A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 246 дугаар тoгтooлын xaвcpaлт

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯМДРУУЛСАН БОНД ГАРГАХ, ТҮҮНИЙ ТӨЛБӨР ТООЦООГ ХИЙХ ЖУРАМ
  Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын хямдруулсан бонд гаргах, түүний арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог нь зохицуулахад оршино.
2.Нэрлэсэн үнээс зохих хэмжээний хямдралттайгаар борлогдож тодорхой хугацааны дараа нэрлэсэн үнээрээ буцаж төлөгдөх Засгийн газрын үнэт цаасыг хямдруулсан бонд гэнэ.
3.Бонд эзэмшигчид тодорхой хугацааны дараа буцаан төлөхөөр тухайн бондын гэрчилгээнд заасан мөнгөний дүнг нэрлэсэн үнэ гэнэ.
4.Хямдруулсан бондыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайдын тушаалаар гаргана. Сангийн сайдын тушаалд тухайн арилжаанд оруулах хямдруулсан бондын хугацаа, нийт хэмжээ, нэрлэсэн үнэ, бондын багц, тухайн арилжааны хэлбэр /нээлттэй эсвэл хаалттай, нэгдсэн эсвэл ялгавартай үнэтэй гэх мэт/, дуудлагын анхны үнэ, үнэ хаялцуулах арилжааг нээх ба хаах хугацаа, арилжааг зохион байгуулах үндсэн зуучлагч зэргийг тодорхой заасан байна.
5.Хямдруулсан бондыг хэвлүүлэх, хадгалах, борлуулах, сурталчлахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
6.Хямдруулсан бонд нь богино хугацаатай /30,90,180 хоногийн г.м/, дунд хугацаатай /12-60 сар г.м/, урт хугацаатай /5-аас дээш жил/ байж  болно.
7.Хямдруулсан бондын арилжааг зохион байгуулах, борлуулах, бүртгэл тооцоог хийх үүрэг бүхий үндсэн зуучлагч нь Сангийн яамтай тохиролцсоны дагуу Монгол банк, Хөрөнгийн бирж болон үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий бусад байгууллагууд /цаашид "үндсэн зуучлагч" гэх/ байна.
8.Үндсэн зуучлагч нь Засгийн газрын бондын арилжааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Сангийн яамнаас энэ талаар гаргасан журмын дагуу хийж  гүйцэтгэнэ.
9.Хямдруулсан бондыг үнэ хаялцуулах арилжаагаар дамжуулан дараахь этгээдүүдэд /цаашид "үйлчлүүлэгч" гэх/ худалдан борлуулна:
а/монгол улсын иргэд;
б/төв болон арилжааны банкууд;
в/төсөвт байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага;
г/гадаадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд байна.
10.Тухайн бондыг худалдан авсан, түүний нэрлэсэн үнийн төлбөрийг авах эрх бүхий этгээдийг "бонд эзэмшигч" гэнэ.
  Хоёр. Үнэ хаялцуулах арилжаа
11.Засгийн газрын хямдруулсан бондыг үнэ хаялцуулах арилжаагаар борлуулна.
12.Үнэ хаялцуулах арилжааг тухайн арилжаанд оролцогчдын хамрагдах хүрээнээс хамааран нээлттэй болон хаалттай гэж ангилна.     
Үйлчлүүлэгчид нь тусгай зөвшөөрөл бүхий /тухайлбал: хөрөнгийн биржийн хувьд биржийн гишүүн-брокер,дилерийн компаниуд/ этгээдүүдээр дамжуулан оролцох арилжааг хаалттай, үйлчлүүлэгчид шууд оролцох арилжааг нээлттэй арилжаа гэнэ.
13.Үнэ хаялцуулах арилжааг тухайн арилжаанд хэрэглэх үнээс нь хамааруулан нэгдсэн үнэтэй болон ялгавартай үнэтэй гэж  ангилна.       
Үнэ хаялцуулах арилжаанд оролцогчдоос санал болгосон нийт үнийн жигнэгдсэн дунджаар тооцож тогтоосон үнээр тухайн бондын багцыг шалгарсан үйлчлүүлэгчдэд худалдах дуудлага худалдааг нэгдсэн үнэтэй, харин тухайн арилжаанд шалгарсан үйлчлүүлэгчдэд тэдний өөрсдийн нь санал болгосон үнээр бондын багцыг худалдах дуудлага худалдааг ялгавартай үнэтэй дуудлага худалдаа гэнэ.
14.Хямдруулсан бондыг үнэ хаялцуулах арилжаанд оруулахдаа тодорхой үнэ, хэмжээгээр багцалсан байна.
15.Тухайн арилжаанд оролцогчид нь үнийн саналаа тусгай маягтаар гаргана.
16.Арилжаанд оролцох хүсэлтэй үйлчлүүлэгчид нь үнийн саналдаа баталгаажуулалтын төлбөр хийсэн тухай төлбөрийн баримтыг хавсаргасан байвал зохино. Баталгаажуулалтын төлбөрийн хэмжээг үйлчлүүлэгчийн худалдан авах бондын үнийн дүнгээс тодорхой хувиар бодож Сангийн яам тухай бүр тогтоож байна.          
Арилжаанд шалгарсан үйлчлүүлэгч нь тухайн баталгаажуулалтын төлбөрийг бонд худалдан авах төлбөрт шилжүүлэн ашиглаж болох бөгөөд бонд худалдан авах төлбөрөө хийхгүй тохиолдолд баталгаажуулалтын төлбөрийг буцаан олгохгүй улсын орлого болгоно.
Харин тухайн арилжаанд оролцсон боловч шалгараагүй үйлчлүүлэгчдэд баталгаажуулалтын төлбөрийг ямарваа нэг шимтгэл суутгалгүйгээр арилжаа хаагдсанаас хойш нэг хоногийн дотор буцаан олгоно.Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчээс Засгийн газрын бонд худалдан авах мөнгөн хөрөнгийг урьдчилан төвлөрүүлж болно.
17.Үнэ хаялцуулах арилжаанд оролцох зөвшөөрөл авсан үйлчлүүлэгчдэд саналаа буцаан авах буюу өөрчлөхийг зөвшөөрөхгүй.
18.Үнийн саналыг хамгийн өндрөөс нь эхлэн хамгийн доод үнэ хүртэл дэс дараагаар нь байршуулж үүний дагуу бондын багцыг дээрээс нь эхлэн хуваарилж  худалдана. Үйлчлүүлэгчид хуваарилах бондын хэмжээ нь тухайн арилжаанд зарлан оруулсан бондын нийт хэмжээнээс хэтрэхгүй байна.
19.Тухайн үнэ хаялцуулах арилжааны нөхцөлд өөрөөр заагаагүй бол шалгарсан үйлчлүүлэгчид нь бондын төлбөрийг тухайн арилжаа хаагдсаны дараа өдөр нь хийнэ.
20.Хямдруулсан бондын буцааж төлбөр хийх хугацааг бонд худалдан авах төлбөр хийсэн өдрөөс эхлэн тооцно.
21.Хууль тогтоомж болон энэхүү журмыг үндэслэн Засгийн газрын бондыг үнэ хаялцуулах арилжаагаар дамжуулан борлуулах нарийвчилсан журмыг Сангийн яам тухайн үндсэн зуучлагчтай хамтран гаргана.
  Гурав. Хямдруулсан бондын хэлбэр
22.Хямдруулсан бондыг биет байдлаар гаргах бөгөөд энэ нь гэрчилгээний хэлбэртэй байна.
23.Хямдруулсан бондын гэрчилгээнд дараахь асуудлууд тусгагдсан байна:
а/бондын төрөл, арилжааны дугаар;
б/гэрчилгээний хувийн сери, дугаар;
в/төлбөр хийсэн он, сар, өдөр;
г/буцааж төлөгдөх он, сар, өдөр;
д/нэрлэсэн үнэ.
24.Хямдруулсан бондын гэрчилгээний төлбөр тооцоо нь дараахь зарчмаар явагдана:
а/гэрчилгээг 2 хувь үйлдэн 1 хувийг нь үндсэн зуучлагч эсвэл брокер, нөгөө хувийг үйлчлүүлэгч авах;
б/гэрчилгээнд бонд эзэмшигчийн овог, нэр, паспорт болон регистрийн дугаар, худалдан авсан он, сар, өдөр, төлбөрийн хэлбэрийг тодорхой бүртгэх;
в/бонд эзэмшигч нь гэрчилгээг бусдад дамжуулан арилжаалж болох бөгөөд энэ тухайгаа брокерт мэдэгдэн гэрчилгээнд зохих тэмдэглэлийг нэмж хийлгэх ба брокер нь холбогдох бүртгэлүүдэд өөрчлөлт оруулна. Ийнхүү бүртгэл тэмдэглэл албан ёсоор хийлгэснээр тухайн бондыг эзэмших, нэрлэсэн үнийг авах эрх дараагийн эзэмшигчид шилжих;
г/тухайн бондын эзэмшигч олон удаа өөрчлөгдөж, үүнийг гэрчилгээнд тэмдэглэх боломжгүй бол брокер нь уг гэрчилгээг хураан авч хуулбарлан, бонд эзэмшигчийн нэр, паспорт, регистрийн дугаарыг шинэчлэх;
д/буцааж төлөгдөх хугацаанаас өмнө хямдруулсан бондын гэрчилгээг брокер буцаан авахгүй, нэрлэсэн үнийн төлбөр тооцоог хийхгүй байх;
е/тухайн бонд эргэж төлөгдөх өдрөөс эхлэн хямдруулсан бондын гэрчилгээг буцаан авсны үндсэн дээр түүний нэрлэсэн үнийн төлбөрийг бонд эзэмшигчид зохих бүртгэл тэмдэглэлийн дагуу шалгасны үндсэн дээр олгох;
ж/иргэдэд олгох хямдруулсан бондын гэрчилгээг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу, аж ахуйн нэгж, байгууллагад олгох гэрчилгээг 2 дугаар хавсралтын дагуу үйлдэх.
  Дөрөв. Хямдруулсан бондын төрөл, хэмжээ, нөхцөлийг тодорхойлох
25.Тухайн арилжааны борлогдох хямдруулсан бондын төрөл, хэлбэр, хэмжээ, нөхцөлийг тухай бүр Сангийн сайдын тушаалаар тогтоож байна.
26.Хямдруулсан бонд нь төлбөр хийгдэх хугацаанаас хамааран дараахь төрлүүдтэй байна:
а/Засгийн газрын богино хугацаатай хямдруулсан бонд,                               
 дугаар ЗГХБ-Б-030-ххх. Үүнээс:             
-эхний дөрвөн үсэг буюу ЗГХБ нь "Засгийн газрын хямдруулсан бонд"-ын товчлол;               
-зураасны дараахь "Б" үсэг нь богино хугацаатай бондын тэмдэглэл;                                        
-зураасны дараахь гурван орон нь богино хугацаатай хямдруулсан бондыг хоногоор заасан тэмдэглэл /тухайлбал 030 гэсэн нь 30 хоногийн хугацаатай гэсэн үг/;                                           
-зураасны дараахь "ххх" нь тухайн арилжааны дугаар байна.
б/Засгийн газрын дунд хугацаатай хямдруулсан бонд, дугаар
 ЗГХБ-Д-012-ххх.Үүнээс:                           
- "Д" үсэг нь дунд хугацаатай бондын тэмдэглэл;               
-зураасны дараахь гурван орон нь дунд хугацаатай хямдруулсан бондын хугацааг сараар заасан тэм- дэглэл /тухайлбал 012 гэсэн нь 12 сарын хугацаа- тай гэсэн үг/;                      
-бусад тэмдэглэл нь энэ зүйлийн "а" заалттай адил байна.
в/Засгийн газрын урт хугацаатай хямдруулсан бонд, дугаар ЗГХБ-У-ОО6-ххх.Үүнээс:          
-"У" үсэг нь урт хугацаатай хямдруулсан бондын тэмдэглэл;                          
-бусад тэмдэглэл энэ зүйлийн "а" заалттай адил байна.
27.Хямдруулсан бондын төрөл, хэмжээ, нэрлэсэн үнэ, багц, анхны дуудлагын үнэ, арилжааг нээх болон хаах өдөр, цаг, нөхцөл, буцааж төлөгдөх хугацаа, хаагуур дамжин борлогдох талаар тодорхой мэдээллийг бонд гаргахаас 7 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлж сурталчилна.
  Тав. Хямдруулсан бондын төлбөр тооцоог хийх
28.Хямдруулсан бондын хямдруулалтын хувь хэмжээг тухайн үед Монгол банкнаас явуулж буй мөнгө зээлийн бодлого, инфляцийн түвшинтэй уялдуулан нэг талаас үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах, нөгөө талаас төсөвт аль болох бага дарамт учруулахаар тооцож тогтооно.
29.Тухайн хямдруулсан бондын нэрлэсэн үнэ болон үйлчлүүлэгчээс түүнийг худалдан авсан үнэ /зах зээлийн үнэ/-ийн зөрүүг хямдруулалтын хэмжээ гэнэ. Хямдруулалтын хэмжээг төгрөгөөр илэрхийлнэ. Хямдруулалтын хэмжээг дараахь байдлаар тооцно:
ХХэ=НҮ-ЗЗҮ       
Үүнээс: ХХэ-хямдруулалтын хэмжээ;
НҮ- нэрлэсэн үнэ;
ЗЗҮ-зах зээлийн үнэ.       
Жишээ нь: 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий бондыг 90.000 төгрөгөөр борлуулах тохиолдолд түүний хямдруулалтын хэмжээ нь: ХХэ=100.000-90.000=10.000 төгрөг болно.
30.Тухайн хямдруулсан бондын нэрлэсэн үнэ болон үйлчлүүлэгчээс түүнийг худалдан авсан үнэ /зах зээлийн үнэ/-ийн харьцааг хямдруулалтын нийт хувь гэнэ. Энэ нь тухайн бондын нийт хугацааны хувийг харуулах бөгөөд хувиар илэрхийлэгдэнэ. Хямдруулалтын нийт хувийг дараахь байдлаар тооцно:
                ХНХ=(НҮ-ЗЗҮ) х 100% НҮ
Үүнээс: ХНХ-хямдруулалтын нийт хувь;
 -бусад тэмдэглэл 29-ийнхтэй адил болно.
Жишээ нь: дээрх жишээг үндэслэн тооцоход:
ХНХ=(100.000-90.000)х100%=10% болно.
 100.000
31.Тухайн хямдруулалтын хувийг сараар илэрхийлэхдээ дараахь байдлаар тооцно:
                Х=[(ХНХ+1)1/n-1] х 100%
                                100        
Үүнээс: Х-сарын хүү;
 n-сарын тоо,тухайлбал 60 хоногийн бонд гаргасан тохиолдолд энэ нь n=2 болно.
Жишээ нь: дээрх жишээг үндэслэн тухайн бонд нь 60 хоногийн хугацаатай гарсан бол энэхүү бондын сарын хүү нь:
                 Х=[(10+1)1/2-1]х100%=4.88 хувь болно.
                                100
32.Бонд худалдан авахдаа анх хийсэн төлбөрийн хэлбэрийг /бэлнээр, дансаар, хадгаламжаар/ харгалзан, бонд эзэмшигчид нэрлэсэн үнийн төлбөрийг гүйцэтгэнэ.
  Зургаа. Хямдруулсан бондын бүртгэл,хяналт
33.Засгийн газрын хямдруулсан бондын гүйлгээг улсын төсвийн нягтлан бодох бүртгэлийн пассив утгатай 48 дугаар дансанд бүртгэнэ. Бондын төрөл, арилжааны дугаар бүрээр 48 дугаар дансанд туслах данс нээж тухайн бондын орлого, зарлагын гүйлгээ, өрийн үлдэгдлийг бүртгэж байна.
34.Хямдруулсан бондын борлуулалтын орлого улсын төсвийн төгрөгийн харилцах дансанд орж ирсэн тухай бүр нь 10дт-48кт гэсэн бичилт  хийхийн хамт буцааж төлбөр хийсэн тухай бүрт 48 дт-10 кт гэсэн бичилт хийж байна.
35.Хямдруулсан бондын хямдруулалтын хэмжээг 30дт-48кт гэсэн бичилт хийж төсвийн зарлага болгоно.
36.Хямдруулсан бондын арилжаа, борлуулалт, төлбөр тооцооны байдалд Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын алба хяналт тавьж  ажиллана.
--------оОо--------
Журмын 1 дүгээр хавсралт
 
Бондын төрөл, арилжааны дугаар...................................
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЯМДРУУЛСАН БОНДЫН ГЭРЧИЛГЭЭ
Сери-------Дугаар-----
Нэрлэсэн үнэ:
----------,ОООтөгрөг -----------------------мянган төгрөг
/тоогоор/                               /үсгээр/
Төлбөр хийсэн 199..                                                          Эргэж төлөгдөх 199..                                        
Оны ..сарын ..ны өдөр                                                      оны..сарын..ны өдөр
Засгийн газрын хямдруулсан бондын гэрчилгээ нь Засгийн газрын бондыг худалдаж авснаас хойш заасан хугацааны дараа бондыг эзэмшигч  гэрчилгээнд заасан нэрлэсэн үнийг анх худалдан авсан байгууллагар дамжуулан Засгийн газраас авах эрхийг олголно. Засгийн газрын бондыг иргэд, байгууллага хоорондоо шилжүүлэхийг хүсвэл зөвхөн анх удаа худалдаж авсан байгууллага дээр очиж холбогдох бүртгэлийг хийлгэнэ.Энэхүү гэрчилгээ нь эзэмшигчийн иргэний паспорт, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно.
САНГИЙН САЙД        П.ЦАГААН        199…ОНЫ ..САРЫН ..НЫ ӨДӨР
               
                                Энэ шугамнаас доош хэсгийг бонд эзэмшигч бөглөнө.
               
                                Засгийн газрын хямдруулсан  бондын эзэмшигч-Иргэний
Овог ---------                                                                                          нэр---------
Паспортын ¹                                                                                      Регистрийн № ---------
Худалдан авсан 199.. оны ..сарын ..ны өдөр                             Гарын үсэг---------
                                Засгийн газрын хямдруулсан бондыг Шилжүүлэн авсан –Иргэний
Овог-------                                                                                              Нэр -----
Паспортын ¹ ------                                                                             Регистрийн № --------
Худалдан авсан 199 . оны ..сарын ..өдөр                   Гарын үсэг -------
               
                                Энэ шугамнаас доош хэсгийг брокер бөглөнө.
 
Засгийн газрын хямдруулсан бондыг зуучлан борлуулагч
Бондын брокер ----------/нэр/ ----------/гарын үсэг, тэмдэг/
Төлбөр хийсэн:                                   Буцааж худалдаж авсан:                 Сангийн яаманд
Үнийн дүн-------                                   ----он—сар--өдөр                                               шилжүүлсэн:
хэлбэр -------                                         Нябо-----                                                ----он----сар---өдөр
------он ---сар -----өдөр                                                                                       Нябо-------
Нябо -------                                            /тэмдэг/                                                  /тэмдэг/
/тэмдэг/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 
Журмын 2 дугаар хавсралт
 
 
                                                                                                                                                               
Бондын төрөл, арилжааны дугаар...................................
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЯМДРУУЛСАН БОНДЫН ГЭРЧИЛГЭЭ
Сери-------Дугаар-----
Нэрлэсэн үнэ:
----------,ОООтөгрөг -----------------------мянган төгрөг
/тоогоор/                               /үсгээр/
Төлбөр хийсэн 199..                                                          Эргэж төлөгдөх 199..                                        
Оны ..сарын ..ны өдөр                                                      оны..сарын..ны өдөр
Засгийн газрын хямдруулсан бондын гэрчилгээ нь Засгийн газрын бондыг худалдаж авснаас хойш заасан хугацааны дараа бондыг эзэмшигч  гэрчилгээнд заасан нэрлэсэн үнийг анх худалдан авсан байгууллагар дамжуулан Засгийн газраас авах эрхийг олголно. Засгийн газрын бондыг иргэд, байгууллага хоорондоо шилжүүлэхийг хүсвэл зөвхөн анх удаа худалдаж авсан байгууллага дээр очиж холбогдох бүртгэлийг хийлгэнэ.Энэхүү гэрчилгээ нь эзэмшигчийн иргэний паспорт, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно.
САНГИЙН САЙД        П.ЦАГААН        199…ОНЫ ..САРЫН ..НЫ ӨДӨР
               
                                Энэ шугамнаас доош хэсгийг бонд эзэмшигч бөглөнө.
               
                                Засгийн газрын хямдруулсан  бондын эзэмшигч-Аж ахуйн нэгж, байгууллагын
Овог ---------                                                                                          нэр---------
Паспортын ¹                                                                                      Регистрийн № ---------
Худалдан авсан 199.. оны ..сарын ..ны өдөр                             Гарын үсэг---------
                                                                                                                                1-р гарын үсэг---------------
                                                                                                                2-р гарын үсэг---------------
                                Засгийн газрын хямдруулсан бондыг Шилжүүлэн авсан – Аж ахуйн
                                нэгж, байгууллагын
Овог-------                                                                                              Нэр -----
Паспортын ¹ ------                                                                             Регистрийн № --------
Худалдан авсан 199 . оны ..сарын ..өдөр                   Гарын үсэг -------
                                                                                                                1-р гарын үсэг---------------
                                                                                                2-р гарын үсэг---------------
               
                                Энэ шугамнаас доош хэсгийг брокер бөглөнө.
 
Засгийн газрын хямдруулсан бондыг зуучлан борлуулагч
Бондын брокер ----------/нэр/ ----------/гарын үсэг, тэмдэг/
Төлбөр хийсэн:                                   Буцааж худалдаж авсан:                 Сангийн яаманд
Үнийн дүн-------                                   ----он—сар--өдөр                                               шилжүүлсэн:
хэлбэр -------                                         Нябо-----                                                ----он----сар---өдөр
------он ---сар -----өдөр                                                                                       Нябо-------
Нябо -------                                            /тэмдэг/                                                  /тэмдэг/
/тэмдэг/