A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 288 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

НҮЭМ-ИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хугацаа
Хариуцах
байгууллага
Хамтран оролцох байгууллага
I  үр дүн:    Баг, сум, аймаг, үндэсний түвшинд эсэн мэнд амаржихуйн бүрдмэл үйлчилгээ зохих стандартын дагуу явагдаж, үйлчлүүлэгчдийн  сэтгэл  ханамжаар  баталгаажсан  байна.
Эхийн эндэгдлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэх ажлыг
эрчимжүүлэх, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах 
2002-2004
ЭМЯ
Аймаг, нийслэлийн  эрүүл  мэндийн газар /цаашид ЭМГ гэнэ/, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг
1.2 НҮЭМ-ийн анхан шатны зөвлөлгөө, тусламж  үзүүлэгч  өрх, сумын эмч,  багийн  бага  эмч,  эх  баригч  нарыг  сургаж  дадлагажуулах  сургалтын  төвийг аймгийн  төвүүдэд  байгуулж, үйл ажиллагааг нь  тогтмолжуулах 
 
2002-2005
 
ЭМЯ, аймгийн Засаг даргын Тамгын газар
ЭНЭШТ, аймгийн ЭМГ, НҮБ-ын Хүн амын сан /цаашид ХАС гэнэ/, Монгол-Германы НҮЭМ-ийн хамтарсан төсөл
1.3 НҮЭМ/Эсэн мэнд амаржихуйн нарийн  мэргэжлийн тусламж  үзүүлэгч  нарыг  сургаж  дадлагажуулах  төв болон   хөдөө  орон нутагт мэргэжил,  арга зүйн зөвлөлгөө өгөх  багийг ЭНЭШТ-д шинээр байгуулж  чадавхийг  бүрдүүлэн ажиллуулах .
 
2002
 
ЭМЯ
НҮБ –ын  ХАС ,  ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, ЭНЭШТ, АУИС
1.4. Бүх  аймаг, нийслэлийн эх барих,  эмэгтэйчүүдийн эмч нар болон бага эмч нарыг  давтан сургалтад  хамруулах
 
2002-2004
 
ЭМЯ
АУИС, ЭНЭШТ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Герман-Монголын НҮЭМ-ийн хамтарсан төсөл
1.5.Эсэн мэнд амаржихуйн зөвлөлгөө тусламж болон  эх  нярайн  бүрдмэл  тусламж  үзүүлдэг  эмнэлэг,  зөвлөлгөө  өгөх  газар,  кабинетуудыг  шаардлагатай  багаж,  тоног  төхөөрөмж,  эмээр  тасралтгүй  хангах арга хэмжээ авах
 
жил бүр
 
ЭМЯ
Аймаг, нийслэлийн ЭМГ, Монголэмимпекс  концерн, НҮБ-ын  ХАС, Герман-Монголын НҮЭМ-ийн хамтарсан төсөл
 
1.6. Эрэгтэйчүүд, хөвгүүд, цэвэршилтийн насны хүмүүст нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөлгөө, тусламж үзүүлдэг эмч мэргэжилтэнг сургаж бэлтгэх
2003 оны эцэст
 
ЭМЯ
АУИС, ЭНЭШТ,
ДЭМБ, НҮБ ын ХАС
1.7. Жирэмслэлт, төрөлт, төрсний дараахь  үед эх, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний шаардагдах хөрөнгийг иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу нийслэл, аймаг, сумын төсөвт жил бүр нэр заан тусгаж байх, санхүүжилтийг цаг тухайд нь олгох арга хэмжээ авах
2002-2006 онд
СЭЗЯ, ЭМЯ, аймаг, нийслэлийн
ИТХТ-ийн дарга
Аймаг, нийслэл, сумын Засаг дарга
1.8. "Эхчүүд амрах байр"-ыг мэдээлэл, зөвлөлгөө, тусламж, үйлчилгээний төв болгон тохижуулж, амаржих газраас алс амьдардаг малчид болон нарийн мэргэжлийн тусламж авахаар ирсэн эхчүүдийг бүрэн хамарч үйлчлэх
 
2002-2006 онд
ЭМЯ, аймаг, нийслэлийн  Засаг  даргын Тамгын  газар.
Аймаг, нийслэлийн ЭМГ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн Сан, Герман-Монголын НҮЭМ-ийн хамтарсан төсөл
 1.9. Архаг цус багадах  өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг  төмрийн бэлдмэл,  фолийн хүчлээр эмчлэх  арга  хэмжээг  орон  даяар хэрэгжүүлэх
 
жил  бүр
 
ЭМЯ, аймаг, нийслэлийн  Засаг даргын Тамгын газар
НҮБ-ын ХАС, НҮБ-ын  Хүүхдийн сан
1.10. Монголын  хөдөө  орон  нутгийн  онцлогийг  харгалзан  Анагаах  ухааны коллежүүдэд эх  баригч,  бага  эмчийг орон  нутгийн   захиалгаар  бэлтгэх  ажлыг сэргээх арга хэмжээ авах
 
 
2002-2006
 
ЭМЯ, БСШУЯ
Аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ
 II  үр  дүн. Бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт  өвчний илрүүлэлт, эмчилгээ, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн  үйлчилгээ, үргүйдлийн эмчилгээнд  орчин  үеийн аргыг  нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн  нэр  төр, нууцыг чанд хадгалсан, нөхөн  үржихүйн  эрхийг  хүндэтгэсэн цогц үйлчилгээний хүртээмж сайжирсан байна.
 
2.1. Үргүйдлийг эмчлэх эмчилгээний зарим шинэ аргыг  практикт нэвтрүүлэх
2002-2006
ЭМЯ
ЭНЭШТ, ДЭМБ, НҮБ-ын ХАС
2.2. БЗХӨ-ийг хам шинжээр болон лабораторийн аргаар эрт илрүүлэн нэр хаяггүй эмчлэх  аргыг  нэвтрүүлэх    
 
2002 оноос
 
ЭМЯ
Халдварт өвчин судлалын үндэсний төв  / цаашид ХӨСҮТ гэнэ/,  нийслэл,   аймгийн ЭМГ, ДЭМБ, Герман-Монголын хамтарсан НҮЭМ-ийн төсөл
2.3. Эх барихын болон жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн эм хэрэгслийг баг, сум, аймаг, нийслэл, дүүрэг, хорооны түвшинд  үнэ төлбөргүйгээр  болон нийтийн зах зээлээр хангах арга хэмжээ авах
 
2002-2006
ЭМЯ
Монголэмимпэкс концерн,
нийслэл, аймгийн ЭМГ, НҮБ-ын  ХАС, Герман-Монголын хамтарсан НҮЭМ-ийн төсөл
2.4. Хугацаат цэргийн албан хаагчдын албан сургалтад НҮЭМ-ийн хичээл оруулах
2002 оноос
ЭМЯ, БХЯ, ХЗДХЯ
ХЦУГ, НҮБ-ын ХАС, Герман-Монголын хамтарсан НҮЭМ-ийн төсөл
III  үр  дүн: Алслагдсан нутгийн хүн ам, сургууль завсардсан охид, хөвгүүд, хот, аймгийн төвийн захын хорооллын оршин суугчид, ядуу болон орон гэргүй хүмүүс зэрэг нийгмийн бүлгүүдэд НҮЭМ- ийн мэдээлэл, зөвлөлгөө, хангамж, тусламж, үйлчилгээг хүргэдэг арга механизм шийдвэрлэгдсэн байна.
3.1. Хүн  амын  эмзэг  бүлгүүдийн  дунд НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт,сурталчилгааны  болон тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллахыг сонирхогч төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар  шалгаруулж  хамтран ажиллах
 
2002-2006
ЭМЯ, НХХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ
Аймаг, нийслэлийн ЭМГ,
төрийн бус байгууллага /цаашид ТББ гэнэ/
3.2.Отор нүүдэл хийж яваа болон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүн ам, түүний дотор жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, бага насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
2002 оноос
ЭМЯ, ХХААЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын  Тамгын  газар
Аймаг, нийслэлийн ЭМГ,  сумын ЗДТГ
3.3. Халамжийн эмнэлэг, асрамжийн газар, орон гэрээс дайжсан хүүхдүүдийг түр саатуулах цэг, асрах байрууд зэрэг    газруудад  НҮЭМ-ийн төлбөргүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх
 
2002 оноос
ЭМЯ, НХХЯ, Хүүхдийн  төлөө  үндэсний хороо
ЦЕГ , аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ
IV үр дүн: Хүн амын зорилтот бүлгүүдэд зориулсан НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт,сурталчилгааны стратеги боловсрогдон хэрэгжсэн байна.
 4.1 Хүн амын НҮЭМ-ийн боловсролыг дээшлүүлэх, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр явуулах  мэдээлэл, сургалт, сурталчилгааны  стратеги боловсруулж хэрэгжүүлэх
 
2002 оноос
 
ЭМЯ
 
ЭМХҮТ, РТХЭГ,аймаг,нийслэлийн ЗДТГ, ЭМГ
4.2  Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийг хүн амын дунд НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, чадавхийг нь бэхжүүлэх арга хэмжээ авах
2002-2004
ЭМЯ
НҮБ-ын ХАС
4.3. Эрүүл мэндийн хөгжлийн  үндэсний төвд НҮЭМ-ийн мэдээлэл,  сурталчилгааны  сан байгуулах
2002 оноос
ЭМЯ
ЭМХҮТ,НҮБ-ын ХАС
Ү   үр  дүн:  Хүн амын зорилтот бүлгүүдийн онцлогт тохирсон НҮЭМ-ийн талаархи  зөвлөлгөө, мэдээлэл, сургалт, сурталчилгаа орон даяар тогтмолжиж,  бүх  сувгаар  хүртээмжтэй  явагддаг болсон  байна.
5.1.НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны бодлого, салбар  хоорондын  үйл  ажиллагааг зохицуулах зөвлөлийг  ЭМХҮТ-ийн  дэргэд байгуулж  ажиллуулах
2002
ЭМЯ,БСШУЯ,НХХЯ
ЭМХҮТ,
НҮБ-ын ХАС
5.2.НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын сонголтыг сайжруулж  хүртэмжтэй хэвлэж тараах
2002-2004
 
 
ЭМХҮТ
НҮБ-ын ХАС
5.3. Телевиз, радиогийн байнгын нэвтрүүлэг явуулах, "Үерхэл", "НҮЭМ" тогтмол сонин гаргах зэргээр  хүн  амыг хэрэгцээт  мэдээллээр  хангах арга хэмжээ авах
Жил бүр
ЭМХҮТ
НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, Герман-Монголын хамтарсан НҮЭМ-ийн төсөл
5.4.НҮЭМ-ийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх
2003
оноос
ЭМХҮТ
Монголын хэвлэлийн хүрээлэн, НҮБ-ын ХАС,  ТББ
ҮI  үр  дүн: Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох албан ба албан бус сургалтын  тогтолцоо бүрдэж, заах  арга зүй  нь  боловсрогдон, бэлтгэгдсэн  багш,  сургалтын  материалаар  хангагдсан  байна.
6.1. Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, бэлгийн хүмүүжил төлөвшүүлэх ажлын сурган хүмүүжүүлэх арга зүйг судлан нэвтрүүлэх
 
2004
 
БСШУЯ, ЭМЯ
НҮБ-ын ХАС, ЭМХҮТ,
Боловсролын  хүрээлэн
6.2. Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн болон  НҮЭМ-ийн хичээлийг заах багш нарыг бэлтгэж, сургалтын  материалаар  хангах арга  хэмжээ  авах
 
2004
 
БСШУЯ, ЭМЯ
 
Аймаг,нийслэлийн боловсролын төв, НҮБ-ын  ХАС, Герман-Монголын хамтарсан НҮЭМ-ийн төсөл
 6.3. Албан бус сургалтын хөтөлбөрт НҮЭМ-ийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх  
 
2002-2006
 
БСШУЯ, ЭМЯ
Аймаг, нийслэлийн боловсро-лын  төв, ЭМГ, НҮБ-ын ХАС, ТББ
6.4. Багш, эмч бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн  сургалтын хөтөлбөрт НҮЭМ-ийн хичээл оруулж, заах  арга хэмжээ авах
2003 оноос
БСШУЯ, ЭМЯ
НҮБ -ын ХАС, Их, дээд сургууль, коллежийн захиргаа
ҮП үр дүн: Мэргэжлийн түвшинд НҮЭМ-ийн үйлчилгээ үзүүлдэг хөвгүүд, охидын  кабинетүүд аймагт болон  нийслэлийн дүүргүүдэд ажилладаг болсон байна.
7.1. Аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд хөвгүүд, охидод НҮЭМ-ийн зөвлөлгөө өгч, үйлчилгээ үзүүлдэг нэгж байгуулж,  мэргэжлийн эмчээр хангаж  ажиллуулах
2004
 
ЭМЯ
Аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ, ДЭМБ, НҮБ -ын ХАС,
7.2. Ерөнхий  боловсролын сургуулиудад НҮЭМ-ийн мэдээлэл тараах, сургалт явуулах кабинетүүдийг байгуулж, үе тэнгийн сургагч бэлтгэн ажиллуулах,  сургалт, сурталчилгааны материалаар хангах арга хэмжээ авах
 
2004
 
БСШУЯ, ЭМЯ
 
Аймаг, нийслэлийн боловсролын  төв,  ЭМГ, НҮБ-ын ХАС
7.3. Хөвгүүд, охидод зөвлөлгөө өгөх итгэлтэй утсыг  бүх  аймаг, дүүрэгт  ажиллуулах
2002 оноос
Аймаг, нийслэлийн ЗДТГ
Аймаг,нийслэлийн  боловсролын төв,ЭМГ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМХҮТ
ҮШ  үр  дүн:  Орон нутагт  НҮЭМ-ийн  дэд хөтөлбөрүүд хэрэгжиж, НҮЭМ-ийн үйлчилгээ, хангамж, судалгааны ажлыг эрхлэх тэргүүлэх байгууллагууд  бэхжиж,  чадавхи нь  бүрдсэн байна.
 
8.1. НҮЭМ-ийн асуудлаар  тэргүүлэх байгууллагыг  сонгон авч, сургагч багш нарыг  бэлтгэх, шаардлагатай  тоног  төхөөрөмжөөр  хангах  арга  хэмжээ  авах
2002-2004
 
ЭМЯ
НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол-Германы хамтарсан НҮЭМ-ийн төсөл
8.2. НҮЭМ-ийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгуул-лагуудын  үйл ажиллагааг бүх талаар дэмжих, тэдгээрийн сүлжээ байгуулах
2002-2006
 
ЭМЯ
 
НҮБ-ын ХАС,
Тэргүүлэх болон ТББ
 
8.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн НҮЭМ-ийн дэд хөтөлбөрийг ИТХ-ын чуулганаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүр төлөвлөж, хэрэгжилтийг салбар хорооны хурлаар хэлэлцэж,  шаардлагатай арга хэмжээ авч байх
Жил бүр
 
Аймаг, нийслэлийн ИТХТ, Засаг дарга
 
 
СЭЗЯ,ЭМЯ
 
8.4. НҮЭМ-ийн  мэргэшсэн  судлаачдыг  бэлтгэх
2003
ЭМЯ, БСШУЯ
НЭМХ, АУИС, ЭНЭШТ, НҮБ-ын ХАС, ДЭМБ, Монгол-Германы хамтарсан НҮЭМ-ийн төсөл
IХ  үр дүн: НҮЭМ-ийн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллагуудын энэ асуудлыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянан үнэлэх чадавхи бүрдсэн байна.
9.1.Үндэсний болон аймаг, нийслэлийн НҮЭМ-ийн дэд хороог байгуулж бүтэц, үйл ажиллагааг нь тодорхойлж ажиллуулах
2002 оноос
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
ЭМЯ,
Аймаг, нийслэлийн  ЗДТГ
9.2. ЭМЯ, БСШУЯ, СЭЗЯ, НХХЯ, ХЗДХЯ, ГХЯ зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын удирдах ажилтнуудыг НҮЭМ-ийн чиглэлээр гадаад, дотоодын сургалт, танилцах аялал, хуралд оролцуулах
 
2002 оноос
ЭМЯ
НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол-Германы хамтарсан НҮЭМ-ийн төсөл
X  үр  дүн: НҮЭМ-ийн ухуулга сурталчилгааны стратеги боловсрогдон хэрэгжсэн байна.
 
10.1. НҮЭМ-ийн талаар баримтлах бодлогыг  тодотгон боловсруулж,  холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлаар ухуулга (адвокси) , сурталчилгаа  явуулах стратеги  гаргаж  хэрэгжүүлэх
2003
ЭМЯ
ХЗДХЯ,СЭЗЯ,
НҮЭМ-ийн  үндэсний  дэд  хороо, ЭМХҮТ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан
10.2. Дунд болон дээд түвшний шийдвэр гаргагчдад зориулан судалгааны дүн, тоо мэдээ, баримтыг боловсруулж, хэвлэж түгээх, тэднийг  НҮЭМ-ийн сургалтад  хамруулах
 
2002 оноос
 
ЭМЯ
ЭМХҮТ, НҮБ-ын ХАС, НҮЭМ-ийн Үндэсний  дэд хороо
XI  үр  дүн:  НҮЭМ-ийг  дэмжсэн эрх  зүйн  орчин  бүрэлдэж  боловсронгуй  болсон  байна.
11.1. Эмч нарын зөвлөлгөөнөөр дээд шатлалын эмнэлэгт  нарийн мэргэжлийн тусламж авах шаардлагатай нь тогтоогдсон жирэмсэн эмэгтэйчүүдийн замын болон сум, аймгийн төв, ЭНЭШТ-ийн эхчүүд амрах байранд байрлах үеийн хоолны зардлыг хувь хүн,  гэр бүлээс нь гаргуулдаг байдлыг өөрчилж,  холбогдох хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээ авах
 
2003
оноос
 
СЭЗЯ, ЭМЯ
 
 
 
ЭНЭШТ, аймаг, сумын засаг даргын Тамгын газар
11.2. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад нөхөн үржихүйн эрх,  жендер, эрэгтэйчүүдийн оролцооны асуудал хэрхэн тусгагдсан талаар  судалгаа  явуулж, дүнг УИХ-ын гишүүд, хуульчдад хүргэх,  эдгээр асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах
 
2002 оноос
 
ЭМЯ
ЭМХҮТ, НҮБ-ын ХАС,НҮЭМ-ийн үндэсний дэд хороо
11.3. НҮЭМ-ийн  шаардлагатай асуудлаар эрх зүйн зохицуулалт хийж,  НҮЭМ-д  таатай  эрх зүйн орчин бүрдүүлэх арга хэмжээ авах
2003
оноос
ХЗДХЯ
 
ЭМЯ, НХХЯ
 
11.4. НҮЭМ, нөхөн  үржихүйн эрх, жендер, эрэгтэйчүүдийн оролцоог идэвхижүүлэх асуудлаар УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг,нийслэлийн  Засаг дарга  нар, эрүүл  мэндийн болон хэвлэл  мэдээллийн удирдах  ажилтнуудад  зориулсан  сургалт  явуулж,     50-иас доошгүй  хувийг  хамруулах
 
2002-2006
ЭМЯ
ЭМХҮТ, НЭМХ, ЭНЭШТ, НҮБ-ын ХАС,