A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 287 дугаар тoгтooлын 1 дүгээр xaвcpaлт

АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

1. Төрийн албан хаагч болон бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
2. Авилгалын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан төрийн албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг төрийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсоны дараа 30 хоногийн дотор төрийн алба хааж буй хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 1-нээс 15-ны хооронд энэ журмын хвсралтад заасан маягтын дагуу гаргаж дараахь байгууллага, албан тушаалтанд өгнө. Үүнд:
а/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүд /Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч-туслах/, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг Улсын Их Хурлын энэ асуудлыг хариуцсан байнгын хороонд;
б/бүх шатны шүүгчид хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд;
в/Засгийн газраас томилогддог албан тушаалтан хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг Төрийн захиргааны албаны зөвлөлд;
г/аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтанууд хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг сонгосон хурал, томилсон албан тушаалтанд;
д/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар өөрийг нь томилсон дээд шатныхаа Засаг даргад;
е/төрийн захиргааны болон тусгай албан тушаал эрхэлж байгаа ажилтнууд өөрийг нь томилсон буюу удирддаг эрх бүхий албан тушаалтанд;
ж/төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн удирдах болон захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчид өөрийг нь томилсон буюу удирддаг эрх бүхий албан тушаалтанд;
з/зөвшөөрөл буюу эрх олгох, хөнгөлөлт үзүүлэх, зээл тусламж хуваарилах, бүртгэл хийх бүрэн эрх бүхий төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчид өөрийг нь томилсон байгууллага, албан тушаалтанд;
и/төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу түр, эсвэл байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээд хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг өөрийг нь томилсон буюу удирдах байгууллага, албан тушаалтанд.
3. Албан тушаалтнуудаас гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан байгууллагын эрх бүхий албан тушаалтан бүртгэж хадгалах бөгөөд түүний нууцыг хамгаалах, түүнтэй танилцах, ил болгох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.
4. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт нь албан тушаалтан тус бүрээр дугаартай байна. Энэ дугаар нь нэг байгууллагад давхардахгүй дэс дараалсан /"0001"ээс эхэлсэн/ 4 оронтой тоогоор тэмдэглэгдсэн байна.
5. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт нь гэр бүлийн байдал /хавсралт N1/, өөрийн нь болон гэр бүлийн гишүүдийн орлого /хавсралт N2/, хөрөнгө, өр төлбөр /хавсралт N3/ гэсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
а/гэр бүлийн байдлыг тодорхойлох маягтад орлогоо мэдүүлж байгаа этгээдийн өөрийн болон гэр бүлийн гишүүд /хамт аж төрж байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эх/-ийн овог, нэр, нас, хүйс, төрсөн он, сар, өдөр, эрхэлж байгаа албан тушаал, мэргэжлийг бичнэ. Ам бүлд гарсан өөрчлөлтийг тухайн этгээдийн бичгээр өгсөн мэдүүлгийг үндэслэн "тайлбар" гэсэн хүснэгтэд бичнэ;
б/өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг тодорхойлох маягтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрхэлж байгаа үндсэн ажлын орлого /цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл цалин, шагнал гэх мэт/ болон бусад орлого /хадгаламжийн хүү, ногдол ашиг, хөрөнгө түрээслүүлсний орлого гэх мэт/-ыг түүний төрлөөр нь ангилан бүртгэнэ. Харин орлогыг бүртгэснээс хойш 1 жилийн дотор гарсан өөрчлөлтийг тухайн этгээдээр бичгээр өгсөн мэдүүлгийг үндэслэн маягтын "тайлангийн үед орсон өөрчлөлт" гэсэн хүснэгтэд бичнэ;
в/хөрөнгө, өр төлбөрийг тодорхойлох маягтад мэдүүлэг өгч байгаа этгээдийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, өр төлбөрийн хэмжээг түүний төрлөөр нь ангилан бүртгэнэ. Хөрөнгө, өр төлбөрийг бүртгэснээс хойш 1 жилийн дотор гарсан хөдөлгөөнийг тухайн этгээдийн бичгээр өгсөн мэдүүлгийг үндэслэн маягтын "тайлангийн үед орсон өөрчлөлт" гэсэн хүснэгтэд бичнэ.
6. Тухайн албан тушаалтан өндөр насны тэтгэвэрт гарсан, албан тушаалаасаа халагдсан, огцорсон тохиолдолд хөрөнгө, орлогыг бүртгэх мэдүүлгийн маягтыг 5 жил хадгалсны дараа өөрт нь шилжүүлэн өгнө.
7. Хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл байвал хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн баримт материалыг бүрэн эрхийнхээ хүрээнд шалган нягтлах буюу эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулж болно.
8. Тухайн албан тушаалтан нь Авилгалын эсрэг хуулийг зөрчсөн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шалгасан баримтаар нотлогдож хуулийн дагуу арга хэмжээ авагдсан бол энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь нийтэд мэдээлж болно. Үүнээс бусад тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлгийг албан тушаалтны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэхийг хориглоно.
 
-------оОо-----
 
 
 
 
Хавсралт ¹1
АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
1.ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ
 
 
Агуулга
Овог,нэр
Төрсөн он,сар,өдөр
Нас
Албан тушаал
Ажлын газрын нэр, хаяг
Тайлбар
 
Мэдүүлэг өгөгч
 
 
 
 
 
 
Хамт амьдарч байгаа эцэг
 
 
 
 
 
 
Хамт амьдарч байгаа эх
 
 
 
 
 
 
Эхнэр /нөхөр/
 
 
 
 
 
 
Хүүхэд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт ¹2
 
 
2.ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ОРЛОГО
/төгрөгөөр/
 
 
Орлогын нэр
Урьд мэдүүлсэн
Тайлангийн үед орсон өөрчлөлт
Одоо байгаа
өөрийн
Гэр бүлийн
Нэмэгдсэн
Хорогдсон
өөрийн
Гэр бүлийн
өөрийн
Гэр бүлийн
өөрийн
Гэр бүлийн
 
А.Үндсэн орлого
1.
2.
3.
4.
5.
 
 
 
 
 
 
 
 
Б.Бусад орлого
1.
2.
3.
4.
5.
 
 
 
 
 
 
 
 
Орлогын бүгд дүн
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар: Үндсэн орлогод: Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үндсэн ба нэмэгдэл цалин, үндсэн
үйл ажиллагааны шагнал зэрэг хамаарна.
Бусад орлогод: Шинжлэх ухааны нээлт, бүтээл гаргасны шагнал, олон улсын болон улсын чанартай хурал зөвлөлгөөнд хийсэн илтгэл, сонсголын шагнал, төр, олон нийтийн болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс олгосон шагнал, хүү, аж ахуй эрхэлснээс олсон ашиг, ногдол ашиг, түрээс гэх мэтийн орлого хамаарна.
                                                                                                                                               
                                                                                                                                                Хавсралт ¹3
3.ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨР
Би өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, өр төлбөрөө дараахь байдлаар тодорхойлж байна.
-------оны -----сарын –ны өдөр
                                                                                                /төгрөгөөр/
 
 
 
 
Хөрөнгө, өр төлбөрийн нэр
Урьд өгсөн мэдүүлгээр
Тайлангийн үед орсон өөрчлөлт
Одоо байгаа
Нэмэгдсэн
Хорогдсон
өөрийн
Гэр бүлийн
өөрийн
Гэр бүлийн
өөрийн
Гэр бүлийн
өөрийн
Гэр бүлийн
 
А.ХӨРӨНГӨ
 
 
 
 
 
 
 
 
1.
Хадгаламж
 
 
 
 
 
 
 
 
2.
Хөрөнгө оруулалт,хувьцаа, өрийн бичиг
 
 
 
 
 
 
 
 
3.
Бонд, чек, хадгаламжийн лотерей
 
 
 
 
 
 
 
 
4.
Зээлдүүлсэн мөнгө,авлага
 
 
 
 
 
 
 
 
5.
Газар /талбай, га…../
 
 
 
 
 
 
 
 
6.
Барилга байгууламж
 
 
 
 
 
 
 
 
7.
Мал, амьтад
 
 
 
 
 
 
 
 
8.
Тээврийн хэрэгсэл
 
 
 
 
 
 
 
 
9.
Эрх, концесс
 
 
 
 
 
 
 
 
10.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хөрөнгийн нийт дүн
 
 
 
 
 
 
 
 
 
Б.ӨР ТӨЛБӨР
 
 
 
 
 
 
 
 
1.
Банк, бусад  санхүүгийн байгууллагаас авсан зээл
 
 
 
 
 
 
 
 
2.
Бичгээр баталгаажсан өр
 
 
 
 
 
 
 
 
 
Нийт өр төлбөр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
А.ХӨРӨНГӨ
1.Хадгаламж
Дэс  дугаар
Банк, санхүүгийн байгууллагын нэр
Дүн
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.хөрөнгө оруулалт, хувьцаа, өрийн бичиг
 
Дэс дугаар
Хөрөнгө оруулалт, хувьцааны төрөл
Хувьцааны сери, гэрээний дугаар
Хувьцаа өрийн бичиг гаргасан компанийн нэр
Хувьцааны тоо
Хөрөнгө оруулалт, хувьцаа, өрийн бичгийн дүн
Худалдаж авсан үнэ
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3.Бонд, чек, хадгаламжийн лотерей
 
.
Дэс дугаар
Бонд, чек, хадгаламжийн  лотерейн нэр
Серийн дугаар
 Дүн
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4.Зээлдүүлсэн мөнгө, авлага
 
Дэс дугаар
Мөнгөний төрөл
Зээлдэгчийн овог, нэр
Хаяг
Гэрээний он, сар өдөр
Хугацаа
Дүн
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5.Газар
 
Дэс дугаар
Газар өмчлөх эрхийн бичгийн дугаар
Байршил /бүс нутаг/
Худалдаж авсан огноо
Худалдаж авсан үнэ
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6.Хувийн өмчийн орон сууц, гэр болон бусад барилга байгууламж
Дэс дугаар
Барилга байгууламжийн төрөл
Байршил
үнэ  
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Мал, амьтад
 
Дэс дугаар
 Төрөл
Тоо толгой
 Үнэ
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8.Тээврийн хэрэгсэл
 
Дэс дугаар
Төрөл, марк
Тоо хэмжээ
 Бүртгэлийн дугаар
үнэ
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9. Эрх, концесс
 
Дэс дугаар
Төрөл
Эрхийг эзэмшигчийн нэр
 Орлого
 Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар: Эрх, концесс гэдэгт биет болон биет бус хөрөнгө эзэмшигчийг          
 тодорхойлсон баримт бичгийг ойлгоно. /Патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг гэх мэт/.
 
Б.ӨР ТӨЛБӨР
1.Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл
 
Дэс дугаар
Банк, санхүүгийн байгууллагын нэр
Зээл авсан он, сар өдөр
Батлан даагчийн нэр
 Зээлийн өрийн дүн
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.Бичгээр баталгаажсан өр төлбөр
 
Дэс дугаар
Зээлдүүлэгчийн нэр, хаяг
Өр төлбөр үүссэн огноо
Батлан даагчийн нэр
өрийн дүн
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
БАТАЛГАА:Би өөрийн болон гэр бүлийн гишүүдийн
Хөрөнгө, өр төлбөрөө үнэн зөв тодорхойлсон
 
Гарын үсэг-----------/--------/
Он, сар, өдөр-------------
-------оОо------