A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 150 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
/Энэ журмын 2 дугаар заалтыг Засгийн газрын 2007 оны 26 дугаар тогтоолоор 2007 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосон/
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1. Малчдын идэвх санаачилгыг урамшуулах замаар малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, мал аж ахуйг эрчимжүүлэх, гахай, шувууны аж ахуйг дэмжин хөгжүүлэхэд шагналын зорилго оршино.
            2. Энэ журмын хоёрт заасан үзүүлэлтийг хангасан 44 хүртэлх малчдыг "Улсын сайн малчин"-аар жил бүр шалгаруулан шагнана   /Энэ заалтад Засгийн газрын 2005 оны 13 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/.
(Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
            3. "Улсын сайн малчин"-аар шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
 
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
 
            4. "Улсын сайн малчин"-аар тодорхойлох малчин дор дурдсан шалгуур, үзүүлэлтийг хангасан байна:
            4.1. Бодод шилжүүлснээр 150-иас доошгүй малтай, мал сүргээ сүүлийн 3 жил дараалан төлөөр нь өсгөсөн байх;
            Малын тоонд тавиул малыг оролцуулан тооцохгүй.
            4.2. Хээлтэгчийн тоо нь тогтвортой нэмэгдэн сүрэгт эзлэх хувийн жин бог малд 50, бодод 32-оос доошгүй хувьд хүрсэн, үржлийн албаар баталгаажсан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болж, малын чанарыг сайжруулсан байх;
            4.3. Оны эхний 100 хээлтэгч мал тутмаас бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү, гурван жил дараалан өссөн байхаас гадна сүүлчийн жилд хээлтэгч бүрээс төл бойжуулсан байх;
            Жил тутам 100 ба түүнээс дээш хувиар төл бойжуулсан малчинд 100 хээлтэгчээс бойжуулсан төл жил дараалан өссөн байхыг шаардахгүй.
            4.4. Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, бусад үйлдвэрлэлтэй аж ахуйгаа хослуулан эрчимжүүлэхэд тодорхой хөрөнгө оруулалт хийж нэгжээс ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлсэн байх;
            4.5. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг нэгжтэй байнгын гэрээтэй ажиллаж, мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан, эрүүл сүрэгтэй болсон байх;
            4.6. Ажлын байр шинээр бий болгох, малаа борлуулах, үржилд худалдах зэргээр эргэлтэд оруулж, зах зээлийн нөхцөлд тохирсон бизнесийн үйл ажиллагаа явуулсан байх.
5. "Улсын сайн малчин-"аар шалгаруулахдаа дараахь нэмэлт үзүүлэлтүүдийг харгалзана:
            5.1. Тогтоосон бүс нутагт отор хийж, бүх малдаа дундаас дээш тарга хүч авахуулсан байх;
            5.2. Малаа гэрээ, түрээсээр маллуулах, хоршоо байгуулах, малгүй өрхийг малжуулахад туслах зэргээр хөдөөд ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх;
            5.3. Бэлчээрийг сайжруулж, өөрийн хүчээр болон бусад малчидтай хамтран бэлчээрт бага гүнтэй худаг шинээр гаргаж, ашиглалтгүй худгийг сэргээн засварласан байх;
            5.4. Үржлийн албаны буюу хэрэглэгчдийн захиалгаар үржлийн мал бойжуулан худалдсан байх;
            5.5. Нэг хонин толгойд ойт хээрт 30 кг, өндөр уул, тал хээрийн бүсэд 10 кг, говийн бүсэд 3 кг-аас доошгүй хадлан, гар тэжээл өөрийн хүчээр бэлтгэж, говиос бусад бүсэд өөрийн эзэмшлийн хадлангийн талбайтай болж, түүнийг хамгаалсан байх;
            5.6. Холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг төлж, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, малаа даатгалд хамруулж, мал хамгаалах санд жил бүр хувь нэмэр оруулах.
6. Сүүний аж ахуй (25–аас доошгүй саалийн үнээтэй) эрхэлдэг малчид дээр дурдсан шалгуур болон харгалзах үзүүлэлтийн 4.1, 4.2, 5.5 дугаар заалтаас бусад заалтад заасан нөхцөлийг биелүүлсэн байхаас гадна дунджаар нэг үнээнээс саасан сүү нь 3 жил дараалан өссөн, улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Үнээ, тугалдаа зориулж өвс, дарш бэлтгэсэн байна.
            7. Дараахь үзүүлэлтийг хангасан гахайчин, шувуучныг "Улсын сайн малчин"-аар тодорхойлж болно:
            7.1. Оны эхэнд 500-гаас доошгүй өндөглөгчтэй байж, нэг өндөглөгчөөс жилд 200-гаас доошгүй өндөг авсан, 50-иас доошгүй үржлийн шувуу бойжуулж борлуулсан шувууны аж ахуй эрхлэгчид;
            7.2. Оны эхэнд 20-иос доошгүй үндсэн мэгж тоолуулж мэгж бүрээс жилд 20-иос доошгүй торой бойжуулж, 1.5 тн. мах үйлдвэрлэн, шалгалтын 20-иос доошгүй мэгж бойжуулан үржилд борлуулсан гахайн аж ахуй эрхлэгчид.
 
 
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим
 
            8. Баг, хорооны Засаг дарга "Улсын сайн малчин"-аар тодорхойлох үзүүлэлтийг хангасан гэж үзэж байгаа малчны тодорхойлолт, холбогдох материалыг бүрдүүлж, баг хорооны иргэдийн хурлаар хэлэлцүүлэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
9. Энэ журмын 6, 7 дугаар заалтад заасан үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг дарга газар дээр нь шалгаж, анхан шатны баримтууд, хийсэн гэрээ, түүний гүйцэтгэл, хэрэв аж ахуйн нэгжтэй бол тайлан тэнцлийг үндэслэн тодорхойлолт, баталгаа гаргана.
            10. Тодорхойлолтод энэхүү журмын 4, 5, 6, 7 дугаар заалтад заасан үзүүлэлтүүдийг хэрхэн биелүүлснийг тусгах бөгөөд үзүүлэлт бүрийг тодорхой баримтыг үндэслэн баталгаажуулсан байна:
            10.1. Баг, хорооны Засаг дарга 4.1, 4.3, 4.4, 5.3, 5.5 дугаар заалтад заасан үзүүлэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, мал тооллогын материалаар;
            10.2. Үржлийн улсын байцаагч 4.2, 5.1, 5.4 дүгээр заалтад заасан үзүүлэлтийг мал тооллогын материал, өгсөн захиалга, хуваарь, үржлийн бүртгэл, мал авсан этгээдийн гаргасан баримтаар;
            10.3. Засаг даргын орлогч 4.6, 5.2 дугаар заалтад заасан үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэр, мал авсан этгээдийн болон бусад баримтаар;
 
            10.4. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн нэгж 4.5 дугаар заалтад заасан үзүүлэлтийг байгуулсан гэрээ болон анхан шатны бүртгэлээр;
            10.5. Сум, дүүргийн татварын болон даатгалын байцаагч 5.6 дугаар заалтад заасан үзүүлэлтийг татвар хураалгасан баримт болон даатгалын гэрээг үндэслэн баталгаа гаргана.
11. Тодорхойлолт, ажлын үзүүлэлт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хянан үзэж, бүх баталгааг гаргуулан хамгийн өндөр амжилт гаргасан хоёр хүртэл малчныг шалгаруулан аймгийн Засаг даргын Тамгын газарт тодорхойлолт, бусад материалын хамт хүргүүлнэ.
            12. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тодорхойлолт, бусад материалыг хүлээн авмагц газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргана.
            13. Шалгаж баталгаажсан материалуудыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй хоёр хүртэл малчныг "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар материалыг нь        1 дүгээр сарын 10-ны дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
            14. Малчныг "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ.
            14.1. Малчны товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);       
            14.2. Ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2, 3 дугаар хавсралт);
            14.3. Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл;
            14.4. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол;
            14.5. Холбогдох байгууллагуудаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 4 дүгээр хавсралт);
            14.6. Аймгийн Засаг даргын Тамгын газраас шалгаж гаргасан дүгнэлт.
15. Аймаг, нийслэлийн сайн малчин болсноос хойш хоёроос доошгүй жил тогтвортой амжилт гаргасан малчин, гахай, шувууны аж ахуй эрхлэгчдийг "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар тодорхойлно.
            16. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих хугацаанд ирүүлсэн тодорхойлолт, холбогдох материалыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж, энэхүү журмын дагуу шалгуур болон харгалзах үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн малчид, гахай, шувууны аж ахуй эрхлэгчдийг "Улсын сайн малчин"-аар шалгаруулах саналыг Засгийн газарт оруулна.
            17. "Улсын сайн малчин"-аар зөвхөн нэг удаа шагнах бөгөөд уг шагналыг улсын аварга малчинтай адилтган үзэх тул урьд нь ийм шагнал авсан малчныг дахин шалгаруулахгүй.
 
Дөрөв. Олгох шагнал
           
            18. Шалгарсан малчин, гахай, шувууны аж ахуй эрхлэгчдэд Улсын сайн малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг олгож, 500 мянган төгрөгийн үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнана.
            19. Улсын сайн малчны шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан гардуулна.
 
 
 
 
 
----оОо----
 
 
 
 "Улсын сайн малчин шалгаруулах  журам"-ын 1 дүгээр хавсралт
 
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙГАА МАЛЧНЫ ТОВЧ АНКЕТ
 
он   сар   өдөр
 
1
Аймаг, сум, баг
 
2
Эцгийн /эх/ нэр
 
3
Нэр
 
4
Төрсөн он, нас, хүйс
 
5
Боловсрол
 
6
Ам бүлийн тоо, таны юу болох
 
7
Ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил
 
8
үүнээс малчнаар ажилласан хугацаа
 
9
Төр, засгаас хэдэн онд ямар шагнал авч байсан
 
10
Аймгийн сайн малчнаар хэдэн онд шалгарсан, үнэмлэхийн дугаар
 
 
 
 
 "Улсын сайн малчин шалгаруула журам"-ын 2 дугаар хавсралт
 
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙГАА
..............АЙМГИЙН ............СУМЫН МАЛЧИН
..............ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
 
он    сар    өдөр
Үзүүлэлт
Малын төрөл
Онууд
.. он
.. он
.. он
1. Оны эхний мал /бодод шилжүүлснээр/
Бүгд 
 
 
 
2. Оны эхний мал
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
3. Хээлтэгч
Бүгд
 
 
 
Үүнээс:
Ингэ
 
 
 
Гүү
 
 
 
Үнээ
 
 
 
Эм хонь
 
 
 
Эм ямаа
 
 
 
4. Хээлтүүлэгч
Бүгд
 
 
 
Үүнээс:
Буур
 
 
 
Азрага
 
 
 
Бух
 
 
 
Хуц
 
 
 
Ухна
 
 
 
5. Бойжсон төл
Бүгд
 
 
 
Үүнээс:
Ботго
 
 
 
Унага
 
 
 
Тугал
 
 
 
Хурга
 
 
 
Ишиг
 
 
 
6. Борлуулсан мал
Бүгд
 
 
 
 
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
7. Үржилд худалдсан мал
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
8. Малжуулахад өгсөн мал
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
9. Зүй бусаар хорогдсон мал
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
10. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мал
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
11. Оны эцэст тоологдсон мал
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
12. Цөм, торгон сүрэг, шилмэл малын тоо
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Тэмээ
 
 
 
Адуу
 
 
 
Үхэр
 
 
 
Хонь
 
 
 
Ямаа
 
 
 
13. Оны эцэст бэлэн байгаа хээлтэгч
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Ингэ
 
 
 
Гүү
 
 
 
Үнээ
 
 
 
Эм хонь
 
 
 
Эм ямаа
 
 
 
14. Жишигт тэнцсэн хээлтүүлэгч
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Буур
 
 
 
Азрага
 
 
 
Бух
 
 
 
Хуц
 
 
 
Ухна
 
 
 
Ашиг шим ашиглалтын байдал
 
Үзүүлэлт
Нэр, төрөл
 
 
 

Үзүүлэлт нэмж болно.
15. Нийт үйлдвэрлэл

Тэмээний ноос, кг
 
 
 
Хонины ноос, кг
 
 
 
Ямааны ноолуур, кг
 
 
 
Сүү,литр
 
 
 

Үзүүлэлт нэмж болно.
 
16.Нэг малаас ашигласан ноос,гр

Тэмээний ноос
 
 
 
Хонины ноос
 
 
 
Ямааны ноолуур
 
 
 
17.Төлтэй нэг эх малаас ашигласан сүү, литр
Ингэнээс
 
 
 
Гүүнээс
 
 
 
Үнээнээс
 
 
 
Эм хониноос
 
 
 
Эм ямаанаас
 
 
 
18.Бүтээгдэхүүнээс орсон орлого, мянган төгрөг
 
 
Бүгд
 
 
 
Үүнээс:
Мал борлуулс- наас
 
 
 
Махнаас
 
 
 
Ноос, ноолуураас
 
 
 
Сүүнээс
 
 
 
Арьс, ширээс
 
 
 
Бусад
 
 
 
 
19.Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл, тн
Өвс
 
 
 
Гар тэжээл
 
 
 
Хужир, шүү
 
 
 
20.Хадлангийн талбайтай эсэх
Талбайн хэмжээ, м2
 
 
 
Авсан ургац, тн
 
 
 
21.Хашаа, худгийн байдал
Хашааны тоо
 
 
 
Тохижилтын байдал
 
 
 
Худгийн тоо
 
 
 
Тохижилтын байдал
 
 
 
   
 
         Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого,
  бусад холбогдох материалуудыг үндэслэн     
  баталгаажуулна.
 
 
------------аймаг /нийслэл/-ийн ------- сум /дүүрэг/-ын
-------------баг /хороо/-ийн Засаг дарга --------------
                             Мэргэжилтэн --------------
 
 
 "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 3 дугаар хавсралт
 
 
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙГАА
...............АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ..........
СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ГАХАЙЧИН (ШУВУУЧИН)..........-НЫ
АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
 
он    сар    өдөр
 
 
Үзүүлэлт
Онууд
.. он
.. он
.. он
Нэг. Гахайчны ажлын үзүүлэлт
1.Оны эхний үндсэн мэгжийн тоо
 
 
 
2.Бойжуулсан торойн тоо
 
 
 
3.Үйлдвэрлэсэн гахайн мах, тн
 
 
 
4.Маханд борлуулсан нэг гахайн дундаж амьдын жин, кг
 
 
 
5.Бойжуулж үржилд худалдсан шалгалтын мэгж
 
 
 
6.Оны эцэст тоологдсон гахай
 
 
 
7.Үүнээс үндсэн мэгж
 
 
 
Хоёр. Шувуучны ажлын үзүүлэлт
1.Оны эхэнд байсан өндөглөгч
 
 
 
2.Нийт үйлдвэрлэсэн өндөг, мянган ширхэг
 
 
 
3.Үүнээс борлуулсан өндөг, мянган ширхэг
 
 
 
4.Бойжуулсан дэгдээхэй
 
 
 
5.Бойжуулан үржилд худалдсан шувуу
 
 
 
6.Оны эцэст байгаа нийт шувуу
 
 
 
7.Үүнээс өндөглөгч
 
 
 
 
Тайлбар: Үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын
          Тамгын газар шалгаж баталгаажуулна.
 
------------сум/дүүрэг/-ын
Засаг дарга---------------
Мэргэжилтэн---------------
 
"Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 4 дүгээр хавсралт
 
 
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙГАА
.............АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ............
СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ...........ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,
ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА
 
он    сар    өдөр
 
¹
Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан
Журмын ямар үзүүлэлтүүдийг баталгаажуулж буй
Баталгаа болгох материалын он, сар, өдөр, дугаар
Гарын үсэг, тэмдэг
1
Сумын Засаг даргын орлогч
4.6, 5.2, 6.7
 
 
2
Мал эмнэлэг
4.5
 
 
3
Мал зүйч
4.2, 5.1, 5.4
 
 
4
Татварын алба
5.6
 
 
5
Даатгалын байцаагч
Малаа даатгуулсан эсэх
 
 
6
Багийн Засаг дарга
4.1, 4.2, 4.3, 4.4, 5.3, 5.5
 
 
7
Хуулийн байгууллага
Гэмт хэрэг,хэв журмын зөрчилтэй эсэх
 
 
 
 
Тайлбар: 1. Холбогдох баримтыг хавсаргаагүй баталгаа
            хүчингүйд тооцогдоно.
  2. Үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.
 
 
-----------сум/дүүрэг/-ын
Засаг дарга--------------     
 
 
 
/Засгийн газрын 2003 оны 219 дүгээр тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./