- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2001 оны 277 дугаар тогтоолын хавсралт
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зорилт
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх байгууллага
|
Хугацаа
|
|
Үндсэн зорилт: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд махны экспортыг жил бүр урьд оныхоос 20 хүртэл хувиар нэмэгдүүлж 2004 оны түвшинд 25 мянган тонн мах экспортолно.
|
|
|||
Нэг. Сайн чанарын мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар:
|
|
|||
1. Мал сүргийг эрүүлжүүлэх
|
1. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх "Хэсэгчилсэн вакцинжуулалт" хийх төсөл хэрэгжүүлэх (11 аймгийн 89 сум хамрагдана.)
|
ХХААЯ,
УМЭГ
|
2001-2002
|
|
|
2 ."Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үхэр сүргийг сүрьеэ, лейкоз, бруцеллёз, адуун сүргийг ям, адууны халдварт цус багасах өвчнөөс эрүүлжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
|
ХХААЯ,
УМЭГ
|
2002-2004
|
|
|
3. Малын А, Б ангиллын халдварт өвчний гаралт, тархалтын талаар баг, сум, аймаг бүрээр судалгаа явуулсны үндсэн дээр "Малын халдварт өвчингүй сум, баг" шалгаруулж гэрчилгээ олгох
|
ХХААЯ,
УМЭГ
|
2002-2004
|
|
|
4. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаажуулалт, лабораторийн шинжилгээний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх
|
ХХААЯ,
УМЭГ
|
2002-2004
|
|
|
5. Гоц халдварт өвчнийг оношлох лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэх
|
ХХААЯ, УМЭГ
|
2002
|
|
2. Мал аж ахуйн менежмент, малын чанар, ашиг шимийг сайжруулах
|
6."Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх
|
ХХААЯ, бусад яамд, аймгийн Засаг дарга
|
2002-2004
|
|
|
7.Нутгийн үхрийг махны чиглэлээр хэрэгцээний эрлийзжүүлэг явуулж махны үхэр үржүүлэх, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
|
ХХААЯ,
аймаг, сумдын ЗДТГ
|
2002-2004
|
|
|
8. Махны чиглэлийн үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдааг зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцуулах
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
9. Махны чиглэлийн бордооны аж ахуй байгуулах үүсгэл санаачилгыг дэмжих
|
ХХААЯ, мах боловсруулах үйлдвэрүүд
|
2002-2004
|
|
|
10. Сэлэнгэ, Казакийн цагаан толгойт, Дорнод талын махны чиглэлийн үхэр, керей, үзэмчин, торгууд, барга үүлдэр, омгийн хонийг үржүүлэх ажлыг өргөтгөх, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах, борлуулах
|
ХХААЯ, аймаг, сумдын ЗДТГ
|
2002-2004
|
|
|
11. Малчдад зориулж мал үржлийн ажил, үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах, мал үржүүлэгчдийг үржил селекцийн мэдээллээр хангах
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
12. Инженерийн хийцтэй хуучин худгуудыг засч сэлбэх, бага гүнтэй худгийн уст цэг тогтоох замаар бэлчээр усжуулалтыг сайжруулах
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
13. Говь, тал хээрийн бүсэд шинээр худаг гаргах
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
14. Үржлийн бүртгэл мэдээллийн сан байгуулах
|
ХХААЯ
|
2002
|
|
Хоёр. Дотоод зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх талаар |
|
|||
3. Мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх
|
15. Мал, мах худалдан авах, бэлтгэх, тууварлах дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
|
ХХААЯ,
МЭМХ (Мах экспортлогчдын монголын холбоо)
|
2002-2004
|
|
|
16. Мал, мах бэлтгэлийн санхүүжилтийг дэмжих
|
ХХААЯ, СЭЗЯ, Арилжааны банкууд
|
2002-2004
|
|
|
17. Нийслэлийн хэрэгцээнд зориулж тодорхой хэмжээний мах бэлтгэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
|
ХХААЯ, СЭЗЯ,
Арилжааны банкууд
|
2002-2004
|
|
4. Мал тууврын ажлын зохион байгуулалт, үр дүнг дээшлүүлэх
|
18. Тууврын замын хил заагийг улсын газрын нэгдсэн санд жил бүр бататган тодруулах:
а/тууврын замын усан хангамж, хашаа хороо, бэлчээрийн асуудлыг аймгийн Засаг даргатай хамтран зохицуулах
б/тууврын замд малын эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн үйлчилгээгээр хангах
в/тууварч малчдыг ахуйн болон эмнэлгийн үйлчилгээгээр хангах
|
ХХААЯ, БОЯ, аймаг, сумдын ЗДТГ
|
2002-2004
|
|
Гурав. Нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр |
|
|||
5. Мах боловсруулах технологийг сайжруулах
|
19. Үйлдвэрүүдийн мал нядалгааны технологийн шугамыг орчин үеийн техникийн шаардлагын дагуу үе шаттайгаар шинэчлэн тоноглож эхлэх
|
ХХААЯ, МЭМХ,мах боловсруулах
үйлдвэрүүд
|
2002-2004
|
|
20. Үхэр, адууны махыг загсааж хөргөн шулж булчингийн бүтэц, тэжээллэг чанараар нь ангилан савлаж шинээр болон хэвлэж хөлдөөсөн байдлаар бэлтгэх технологийг нэвтрүүлэх
|
МЭМХ, мах боловсруулах үйлдвэрүүд,
Хүнс-тех корпорац
|
2002-2004
|
|
|
|
21. Хөргүүрийн аж ахуйн найдвартай ажиллагааг хангах техник зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх
|
ХХААЯ, мах боловсруулах үйлдвэрүүд,
МЭМХ
|
2002-2004
|
|
|
22. Махны үйлдвэрүүдийн лабораторийг шинэчлэх, бэхжүүлэх арга хэмжээ авах
|
МЭМХ, мах боловсруулах үйлдвэрүүд,
УМЭГ
|
2002-2004
|
|
|
23.Техникийн хамтын ажиллагааны хүрээнд мах судлалын лаборатори байгуулах асуудлыг Франц улсын талд тавьж шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах
|
ХХААЯ
Хүнстех корпорац
|
2002-2004
|
|
|
24.Махны олон улсын стандартуудыг үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар дотоодын нэгдсэн стандарттай болох
|
Хүнстех корпорац
|
2002-2004
|
|
|
25. Дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг хүнсний болон хүнсний бус зориулалтаар ангилан савлаж экспортлох, дайвар бүтээгдэхүүнийг техник, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар ашиглах, П зэргийн дотор эрхтэнг боловсруулж малын болон ангийн тэжээл үйлдвэрлэж экспортлох
|
Мах боловсруулах үйлдвэрүүд,
Хүнстех корпораци,
Монэнзим
|
2002-2004
|
|
|
26. Түүхий эдийн нөөцийг түшиглэн махны үйлдвэр хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, аймгийн төвүүдэд бага оврын мал нядалгааны хөргөлттэй цех байгуулах санаачилгыг хөхиүлэн дэмжих
|
ХХААЯ,
ҮХЯ,
СЭЗЯ, Арилжааны банкууд
|
2002-2004
|
|
6. Махны экспортын зах зээлийг өргөсгөх чиглэлээр маркетинг судалгааг тодорхой зах зээлүүдийг сонгон явуулах
|
27. Монгол малын махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг нотлох чанарын нарийвчилсан үзүүлэлтүүдийг тогтоож баталгаажуулан олон улсын холбогдох байгууллагад бүртгүүлэх
|
ХХААЯ,
МЭМХ,
Хүнстех, мах боловсруулах үйлдвэрүүд
|
2002-2004
|
|
|
28. Монгол малын махны чанарын давуу талыг гадаад орнуудад сурталчлах материал бэлтгэн олон улсын түвшинд мэдээлж байх
|
ХХААЯ, МЭМХ, мах боловсруулах үйлдвэрүүд
|
2002-2004
|
|
|
29. Махны экспортын шинэ зах зээлийг сонгон олж, тэдгээрийн ариун цэвэр, эрүүл ахуй, чанарын шаардлагыг судлах, гэрээ хэлэлцээр байгуулах
|
ХХААЯ
МЭМХ
|
2002-2004
|
|
|
30. Мах үйлдвэрлэл, технологи, эрэлт хэрэгцээ, үнийг байнга судалж мэдээллийн сан бий болгон хэрэглэгчдэд хүргэх
|
ХХААЯ
ҮХЯ, ГХЯ, МЭМХ
|
2002-2004
|
|
|
31. Мал бордох сонирхогч улс бүрийн технологийг судалж аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэж байх
|
ХХААЯ, МЭМХ
|
2002-2004
|
|
|
32. Мах импортлох сонирхол бүхий орны аж ахуйн нэгж, байгууллагатай өөрийн орны мах экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагыг хамтран ажиллахад зуучлах
|
ХХААЯ, ҮХЯ
|
2002-2004
|
|
|
33. Нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрүүдийн удирдлага, ажиллагсдын гадаад хэл, маркетингийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах
|
ХХААЯ,
МЭМХ
|
2002-2004
|
|
Дөрөв. Мах үйлдвэрлэлийн ариун цэврийн нөхцөлийг сайжруулах хүрээнд |
|
|||
7. Ариун цэвэр, эрүүл ахуйн
нөхцөлийг сайжруулах
|
34. Хүнсний хяналтын нэгдсэн лавлагаа лаборатори байгуулах төсөл боловсруулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
35. Мах экспортлох боломжтой орнуудтай мал эмнэлгийн гэрээ, хэлэлцээрийг Засгийн газар хооронд байгуулах
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
36. Ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах "Эгзэгтэй цэгийн хяналтын систем" (НАССР) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх
|
ХХААЯ
|
2002-2004
|
|
|
37. Махны хяналтын дүрэм баталж хэрэгжүүлэх
|
ХХААЯ
|
2001-2004
|
|
Тав. Дэд бүтэц, тээврийг сайжруулах хүрээнд | ||||
8. Гадаадын шинэ зах зээлд гарах тээврийн боломжийг бүрдүүлэх
|
38. Арабын орнууд, Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудад мах экспортлох тээврийн боломжийг судлах, авто зам, агаарын тээврийн чиглэлүүдийг бий болгох
|
ХХААЯ,
ДБЯ
|
2002-2004
|
|
|
39. Хөлдөөгчтэй чингэлэгийн үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
|
ХХААЯ, СЭЗЯ, мах боловсруулах үйлдвэрүүд
|
2002-2004
|
|
|
40. Тээврийн зардал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гааль, хилийн үйл ажиллагаатай холбогдсон зардлын асуудлыг судлан шийдвэрлэх
|
ХХААЯ, УГЕГ, ТЕГ, ХЦУГ, ДБЯ
|
2002-2004
|
_ _ оОо _ _
Текст томруулах
A
A
A