- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БНМАУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
БНМАУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
1 дүгээр зүйл. Зорилт
БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх Журам /цаашид Журам гэнэ/-ын зорилт нь БНМАУ-д газрын тостой холбогдсон үйл ажиллагааг Хуулийн заалт, үзэл санааны дагуу явуулах нийтлэг горимыг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Нэр томъёо
1.иГазрын тосп гэж газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу байдалтай хамтад нь буюу дангаар нь олборлож болох нүүрс-устөрөгчийн төрөл бүрийн нэгдлийг хэлнэ.
2,"Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа" гэж газрын тосыг хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах ажиллагааг хэлнэ.
З."Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага" /цаашид хэрэг эрхлэх байгууллага гэнэ/ гэж БНМАУ-ын Засгийн газраас олгосон эрхийн дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах, энэ талаар гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих байгууллагыг хэлнэ.
4."Газрын тосны тухай хэлэлцээр" /цаашад Хэлэлцээр гэнэ/ гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах асуудлаар Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгчийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэлнэ.
5."Гэрээлэгч" гэж тус улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Хэрэг эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан БНМАУ-ын болон гадаад улсын хөрөнгө оруулагч аливаа байгууллага, иргэнийг хэлнэ.
6.мОролцон гүйцэтгэгч" гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад Гэрээлэгчийн хөлслөн авсан БНМАУ-ын гадаад улсын байгууллага, хувь хүнийг хэлнэ.
7. "Гэрээт талбай" гэж өргөрег, уртрагаар болон зарим тохиолдолд улсын хилээр хязгаарлагдсан нэг буюу хэд хэдэн нэгж талбайгаас бүрдсэн, буцааж өгөх хэмжээгээр багасч байх талбайг хэлнэ.
8."Нэгж талбай1* гэж уртрагийн 10 минут, өргөргийн 10 минуттай тэнцэх хэмжээний газрыг хэлнэ.
9.*. "Гэрээт талбай авах захиалга" гэж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах зорилгоор Гэрээт талбай авахыг хүсч Хэрэг эрхлэх байгууллагад Гэрээлэгчээс гаргах хүсэлтийг хэлнэ.
10."0лборлолтын талбай" гэж Гэрээт талбай дахь Үр ашигтай нээлт бүхий талбайг хэлнэ.
II. "Үр ашигтай нээлти гэж олборлон бодох нөөц, газрын тосны үнэ, олборлолтын зардал зэрэг үзүүлэлтэд тулгуурлан Гэрээлэгчийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу үр ашигтай олборлох боломжтой газрын тосны нэг буюу хэд хэдэн байгалийн агууламжийг хэлнэ.
12."Талбай буцааж өгөх" гэдэг нь хайгуулын ажлын тодорхой үе шатанд Гэрээлэгчээс өөрийн хүсэлтээр эсвэл Хэлэлцээр ёсоор Гэрээт талбайн тодорхой хэсгийг буцааж өгөхийг хэлнэ.
13,"0лборлолтын үйл ажиллагаа" гэж нэг буюу хэд хэдэн Үр ашигтай нээлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хэлнэ.
14.пОрд" гэж нэг буюу хэд хэдэн цооногоор илрүүлсэн, геологийн бүтцээрээ болон давхарга зүйн онцлогоороо төсөөтэй бөгөөд газрын тос олборлож болох нэг буюу хэд хэдэн байгалийн агууламж бүхий талбайг хэлнэ.
15."Нээлтийн цооног" гэж Үр ашигтай нээлт болох эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж Гэрээлэгч үзэж буй байгалийн агууламжийг илэрсэн цооногийг хэлнэ.
16."Үнэлгээний талбай" гэж Үнэлгээний хөтөлбөрийн дагуу судлах шаардлагатай гэж Гэрээлэгчийн үзсэн гөологийн нэг буюу хэд хэдэн бүтэц, илрэлийг хэлнэ.
17. "Үнэлгээний хөтөлбөр" гэж Нээлтийн цооногоор илрүүлсэн байгалийн агууламж нь Үр ашигтай нээлт болох эсэхийг тодорхойлох зорилгоор хийх ажлын төлөвлөгөөг хэлнэ.
18."0лборлолтын телөвлөгөө" гэж Үр ашигтай нээлттэй холбоотой Олборлолтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлнэ,
19. "Түүхий тос" гэж газар доорхи байгалийн агууламжид байгаа, эсвэл гадаргуу дээрх ялгагч болон боловсруулах бусад төхөөрөжөөр оруулан гаргасны дараа агаарын даралтад шингэн байдалд буй нүүрс-устөрөгчийг хэлнэ. Түүнээс гадна Түүхий тос нь байгалийн барагшин, конденсат хийгээд, ялгагч үйлдвэр, эсвэл боловсруулах бусад төхөөрөмжид шингэрүүлсэн байгалийн шингэн хийг багтаана.
20."Байгалийн хий" гэж агаарын даралт, температурын хэвийн нөхцөлд хийн байдалд байгаа нүүрс-устөрөгчийг хэлэх бөгөөд үүнд хүнд ба хөнгөн хий, газрын тосны олборлолтын хий болон хүнд хийгээс шингэн нүүрс-устөрөгчийг ялгаж авсны дараа үлдэх хий, түүнчлэн шингэн буюу хийжүүлсэн нүүрс-устөрөгчтэй хамт гаргаж авсан бусад хий тус тус багтана.
21."Гэрээт түүхий тося, "Гэрээт хий" гэж Гэрээг талбайгаас олборлож хуримтлуулсан Түүхий тос, Байгалийн хийг хэлнэ.
22.яӨртөгт тосп гэж Гэрээлэгчийн Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардлыг нөхөхөд зориулах Газрын тосыг хэлнэ.
23. "Ашигт тосп буюу "Хуваах тос" гэж Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгчийн хооронд хуваах Газрын тосыг хэлнэ.
24. "Төлбөр" гэж БНМАУ-ын Газрын хэвлийн хууль, Газрын тосны тухай хуулийн дагуу байгалийн дахин сэргээгдэхгүй нөөц баялагийг ашигласны төлбөрийг хэлнэ.
25."Хэлбэлзэх зэрэглэл" гэж Хэрэг эрхлэх байгууллага, гэрээлэгчийн хооронд хуваах Ашигт тосыг өдөрт олборлох бүтээгдэхүүний дундаж хэмжээтэй уядуулан тооцоолох аргачлалыг хэлнэ.
26."Баррелъп гэж 1,01325 бар агаарын даралт болон Фаренгейтын 60 хэмд буй 158,987 литрийг хэлнэ.
27.нХүчин төгөлдөр болсон өдөр" гэж БНМАУ-ын Засгийн газар Хэлэлцээрийг баталсан он, сар, өдрийг хэлнэ.
28."Гүйцэтгэгч" гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны аливаа хэсгийг Гэрээлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр байгуулсан гүйцэтгэх аливаа хуулийн этгээдийг хэлнэ.
29."Дүрэмп гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой төрлийг гүйцэтгэхэд мөрдөх аргачлал, горимыг хэлнэ.
З0."Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрхп гэж Хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаанд Гэрээт талбайн хүрээнд зөвхөн Гэрээлэгч Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах эрхийг хэлнэ.
3 дугаар зүйл. Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг төрөөс удирдах
1.БНМАУ-ын Засгийн газар нь Хэрэг эрхлэх байгууллагаас оруулсан хэлэлцээрийн төслийг хянаж үзсэний үндсэн дээр БНМАУ-ын нутаг давсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахыг Гэрээлэгчид зөвшөөрөх эсэх тухай шийдвэр гаргана.
Гэрээлэгчид уурхайн эдэлбэрийг зохих журмын дагуу олгоно.
2.Гэрээт талбай болон Газрын тостой холбогдсон үйл ажиллагаатай танилцах, хянан шалгах эрхийг БНМАУ-ын Засгийн газар, Хэрэг эрхлэх байгууллага эдэлнэ. Орон нутгийн засаг захиргаа зөвхөн танилцах эрхтэй байна.
3.БНМАУ-ын Засгийн газар нь Газрын тос олборлосны төлбөр, БНМАУ-ын татварын хууль тогтоомжийн дагуу ногдуулах татварын төлөх хэлбэрийг тус тус тогтооно.
4.БНМАУ-ын Засгийн газар улс үндэсний аюулгүй байдлыг хангах, газрын тосны орд-байгалийн агууламжид гэмтэл, хүн ам, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нутаг давсгэрийн тодорхой хэсэгт Газрын тос олборлохыг хориглох буюу хязгаарлах шийдвэр гаргасан бол Хэрэг эрхлэх байгууллага энэ тухай Гэрээлэгчид цаг тухайд нь мэдэгдэнэ.
4 дүгээр зүйл. Хэрэг эрхлэх байгууллагын эрх
1.Гэрээлэгчийн Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны холбогдох баримтад жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийнэ.
2.Геологи, геофизик, петрохими, гөохими зэрэг газрын тостой холбогдсон үйл ажиллагааны бүхий л мэдээллийн эх хувийг эзэмшнэ.
З.Гэрээлэгчийн явуулж буй үйл ажиллагаатай холбогдсон баримт бичиг болон хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга байгууламжийн заавар, техникийн тодорхойлолт, зураг зэрэг техникийн баримт бичгийн хувийг авна.
4.Энэ журмын бусад зүйлд заасан эрхийг эдэлнэ.
5 дугаар зүйл. Хэрэг эрхлэх байгууллагын эрх
1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх зөвшөөрөл авах, ажлын байр, орон сууц, тээврийн хэрэгслээр хангах, Гэрээлэгчийн ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд БНМАУ-д орох, гарах виз олгох, эмнэлгээр үйлчлүүлэх, БНМАУ-ын холбогдох байгууллагатай харилцахад нь Гэрээлэгчид туслалцаа үзүүлнэ.
2.Хайгуул, үнэлгээ, ашиглалт, усны болон бусад цооног өрөмдөх, ашиглах дүрмийг батална.
З.Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон Түүхий тос, Байгалийн хийг хэмжих төхөөрөмжийг угсрах Дүрмийг батална.
4.Түүхий тос, Байгалийн хийн гаралтын хэмжээг тогтоох, жишин зэрэглэх, тооцоолох, мөн Газрын тосны бусад физик шинж чанарыг хэмжих аргачлалын Дүрмийг батална.
5.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байнга ашиглах байгууламжийг барьж байгуулах, ашиглах Дүрмийг батална.
б.Гэрээлэгчийн газрын тосны холбогдолтой үйл ажиллагааны тээвэрлэлт, хадгалалт, борлуулалттай холбогдсон хэсгийг зохицуулах Дүрмийг батална.
7.Геологи, геофизикийн мэдээллийг бүрэн эхээр нь Гэрээлэгчээс хүлээн авах Дүрмийг батална.
8.Энэ журмын бусад зүйлд заасан үүрэг хүлээнэ.
6 дугаар зүйл. Гэрээлэгчийн эрх
1.Гэрээт талбайд Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрх эдэлнэ.
2.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах нийт зардлыг хариуцна.
3. Холбооны хэрэгслийг зохих журмын дагуу суурилуулж ашиглана.
4.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд оролцох эрх үүргийнхээ 5-аас доошгүй хувийг өөртөө авч үлдэх нөхцөлд БНМАУ-ын Засгийн газарт урьдчилан мэдэгдэх үндсэн дээр өөрийн эрх, үүргийг бусдад шилжүүлж болно.
5. Энэ Журмын бусад зүйлд заасан эрхийг эдэлнэ.
7 дугаар зүйл. Гэрээлэгчийн үүрэг
1.БНМАУ-ын Газрын тосны тухай хууль, энэ Журам болон Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах Дүрэм, бусад эрх зүйн бичиг хийгээд Хэлэцээрийг дагаж мөрдөнө,
2.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар Гэрээт талбайд хүрэлцэн очих замын зөвшөөрөл авна.
З.БНМАУ-д явуулах Газрын тостой холбогдсон үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээх бөгөөд үйл ажиллагааны горим зөрчсөний улмаас гарах бүх хохирлыг хариуцна.
4.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаагаа олон улсын газрын тосны аж үйлдвэрт хэвшсэн нийтлэг журамд нийцүүлэн явуулна.
5.БНМАУ-д оруулж хэрэглэх технологи, машин, тоног төхөөрөмж нь Газрын тосыг үр ашигтай олборлох, тус улсад үйлдвэрлэлийн дэд бүтэц болон газрын тос боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулагдсан байх бөгөөд газрын тосны аж үйлдвэрийн дэлхийн тэргүүний жишгийг хангасан байна.
б.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг Хэрэг эрхлэх байгууллагын баталсан төсвийн дагуу гүйцэтгэнэ.
7.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны бүхий л баримт бичгийг хөтлөх, Хэрэг эрхлэх байгууллагад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх ажлыг тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ.
8. БНМАУ-ын иргэдийг авч ажиллуулах, гадаадад буюу БНМАУ-д өөрийн зардлаар сургах, дадлага хийлгэх замаар газрын тосны аж үйлдвэрийн бүх шатны боловсон хүчин бэлтгэхийг эрхэмлэнэ.
9.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө БНМАУ-ын байгууллагуудын үйлчилгээ болон тус улсад үйлдвэрлэсэн бараа материал хэрэглэхийг эрхэмлэнэ.
10. Монголын хүн ам, ан амьтан, байгаль, үндэсний нөөц баялаг, газрын гадаргууг хамгаалах шаардлагатай дараахь арга хэмжээ авна.Үүнд:
а/ Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад ашигласан газрын гадаргууг сэргээн хэвийн байдалтай болгох ажлын төлөвлөгөө, тесвийг боловсруулан хэрэгжүүлэхдээ Хэрэг эрхлэх байгууллагын саналыг авч, тохиролцож байна;
б/ Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад Гэрээлэгчийн ажиллагсад, Монголын хүн ам, мал, ан амьтан, байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх арга хэжээг хэлэлцээрт тусгах замаар хэрэгжүүлнэ;
в/ Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа агаар, ус газрын гадаргууг бохирдуулахаас хамгаалах төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх ажлыг Хэлэлцээрт тусган хэрэгжүүлж байна;
г/Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутаг дэвсгэрийн ойр орчимд үйл ажиллагаа явуулах тохиолдолд түүнийг хамгаалахтай холбогдсон тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
д/БНМАУ-ын холбогдох хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
11.Энэ Журмын бусад зүйлд заасан бусад үүрэг хүлээнэ.
8 дугаар зүйл. Гэрээт талбайн захиалга
1.Хэрэг эрхлэх байгууллага нь Гэрээт талбайн захиалгыг /цаашид Захиалга гэнэ/ хүлээн авах ажиллагаа эхэлсэн тухайгаа үндэсний болон олон улсын хэвлэлд нийтлэн зарлана.
2. Захиалгыг хүлээн авах хугацаа нь 60-аас доошгүй хоног байна.
3.Гэрээт талбайн захиалга өгөхийг хүссэн аливаа этгээд нь захиалгыг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө талбай авах Захиалгаа өөрийн тухай товч танилцуулгын хамт Хэрэг эрхлэх байгууллагад өгсөн байна.Танилцуулгыг монгол буюу англи хэлээр, энэ Журмын нэгдүгээр хавсралт, Захиалгыг хоёрдугаар хавсралтын дагуу гаргаж өгнө.
4. Захиалгыг хүлээн авах хугацаа дууссаны дараа Хэрэг эрхлэх байгууллага нь Захиалгыг цаашид судлах, эсвэл хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухайгаа Захиалагчид 45 хоногийн дотор мэдэгдэж эхлээд сонгосон Захиалагчтай, дараа нь бусад Захиалагчидтай хэлэлцээ хийнэ.
9 дүгээр зүйл. Хэлэлцээр байгуулах, мэдээлэл гаргаж өгөх
1. Хэрэг эрхлэх байгууллага нь Захиалагчтай хийсэн хэлэлцээний үндсэн дээр өөрийн саналыг Хэлэлцээрийн төслийн хамт БНМАУ-ын Засгийн газарт зөвшөөрөл авахаар оруулна. БНМАУ-ын Засгийн газрын зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хэлэлцээр байгуулна.
2. Хэрэг эрхлэх байгууллага хэлэлцээрийг БНМАУ-ын Засгийн газарт оруулж батлуулна.
3. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмне Гэрээлэгч нь өөрийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүний онцлогийн тухай мэдээллийг Хэрэг эрхлэх байгууллагад гаргаж өгнө.
10 дугаар зүйл Гэрээт талбай
1. Гэрээт талбайг Хэрэг эрхлэх байгууллага тодорхойлон тогтоож өгөх бөгөөд түүний дээд хэмжээ нь 50000 хавтгай дөрвөлжин километр байна.
2. Олборлолтын талбайн хэмжээг хайгуулын мэдээлийн үндсэн дээр Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч харилцан тохиролцож тодорхойлно.
З.Гэрээлэгч нь нэгээс дээш Гэрээт талбай авсан тохиолдолд Гэрээт талбай тус бүрээр Хэлэлцээр байгуулах шаардагатай.
11 дүгээр зүйл. Хайгуулын ажил явуулах хугацаа
1. Хайгуулын ажил явуулах хугацаа нь Хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 хүртэл жил байх бөгөөд дотроо 3 үе шаттай байж болно. Гэрээлэгчийн санал болгосон ажил үүргиин төрөл, хэмжээ, зардлаас шалтгаалан энэхүү хугацаа 5-аас доош жил байхыг Хэрэг эрхлэх байгууллага Гэрээлэгчээс шаардаж болно.
2. Гэрээлэгч нь хайгуулын ажил явуулах хугацааг сунгах хүсэлтээ хайгуулын аль нэг үе шатны ажил дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Хэрэг эрхлэх байгууллагад бичгээр гаргаж өгсөн тохиолдолд Хэрэг эрхлэх байгууллага нь Гэрээлэгчтэй нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хайгуулын ажил явуулах хугацааг 2 удаа тус бүр 2 жилээр сунгаж болно.
З.Хайгуулын ажил явуулах хугацааг хоёр дахь удаа сунгасны дараа сүүлчийн үе шатанд эхэлсэн Үнэлгээний хөтөлбөрийн үр дүн нь хугацаа дуусах өдөр бүрэн гараагүй тохиолдолд уг ажлыг 1 жилийн дотор дуусгахыг Хэрэг эрхлэх байгууллага Гэрээлэгчээс шаардана.
4. Засгийн газар эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгахдаа дараахь нөхцөл, байдлыг харгалзан үзнэ:
а/гэрээлэгчийн гаргасан хүсэлт;
б/бүтээгдэхүүн хуваах гэрээний биелэлтийн явц;
в/гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлага.
12 дугаар зүйл. Олборлолтын хугацаа
1.Хэрэг эрхлэх байгууллага нь Үр ашигтай нээлтийн тухай Гэрээлэгчийн мэдэгдлийг хүлээн авч хянан үзсэний дараа Газрын гос олборлох шийдвэр гаргах бөгөөд Олборлолтын хугацаа нь дээрх шийдвэр гарсан өдрөөс хойш 20 хүртэл жил байж болно.
2. 0лборлолтын хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Гэрээлэгчээс олборлолтын хугацааг сунгах тухай эдийн засгийн үндэслэл бүхий бичгээр үйлдсэн хүсэлт гаргавал Хэрэг эрхлэх байгууллага хүлээн авч, Гэрээлэгчийн цаашид хийх ажлын цар хүрээ, ач холбогдол зэргийг харгалзан Олборлолтын хугацааг 2 удаа тус бүр 5 жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно.
13 дугаар зүйл. Хайгуулын ажлын хөтөлбөр
1.Гэрээлэгч нь Хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 60 хоногийн дотор Хэрэг эрхлэх байгууллагын удирдамжийн дагуу хайгуулын үе шат нэг бүрээр тодорхой заасан ажлын хөтөлбөр, төсвийг Хэрэг эрхлэх байгууллагад оруулна. Хэрэг эрхлэх байгууллага нь уг хөтөлбөр, төсвийг хянан баталж, орон нутгийн эрх барих байгууллагаас эдэлбэр газрын зөвшөөрлийг Гэрээлэгчид авч өгснөөс хойш 60 хоногийн дотор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Дараа жилүүдийн хайгуулын хөтөлбөр, төсвийг тухайн жил эхлэхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө Хэрэг эрхлэх байгууллагад оруулж, баталсан өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.
2.Гэрээлэгч нь хайгуулын ажлын дээрх хөтөлбөр, төсөвт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай Хэрэг эрхлэх байгууллагад зохих хугацаанд мэдэгдэж шаардлагатай бол тухайн өөрчлөлтийг тохиролцсон байвал зохино.
З.Гэрээлэгч нь хайгуулын ажлын хөтөлбөрт зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд эдгээр нэмэлт ажлыг хайгуулын дараагийн шатны хөтөлбөрт шилжүүлэн тооцож болно. Хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө Гэрээлэгчээс БНМАУ-д гүйцэтгэсэн хайгуулын аливаа үйл ажиллагааг хайгуулын эхний үе шатны ажилд оруулан тооцож болно.
14 дүгээр зүйл. Талбай буцааж өгөх
1.Гэрээлэгч нь хайгуулын ажлын эхний үе шатны эцсийн өдрөөс хойш 30 хоногийн дотор анхдагч Гэрээт талбайн 25-50 хувийг, хоёрдахь үе шатны эцсийн өдрөөс хойш мөн 30 хоногийн дотор анхдагч Гэрээт талбайн 20-30 хувийг тус тус буцааж өгнө.
2.Гэрээлэгч нь Олборлолтын талбай гэж тодорхойлсон буюу тодорхойлохоор судалж буй талбайг үл оролцуулан анхдагч Гэрээт талбайн үлдсэн бүх хэсгийг хайгуулын ажлын гуравдахь үе шатны эцсийн өдөр буцааж өгнө.
З.Гэрээлэгч нь хайгуулын ажлын явцад Гэрээт талбайг бүхэлд нь, эсвэл түүний аль нэг хэсгийг өөрийн хүсэлтээр буцааж өгч болох бөгөөд ийнхүү өөрийн хүсэлтээр хэсэгчлэн буцааж өгөх бүх талбайн хэмжээ нь уг Гэрээт талбайн 10 хувиас доошгүй байна. Өөрийн хүсэлтээр буцааж өгөх талбайг энэ зүйлийн I, 2 дугаар заалтын дагуу буцааж өгөх талбайд оруулан тооцно.
4. Өөрийн хүсэлтээр буюу Хэлэлцээр ёсоор буцааж өгөх талбай нь зэрэгцээ орших Нэгж талбайгаас бүрдсэн байна.
5.Талбай буцааж өгөх нь Хайгуулын хөтөлбөрт заасан Гэрээлэгчийн ажил үүргийн хэмжээг хэрхэвч багасгахгүй.
6.Хэрэв Гэрээлэгч нь 13 дугаар зүйлд дурдсан ажил үүргээ биелүүлэхгүйгээр талбайг буцааж өгвөл биелүүлээгүй ажлын зарцуулаагүй төсөвт хөрөнгийг Хэрэг эрхлэх байгууллагад өгнө.
7.Талбай буцааж өгсний дараа Гэрээлэгч нь тухайн талбайн холбогдолтой бүхий л эх бичлэг, мэдээлэл, тайлан зэрэг материалыг Хэрэг эрхлэх байгууллагад даруй шилжүүлнэ.
8.Гэрээлэгч талбай буцааж өгөхийн өмнө түүнийг сэргээн унаган төрхөд нь оруулах ажлыг төлөвлөгөөний дагуу бүрэн биелүүлсэн байна.
15 дугаар згйл. 0лборлолтын үйл ажиллагаа
1.Гэрээлэгч нь Нээлтийн цооног болон Үр ашигтай нээлт бүрийн тухай 15 хоногийн дотор Хэрэг эрхлэх байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.Нээлтийн цооногийг бүртгэсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор Үнэлгээний хөтөлбөр, төсөв, холбогдох зураг, тодорхойлолтыг; Үр ашигтай нээлт нэг бүрийг бүртгэсэн өдрөөс хойш 180 хоногийн дотор Олборлолтын хөтөлбөр, төсөв, холбогдох зураг, тодорхойлолтыг тус тус боловсруулан Хэрэг эрхлэх байгууллагад оруулна.
2. Хэрэг эрхлэх байгууллага нь Олборлолтын хөтөлбөр, төсвийг хянан үзэх зорилгоор хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нэмэлт мэдээлэл гаргаж өгөхийг Гэрээлэгчээс шаардаж болно,
З.Олборлолтын хөтөлбөр, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзвэл Хэрэг эрхлэх байгууллага хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор баталж, Газрын тос олборлох тухай шийдвэр гаргана. Хэрэв нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Хэрэг эрхлэх байгууллага хөтөлбөр, төсвийг судлах хугацааг 180 хоног хүртэл сунгах эрхтэй.
4. Гэрээлэгч нь Газрын тос олборлох тухай шийдвэр гарсан өдрөө хойш 90 хоногийн дотор Олборолтын үйл ажаллагааг эхэлнэ.
5. Г эрээлэгч нь анхны үр ашигтай үйлдвэрлэл эхэлсний дараа 90 хоногийн дотор Үр ашигтай нээлт бүрээс олборлож болох Газрын тосны дээд хэмжээг урьдчилан тодорхойлж Хэрэг эрхлэх байгууллагад танилцуулна.
б.Гэрээлэгч нь Хуанлийн жил дуусахаас 90 хоногийн өмнө дараа жилийн олборлолтын нарийвчилсан хөтөлбөр, төсвийг Хэрэг эрхлэх байгууллагад оруулж батлуулна.
7.Гэрээлэгч нь нэмэлт мэдээлэл, судалгааг үндэслэн Үнэлгээний хөтөлбөр болон Олборлолтын хөтөлбөр, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай Хэрэг эрхлэх байгууллагад тухайн Хуанлийн жил дуусахаас б сарын өмнө бичгээр мэдэгдвэл зохино. Дээр дурдсан нэмэлт, өөрчлөлт нь 14 дүгээр зүйлийн дагуу буцааж өгсөн талбайд үл хамаарна,
8.Гэрээлэгч нь Олборлолтын хөтөлбөр, тесөвт тусгасан ажил үүргээ давуулан гүйцэтгэсэн тохиолдолд тийм ажил үүргийг дараачийн олборлолтын хөтөлбөр, төсөвт шилжүүлэн тооцно.
9. Хэрэв үр ашигтай нээлт нь тухайн Олборлолтын талбайн хил дотор бүрэн багтаагүй боловч анхдагч Гэрээт талбайн хүрээнд бүрэн багтаж буй нөхцөлд Олборлолтын талбайн хэмжээний тухай асуудлаар Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч харилцан тохиролцож болно.
10.Хэрэг эрхлэх байгууллага нь дараахь тохиолдолд газрын тос олборлох ажлыг хоёр буюу хэд хэдэн Гэрээлэгчээр хамтран
а/Орд нь тус тусдаа Хэлэлцээр бүхий хоёр өөр Гэрээт талбайн зааг дээр байх;
б/нэг Гэрээт талбай дахь хэд хэдэн Ордыг нэгтгэснээр үр ашигтай олборлолт явуулах боломжтой байх;
в/тус тусдаа хэлэлцээр бүхий зэргэлдээ орших хоёр өөр гэрээт талбайд орших хоёр буюу хэд хэдэн ордыг нэгтгэснээр үр ашигтай орборлолт явуулах боломжтой.
11. Гэрээлэгч нь Түүхий тостой хамтад нь буюу дангаар нь Байгалийн хий нэгэн илрүүлсэн тохиолдолд, хэрэв хэлэлцээрт энэ талаар урьдчилан заагаагүй бол Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч тухайн Байгалийн хийг олборлон ашиглах асуудлыг боловсруулах зорилгоор шуурхай зөвлөлдөнө. Байгалийн хийг олборлон ашиглах талаар тохиролцоогүй тохиолдолд, Гэрээлэгч нь хэлэцээрт заасны дагуу зах зээл олж авах үүднээс комисс байгуулахыг шаардах эрхтэй. Хэрэг эрхлэх байгууллага болон Гэрээлэгчийн төлөөлөгчөөс бүрдэх комиссыг байгуулна. Комисс нь тухайн нээлтийн талаархи санал дүгнэлтийг хамтран судалж, эдийн засгийн үр ашигтай олборлолт болно гэж үзвэл хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхэд хяналт тавина.
12.Гэрээлэгч нь Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад Газрын тосноос өөр ашигт малтмал илрүүлбэл энэ тухай Хэрэг эрхлэх байгууллагад 15 хоногийн догор мэдэгдэнэ.
16 дугаар зүйл. Газрын тосны үнэлэлт
1.Харилцан үл хамаарах талууд тухайн хуанлийн улирлын өмнөх улиралд дэлхийн зах зээл дээр ижил чанарын тосыг чөлөөт валютаар худалдаалахад хэрэглэсэн үнийн жигнэсэн дундаж болон тухайн зах зээлийн байршил, газрын тосны зэрэглэл, чанар бусад физик шинж чанарыг харгалзан түүхий тосны үнийг тогтооно.
Үнэ тогтоох арга, аргачлалыг Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч харилцан тохиролцож Хэлэлцээрт тусгана.
2.Байгалийн хийн үнийг тогтоохдоо Хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол энэхүү Журмын холбогдох заалтыг баримтална.
17 дугаар зүйл. Төлбөр
1.Гэрээлэгч нь БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу Төлбөр төлөх бөгөөд ут төлбөрийг бүтээгдэхүүн хуваах тооцоонд оруулж болно,
2.БНМАУ-ын Засгийн газар Төлбөрийн хэмжээг Хэлбэлзэх зэрэглэлээр тогтооно.
З.Төлбөрийг Газрын тосоор, эсвэл чөлөөт валютаар төлж болно.
18 дугаар зүйл. Газрын түрээс
Гэрээлэгч нь Гэрээт талбайд Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсны газрын түрээсийн төлбөрийг энэ журмын гуравдугаар хавсралтад заасан тарифын дагуу төлнө.
19 дүгээр зүйл Татвар
1.Гэрээлэгч нь БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу орлогын болон бусад татвар төлнө.
2.Гэрээлэгчийн орлогод ногдуулах татвар нь Гэрээлэгчийн ашгийн 40 хувиас хэтрэхгүй байна.
3.Гэрээлэгчийн төлөх бусад татварыг Хэлэлцээр байгуулах үед дагаж мөрдөж байгаа болон Хэлэлцээр хүчин төгөлдөр хугацаанд цаашид батлагдах аливаа хууль тогтоомжид зааснаар ногдуулна.
4. Гэрээлэгч нь БНМАУ-ын татварын хууль тогтоомжийн дагуу төлбөл зохих аливаа татвар, төлбөрийг Хэлэлцээрт тохиролцсоны дагуу төлөөлүүлэн барагдуулж болно.
20 дугаар зүйл. Урамшуулал
1.Гэрээлэгч нь Монголын иргэдэд зориулсан сургалт, Техникийн дадлага, эрдэм шинжилгээний ажил, урамшил хийгээд эдгээрийн төлөвлөгеө, хуваарь, төлөх хэлбэрийг Захиалгад тусган оруулж, Хэрэг эрхлэх байгууллагатай энэ талаар харилцан тохиролцож Хэлэлцээрт тусгана.
2.Гэрээлэгч нь Хэлэлцээрт гарын үсэг зурсан, үр ашигтай нээлт хийсэн, үйлдвэрлэл нэмэгдүүлсний урамшуулал өгөх асуудлыг Захиалгад тусган Хэрэг эрхлэх байгууллагатай тохиролцож шийдвэрлэнэ .
21 дүгээр зүйл. Захиргааны үйлчилгээний шимтгэл
Гэрээлэгч нь захиалга өгөх, хайгуулын болон олборлолтын хугацаа сунгах, Хэлэлцээрийн нөхцөлийг өөрчлөх зэрэгтэй холбогдсон захиргааны үйлчилгээний шимтгэлийг энэ Журмын гуравдугаар хавсралтад заасны дагуу Хэрэг эрхлэх байгууллагад төлнө.
22 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл
1. Гэрээлэгч нь Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд холбогдох нягтлан бодох бүртгэлийг англи хэлээр олон улсын газрын тосны аж үйлдвэрт хэрэглэдэг нийтлэг журмын дагуу хөтөлж, тооцоог ам доллараар хийнэ.
2.Гэрээлэгч нь улирлын тайлан мэдээг нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу Хэрэг эрхлэх байгууллагад гаргаж өгнө.
23 дугаар зүйл. Зардал нөхөх
1.Гэрээлэгч нь энэ Журмын 6 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардлаа нөхөж авах зорилгоор Хуанлийн сар тутам Өртөгт тос авч зарцуулна.
2. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зарцуулсан Гэрээлэгчийн зардлыг нөхөх асуудлыг Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч харилцан тохиролцож Хэлэлцээрт тусгана. Зардал нөхөхөд тухайн Гэрээлэгчийн жилд олборлосон нийт Газрын тос 40 хүртэл хувийг зарцуулна.
3. Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад өдөр тутмын ашиглалтын зардал нь Өртөгт тосны үнээс давах тохиолдолд Гэрээлэгч нь ийм байдал цаашид үргэлжилнэ гэж үзэж буй нөхцөлд Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч хэлэлцэн тохиролцох үндсэн дээр цаашид олборлох Газрын тосны хуваарьт нөхөгдөөгүй зардлыг тооцож байна.
4.Гэрээлэгчийн нөхөгдөөгүй байгаа зардлыг бүрэн нөхөж дуустал дараа дараачийн саруудад шилжүүлэн тооцно.
24 дүгээр зүйл. Бүтээгдэхүүн хуваах
1. Тухайн сард олборлосон газрын тооноос Төлбөр болон Өртөгт тосыг хасаад үлдсэн хэсгийг Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгчийн хооронд хуваах бөгөөд бүтээгдэхүүний хэмжээг хоёр тал өдөрт олборлосон Газрын тосны дундаж хэмжээнд тулгуурлан, эсвэл өөр аргаар харилцан тохиролцож Хэлэлцээрт тусгана.
2.Хэрэг эрхлэх байгууллага нь Гэрээлэгчээс түүний хуваарьт Газрын тосыг БНМАУ-ын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийг хүсэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэрэв Гэрээлэгч хүсвэл Газрын тосны үнийг чөлөөт валютаар төлнө.
З.Хэрэг эрхлэх байууллага, Гэрээлэгчийн аль нэг нь өөрт ногдох Ашигт тосыг бүрэн аваагүй тохиолдолд түүнд Газрын тос нөхөн олгох журам, хэмжээ, тооцоог хоёр тал харилцан тохиролцож хэлэлцээрт тусгаж болно.
4. Үр ашигтай олборлолт явуулж болох Байгалийн хийн орд нээсэн тохиолдолд Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч нь түүнийг олборлох, боловсруулах, хуваах, борлуулах зэрэг асуудлаар тусад нь Хэлэлцээр байгуулна.
5.Бүтээгдэхүүн хуваалтын хэмжилтийг олон улсын газрын тосны аж үйлдвэрт түгээмэл хэрэглэдэг аргачлалын дагуу хийнэ.
6.Гэрээлэгчид ногдох Ашигт тосыг бүтээгдэхүүн хуваалтын хэмжилт хийх цэг дээр, эсвэл хоёр талын харилцан тохиролцсон БНМАУ-ын нутаг давсгэр дээрх бусад цэг дээр Гэрээлэгчийн мэдэлд шилжүүлнэ.
25 дугаар зүйл. БНМАУ-д оруулах, тус улсаас гаргах
1. Гэрээлэгч нь Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, түүхий эдийг БНМАУ-д оруулах эрхтэй.
2. Гэрээлэгчийн гадаадын харьяат ажиллагсад нь гэр ахуйн хэрэгсэл, материал, хувийн эд зүйлийг БНМАУ-ын гаалийн хууль тогтоомжийн дагуу оруулж болно.
3. Гэрээлэгч нь өөрт ногдох Газрын тосыг БНМАУ-ыг нутгаас авч гарах, түр хугацаагаар оруулсан тоног төхөөрөмжөө буцаан гаргах эрхтэй.
26 дугаар зхйл. Эд хөрөнгө өмчлөх, эрх шилжих
Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, барилга байгууламж, матөриал, түүхий эд нь Хэлэлцээрийн хугацаа дууссаны дараа нэмэгдэл төлбөргүйгээр БНМАУ-ын төрийн өмчид шилжинэ.
27 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөх
Гэрээлэгч нь БНМАУ-ын газрын тосны тухай Хуульд заасны дагуу Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, материал, түүхий эдийг БНМАУ-д оруулах, түр хугацаагаар оруулсан тоног төхөөрөмжийг буцаан гаргах, Гэрээлэгчийн хуваарьт Газрын тосыг БНМАУ-ын нутаг дэ.всгэрээс гаргахад гаалийн татвараас чөлөөлөгдөнө.
28 дугаар зүйл Борлуулах
1.Гэрээлэгч нь БНМАУ-д оруулсан зүйлийг Хэрэг эрхлэх байгууллагаас урьдчилан авсан зөвшөөрөл, тохирсон нөхцөлийн дагуу бусдад худалдаж болно.
2.Гэрээлэгчийн гадаадын харъяат ажиллагсад нь БНМАУ-д оруулсан зүйлийг БНМАУ-д хуупь тогтоомжийн дагуу худаддаж болно.
29 дүгээр зүйл. Онцгой байдал
1.Гэрээлэгч нь аливаа онцгой байдал тохиолдсон тухай Хэрэг эрхлэх байгууллагад даруй мэдэгдэж, шаардалагатай арга хэмжээ авна.
2. 0нц байдал тогтоох тохиолдолд БНМАУ-ын Засгийн газар нь олборлолтыг аюулгүй дээд хэмжээнд хүргэхийг Гэрээлэгчээс шаардахын зэрэгцээ түүнд ногдох Ашигт тосыг дайчлан авч болно.
30 дугаар зүйл. Давагдашгүй хүчин зүйл
Давагдашгтй хүчин зүйл тохиолдсоны улмаас Гэрээлэгчийн Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа саатсан хугацааг Хэрэг эрхлэх байгууллага нөхөн сунгаж өгнө.
31 дүгээр зүйл, Хэлэлцээр цуцлах
1.Хэрэв Хэлэлцээр нь гарын үсэг зурсан өдрөөс хойш 180 хоногийн дотор хүчин төгөлдөр болохгүй, эсвэл Гэрээлэгч Гэрээт талбайг бүхлээр нь буцааж өгсөн тохиолдолд Хэлэлцээрийг цуцалж болно.
2. Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгчийн аль нэг нь Хэлэлцээрийг цуцлах тухай нөгөө талдаа бичгээр мэдэгдсэнээс хойш 90 хоногийн дараа түүнийг цуцалсанд тооцно.
3. Хэлэлцээр цуцалсныг үл харгалзан Гэрээлэгч нь тухайн жилийн ажлын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд Хэлэлцээр цуцалсан нөхцөлд Гэрээлэгч нь нүүлгэн шилжүүлж болох эд хөрөнгөө БНМАУ-аас авч гарах эрхтэй.
32 дугаар зүйл. Хууль тогтоомж
Хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх, тайлбарлахад БНМАУ-ын хууль тогтоомжийг баримтлах бөгөөд холбогдох хуулийн заалт байхгүй тохиолдолд оон улсын эрх зүйн зарчмыг иш үндэс болгоно.
33 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх
1.Газрын тостой ходбогдсон үйл ажиллагааны явцад үүсэх эд хөрөнгийн болон бусад маргааныг Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч нь эв зүйгээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гомдлоо БНМАУ-ын шүүхэд гаргаж болно.
2.Хэлэлцээрийн нөхцөлийг тайлбарлах болон Хэлэлцээрийг хүчингүй болгох зэрэг асуудааар үүссэн маргааныг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх эүйн байгууллагын дагаж мөрдөж буй дүрмийн дагуу ходбогдох байгууллагаар шийдвэрлүүлж болно.
34 дүгээр зүйл. Хуулийн хариуцлага
1.БНМАУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулсан бол тухайн этгээдийн энэ үйл ажиллагааг явуулахад хэрэглэсэн тоног төхөөрөж, эд харөнгө болон түүний олборлосон бүтээгдэхүүн, орлогыг БНМАУ-ын Засгийн газар хураан авч улсын ордогод шилжүүлнэ.
2.Гэрээлэгч БНМАУ-ын Газрын тосны хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгууллага, иргэдэд хохирол учруулсан бол БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу хариуцпага хүлээнэ.
З.Хэлэлцээрийн үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг хэлэлцээрт буюу БНМАУ-ын иргэний хуугь тогтоомжид заасны дагуу гэм буруутай тал нь нөхөн төлнө.
35 дугаар зүйл. Нууцлалт
Гэрээлэгчийн Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад олж авсан бүхий л баримт бичиг, мэдээлэл, материал, мэдээг нөгөө талтай урьдчилан тохиролцохгүйгээр гурав дахь этгээдэд шилжүүлж үл болно.
БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг
хэрэгжүүлэх журмын нэгдүгээр хавсралт
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Газрын тосны Хэрэг
Эрхлэх байгууллагын дарга
…………..танаа
….оны …сарын …өдөр Улаанбаатар хот
… улсын ……………хотод төвтэй, ………………………-д бүртгүүлсэн манай ………………..пүүс БНМАУ-д Гэрээт талбай авах Захиалга өгөх хүсэлтэй учир өөрийн пүүсийн талаар дараахь Товч танилцуулгыг толилуулж байна. Үүнд:
1. Аливаа асуултад Захиалагчийн нэрийн өмнөөс хариу өгөх, холбоо барих эрх мэдэл бүхий хүний овог, нэр, албан тушаал, хаяг, телефон, телефакс, телексийн дугаар
2. Захиалагч нь нэг буюу хэд эдэн Захиалагчтай хамтарсан үйлдвэрийн журмаар ажиллах тохиолдолд чухам хэн нь үндсэн Гүйцэтгэгч болох, мөн тэдгээр Захиалагчдын харилцан хүлээх үүргийн тухай тодорхой мэдээлэл
3. Захиалагч нь Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэдлэг, туршлага, мэргэжлийн болон санхүүгийн чадвартай болох нотолгоо
4. Захиалагч нь Монголын газрын тосны геологийн талаар зохих мэдлэгтэй байж, түүнийгээ геологи, геофизикийн олдоцтой мэдээллээр баяжуулснаа харуулах.
-------оОо------
БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх
журмын хоёрдугаар хавсралт
ГЭРЭЭТ ТАЛБАЙН ЗАХИАЛГА
Захиалагч нь Захиалга хүлээн авахаар зарласан хугацаанд гэрээт талбай авах бүрт дараахь мэдээллийг гаргаж өгнө.
БНМАУ-ын Газрын тосны
Хэрэг эрхлэх байгууллагын дарга
……………………. Танаа
……..оны …..сарын ….өдөр Улаанбаатар хот
…………………..улсын ………………………..хотод төвтэй, …………….-д бүртгэлтэй …………….манай пүүс БНМАУ-ын Газрын тосны тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэх Журмын дагуу байгуулсан Хэлэлцээрээр …………… дугаар Гэрээт талбайд Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна.
Захиалагчийг төлөөлөх эрх бүхий хүний
Овог, нэр, гарын үсэг, албан тушаал, хаяг,
Телефон, телефакс, телексийн дугаар
1.Захиалгын хамт толилуулах мэдээлэл:
а/ Захиалагчийн хууль зүйн статусыг нотлох баримт бичиг;
б/ Захиалгад үсэг зурах хүний эрх мэдлийг нотлох баримт бичиг;
в/ Захиалагчийг төлөөлж холбоо барьж ажиллах эрх бүхий хүний овог, нэр, албан тушаал, хаяг, телефон, телефакс, телексийн дугаар;
г/ Захиалагч нь нэг буюу хэд хэдэн Захиалагчтай хамтарсан үйлдвэрийн журмаар ажиллах тохиолдолд чухам хэн нь Гүйцэтгэгч болох, тэдгээр Захиалагчдын харилцан хүлээсэн үүрэг, Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд оролцох оролцоо;
д/ Захиалгад заасан Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн чадвартай болохыг нотлох баримт бичиг;
е/ Захиалагч нь Захиалгад заасан Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэдлэг, туршлага болон мэргэжлийн хүмүүстэй болохыг харуулсан нотолгоо;
ж/ Захиалгад заасан наад захын гүйцэтгэх ажил үүргийг дэмжих нотолгоо буюу тайлбар;
з/ Захиалгад заасан Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил үүргийг биелүүлэх аргачлал, цаг хугацааны хуваарь;
и/ Хэлэлцээрийн анхны жил БНМАУ-д ажиллах Гэрээлэгч, Оролцон гүйцэтгэгчийн гадаадын болон монголын мэргэжилтэй иргэдийн талаархи төлөвлөгөө, хуваарь, албан тушаал, орон тоо, мөн хайгуулын ажлын үе шатанд дараачийн Гэрээт жил бүр ажиллах гадаадын нийт иргэдийн талаархи тооцоо;
к/ Гэрээт жилийн төсвийг ам доллараар, анхны гэрээт жилийн ажил үүргийн хувьд Хуанлийн жилийн төсвийг улирлаар гаргах, төгрөгөөр гарах зардлыг боломжтой тохиолдолд ам доллартай тэнцүүлэн төсөвт тусгах.
2. Хайгуулын хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг, гарах зардал. Үүнд:
а/ хайгуулын эхний үеийн хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг;
Хугацаа Гүйцэтгэх ажил үүрэг Дүн /ам, доллараар/
/нарийвчлан заах/
б/ сэргээн тохижуулах өртөг:
/нарийвчлан заах/
в/ сургалт, дадлагын талаар:
Хайгуулын хугацаанд Гэрээт жил тутам ……….-ээс доошгүй ам, долларыг Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны бүхий л асуудлаар монгол иргэд /Гэрээлэгчийн буюу Оролцон гүйцэтгэгчийн ажилтан бус/-ийг Хэрэг эрхлэх байгууллагын удирдамжийн дагуу сургаж, дадлагажуулахад зарцуулна.
Гэрээлэгчийн удирдах төв байрладаг улс оронд буюу БНМАУ-д суралцуулж, дадлагажуулах хүмүүсийн цалин, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, семинар, сургууль, номын сан, лаборатори, тоног, төхөөрөмж, эрдэм шинжилгээний ажлын талаар тодорхой тусгах
г/ эдгээр ажил үүрэг, сургалт, дадлагажуулалт болон сэргээн тохижуулах ажилд зориулсан нийт төсөвт зардал нь дээр дурдсанаар ………………ам.доллар байна.
3. Олборлолтын талбай гэж тогтоосон аливаа талбайг оролцуулахгүйгээр анхны Гэрээт талбайн ………………………..-ээс доошгүй хувийг Хайгуулын эхний хугацааны сүүлчийн өдрөөс хойш 30 хоногийн дотор буцааж өгнө.
4. Хайгуулын хоёрдахь хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг, гарах зардал. Үүнд:
а/ хайгуулын хоёрдахь хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг:
Хугацаа Гүйцэтгэх ажил үүрэг Дүн /ам, доллараар/
/нарийвчлан заах/
б/ сэргээн тохижуулах ажил, өртөг /нарийвчлан заах/
в/ хайгуулын хоёрдахь хугацаанд Гэрээт жил тутам ……………………………-ээс доошгүй ам долларыг Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны бүхий л асуудлаар монгол иргэдийг Хэрэг эрхлэх байгууллагын удирдамжийн дагуу сургаж дадлагажуулахад зарцуулна.
Гэрээлэгчийн удирдах төв байрладаг улс оронд буюу БНМАУ-д суралцуулж дадлагажуулах хүмүүсийн цалин, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, семинар, сургууль, номын сан, лаборатори, тоног төхөөрөмж, эрдэм шинжилгээний ажлын талаар тодорхой тусгах
г/ эдгээр ажил үүрэг, сургалт, дадлагажуулалт болон сэргээн босгох ажилд зориулсан нийт төсөвт зардал нь дээр дурдсанаар …………………ам.доллар байна.
5. Олборлолтын талбай гэж тогтоосон аливаа талбайг оролцуулахгүйгээр анхны Гэрээт талбайн ………………………-ээс доошгүй хувийг эхний сунгалтын хугацаа дууссан сүүлчийн өдрөөс хойш 30 хоногийн дотор буцааж өгнө. Буцааж өгөх журмыг хоёрдахь хугацааны сүүлчийн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
6. Хайгуулын гуравдахь хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг, гарах зардал. Үүнд:
а/ хайгуулын гуравдахь хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг. Үүнд:
Хугацаа Гүйцэтгэх ажил үүрэг Дүн /ам, доллараар/
/нарийвчлан заах/
б/ сэргээн тохижуулах ажил, өртөг: /нарийвчлан заах/
в/ сургалт, дадлагын талаар:
Хайгуулын гуравдахь хугацаанд Гэрээт жил тутам ………….-ээс доошгүй ам.долларыг Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны бүхий л асуудлаар монгол иргэдийг Хэрэг эрхлэх байгууллагын удирдамжийн дагуу сургаж, дадлагажуулахад зарцуулна.
Гэрээлэгчийн удирдах төв байрладаг улс оронд буюу БНМАУ-д суралцуулж дадлагажуулах хүмүүсийн цалин, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, семинар, сургууль, номын сан, лаборатори, тоног төхөөрөмж, эрдэм шинжилгээний ажлын талаар тодорхой тусгах
г/ эдгээр ажил үүрэг, сургалт, дадлагажуулалт болон сэргээн тохижуулах ажилд зориулсан нийт төсөвт зардал нь дээр дурдсанаар ………….ам.доллар байна.
7. Төлбөр тогтоож өгсөн, эсвэл Хэлбэлзэх зэрэглэлээр тогтоосон /хэмжээг заана/
8. Өртөг нөхөх, Өртөгт тос
Жилийн нийт олборлолтод Гэрээлэгчид ногдох Түүхий тосны буюу Байгалийн хийн эзлэх хувь /хэмжээг заах/.
9. Бүтээгдэхүүн хуваах, Ашигт тос
а/ Өдөрт гаргах түүхий БНМАУ-д ногдох Гэрээлэгчид
тосны дундаж хэмжээ бүтээгдэхүүний ногдох бүтээгдэхүүний хувь хувь
б/ Өдөрт гаргах БНМАУ-д ногдох Гэрээлэгчид
байгалийн хийн бүтээгдэхүүний ногдох бүтээгдэхүүний
дундаж хэмжээ баррелээр хувь хувь
/хэмжээг тус тус заах/
10. гарын үсэг зурсны болон үйлдвэрлэл нэмэгдүүлсний урамшуулал
/нарийвчлан заах/
11. Газрын тосны орлогоос Гэрээлэгчийн олсон ашигт ногдох татварын Гэрээлэгчийн хувь ногдлыг Гэрээлэгчийн саналын үндсэн дээр Хэрэг эрхлэх байгууллага, Гэрээлэгч хэлэлцэж тогтоох бөгөөд энэ нь БНМАУ-ын татварын хууль тогтоомжид нийцсэн байна.
Хэлэлцээрээр Гэрээлэгч, Хэрэг эрхлэх байгууллагын тохиролцсон татвар төлөх хэлбэрийг БНМАУ-ын Засгийн газар батална.
----------оОо----------
БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг
хэрэгжүүлэх журмын гуравдугаар хавсралт
1. Гэрээлэгч нь жил бүр газрын түрээсийн төлбөр төлнө. Үүнд: Тариф
1. Хайгуулын ажлын эхний үе шатанд Гэрээт
талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт
ногдох /үүнд олборлолтын талбайг оруулахгүй/ 1,00
2. Хайгуулын ажлын хоёрдахь үе шатанд Гэрээт
талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт
ногдох /үүнд олборлолтын талбайг оруулахгүй/
3. Хайгуулын ажлын гуравдахь үе шатанд
гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин
километрт ногдох /үүнд олборлолтын талбайг оруулахгүй
31. Эрэл, хайгуулын ажлын хугацааг Засгийн газрын шийдвэрээр 5 хүртэл жил сунгасан үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох (үүнд олборлолтын талбайг оруулахгүй)
|
10.00
|
4. Олборлолтын талбайн нэг хавтгай дөрвөлжин
километрт талбайд ногдох
П. Захиргааны үйлчилгээний шимтгэл
Гэрээлэгч нь дор дурдсан захиргааны
үйлчилгээний шимтгэл төлнө. Үүнд:
а/ Гэрээт талбай авах захиалга 10000
б/ Хайгуулын хугацааг сунгах 25000
б1/Хайгуулын хугацааг Засгийн
газрын шийдвэрээр сунгах
|
100000
|
в/ Олборлолтын талбай авах захиалга 50000
г/ Олборлолтын талбайн хэмжээг өөрчлөхөд 25000
д/ Олборлолтын хугацааг сунгах 100000
е/ Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны
аливаа эрх, үүргийг шилжүүлэх 100000
-------oOo--------
/Засгийн газрын 2004 оны 26 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт тусгагдсан/
Текст томруулах
A
A
A