- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДАА-ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН IХ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2002 оны 7 дугаар тогтоолын хавсралт
ХУДАЛДАА-ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН IХ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХУДАЛДАА-ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН IХ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар:
|
|||
1
|
Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны
дэд комиссын Ш хуралдааныг зохион байгуулах, энэ хүрээнд "Сибирийн хэлэлцээр" нийгэмлэгтэй хамтран ажиллах бүтэц, хэлбэрийг тохирох
|
2002 оны
Ш улиралд
|
ҮХЯ,
ГХЯ
|
2
|
Хил орчмын бүс дэх гэмт хэрэгтэй тэмцэх, хэвийн нөхцөлийг хангах талаар Монгол Улс болон ОХУ-ын орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй ажлыг үргэлжлүүлэх
|
Жилдээ
|
ГХЯ, ХЗДХЯ,
УГЕГ, холбогдох аймгуудын Засаг дарга нар
|
3
|
Хулгайлагдсан болон хил давсан малыг эрэн сурвалжлах, эргүүлэн өгөх хамтарсан комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
|
Жилдээ
|
ХЗДХЯ, ГХЯ, холбогдох аймгуудын Засаг дарга нар
|
4
|
Цагааннуур-Ташант, Боршоо-Хандгайт болон Арцсуурь-Цагаантолгойн хилийн боомтуудын тохижуулалтын ажил дуусмагц тэдгээрийн ажиллах журам, горимыг тохирох
|
Жилдээ
|
ХЗДХЯ,ГХЯ
|
5
|
Алтанбулаг-Хиагтын олон улсын боомтыг тохирсон журам ёсоор нь ажиллуулах, хил, гаалийн хяналтыг хөнгөвчлөх, Алтанбулагийн цогцолборыг ашиглалтад оруулсны дараа уг боомтыг 24 цагаар ажиллуулах бэлтгэлийг хангах асуудлаархи хамтарсан ажлын хэсэг байгуулах
|
2002 оны
I улиралд
|
ХЗДХЯ,ГХЯ,
ДБЯ, УГЕГ
|
Худалдааг харилцан либеральчлах талаар:
|
|||
6
|
Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааг харилцан либеральчлах асуудлаархи ажлын хэсгийн Ш хуралдааныг зохион байгуулах
|
2002 оны
эхний хагас жилд
|
ҮХЯ, ДБЯ,
ХХААЯ
|
Дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар:
|
|||
7
|
Монгол Улсын Эрчим хүчний удирдах газар болон ОХУ-ын РАО "ЕЭС России" нэгдэл хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд Адуунчулуун, Налайх болон бусад нүүрсний уурхай, орд газрыг хамтран эзэмших, нүүрс экспортлох, Монголын нутаг дэвсгэр дээр өндөр хүчдэлийн шугам барих зэрэг чиглэлээр ажиллах
|
Жилдээ
|
ДБЯ
|
8
|
ОХУ-тай хил залгаа бөгөөд эрчим хүчний хүрэлцээ муу бүс нутагт нэмэгдэл эрчим хүч импортлох асуудлыг судлах
|
Жилдээ
|
ДБЯ
|
9
|
Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний импортын үнийг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах
|
Жилдээ
|
ДБЯ
|
10
|
Монгол Улсын баруун бүсийн чиглэлээр нефть бүтээгдэхүүнээр найдвартай хангах талаар үргэлжлүүлэн хэлэлцээ хийх
|
Жилдээ
|
ҮХЯ, ДБЯ
|
11
|
"Төв Азийн хүдэржсэн бүсийн геологийн үнэлгээ" гэсэн олон улсын хөтөлбөр болон геоэкологийн зураглалыг гаргахад оролцох, геологийн салбарт бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах, монголын геологчдын мэргэжлийг ОХУ-ын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбогдох байгууллага дээр дээшлүүлэх талаар арга хэмжээ авах
|
Жилдээ
|
ҮХЯ
|
12
|
Асгатын мөнгөний ордыг хамтран эзэмших чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах
|
Жилдээ
|
ҮХЯ
|
13
|
"Мянганы зам" төслийн хэрэгжилтэд ОХУ-ын холбогдох субъектуудын аж ахуйн нэгжүүдийг боломжийн хэлбэр, нөхцөлөөр татан оролцуулах
|
Жилдээ
|
ДБЯ
|
14
|
ОХУ-ын Барилгын улсын хороотой харилцаа холбоо тогтоох, хоёр орны байгаль цаг уурын адил нөхцөлийг харгалзан Оросын талаас гаргаж буй барилгын аргачлал, норм болон бусад баримт бичгийг шууд ашиглах замаар барилгын мэдээллийн сан байгуулах талаар арга хэмжээ авах
|
Жилдээ
|
ДБЯ
|
15
|
Улаанбаатар-Кызылийн агаарын хөдөлгөөний удирдах төвүүдийн хооронд сансрын холбооны шинэ суваг бий болгох талаар ажиллах
|
Жилдээ
|
ДБЯ
|
16
|
Монгол Улсын хил орчмын бүс нутагт хийгдсэн геологи хайгуулын ажлын тайлангуудын жагсаалт гарган Оросын талаас шилжүүлэн авах
|
Жилдээ
|
ҮХЯ
|
Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар:
|
|||
17
|
Монгол Улсын мал эмнэлгийн серологийн лабораториудыг хамтран аттестатчилах
|
2002 оны
ҮП сард
|
ХХААЯ
|
18
|
Мах экспортлох зорилгоор мал бэлтгэх схем, сүрэглэх бааз, тууварлах замын маршрутыг гаргаж баталгаажуулах
|
2002 оны
П-Ш улиралд
|
ХХААЯ
|
19
|
Малын эмч, аймгуудын лабораторийн серологч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах
|
Жилдээ
|
ХХААЯ
|
20
|
Үхэр, бог малыг бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран боловсруулах
|
Жилдээ
|
ХХААЯ
|
Шилжих рублиэр олгосон зээлийн өрийн талаар:
|
|||
21
|
ЗСБНХУ-аас /хуучин нэрээр/ шилжих рублиэр олгосон зээлийн өрийг зохицуулах асуудлаархи ажлын хэсгийн уулзалтыг хийх
|
2002 оны
I улиралд
|
СЭЗЯ
|
Үл хөдлөх хөрөнгийн талаар:
|
|||
22
|
Үл хөдлөх хөрөнгийн асуудлаархи ажлын хэсгийн ээлжит хуралдааныг зохион байгуулах
|
2002 оны I улиралд
|
ГХЯ
|
Хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны талаар:
|
|||
23
|
Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн газрын хэвлий болон эдэлбэр газар ашигласны төлбөрийг тооцож, үр дүнг Засгийн газарт танилцуулах
|
2002 оны
I улиралд
|
СЭЗЯ,
ТӨХ
|
24
|
Хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн 7 дугаар зүйл болон түүний хавсралт Протоколын 4, 5 дугаар зүйлүүдийн дагуу хоёр талын дүрмийн сан дахь хувь хөрөнгийг тооцох
|
2002 оны
I улиралд
|
СЭЗЯ,
ТӨХ
|
25
|
Эрдэнэтийн овооны зэс-молибдений орд газрыг үйлдвэрийн аргаар эзэмшсэний үр дүнд байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэх, уг хохирлыг цаашид хэрхэх талаар санал боловсруулах
|
2002 оны П улиралд
|
БОЯ,
ТӨХ
|
26
|
Хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээр дуусгавар болж буйтай холбогдуулан Оросын талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг бүрдүүлэх
|
2002 оны
I улиралд
|
Ерөнхий сайдын 2001 оны 110 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг
|
Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар:
|
|||
27
|
Боловсрол, соёл болон шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2002-2006 оны хөтөлбөрийг тохиролцох
|
2002 оны эхний хагас жилд
|
БСШУЯ
|
28
|
Монголын дээд сургуулиудад улсын тэтгэлгээр сурах оросын иргэдийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлах
|
2002 оны эхний хагас жилд
|
БСШУЯ
|
29
|
ОХУ-ын соёл, урлагийн сургуулиудад Оросын талын тэтгэлгээр монголын иргэдийг суралцуулах талаар арга хэмжээ авах
|
2002 оны эхний хагас жилд
|
БСШУЯ
|
30
|
Техник мэргэжлийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлах
|
Жилдээ
|
НХХЯ,
БСШУЯ
|
31
|
Боловсролын үнэмлэх, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохиролцохыг түргэтгэх
|
2002 оны эхний хагас жилд
|
БСШУЯ
|
32
|
Сургалтын болон шинжлэх ухаан-техникийн ном, хэвлэх үйлдвэрийн бусад бүтээгдэхүүнийг импортлоход хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж үзэх
|
Жилдээ
|
БСШУЯ,
СЭЗЯ
|
33
|
Хүмүүнлэгийн харилцааны хүрээнд Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан зорчиход визийн зохих хөнгөлөлтийг харилцан адил хэмжээгээр үзүүлж байх талаар арга хэмжээ авах
|
Жилдээ
|
ГХЯ
|
34
|
Монгол-Оросын хамтарсан Увс нуурын хотгорын дархан цаазтай газар байгуулах
|
Жилдээ
|
БОЯ
|
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай 2002 оны Протоколын
төслийн талаар:
|
|||
35
|
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2002 оны Протоколыг эцэслэн тохирч байгуулах
|
2002 оны
I улиралд
|
ҮХЯ,
СЭЗЯ
|
36
|
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХОУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хэлэлцээрийг шинэчлэх тухай Оросын талын саналыг судлан үзээд Монголын талын байр суурийг тодорхойлох
|
2002 оны эхний хагас жилд
|
ҮХЯ
|
Бусад асуудлаар:
|
|||
37
|
ОХУ-ын геодезийн алба "Роскартография"-тай дараахь чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах:
-Монгол-Байгалын газар чичирхийллийн идэвхтэй бүс нутагт геодезийн сүлжээний нарийвчлал сайжруулах болон геодинамикийн судалгаа хийх зорилгоор хиймэл дагуулын геодезийн хамтран хийх хэмжилт хөтөлбөр боловсруулах;
-Дэд бүтцийн эрчимтэй хөгжлийн бүс нутаг болон байгаль экологийн гамшигт өртөгдөж болзошгүй газрыг зураглах, яамд, агентлагуудын эрэлт хэрэгцээг сансраас авсан зургаар хангах үүднээс хиймэл дагуулаас дүрс мэдээлэл хүлээн авах, боловсруулах газрын станцыг Улаанбаатар хотод байгуулах;
-Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийг мэдээллээр хангах зорилгоор геодези, зураг зүй болон тандан судалгааны өгөгдөлд үндэслэсэн олон зориулалттай газар зүйн мэдээллийн системийг бий болгох;
-Монгол Улсын сансрын зургийн үндэсний сан байгуулах.
|
Жилдээ
|
Улсын геодези, зураг зүйн газар
|
38
|
Монгол, Оросын хилийн боомтуудаар гуравдагч орны жуулчдыг харилцан нэвтрүүлэх чиглэлээр тэдгээрийн ажиллах журмыг өөрчлөх боломжийг судлах
|
Жилдээ
|
ГХЯ,
ХЗДХЯ, ДБЯ
|
39
|
Засгийн газар хоорондын дараахь хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллах:
-Хил орчмын бүсэд гал түймрээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах тухай
-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай
-Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан хөдөлмөр эрхлэх тухай
-Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай
-Монгол, Оросын улсын хилийн дэглэмийн тухай
|
Жилдээ
|
БОЯ, ХЗДХЯ
ДБЯ
НХХЯ
НХХЯ
ХЗДХЯ, ГХЯ
|
40
|
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын үндэсний хэсгүүдийн дарга нарын ажлын уулзалтыг зохион байгуулах
|
2002 оны Ш улиралд
|
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг
|
41
|
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Х хуралдааныг зохион байгуулах
|
2002 оны
IҮ улиралд
|
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг
|
_ _ оОо_ _
Текст томруулах
A
A
A