- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2009 оны 49 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
дугаар тогтоолын хавсралт
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2009 оны 49 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Засгийн газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр /үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч/-ийг зөв тодорхойлох нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагаас үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахад чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Засгийн газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн олон төрлийн нарийн түвэгтэй хэрэгцээг хангахад чиглэнэ.
Засгийн газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний төрлийг үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч бүрээр тогтоох бөгөөд энэ нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үйл ажиллагааны стратегийг зөв тодорхойлох нөхцөлийг бүрдүүлнэ.
2.0.ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд болон Ерөнхий сайд, Танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд Засгийн газрын өөрийнх нь болон яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах замаар Засгийн газарт үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх
Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага хооронд хэвийн бөгөөд үр нөлөөтэй харилцаа тогтоох, төрийн захиргааны байгууллагын хэмжээнд удирдлагын хамгийн шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
Төрийн захиргааны байгууллагын өөрчлөлт, хөгжлийн стратегитай уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг үе шаттайгаар хангах замаар төрийн захиргааны албыг итгэл хүндэтгэл хүлээсэн цомхон, чадварлаг алба болгон өөрчлөн хөгжүүлэх
Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд өртөг, зардлыг бууруулах болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийтлэг үйлчилгээг буй болгон хөгжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
1.Стратегийн шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Үйл ажиллагааны стратегийн энэ зорилт нь Засгийн газрын үр нөлөөтэй, үр ашигтай, тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь Ерөнхий сайд, Танхимд бодлогын шийдвэр гаргахтай холбогдсон үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын хуралдааны даргынх нь хувьд Ерөнхий сайдыг шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөөгөөр хангах замаар хэрэгжинэ.
Стратегийн энэ зорилтын хүрээнд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь хэвлэл, мэдээллийн байгууллага, ард иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам байна.
2.Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
Үйл ажиллагааны стратегийн энэ зорилт нь Монголын ард түмэн өндөр мэргэшлийн, чадварлаг, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан төрийн захиргааны албаар үйлчлүүлэх баталгааг буй болгоход чиглэнэ.
Стратегийн энэ зорилтын хүрээнд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдах ажилтан, төрийн албан хаагч байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь төрийн холбогдох бусад байгууллага, ард иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага, Монголыг дэмжигч орон, олон улсын байгууллага байх болно.
3.Нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах
Стратегийн энэ зорилт нь Засгийн газрын хязгаарлагдмал нөөцийг үр нөлөөтэй, үр ашигтай ашиглах баталгааг буй болгоход чиглэнэ. Энэ нь Засгийн газрын төрөл бүрийн үйлчилгээг зохицуулсан нийтлэг үйлчилгээний механизмыг буй болгох замаар хэрэгжинэ.
Стратегийн энэ зорилтын хүрээнд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд тэрчлэн улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байж болох юм.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь өртөг, зардал багатай, чанар сайтай үйлчилгээ үзүүлэх чадвартай хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Засгийн газрын бусад болон Засгийн газрын бус зарим байгууллага байна.
2.5.Үйл ажиллагааны гол зорилт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1.0.Стратегийн шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд:
1.1.Танхимын стратегийн шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх
1.2. Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
1.3.Санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
2.0.Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангахтай холбогдсон үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд:
2.1.Захиргааны удирдлагын манлайллыг хангах
2.2.Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.
3.0.Нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангахтай холбогдсон үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд:
3.1. Засгийн газрын төрөл бүрийн үйлчигээг зохицуулах механизмыг буй болгон хөгжүүлэх
3.2.Дотоод дэмжлэг үзүүлэх үйлчилгээгээр хангах.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги /бизнес төлөвлөгөө/-ийг дор дурдсанаар тодорхойлж байна:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
3.0.ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, САНАЛ БОЛГОЖ БУЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ
3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
1. Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан байх зарчим /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх/.
2.Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх/.
3.Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, үүнд Засгийн газрын ажлын алба, түүний бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/.
4.Бүтцийн хувьд энгийн байх зарчим /Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн /гурваас доошгүй/ шат дамжлагатай байх/.
5.Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/.
6.Улс төрөөс ангид байх зарчим / Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Ерөнхий сайд, Танхимд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх/.
7.Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /Үйл ажиллагааны загвар нь чадавхиа хөгжүүлэхэд чиглэгдсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо
Дээр дурдсан зарчим болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцоог санал болгож байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо
3.3.Зохион байгуулалтын бүтэц
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцооноос дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
Танхимын үйл ажиллагааг дэмжих асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг
Энэ нэгж нь стратегийн шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны нэг гол зорилт болох танхимын стратегийн шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. Энэ нь юуны өмнө Засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байгаа асуудлыг бэлтгэх болон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.
Стратегийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх асуудал нь яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, төрийн холбогдох байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, олон нийт, ард иргэдтэй харилцах асуудалтай нягт холбоотой учраас үүнтэй холбогдсон чиг үүргийг хариуцна. Тэрчлэн яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, холбогдох бусад байгууллагад Засгийн газарт оруулах асуудлыг боловсруулах, түүнийг Засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулах талаар зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх зарим үүрэг хүлээнэ.
Зохион байгуулалтын бүтцийн энэ нэгжид стратегийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх бүх чиг үүрэг төвлөрөх болно.
2.Стратегийн удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг
Энэ нэгж нь стратегийн шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хувьд шинэлэг бөгөөд ач холбогдол нь өсөн нэмэгдэж байгаа үйл ажиллагааны гол зорилт нь болох Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд өөрийн түнш болох Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамтай хамтран дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. Тэрчлэн өөрийн түнш болох Сангийн яамны оролцоотойгоор санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны гол зорилттой холбогдсон үүргийг хэрэгжүүлнэ.
3.Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг
Энэ нэгж нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилт болох захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээнэ.
Энэ нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага хоорондын харилцааг зохицуулах явдлыг зохион байгуулалтын бүтцийн энэ нэгжид хариуцуулах замаар хэрэгжинэ.
4.Хүний нөөцийн удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг
Энэ нэгж нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилтын нэг болох хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээнэ.
Төрийн захиргааны албаны зөвлөлийн ажлын албаны үүргийг Засгийн газрын ажлын алба гүйцэтгэх болсонтой холбогдон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ үүргээ хэрэгжүүлэхэд хүний нөөцийн удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж нь гол дэмжлэг үзүүлнэ.
Энэ нь байгууллагын өөрчлөлт, хөгжлийн стратегитай уялдсан хүний нөөцийн удирдлагын зөвлөлгөө, зохицуулалт, үйлчилгээгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн холбогдох бусад байгууллагыг хангах замаар төрийн зорилт, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
5.Нийтлэг үйлчилгээний удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг
Энэ нэгж нь нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн нэг гол зорилт болох Засгийн газрын төрөл бүрийн үйлчилгээг зохицуулах механизмыг буй болгон хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээнэ.
Энэ нь Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагыг нийтлэг үйлчилгээгээр хангах стратеги боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өртөг зардлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, өргөжилтийн хэмнэлт гаргах замаар хэрэгжинэ.
Нийтлэг үйлчилгээгээр хангах ажлыг дотоод зах зээлийн эдийн засаг, бизнесийн байгууллагын туршлагаар зохион байгуулж, зохицуулан удирдаж байх болно. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ, ханшаар хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ үзүүлэх буюу өртөг, зардал багатай, чанар сайтай үйлчилгээний төлөө өрсөлдөөн буй болгох замаар нийтлэг үйлчилгээг хөгжүүлнэ.
Гэхдээ нийтлэг үйлчилгээ буй болгох ажлыг бага зүйлээс эхэлж аажмаар өргөжүүлэх замаар үе шаттайгаар хийх болно.
Энэ нэгж нь нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилтын нэг болох дотоод дэмжлэг үзүүлэх үйлчилгээгээр хангах үүргийг давхар хүлээнэ.
Энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиргааны дотоод болон дотоод үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ, албан ажлын өрөөгөөр хангах, мэдээллийн тогтолцоо, архив, номын сангийн үйлчилгээ үзүүлэх, ажиллах нөхцөлийг нь хангах, зарим нийтлэг нөөцийг удирдаж зохицуулах замаар хэрэгжинэ.
Текст томруулах
A
A
A