- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1997 оны 142 дугаар тогтоолын хавсралт
ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1.0. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Гэгээрлийн сайдын болон Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратегийн болон зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Монгол Улсын Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайланг тус тус үндэслэв.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ :
Монгол Улсын Үндсэн хууль;
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
"Боловсролын тухай" Монгол Улсын хууль;
"Бага, дунд боловсролын тухай" Монгол Улсын хууль;
"Дээд боловсролын тухай" Монгол Улсын хууль;
"Соёлын тухай" Монгол Улсын хууль;
"Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай" Монгол Улсын хууль;
"Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хууль;
Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага; үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл; байгууллагын өөрчлөлтийн зэрэг арга зүйг тус тус хэрэглэв.
Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Чиглэлийн яамдын нэг болох Гэгээрлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлнэ.
Гэгээрлийн яам нь салбарын бодлого, төлөвлөлтийн үндсэн чиг үүргийг хүлээж, бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий чиглэлийн яамдын нэг болох Гэгээрлийн яам нь Засгийн газрын шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Гэгээрлийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
3.0. ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, САНАЛ БОЛГОЖ БУЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ 3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Гэгээрлийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхим байна.
Гэгээрлийн яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн, нарийн түвэгтэй харилцааг зохицуулахад чиглэнэ.
Гэгээрлийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2.0. ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Чиглэлийн яамдын нэг болох Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Гэгээрлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Гэгээрлийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Гэгээрлийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Төрөөс шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2. Яамны аппаратын үндсэн үйл ажиллагааг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээ хийхэд чиглүүлж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
3. Яамны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажлын байрны давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, төрийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэн чадваржуулах замаар аппаратыг чадварлаг, цомхон алба болгох;
4. Яамны зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээг соёлтой, чанартай, шуурхай болгох.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Гэгээрлийн яам нь үйл ажиллагааны эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
Шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл /ШУТБС/-ын хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
ШУТБС-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
ШУТБС-ын бодлогын хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1.0. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1. ШУТБС-ын хөгжлийн бодлогын үндэслэл, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;
1.2. ШУТБС-ын хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
1.3. ШУТБС-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хөгжүүлэхэд зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх.
2.0. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. ШУТБС-ын төрийн захиргааны удирдлагын манлайлал, дотоод үйлчилгээгээр хангах;
2.2. ШУТБС-ын салбарын хүний нөөцийг зохистой ашиглахад зөвлөлгөө өгөх, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.
3.0. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1. ШУТБС-ын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах;
3.2. ШУТБС-ын салбарын материаллаг нөөц, сурах бичгийн хангамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
4.0. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. ШУТБС-ын салбарын бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
4.2. ШУТБС-ын мэдээллийн сүлжээ, мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулалт хийх, мэдээллээр үйлчлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Гэгээрлийн яамны үйл ажиллагааны дээр дурдсан гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Гэгээрлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Гэгээрлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар
Гэгээрлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар
3.0. ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, САНАЛ БОЛГОЖ БУЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ 3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Гэгээрлийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчим баримтлав:
1. Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).
2. Эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх).
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны ажлын алба, түүний бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн /гурваас дээшгүй/ шат дамжлагатай байх).
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх).
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар (Танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх).
7. Хангалттай чадвар, бодитой үйл ажиллагааны зарчим (Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар /ЗГ-ын 1999 оны 178 дугаар тогтоолоор өөрчилсөн/
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Гэгээрлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:
Гэгээрлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны бүтцийн
ерөнхий тогтолцооны загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Гэгээрлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан нэгж урган гарч байна:
1. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг , чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Гэгээрлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах үндсэн үүргийг хүлээж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, урлагийн хөгжлийн бодлогын үндэслэл, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хөтөлбөр, төсөл боловсруулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдынх нь хувьд түүнийг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад байгууллага байна.
Үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
2. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг , чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Гэгээрлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, уялдуулан зохицуулах, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг гадаад хамтын ажиллагааны мэдээлэл, үйлчилгээгээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, орчуулга-үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэгээрлийн сайд болон яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад байгууллага байна.
Үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, гадаад орон, олон улсын байгууллага байна.
3. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь Гэгээрлийн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэгээрлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид, Засгийн газрын холбогдох тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, эрдэм шинжилгээний болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлага байна.
Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, зарим чиглэлийн яамд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, салбарын материаллаг нөөцийн хуваарилалт, ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Гэгээрлийн сайдын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, төсвийн тэнцвэрт байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ.
Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нь Гэгээрлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг болон холбогдох төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэгээрлийн сайд, Засгийн газрын холбогдох тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь ШУТБС-ын байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
5. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг ажиглах замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гэгээрлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, ард иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төв, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
--оОо---
Текст томруулах
A
A
A