- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 156 дугаар тогтоолын хавсралт
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нийтлэг үндэслэл
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Боловсролын салбарын хөгжлийн бодлогын хөтөлбөр"-ийн (цаашид бодлогын хөтөлбөр гэнэ) хүрээнд сургалтын байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой болгох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст* тэтгэмж олгоход энэхүү журмыг баримтална.
Нэг.Бүтэц, орон тоог оновчтой болгох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах,ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж олгох ажлын удирдлага, зохион байгуулалт
1.1."Бодлогын хөтөлбөр"-ийн хүрээнд сургалтын байгууллагуудын бүтэц, орон тоо (цаашид бүтэц, орон тоо гэнэ)-г оновчтой болгох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж олгох ажлыг улсын хэмжээнд Гэгээрлийн яам, Сангийн яам хамтран удирдан зохицуулна.
1.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн бүтэц, орон тоог оновчтой болгох, ажиллагчдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж олгох асуудлыг тухайн шатны Засаг даргын захирамжаар, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (цаашид мэргэжлийн сургууль гэнэ)-д тус сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд тус тус удирдан зохицуулна.
Тайлбар : * Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс гэдэгт улсын төсвөөс цалин авахгүйгээр өмчийн олон хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад ажиллах болон хувиараа хөдөлмөр эрхлэх хүмүүсийг хамруулан ойлгоно.
1.3.Сум, дүүргийн ажлын хэсэг өөрийн нутаг дэвсгэрийн сургалтын байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой болгох хувилбаруудыг боловсруулан, хамгийн үр ашигтайг нь сонгон авахын сацуу илүүдэлтэй болон дутуу орон тоог байгууллага нэг бүрээр тогтооно. Илүүдэлтэй орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүст ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд эдлэх эрх, үүргийн талаар танилцуулна.
1.4.Сум, дүүргийн болон мэргэжлийн сургуулийн ажлын хэсэг дээд шатны ажлын хэсгээс ирүүлсэн аливаа мэдээлэл, зөвлөмжийн талаар сургалтын байгууллагуудын хамт олонд мэдээлэхийн хамт ажлаас чөлөөлөгдөх хүмүүст тэтгэмж олгох бэлтгэл ажлыг зохион байгуулна.
1.5.Бодлогын хөтөлбөрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг хөдөлмөр зохицуулалтын алба тусгайлан бүртгэн авч, аль нэг төсөвт байгууллагад хөдөлмөр эрхлэхгүй байхаар гэрээ байгуулсан 3 жилийн хугацаанд нь тэднийг ажилгүйчүүдийн тоонд оруулахгүй.
Хоёр.Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж олгох
2.1.1997 оны 1 дүгээр сарын 1-нд бэлэн байсан тухайн сургалтын байгууллагын орон тоог "Бодлогын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үндэс болгоно.
2.2.Бүтэц, орон тоог оновчтой болгох явцад ажлын байр нь илүүдэлтэй байгаа нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст "Бодлогын хөтөлбөр"-ийн зээлийн хөрөнгийн санхүүжилтээс тэдний ажилласан хугацааг харгалзан нэг удаагийн тэтгэмж олгоно.
2.3.Сум, дүүргийн болон мэргэжлийн сургуулийн ажлын хэсэг нь ажлын байрны илүүдлээс шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гарсан хүмүүсийн улсад ажилласан нийт хугацаа (цэргийн алба хаасан, сургуульд суралцсанаас бусад хугацаа орно) болон сарын үндсэн цалингийн хэмжээг Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн жишиг"-ийн дагуу сургалтын холбогдох байгууллага ба нэгжээр гаргуулж баталгаажуулна.
2.4.Ажлаас чөлөөлөгдөх хүнд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо энэхүү журмын 1 дүгээр хавсралтыг үндэс болгоно.
2.5.Тэтгэвэрт гарахад 3 хүртэл жил дутуу байгаа боловч ажлын байр нь илүүдэлтэй нь тогтоогдсон нөхцөлд зөвхөн тэтгэвэрт гарах хүртэлх хугацааны цалингийн жишигтэй тэнцэх тэтгэмжийг олгоно. Хэрэв 3 буюу түүнээс дээш жил дутуу бол гурван жилийн цалингийн жишигтэй тэнцэх тэтгэмжийг олгоно.
2.6.Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг тогтоосны дараа энэ тухайгаа сум, дүүргийн болон мэргэжлийн сургуулийн ажлын хэсэг хүн бүрт танилцуулна.
2.7.Авах тэтгэмжийнхээ хэмжээг мэдсэний дараа ажлаас чөлөөлөгдөх хүн банкинд хадгаламжийн дэвтэр нээлгэнэ.
2.8.Ажлаас чөлөөлөгдөх хүн бүртэй 2 дугаар хавсралтын дагуу гэрээ байгуулж, түүнийг 5 хувь үйлдэнэ. Гэрээний хувийг ажлаас чөлөөлөгдсөн хүнд, бусад хувийг нь тухайн сургууль, сум, дүүрэг, аймаг (нийслэл)-ийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс болон хөдөлмөр зохицуулалтын албанд тус тус хүргүүлнэ.
2.9.Сум, дүүргийн болон мэргэжлийн сургуулийн ажлын хэсэг илүүдэлтэй ажлын байр болон ажлаас чөлөөлөгдөх хүмүүсийн нэгдсэн судалгааг 1998,1999 онд тухайн жилийн 5 дугаар сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн болон Гэгээрлийн яамны ажлын хэсэгт ирүүлнэ. Судалгаанд холбогдох хүснэгтийг Гэгээрлийн яамнаас гаргаж мөрдүүлнэ.
2.10.Бүтэц, орон тоог оновчтой болгохтой уялдан ажлаас чөлөөлөх тухай аймаг, нийслэл болон мэргэжлийн боловсролын сургуулиудын ажлын хэсгийн ирүүлсэн албан ёсны шийдвэр, протокол, судалгаа, тооцоотой Гэгээрлийн яамны ажлын хэсэг танилцаж, тэтгэмж олгох асуудлыг Сангийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлнэ. Сангийн яам аймаг, нийслэлийн тэтгэмж олгох эрх бүхий холбогдох байгууллагад тэтгэмжийн хөрөнгийг шилжүүлэх ба аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрээр сум, дүүргийн холбогдох санхүүгийн дансанд буюу банкинд хуваарилж ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэдэнтэй байгуулсан гэрээг үндэс болгон тэтгэмж олгоно.
2.11.Гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах эрх баталгаажна. Багш нарын хувьд хичээлийн шинэ жилийн эхэн буюу жил бүрийн 8 дугаар сарын 15-ныг гэрээний хүчин төгөлдөр болох хугацаа гэж тооцож тэтгэмж олгоно. Бусад ажиллагчдын хувьд гэрээ байгуулсан өдрөөс эхэлж тэтгэмж олгох хугацааг тооцно.
2.12.Ажлын хэсгүүд шилжүүлсэн тэтгэмжийн тооцоо, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн бүртгэлийг хөтөлж, тэдний иргэний бүртгэл, мэдээллийн баримт бичиг, регистрийн дугаар, овог нэр, нас, хүйс, боловсрол, мэргэжил, ажиллаж байсан байгууллага, албан тушаал, тэтгэмж авсан тухай нэгдсэн мэдээллийн нэг хувийг нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр зохицуулалтын албанд бүрдүүлж өгнө. Энэхүү мэдээллийг төсвийн байгууллагууд шинээр ажиллагчид авч ажиллуулахдаа харгалзан үзнэ.
2.13.Зургаагаас дээш сарын тэтгэмж авсан хүн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор төсөвт байгууллагын аль нэгэн ажлын байранд төсвөөс цалинжиж ажиллахгүй байх болзлын талаар үндсэн байгууллага, ажлын хэсэгтэй тохиролцоно.
2.14.Хэрэв тухайн хүн уг болзлыг эс зөвшөөрвөл тэтгэмж авахгүйгээр өөр байгууллагад ажлын байраа сонгон ажиллаж болно.
2.15.Багш дутагдалтай сургууль, цэцэрлэгт очиж ажиллах хүмүүст энэхүү журмын 1.5-д заасан заалт үл хамаарна.
2.16.Гэгээрлийн яамнаас гаргасан багшлах боловсон хүчин онц дутагдалтай орон нутгийн жагсаалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгт ажлаас чөлөөлөгдсөн багш очиж ажиллавал тухайн сургуультай байгуулсан гэрээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн улсад ажилласан нийт хугацааг үл харгалзан 3 жилийн жишиг цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож болно.
2.17.Хэрэв төсвийн аль нэг байгууллагын эрх баригч энэхүү бодлогын хөтөлбөрийн хүрээнд ажлаас чөлөөлөгдөж тэтгэмж авсан хүнийг ажилд авбал аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь гэрээний дагуу үлдсэн хугацааны тэтгэмжтэй тэнцэх хэсгийг тухайн үеийн банкны зээлийн хүүгийн хамт тооцож уг байгууллагын данснаас Сангийн яаманд буцаан шилжүүлнэ.
Гурав.Тэтгэмж авагчдад зориулан сургалт зохион байгуулах
3.1."Бодлогын хөтөлбөр"- ийн санхүүжилтээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст зориулан "Тэтгэмжийн мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах" талаар сургалтыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна.
3.2.Сум, дүүргийн болон мэргэжлийн сургуулийн ажлын хэсэг ажлаас чөлөөлөгдөх хүмүүст зориулан тэтгэмжийг хэрхэн зарцуулах талаар тухайн аймаг, нийслэлийн болон Гэгээрлийн яамны ажлын хэсгийн өгсөн удирдамжийн дагуу сургалтыг зохион байгуулна. Сургалт явуулах багшийг сонгон шалгаруулж гэрээгээр ажиллуулна.
3.3.Сургалтад хамрагдах хүмүүсийн тоо, боловсролын түвшин, мэргэжлийн талаархи мэдээллийг зохих шатны ажлын хэсгүүд нэгтгэн Гэгээрлийн яаманд ирүүлж, түүний дагуу сургалтын хөтөлбөр болон зардлыг тодорхойлж хүргүүлнэ.
Дөрөв.Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг олгохгүй байх нөхцөлүүд
4.1.Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг бусад тэтгэмж, тэтгэвэр, нөхөн олговортой давхардуулан олгохгүй.
4.2.Цагаар багшилж байгаа болон түр ажиллагчид, мөн тэтгэвэрт гарсан хүнд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй.
4.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн болон мэргэжлийн сургуулийн "Бодлогын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн шийдвэрийн дагуу илүүдэлтэй байгаа нь тогтоогдсон ажлын байрнаас бусад орон тоон дээр ажиллаж байгаа хүнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдвөл тэтгэмж олгохгүй.
4.4.Хөдөлмөрийн хуулийн сахилгын шийтгэлээр болон багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын дагуу ажлаас халагдсан хүмүүст тэтгэмж олгохгүй.
4.5.1997 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш тухайн байгууллагад ажилд орсон хүмүүст тэтгэмж олгохгүй.
Тав.Бусад зүйл
5.1.Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Түүний ач холбогдлыг ажлын хэсгүүд ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст сурталчилж тайлбарлана.
5.2."Бодлогын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх явцад Хөдөлмөрийн хууль болон бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтэд ажлын хэсгүүд хяналт тавьж ажиллана.
5.3.Ажлаас чөлөөлөх ба тэтгэмж олгохтой холбогдсон маргааныг хөдөлмөрийн хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэнэ.
5.4.Энэхүү журмын биелэлтэд Сангийн яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хяналт тавина.
--------оОо--------
Журмын 1 дүгээр хавсралт
АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮМҮҮСТ ОЛГОХ ТЭТГЭМЖ /сараар/
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
Улсад ажилласан жил
|
Олгох тэтгэмж /сараар/
|
6-30 хүрт
|
6 сарын цалин
|
49
|
9,8
|
13,6
|
87
|
17,4
|
106
|
21,2
|
125
|
25,0
|
144
|
28,8
|
163
|
32,6
|
24 хүртэл
|
6 сарын цалин
|
44
|
13,2
|
64
|
19,2
|
84
|
25,2
|
104
|
31,2
|
|
31
|
6,2
|
50
|
10,0
|
69
|
13,8
|
88
|
17,6
|
107
|
21,4
|
126
|
25,2
|
145
|
29,0
|
164
|
32,8
|
25
|
7,5
|
45
|
13,5
|
65
|
19,5
|
85
|
25,5
|
105
|
31,5
|
32
|
6,4
|
51
|
10,2
|
70
|
14,0
|
89
|
17,8
|
108
|
21,6
|
127
|
25,4
|
146
|
29,2
|
165
|
33,0
|
26
|
7,8
|
46
|
13,8
|
66
|
19,8
|
86
|
25,8
|
106
|
31,8
|
33
|
6,6
|
52
|
10,4
|
71
|
14,2
|
90
|
18,0
|
109
|
21,8
|
128
|
25,6
|
147
|
29,4
|
166
|
33,2
|
27
|
8,1
|
47
|
14,1
|
67
|
20,1
|
87
|
26,1
|
107
|
32,1
|
34
|
6,8
|
53
|
10,6
|
72
|
14,4
|
91
|
18,2
|
110
|
22,0
|
129
|
25,8
|
148
|
29,6
|
167
|
33,4
|
28
|
8,4
|
48
|
14,4
|
68
|
20,4
|
88
|
26,4
|
108
|
32,4
|
35
|
7,0
|
54
|
10,8
|
73
|
14,6
|
92
|
18,4
|
111
|
22,2
|
130
|
26,0
|
149
|
29,8
|
168
|
33,6
|
29
|
8,7
|
49
|
14,7
|
69
|
20,7
|
89
|
26,7
|
109
|
32,7
|
36
|
7,2
|
55
|
11,0
|
74
|
14,8
|
93
|
18,6
|
112
|
22,4
|
131
|
26,2
|
150
|
30,0
|
169
|
33,8
|
30
|
9
|
50
|
15,0
|
70
|
21,0
|
90
|
27
|
110
|
33,0
|
37
|
7,4
|
56
|
11,2
|
75
|
15,0
|
94
|
18,8
|
113
|
22,6
|
132
|
26,4
|
151
|
30,2
|
170
|
34,0
|
31
|
9,3
|
51
|
15,3
|
71
|
21,3
|
91
|
27,3
|
111
|
33,3
|
38
|
7,6
|
57
|
11,4
|
76
|
15,2
|
95
|
19,0
|
114
|
22,8
|
133
|
26,6
|
152
|
30,4
|
171
|
34,2
|
32
|
9,6
|
52
|
15,6
|
72
|
21,6
|
92
|
27,6
|
112
|
33,6
|
39
|
7,8
|
58
|
11,6
|
77
|
15,4
|
96
|
19,2
|
115
|
23,0
|
134
|
26,8
|
153
|
30,6
|
172
|
34,4
|
33
|
9,9
|
53
|
15,9
|
73
|
21,9
|
93
|
27,9
|
113
|
33,9
|
40
|
8,0
|
59
|
11,8
|
78
|
15,6
|
97
|
19,4
|
116
|
23,2
|
135
|
27,0
|
154
|
30,8
|
17,
|
34,6
|
34
|
10,2
|
54
|
16,2
|
74
|
22,2
|
94
|
28,2
|
114
|
34,2
|
41
|
8,2
|
60
|
12,0
|
79
|
15,8
|
98
|
19,6
|
117
|
23,4
|
136
|
27,2
|
155
|
31,0
|
174
|
34,8
|
35
|
10,5
|
55
|
16,5
|
75
|
22,5
|
95
|
28,5
|
115
|
34,5
|
42
|
8,4
|
61
|
12,2
|
80
|
16,0
|
99
|
19,8
|
118
|
23,6
|
137
|
27,4
|
156
|
31,2
|
175
|
35,0
|
36
|
10,8
|
56
|
16,8
|
76
|
22,8
|
96
|
28,8
|
116
|
34,8
|
43
|
8,6
|
62
|
12,4
|
81
|
16,2
|
100
|
20,0
|
119
|
23,8
|
138
|
27,6
|
157
|
31,4
|
176
|
35,2
|
37
|
11,1
|
57
|
17,1
|
77
|
23,1
|
97
|
29,1
|
117
|
35,1
|
44
|
8,8
|
63
|
12,6
|
82
|
16,4
|
101
|
20,2
|
120
|
24,0
|
139
|
27,8
|
158
|
31,6
|
177
|
35,4
|
38
|
11,4
|
58
|
17,4
|
78
|
23,4
|
98
|
29,4
|
118
|
35,4
|
45
|
9,0
|
64
|
12,8
|
83
|
16,6
|
102
|
20,4
|
121
|
24,2
|
140
|
28,0
|
159
|
31,8
|
178
|
35,6
|
39
|
11,7
|
59
|
17,7
|
79
|
23,7
|
99
|
29,7
|
119
|
35,7
|
46
|
9,2
|
65
|
13,0
|
84
|
46,8
|
103
|
20,6
|
122
|
24,4
|
141
|
28,2
|
160
|
32,0
|
179
|
35,8
|
40
|
12
|
60
|
18,0
|
80
|
24,0
|
100
|
30
|
|
|
47
|
9,4
|
66
|
13,2
|
85
|
17,0
|
104
|
20,8
|
123
|
24,6
|
142
|
28,4
|
161
|
32,2
|
180 ба түүнээс дээш
|
36,0
|
41
|
12,3
|
61
|
18,3
|
81
|
24,3
|
101
|
30,3
|
120 ба түүнээс дээш
|
36,0
|
48
|
9,6
|
67
|
13,4
|
86
|
17,2
|
105
|
21,0
|
124
|
24,8
|
143
|
28,6
|
162
|
32,4
|
|
|
42
|
12,6
|
62
|
18,6
|
82
|
24,6
|
102
|
30,6
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
43
|
12,9
|
63
|
18,9
|
83
|
24,9
|
103
|
30,9
|
|
|
Журмын 1 дүгээр хавсралт
СУРГАЛТЫН БАЙГУУЛАГУУДЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ОНОВЧТОЙ
БОЛГОХ ЯВЦАД АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН …………………ОВОГТОЙ……………………-ТАЙ
БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
………………. аймаг, нийслэлийн …………………………Сум, дүүргийн………………………. сургууль /байгууллага/-д ………………..ажил эрхэлдэг, улсад нийт …сар ажилласан ……………………боловсролтой, ………………………..мэргэжилтэй, ……………….дугаартай иргэний үнэмлэхтэй, ……………….дугаартай регистрийн бүртгэлтэй ……………………………овогтой ……………………………………. нь:
а/ Бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбогдон өөрийн саналаар ажлаас чөлөөлөгдөнө;
б/ Улсад нийт ……….. сар ажилласан ба сарын жишиг цалин …………. төгрөг тул ………….сарын жишиг цалинтай тэнцэх …………………/тоогоор/ /………………………………………………….мөнгөний дүн үсгээр/
в/Гэрээ хүчин төгөлдөр болсон 199… оны …. сарын ..ны өдрөөс 199.. оны ..сарын ..ны өдрийг хүртэл гурван жилийн хугацаанд улсын төсөвт аль нэг байгууллагад хөдөлмөр эрхлэхгүй гэж тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ажлын хэсэг ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст зориулан тусгай хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж, тэдэнд гэрээнд заасан тэтгэмжийг холбогдох банкны дансанд мөнгө шилжиж ирснээс хойш графикийн дагуу олгоно.
Тэтгэмж авагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн аль нэг байгууллагад ажиллахгүй байх болно.
Аймаг, нийслэлийн ажлын хэсгийн дарга Cургууль /цэцэрлэг/-ийн захирал /эрхлэгч
…………………. овогтой …………….. ……………….овогтой………………………………..
/гарын үсэг/ /гарын үсэг/
Cум /дүүрэг/-ийн ажлын хэсгийн дарга Ажлаас чөлөөлөгдсөн
……………..овогтой………………….. ………………овогтой………………………….
…………………………… …………………………
199.. оны…сарын…-ны өдөр
Текст томруулах
A
A
A