- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ
Засгийн газрын 2000 оны 107 дугаар тогтоолын хавсралт
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ
1.Энэ дүрмийн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "ажил олгогч" гэнэ)-д гарсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого /цаашид "үйлдвэрлэлийн осол" гэнэ/-ын шалтгааныг судалж тогтоох, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судалж бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, энэ дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
3.Энэ дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн ажил олгогч нэгэн адил мөрдөнө.
4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхтэй холбогдон гарах бүх зардал (бичиг хэрэг, тээвэр, судалгаа шинжилгээний түүнчлэн шинжээчийн болон комиссын үйл ажиллагааны)-ыг үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн тухайн ажил олгогч хариуцна.
5.Дараахь нөхцөл байдалд үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөнөөс гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцно:
а/ажилтан ажлын үндсэн ба туслах байранд, эсхүл албан томилолтоор, мөн гэрээ, хэлэлцээрийн дагуу бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, тэрчлэн ажлын байр, нэгж, салбарын хооронд байнга явж ажлаа гүйцэтгэгч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад өртсөн осол;
б/ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэгч ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, ажлын хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед гарсан осол;
в/ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа өртсөн осол (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно);
г/үндсэн ажлаа гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, түүнчлэн хорхой шавьж, мал, амьтны халдлагад өртсөнөөс үүссэн осол;
д/гоц халдварт өвчний голомтод ажиллаж байхдаа өртсөн осол.
6.Хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, түүхий эд, материалын бохирдолтоос шалтгаалсан хурц хордлогыг мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцож болно.
7.Дараахь нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцохгүй:
а/ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох;
б/ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолдох;
в/ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ноцтой зөрчсөнөөс осолдох;
г/гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулах.
8.Иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх үед гарч болзошгүй үйлдвэрлэлийн ослын үед авах арга хэмжээний талаар Талууд гэрээнд тодорхой тусгасан байх шаардлагатай.
Үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд энэ дүрмийн дагуу гэрээнд оролцогчид түүнийг судлан бүртгэж, хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
9.Батлан хамгаалах болон цагдаагийн байгууллагад гарсан үйлдвэрлэлийн ослыг энэ дүрмийн дагуу судалж бүртгэнэ.
10.Үйлдвэрлэлийн ослын талаар эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүүлэх, мэргэжлийн байгууллагаар судалгаа, дүгнэлт гаргуулахаар хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг холбогдох байгууллага түргэн шуурхай барагдуулах үүрэгтэй.
11.Ажил олгогчоос үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комиссыг ажил олгогч ба ажилтны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд комиссын даргыг томилсон байна.
Томилолт, гэрээ, хэлэлцээрийн дагуу өөр байгууллагад ирж ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан болон үйлдвэрлэлийн дадлага хийж буй оюутан, сурагч үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд осолдогчийн харьяалах байгууллагын төлөөлөгчийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулан тухайн ослын байдлыг судлан тогтоож уг үйлдвэрлэлийн ослыг гэм буруутай ажил олгогчид хамааруулан бүртгэнэ.
Үйлдвэрлэлийн ослын онцлог, бий болсон нөхцөлөөс хамааруулан комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно.
12.Комисс нь осолдогч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг үл харгалзан энэ дүрмийн хавсралт маягтын дагуу /ҮОТА-1/ үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж акт тогтооно.
13.Комисс нь үйлдвэрлэлийн осол гарсан тухай мэдээ хүлээн авмагц 24 цагийн дотор ослын байдалтай газар дээр нь танилцаж шалтгааныг судлан тогтооно. Зайлшгүй шаардлагаар иж бүрэн шинжилгээ, судалгаа хийхээр бол үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох ажлыг 1 сарын хугацаанд гүйцэтгэж болно.
Шаардлагатай тохиолдолд комисс нь төрөлжсөн улсын хяналтын байгууллагын байцаагчийн дүгнэлт гаргуулна.
14.Үйлдвэрлэлийн ослын актад ослын шалтгааныг судалж тогтооход оролцсон комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
Актыг хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч хянан батална.
Хурц хордлоготой холбогдсон ослын актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч хянаж батална.
15.Энэ дүрмийн 7-д дурдсан ослыг судлан тогтоосон актын баруун доод буланд "осолдогчийн буруугаас болсон" гэсэн тэмдэглэл хийж, ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
16.Үйлдвэрлэлийн ослыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, осолдогч буюу гэр бүлийн хүмүүс, нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хувийг өгч,үлдэх хувийг тухайн ажил олгогч архивын нэгж болгож хадгална.
17.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослыг судалж дууссанаас хойш 3 хоногийн дотор ослын актын хувийг тухайн осолдогч буюу гэр бүлийн хүмүүст өгөх үүрэгтэй.
18.Ноцтой, хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд тухайн ослын акт тогтоох ажлыг Засгийн газраас томилсон комисс гүйцэтгэнэ.
19.Комисс нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/үйлдвэрлэлийн ослын талаархи гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч магадлан шалгаж шийдвэрлэх;
б/үйлдвэрлэлийн осолд хүргэсэн шалтгааныг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
в/үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлан тогтоосон акт, дүгнэлтийг үндэслэн нийт ажилтны дунд сурталчилгааны болон сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажил олгогчид зөвлөмж өгөх;
г/үйлдвэрлэлийн ослын тухай мэдээг осол гарсан тухайн үед нь мэдээлэх;
д/үйлдвэрлэлийн ослын актыг осолд өртсөн хүн бүрээр тогтоох.
20.Комисс нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/үйлдвэрлэл, ажлын байранд нэвтрэн орж, үйлдвэрлэлийн осол гарсан нөхцөл байдалтай биечлэн танилцах;
б/үйлдвэрлэлийн ослын шинж байдлаас хамаарч мэргэжилтэн шинжээч оролцуулах, ослыг бүртгэх ажилд зөвлөлгөө, тусламж авах, ослын талаар техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ, туршилт хийлгүүлэх, дүгнэлт гаргуулах;
в/осолдогч болон осол гарах үед байсан гэрчийн этгээд, мэргэжлийн хүмүүс, удирдах ажилтнуудаас үйлдвэрлэлийн ослын талаар мэдээлэл авах, санал дүгнэлт гаргуулах;
г/үйлдвэрлэлийн ослыг судлах явцад з7айлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогчоос ажиллах байр, техник хэрэгсэл, унаагаар хангуулах.
21.Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
а/осолдогч тус бүрийн үйлдвэрлэлийн ослын тухай акт;
б/үйлдвэрлэлийн осол гарсан ажлын байр, талбайн фото ба гар зураг, схем;
в/үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлага;
г/үйлдвэрлэлийн ослын шалтгааны талаархи эмнэлгийн болон мэргэжилтэн, шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн;
д/үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны сургалтад хамрагдсан тухай гэрчлэх баримт болон осолдогчийн гарын үсэг бүхий зааварчилгааны хуулбар;
е/ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн олголт, тэдгээрийн эдэлгээний хугацааны тухай баримт;
ж/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтны болон үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эрх, үүргийг тодорхойлсон дүрэм, заавар, тушаал, хууль эрхийн бусад актаас хэсэгчлэн авсан хуулбар;
з/үйлдвэрлэлийн ослын тухай яаралтай мэдээлэх хуудас;
и/хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (тусдаа дүгнэлт гаргасан тохиолдолд);
к/цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт.
22.Тухайн осолтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг тогтоох асуудлыг үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн ажил олгогчийн комиссын бүрдүүлсэн баримт бичиг, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан акт, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг /сум/-ийн Засаг даргын томилсон байнгын комисс /орон тооны бус/ шийдвэрлэнэ.
23.Уг байнгын комисс нь холбогдох материалыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.
24.Үйлдвэрлэлийн ослын тухай осолдогч өөрөө буюу осол гарсныг анх үзэж мэдсэн этгээд ажил олгогчид яаралтай мэдээлэх арга хэмжээ авна.
25.Үйлдвэрлэлийн осол гарсан тухай мэдээ авмагц ажил олгогч нь дор дурдсан байгууллага, албан тушаалтанд яаралтай мэдээлэх үүрэгтэй (хавсралт 2):
а/эмнэлгийн байгууллага;
б/тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын алба;
в/ажил олгогчийн харьяалах дээд байгууллага;
г/орон нутгийн цагдаагийн байгууллага;
д/шаардлагатай тохиолдолд төрөлжсөн хяналтын алба, иргэний хамгааллын байгууллага.
26.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулна. Ингэхдээ эрх бүхий комисс ирж судалгаа шинжилгээ хийх хүртэл үйлдвэрлэлийн осол гарсан объектын тухайн үеийн байдлыг өөрчилж болохгүй.
27.Ажлын байр, үйлдвэрлэлийн ослын объектыг тухайн үеийн байдлаар байлгах нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ослын уршгийг арилгахад саад учруулах, улсын аюулгүй байдалтай холбоо бүхий үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг зогсооход хүргэж болзошгүй нөхцөлд ажил олгогч холбогдох арга хэмжээг авч, үйлдвэрлэлийн ослын тухай тэмдэглэл, фото болон гар зураг, схемийг бүрдүүлсэн байх үүрэгтэй.
28.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарсан тухай бүр мэдээ гаргаж, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ (хавсралт 5).
29.Ажил олгогчоос ирүүлсэн мэдээг үндэслэн орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь үйлдвэрлэлийн ослын тухай тайланг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргаж хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ (хавсралт 3, 4).
30.Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг холбогдох мэргэжлийн байгууллага (Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс)-ын шийдвэрийг үндэслэн бүртгэнэ.
31.Мэргэжлээс шалтгаалсан өвчний тайлан мэдээ гаргах, дүгнэх ажлыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмээр зохицуулна.
32.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тайланг хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.
33.Үйлдвэрлэлийн ослын талаар гаргасан комиссын актыг зөвшөөрөхгүй тохиолдолд ажил олгогч болон ажилтан нь гомдлоо хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.
34.Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь байгууллагын комиссын гаргасан акттай санал нийлээгүй тохиолдолд мэргэжлийн болон холбогдох дээд байгууллагад санал тавьж, судалгаа шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулж болно.
35.Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй.
36.Үйлдвэрлэлд гарсан ослыг нуун дарагдуулсан, буруутай үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
ҮОТА-1
Хавсралт 1
БАТЛАВ.Хөдөлмөрийн (хөдөлмөрийн эрүүл ахуйн)
хяналтын улсын байцаагч (тэмдэг дарна)
______________/гарын үсэг/________________(нэр)
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫГ ТОГТООСОН
АКТ (ҮОТА)
.... оны ... сарын ...-ны өдөр үйлдэв.
1.Аж ахуйн нэгж, байгууллагын нэр ________________________________
2.Байгууллагын хаяг (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, гудамжны нэр) ____________________________________________________
3.Өмчийн хэлбэр ________________________________________________
4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүний овог ___________________ нэр __________________________ Төрсөн ___ он __ сар __ өдөр, нас __ , хүйс _____
Иргэний үнэмлэхийн дугаар ______________________
Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар _____________
Албан тушаал _____________________________________________________
Боловсрол _______________ мэргэжил _______________________________
Ажилд орсон _____ он ____ сар ____ өдөр, тушаал, шийдвэрийн ¹_____
Ажилласан нийт хугацаа ____, үүнээс тус байгууллагад______, шимтгэл төлж ажилласан хугацаа ___________________________________
Байгууллагын захиргаанаас аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаа авсан байдал: _______________________________________ ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Эрүүл мэндийн үзлэгт сүүлчийн удаа орсон _____ он ____ сар __ өдөр
Оршин суудаг нутаг дэвсгэр, гэрийн хаяг ___________________ __________________________________________________________________
5.Үйлдвэрлэлийн осол,хурц хордлого гарсан __он_ сар__өдөр_цаг_ мин
6.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан цех, тасаг, хэсэг, ажлын байрны нэр _______________________________________________ ____________________________________________________________________________________________________________________________________
7.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын байдал (хөнгөн, дунд, хүнд, бүлэг, хүн нас барсан) _________________________________________ ____________________________________________________________________________________________________________________________________
8.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын хэлбэр (зур) яс хугарах, үе мултрах, зөөлөн эд гэмтэж бяцарсан, тасарсан, зүсэгдсэн, гадаад, дотоод гэмтэл, биологи, химийн бодисын үйлчлэл
9.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл _______________________________________________________ ______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________10.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд учирсан хохирол _______________________________________________ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
11.Комиссын дүгнэлт: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад шууд нөлөөлсөн хүчин зүйл, буруутай этгээдийн үйл ажиллагааны тухай тодорхой заана _____________________________________________
__________________________________________________________________ __________________________________________________________________ ______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Комиссын шийдвэр ____________________________________________ ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
АКТ ТОГТООСОН КОМИССЫН
ДАРГА ____________________________/__________________/
ГИШҮҮД ___________________________/___________________/
___________________________/___________________/
___________________________/___________________/
___________________________/___________________/
___________________________/___________________/
Тайлбар: Байгууллагын тогтоосон акттай санал нийлэхгүй тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусдаа дүгнэлт гаргана.
Хавсралт 2
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫН ТУХАЙ
ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭХ ХУУДАС
1.Аж ахуйн нэгж, байгууллагын нэр _______________________________
2.Цех, тасгийн нэр ______________________________________________
3.Осол, хурц хордлогын хэлбэр: хөнгөн, дунд, хүнд, бүлэг, хүн нас барсан (зурах)
4.Осол, хурц хордлогод өртсөн хүний тоо _________________________
5.Осол, хурц хордлого гарсан ___ он __ сар __ өдөр __ цаг __ минут
6.Мэдээлэл өгсөн ______ он ______ сар ____өдөр __ цаг _____ минут
7.Осол, хурц хордлогын тухай мэдээлэл: __________________________ ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________Энэхүү мэдээллийг ________________________________________________
______________________________________________________________________________________________________________________________________________________________________ нарт өгсөн болно.
Тайлбар: Мэдээг бичгээр, утсаар өгч болно. Мэдээг утсаар өгсөн бол хаана, хэнд мэдээлсэн тухайгаа энэ хуудсанд тэмдэглэж осол, хурц хордлогын материалд хавсаргана.
Мэдээ өгсөн хүний албан тушаал _______________________
_____________________________ /_______________________/
(гарын үсэг) (нэр)
Мэдээ авсан хүний албан тушаал ________________________
_____________________________ /________________________/
(гарын үсэг) (нэр)
Хавсралт 3
Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл
ахуйн хяналтын улсын байцаагчид нь
ҮI, ХП сарын 15-ны дотор Хөдөлмөрийн
хяналтын улсын албанд ирүүлнэ.
_________________________(АЙМАГ, ХОТ, ДҮҮРЭГ,
ТУСГАЙ ГАЗРЫН НЭР) ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН ____ ОНЫ
___________ ДУГААР ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
(өссөн дүнгээр)
Салбар
Үзүүлэлт
|
Мөрийн ¹
|
Эрчим хүч
|
Уул уурхай
|
Хөдөө аж ахуй
|
Барилга
|
Хөнгөн,хүнс
|
Зам,тээвэр, холбоо
|
Худалдаа, үйлчилгээ
|
Боловсрол
|
Эрүүл мэнд
|
Бусад
|
Нийт дүн
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
Ажилтны дундаж тоо
|
01
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: эмэгтэй
|
02
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ослын тоо
|
03
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: бүлэг ослын тоо
|
04
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Осолд орсон хүний тоо
|
05
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: эмэгтэй
|
06
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нас барсан хүний тоо
|
07
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тахир дутуу болсон хүний тоо
|
08
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөдөлмөрийн чадвар түр алдсан хүний тоо
|
09
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Мэргэжлийн ажлаас өөр ажилд шилжсэн хүний тоо
|
10
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ослын хэлбэр:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүний амь үрэгдсэн
|
11
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүнд
|
12
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөнгөн
|
13
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Осолд оруулсан хүчин зүйл:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Машин механизм, тоног төхөөрөмж
|
14
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тээврийн хэрэгсэл:
|
15
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Өргөх төхөөрөмж
|
16
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан гүйдэлд цохиулсан
|
17
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Халаалт, түлэгдэлт, хөлдөлт
|
18
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Уналт, нуралт
|
19
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
Адгуус амьтан
|
20
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бусад
|
21
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ослын шалтгаан:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Машин механизм, тоног төхөөрөмжийн гэмтэл
|
22
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тоног төхөөрөмжийн хийцийн алдаа
|
23
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Технологийн процесс зөрчсөн
|
24
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй сургасан
|
25
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласан
|
26
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Онцгой ур чадвар шаардсан ажилд мэргэжлийн хүнийг ажиллуулаагүй
|
27
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл
|
28
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бусад
|
29
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Осолдогчийн насны ялгаа:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18 хүртэл
|
30
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18-35 хүртэл
|
31
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
35-аас дээш
|
32
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ажилласан хугацаа:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 хүртэл жил
|
33
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5-15 хүртэл жил
|
34
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15-аас дээш жил
|
35
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн хэлбэр:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Улсын үйлдвэрийн газар, төрийн болон төрийн өмч давамгайлсан
|
36
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хувийн
|
37
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Төсвийн
|
38
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гадаадын ба хамтарсан хөрөнгө оруулалттай
|
39
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайланг доорхи маягаар гаргаж баланслуулсан байна. Мөрийн дугаар 01, 02-ын дагуу бичигдэх ажилтны жилийн дундаж тоог орон нутгийн статистикийн албанаас гаргуулан авна. Бүлэг осолд 2-оос дээш хүн хамрагдсан ослыг тооцно.
Мөрийн дугаар 05-тай мөрийн дугаар 07, 08, 09-ийн нийлбэр, мөрийн дугаар 11, 12, 13-ын нийлбэр, мөрийн дугаар 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21-ийн нийлбэр, мөрийн дугаар 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29-ийн нийлбэр, мөрийн дугаар 30, 31, 32-ын нийлбэр, мөрийн дугаар 33, 34, 35-ын нийлбэр тус тус тэнцүү байна. Мөрийн дугаар 03-тай мөрийн дугаар 36, 37, 38, 39-ийн нийлбэр тус тус тэнцүү байна.
Тайлан мэдээ гаргасан:
Хөдөлмөрийн хяналтын
улсын байцаагч __________________ /_____________/
(тэмдэг) (гарын үсэг) (нэр)
____ он ____ сар ____ өдөр
Хавсралт 4
Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл
ахуйн хяналтын улсын байцаагчид нь
ҮI, ХП сарын 15-ны дотор Хөдөлмөрийн
хяналтын улсын албанд ирүүлнэ.
_________________________(АЙМАГ, ХОТ, ДҮҮРЭГ,
ТУСГАЙ ГАЗРЫН НЭР) ХУРЦ ХОРДЛОГЫН ____ ОНЫ
___________ ДУГААР ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
(өссөн дүнгээр)
Салбар
Үзүүлэлт
|
Мөрийн ¹
|
Эрчим хүч
|
Уул уурхай
|
Хөдөө аж ахуй
|
Барилга
|
Хөнгөн,хүнс
|
Зам,тээвэр, холбоо
|
Худалдаа, үйлчилгээ
|
Боловсрол
|
Эрүүл мэнд
|
Бусад
|
Нийт дүн
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
Ажилтны дундаж тоо
|
01
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: эмэгтэй
|
02
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хурц хордлого гарсан тоо
|
03
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: бүлэг хурц хордлого
|
04
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хурц хордлогод өртсөн хүний тоо
|
05
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: эмэгтэй
|
06
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нас барсан хүний тоо
|
07
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тахир дутуу болсон хүний тоо
|
08
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөдөлмөрийн чадвар түр алдсан хүний тоо
|
09
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Мэргэжлийн ажлаас өөр ажилд шилжсэн хүний тоо
|
10
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хурц хордлогын хэлбэр:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-хөнгөн
|
11
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-дунд
|
12
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-хүнд
|
13
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүний амь үрэгдсэн
|
14
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хурц хордлогын хүчин зүйл:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Угаарын хий
|
15
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Органик уусгагч
|
16
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Пестицид
|
17
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нефтийн бүтээгдэхүүн
|
18
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аммиак
|
19
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
Хүчил шүлт
|
20
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүнд металлын нэгдэл
|
21
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цацраг идэвхт бодис
|
22
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бусад химийн бодис
|
23
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хурц хордлогын шалтгаан:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Машин механизм, тоног төхөөрөмжийн гэмтэл
|
24
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан
|
25
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Технологийн процесс зөрчсөн
|
26
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй сургасан
|
27
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласан
|
28
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Онцгой ур чадвар шаардсан ажилд мэргэжлийн хүнийг ажиллуулаагүй
|
29
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл
|
30
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бусад
|
31
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Насны ялгаа:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18 хүртэл
|
32
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18-35 хүртэл
|
33
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
35-аас дээш
|
34
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ажилласан хугацаа:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 хүртэл жил
|
35
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5-15 хүртэл жил
|
36
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15-аас дээш жил
|
37
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн хэлбэр:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Улсын үйлдвэрийн газар, төрийн болон төрийн өмч давамгайлсан
|
38
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хувийн
|
39
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Төсвийн
|
40
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гадаадын ба хамтарсан хөрөнгө оруулалттай
|
41
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Хурц хордлогод үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, байгууллагад химийн бодисын хэрэглээтэй холбогдож гарсан хордлогыг авах ба энд ахуйн хордлого хамаарахгүй.
Тайланг доорхи маягаар гаргаж баланслуулсан байна. Мөрийн дугаар 01, 02-ын дагуу бичигдэх ажилтны жилийн дундаж тоог орон нутгийн статистикийн албанаас гаргаж авна.
Мөрийн дугаар 05-тай мөрийн дугаар 07, 08, 09-ийн нийлбэр, мөрийн дугаар 11, 12, 13, 14-ийн нийлбэр, мөрийн дугаар 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23-ын нийлбэр, мөрийн дугаар 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ийн нийлбэр, мөрийн дугаар 32, 33, 34-ийн нийлбэр, мөрийн дугаар 35, 36, 37-гийн нийлбэр тус тус тэнцүү байна. Мөрийн дугаар 03-тай мөрийн дугаар 38, 39, 40, 41-ийн нийлбэр тус тус тэнцүү байна.
Тайлан мэдээ гаргасан:
Хөдөлмөрийн хяналтын
улсын байцаагч __________________ /_____________/
(тэмдэг) (гарын үсэг) (нэр)
____ он ____ сар ____ өдөр
Хавсралт 5
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ СУДЛАХ
АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ
Байгууллагын нэр _________________ салбар ________________
Өмчийн хэлбэр _____________________________________________
Хаяг ______________________________________________________
Нийт ажилтны тоо _____________ үүнээс эмэгтэй _____________
Осолдогчийн тухай мэдээлэл
Овог, нэр ________________________ нас _____, хүйс ________
Ажилласан нийт жил___, үүнээс тус байгууллагад _____ мэргэжил __________________________ эрхэлж буй албан тушаал ________________________________________ утасны ¹ _________
Осолд өртсөн ______ он ____ сар ___ өдөр ___ цаг ____ минут
Гэрийн хаяг _________________________________ Утас: _______
Хэлбэр
|
||
Үйлдвэрлэлийн осол
|
Хурц хордлого
|
Зэрэг
|
q Дотор
q Гадар
q Яс хугарсан
q Зөөлөн эд
гэмтсэн
q Түлэгдэл
q Бяцарсан
q Тасарсан
|
q Дотор
q Гадар
q Хоол боловсруулах эрхтэний замаар
q Амьсгалаар
q Арьсаар
q Хэсгийн
q Ерөнхий
|
q Нас барсан
q Хүнд
q Дунд
q Хөнгөн
q Бүлэг
q Хөдөлмөрийн чадвар түр алдсан
q Тахир дутуу болсон
q Мэргэжлийн өөр
ажилд шилжсэн
|
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын
|
|
Шалтгаан
|
Хүчин зүйл
|
q Машин механизм, тоног
төхөөрөмжийн гэмтлээс
q Тоног төхөөрөмжийн
битүүмжлэл алдагдсанаас
q Технологи процесс
зөрчсөнөөс
q Аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй сургаснаас
q Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласнаас
q Онцгой ур чадвар шаардсан ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүйгээс
q Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөс
q Тоног төхөөрөмжийн хийцийн алдаанаас
|
q Угаарын хий
q Органик уусгагч
q Пестицид
q Нефть бүтээгдэхүүн
q Аммиак
q Хүчил шүлт
q Хүнд металлын нэгдэл
q Цацраг идэвхт бодис
q Бусад химийн бодис
q Машин механизм, тоног төхөөрөмж
q Тээврийн хэрэгсэл
q Өргөх төхөөрөмж
q Цахилгаан гүйдэлд
цохиулсан
q Халалт,хөлдөлт,түлэгдэлт
q Уналт, нуралт
q Адгуус амьтан
q Бусад
|
Анхан шатны тусламж
|
|
Анхны шатны тусламж үзүүлсэн хүний нэр _____________________
Эмнэлэг ________________ Эмчийн нэр ________________________
Үзүүлсэн тусламж ___________________________________________
Тусламж үзүүлсэн ____ он ___ сар __ өдөр ____ цаг ____ минут
|
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого дахин гарах магадлал
|
||
q - Бага
|
q -Болзошгүй
|
q -Байхгүй
|
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын хэлбэр, шалтгаан, хүчин зүйл, осол, хурц хордлого дахин гарах магадлал гэсэн асуултуудын аль тохирох хэсэгт тэмдэглэгээ хийнэ.
Осол, хордлого дахин гарахаас урьдчилан сэргийлж
|
||
Авсан арга хэмжээ
|
Хэзээ
|
Хэн
|
|
|
|
Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тухай бүр хавсралтын дагуу мэдээ гаргаж, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид 7 хоногийн дотор хүргүүлнэ.
Мэдээ өгсөн хүний _____________________________
(албан тушаал)
___________________ /_________________________/
Гарын үсэг Нэр
____ он ____ сар ____өдөр
Текст томруулах
A
A
A