. Хорооноос гаргасан тогтоол, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хэрэгжүүлэх арга хэмжээ авч түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд хариу мэдэгдэнэ.
6. Хорооны хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа хуралдуулж холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах талаар зохиож байгаа ажлын явц, үр дүнг хэлэлцэнэ.
7. Хурлын дэгийг Хорооны хурлаар хэлэлцэн батална. Хурлыг Үндэсний хорооны дарга, түүнийг эзгүйд орлогч дарга удирдана.
8. Хорооны нарийн бичгийн дарга нь хорооны хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдаанаас гарсан шийдвэрийг яам, холбогдох газруудад хүргүүлж биелэлтэд хяналт тавих болон хүнсний аюулгүй байдлын салбар дундын зохицуулалтын өдөр тутмын ажлыг эрхэлнэ. Нарийн бичгийн дарга нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажиллана.
9. Хорооны гишүүд нь тухайн салбарын хөтөлбөрт тусгагдсан болон хүнсний аюулгүй байдлын зохицуулалтын асуудлыг эрхлэн хариуцна.
10. Хорооны шийдвэрээр холбогдох яам, агентлагийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан тодорхой асуудлаар төслийн баг, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
11. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл зохицуулна.
12. Орон нутгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Хороо батална.
13. Хороо нь дараахь эрх эдэлнэ:
а/яам, агентлагийн удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргаас хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар зохиосон ажлын тайланг гаргуулан авах, нэгтгэн дүгнэлт гаргах;
б/хүнсний аюулгүй байдалтай холбогдсон хууль тогтоомж, Хорооны шийдвэр, зөвлөмжийн биелэлтийг яам, агентлаг, аймаг, нийслэлд хянан шалгаж тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг Хорооны хуралдаанаар хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай мэдээ материалыг гаргуулах;
в/хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны санхүүжилтийн явц, зарцуулсан хөрөнгийн талаархи тайланг холбогдох байгууллагаас хагас, бүтэн жилээр гаргуулан авч дүгнэлт хийх;
г/холбогдох эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчийг тодорхой ажилд татан оролцуулах;
д/эрх хэмжээнийхээ асуудлаар улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, семинар, ярилцлага зохион байгуулах;
е/хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах ажилд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;
ж/хорооны шийдвэр, зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтны талаар удирдлагад нь албан ёсоор мэдэгдэж зохих хариуцлага хүлээлгүүлэх.
14. Хороо нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/"Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдмэл удирдлагаар хангаж, салбар хоорондын асуудлыг уялдуулан зохицуулах;
б/хүнсний мэргэжлийн хяналтын агентлагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэл, борлуулалтын бүх шатанд чанар, аюулгүй байдлын дотоод хяналтыг бий болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах;
в/хүнсний аюулгүй байдлын талаархи шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
г/орон нутгийн салбар хороодыг удирдлага, зөвлөлгөөгөөр хангаж тэдний ажлыг шалгаж дүгнэх;
д/хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол хүнсний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг судлан түүний мөрөөр асуудал боловсруулж шийдвэрлүүлэх;
е/хүнсний хангамжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах талаар иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин тэдгээрийг энэ ажилд өргөнөөр оролцуулан үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
ж/хүнсний аюулгүй байдлын асуудлаар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах;
з/хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр гарч байгаа зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаархи судалгаа, мэдээ, мэдээллийг солилцох;
и/хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол, тэжээлийн чиглэлээр холбогдох эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах;
к/хорооноос зохиож буй ажлын явц, үр дүн болон хэрэглэгчдэд ухаалаг хэрэглээний боловсрол эзэмшүүлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.
15. Хорооны үйл ажиллагааны зардлыг тухайн хорооны хурлаар хэлэлцэн яамдаас харилцан тохиролцож гаргана. Хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг боловсруулсан яам, агентлаг холбогдох материалыг Хорооны гишүүдийн тоогоор олшруулж Хорооны нарийн бичгийн даргад өгнө.
16. Хороо нь ажлаа хагас, бүтэн жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.
17. Хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулна.
----оОо----
Текст томруулах
A
A
A