A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 105 дугаар тогтоолын хавсралт

"ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
 
Үндсэн чиглэлийн заалт
 
Хийх ажлын товч утга
 
Хугацаа
/он, улирал/
Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан
1
Нэг. Төрийн өмчийг хувьчлахад баримтлах нийтлэг зарчим
Хувьчлах аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, энэхүү жагсаалтад орсон хөрөнгө /объект/-ийг хувьчлах арга хэлбэрийг Засгийн газар жил бүр батлан гаргаж, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг  зохион байгуулах
Хувьчлах аж ахуйн нэгж, эд хөрөнгийн жагсаалтыг  тухайн жилийн улсын төсвийн төсөлтэй хамт боловсруулан Засгийн газарт оруулж батлуулах
 
 
Жил бүрийн
Х сард
 
 
ТӨХ, холбогдох яам, газрууд
2
Өр, зээлийг баталгаажуулах, шаардлагатай бол зарим өрийг тусгаарлах, өр төлбөрийг төлөх хуваарийг шинэчлэн баталгаа гаргаж, хэрэгжүүлэх
Хувьчлах аж ахуйн нэгжийн өр, зээлийн судалгааг гаргаж хувьчлах үед томоохон өр зээлийг хэрхэх талаар нарийвчилсан санал боловсруулах, ялангуяа төрийн байгууллагуудад төлөх өр, зээлийг тусгайлан авч үзэж холбогдох  байгууллагуудын саналыг авч Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх
 
 
Тухай бүр
 
 
 
 
 
ТӨХ, холбогдох яам, газрууд
 
 
Шаардлагатай гэж үзсэн хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдээс төрийн байгууллагад төлөх томоохон хэмжээний өр, зээлийг төрийн эзэмшлийн хувьцаанд шилжүүлэх замаар тухайн  компанийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах  санал боловсруулж Засгийн газарт  танилцуулах
2001-2002 онд
ТӨХ, ҮХЯ,
СЭЗЯ
3
Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг эдийн засгийн талаар хангах
Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг эдийн засгийн талаар хангахтай уялдуулан үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагчид уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахад баримтлах чиглэлийг гаргаж Засгийн газарт  танилцуулах
 
2001 оны
5 дугаар сард
 
 
 
ГХЯ
 
4
Гадаад орнуудаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлсэн тусламж, хөнгөлөлттэй зээлээр үйлдвэр, аж ахуйн газарт оруулсан хөрөнгө оруулалтын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсний дараа хувьчлалын асуудлыг шийдвэрлэх.
Төрийн өмчийн  оролцоотой аж ахуйн нэгжүүдэд Япон болон бусад хандивлагч орноос Монгол Улсын Засгийн газрын нэрээр  олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хөрөнгө оруулалтын өмчлөлийн асуудлыг аж ахуйн нэгж бүрээр боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх
 
 
2001-2002 онд
 
 
 
СЭЗЯ, ТӨХ, ДБЯ, ҮХЯ,
ХХААЯ
5
Аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Төрийн өмчийн хороо тухайн чиглэлийн /салбарын/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж, энэ тухайгаа Засгийн газарт мэдээлэх
Үндсэн чиглэлд заасан бүтцийн өөрчлөлт хийх байгууллага, нэгжийн жагсаалт, хэрэгжүүлэх хугацааны  саналыг боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх
Жил бүр
ТӨХ, холбогдох яам, газрууд
6
Алдагдалтай, цаашид ашигтай ажиллах боломжгүй аж ахуйн нэгжийг татан буулгаж, эд хөрөнгийг нь худалдах
Алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргаж цаашид авах арга хэмжээний  талаар санал боловсруулах, үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй аж ахуйн нэгжийг татан буулгаж, эд хөрөнгийг нь салган худалдах арга хэмжээ авахаар  санал боловсруулж Засгийн газарт танилцуулах
2001 оны
сүүлийн хагас жилд
ТӨХ,          холбогдох яам, газрууд
7
Өмч хувьчлалын талаар мөрдөж байгаа эрх зүйн актыг хувьчлалын талаар баримтлах төрийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгох
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох газруудтай хамтран санал боловсруулах
 
Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлтэй уялдуулан төрийн өмчийг хувьчлах ажлыг хэрэгжүүлэхээр  Төрийн өмчийн хорооноос урьд гаргасан дүрэм, журмуудыг шинэчлэх, хувьчлах эд хөрөнгө, аж ахуйн нэгжийн худалдах доод үнэ тогтоох журмыг боловсруулж Засгийн газраар  батлуулах
 
2001 оны
  П хагас жилд
 
 
 
 
2001 онд
 
 
 
 
 
ХЗДХЯ,ТӨХ
 
 
 
 
 
ТӨХ
 
 
 
 
8
Хоёр. Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлал
Тухайн жилд хувьчлах үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүрээр "Үндсэн чиглэл"-д заасан хувьчлалын бодлого, зарчмыг бүрэн тусгасан тендерийн баримт бичгийг боловсруулан Засгийн газарт  оруулан  шийдвэрлүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Тухай бүр
ТӨХ
 
 
Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьцааг худалдан авсан этгээдтэй байгуулах гэрээний загварыг Засгийн  газраар батлуулан хэрэгжүүлэх
2001 оны эхний хагаст
ТӨХ,
холбогдох яам, газрууд
 
 
Хувьчлалын өмнө хийгдэх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг "Үндсэн чиглэл"-д заасны дагуу аж ахуйн нэгж бүрээр авч үзэн  шийдвэрлэх
Тухай бүр
ТӨХ, холбогдох  яам, газрууд
 
 
 
Тухайн жилийн хувьчлах жагсаалтад орсон үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүрээр Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн  төлөөлөгч томилон, хувьчлах ажлыг "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн  дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Тухай бүр
 
ТӨХ
 
 
 
Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг хувьчлах олон улсын тендерийн дүрмийн төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах
2001 оны
5 дугаар сард
ТӨХ
 
 
Тендерийн удирдах хорооны бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг  боловсруулан Засгийн газраар батлуулах
2001 оны
5 дугаар сард
ГХЯ, ТӨХ,
 
 
 
"НИК" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлахын өмнө нефть бүтээгдэхүүний чанарын лабораторийн сүлжээг тусгаарлан нийтэд үйлчлэх чиглэлээр зохион байгуулах, улсын нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай савны талаархи асуудлыг холбогдох хуулийн хүрээнд авч үзэж шийдвэрлэх
2001 оны эхний хагаст
ТӨХ, ҮХЯ
 
 
Хувьчлалын өмнө  "Говь" ХК,  "ХХ Банк" ХХК, "НИК" ХК-иудын зарим шаардлагатай гэж үзсэн нийгмийн болон туслах чанарын нэгж, салбар, эд хөрөнгийг  салган худалдах, төрийн мэдэлд шилжүүлэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлэх
2001  онд
 
ТӨХ
 
 
 
Хар төмөрлөгийн үйлдвэрийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг "Үндсэн чиглэл"-д заасны дагуу зохион байгуулах
2002 онд 
I улиралд
ТӨХ, ҮХЯ
 
 
"Говь" ХК, "НИК" ХК, "ХХБанк" ХХК-ийн төрийн мэдлийн хувьцаа болон "МИАТ" ТӨҮГ-ыг уралдаант шалгаруулалтын аргаар  хувьчлах ажлыг холбогдох яамны саналыг авсны үндсэн дээр зохион байгуулах
2001 оны
Ш, IҮ
улиралд
ТӨХ
 
 
"АПУ" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг  битүүмжилсэн дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулах
2001 оны
Ш улиралд
ТӨХ
 
 
 
"Монгол даатгал" ТӨҮГ, "Хөтөл-Цемент шохойн үйлдвэр" ТӨҮГ-ыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажлыг "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д заасны дагуу зохион байгуулах
2002 онд
ТӨХ
 
 
"Монголболгаргео" ХХК, "Монгол-Амикаль" ХХК-ийг "Төрийн  өмчийг 2001-2004 онд хувьчлах  үндсэн чиглэл"-д заасны дагуу зохих бэлтгэл хангасны үндсэн дээр холбогдох талуудтай тохиролцон төрийн мэдлийн хувьцааг нь худалдах  ажлыг зохион байгуулах
2002-2003 онд
ТӨХ, ҮХЯ
 
 
 
 
 
9
Гурав. Дэд бүтцийн салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалт
-Эрчим хүчний тухай хууль  болон "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн  дагуу эрчим хүчний салбарт  өөрчлөн байгуулалтыг   хийж дуусгах
-Авто замын салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд хийгдэх бүтцийн өөрчлөлтийг Компанийн тухай хуулийн хүрээнд хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх
-Цахилгаан шуудан холбооны салбарт хийгдэх өөрчлөн байгуулалтыг холбогдох талуудтай тохиролцон зохион байгуулах
-Төмөр замын салбарт хийгдэх бүтцийн өөрчлөлтийн талаар эхний шатны судалгааг хийж, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах
-"МИАТ" ТӨҮГ-ыг хувьчлахтай холбогдуулан түүний мэдэлд байгаа нийтийн үйлчилгээний зарим нэгжийг тусгаарлаж,  хувьчлах ажлыг зохион байгуулах
-Төрийн өмчийн оролцоотой нүүрс олборлох хувьцаат компаниуд дахь төрийн өмчийн хувьцаанаас худалдах асуудлыг судалж  шийдвэрлэх
-Дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн эзлэх хувь,  оролцоо  нэмэгдэж  байгаатай уялдуулан цахилгаан, дулаан, холбоо, төмөр зам, авто зам, цэвэр, бохир усны хангамжийн сүлжээн дэх төрийн зохицуулалтын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, зохицуулах  байгууллага, албадын тогтолцоог бий болгох
-Тухайн жилд Засгийн газраас хувьчлахаар шийдвэрлэсэн дэд бүтцийн салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль  болон "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах  үндсэн чиглэл"-д заасан зарчмын дагуу шуурхай  зохион байгуулах
 
2001 онд
 
 
 
2001 онд
 
 
2001-2002
онд
 
 
2001 онд
 
 
2001 онд
 
 
2002 онд
 
ТӨХ, ДБЯ
 
 
 
ТӨХ, ДБЯ
 
 
ТӨХ, ДБЯ
 
 
 
ТӨХ, ДБЯ
 
 
ТӨХ, ДБЯ
 
 
ТӨХ,ДБЯ
 
 
2001-2002 онд
 
ДБЯ
 
Тухай бүр
 
ТӨХ
 
10
Дөрөв. Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн ажиллагааг хөнгөн шуурхай, уян хатан, өрсөлдөөнтэй болгох арга хэмжээ авах
Биржийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д заасны дагуу өөрчлөн зохион байгуулах
2002 онд
 
СЭЗЯ, ТӨХ, ҮЦХ
 
 
Биржээр дамжуулан үнэт цаасаа худалдах компанид тавигдах стандартыг боловсруулж мөрдүүлэх
2001 онд
 
Хөрөнгийн бирж
 
 
Биржийн үйлчилгээний тарифыг боловсронгуй болгох арга хэмжээ авах
2001 онд
Хөрөнгийн бирж
 
 
ХАА-н банкны удирдах үйл ажиллагааг Дэлхийн банктай байгуулсан гэрээний дагуу удирдлагыг гэрээгээр гүйцэтгүүлэн, үйл ажиллагааг нь жигдрүүлэх
2001-2003 онд
ТӨХ, СЭЗЯ
 
 
Биржийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлахдаа төрийн өмчит  хувьцаат компанийн хэлбэрт оруулан жил бүр 250 сая төгрөгөөс доошгүй хувьцааг худалдах  ажлыг зохион байгуулах
Тухай бүр
ТӨХ
11
Тав. Нийгмийн салбарын өөрчлөн байгуулалт, хувьчлал
Нийгмийн салбарт хувьчлал явуулах зорилгоор удирдлага, гүйцэтгэл, түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, журмыг  боловсруулж Засгийн газарт оруулан батлуулж, эдгээр гэрээний үндсэн дээр ажиллуулах байгууллага, үйлчилгээ, эд хөрөнгийн жагсаалтыг Засгийн газарт танилцуулах
2001 онд
НХХЯ, ХЗДХЯ
ТӨХ
Нэмэлт хөрөнгө оруулах замаар хувьчлах байгууллага, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг байгууллага бүрээр гарган  нийтэд мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2001 оны
сүүлийн хагас жилд
 
ТӨХ, холбогдох яам, газрууд
 
Нийгмийн салбарт хувьчлал явуулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д оруулах /Улсын Их Хурлын ажлын хэсэгтэй хамтарч/
2001 онд
 
ТӨХ, ХЗДХЯ, ЭМЯ, БСШУЯ
 
 
 
Хувьчлагдсан байгууллагын ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлаар шинэ эзэнтэй хийх гэрээний загварыг боловсруулж холбогдох газраар батлуулан төрийн өмчийг хувьчлан авсан тухай бүр нь гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах
 
 
2002 онд
 
 
ЭМЯ, БСШУЯ, ТӨХ
Орон нутаг дахь нийгмийн халамж, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан мөрдүүлэх
2002 онд
НХХЯ, ТӨХ
Нийгмийн салбарын хувьчлалын үр дүнд хувийн өмчийн оролцоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаархи стандартыг боловсруулж мөрдүүлэх
2001 онд
 
 
БСШУЯ, ЭМЯ, СХЗҮТ, ТӨХ
 
Нийгмийн салбарын хувьчлалын аргууд болон удирдлага, гүйцэтгэл, түрээсийн  гэрээний талаар гарын авлага бэлтгэж  нийтийн хүртээл болгох, энэ чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах
2002 онд
ТӨХ, ЭМЯ
БСШУЯ
Ашгийн бус, төрийн биш хуулийн этгээдийн өмчийн статусын талаар бусад орны туршлагыг судлан, өмчийн ийм төрөлтэй холбогдсон харилцааны эрх  зүйн орчныг өөрийн онцлогт тулгуурлан  боловсруулах
2002 онд
ТӨХ, ХЗДХЯ
12
Зургаа. Төрийн өмчийн хувьчлалын талаархи мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн орчин үеийн техник, технологи ашиглан олон нийтэд өргөнөөр мэдээлэх ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулна
Хувьчлалын маркетингийг аль болох өргөн хүрээнд явуулах замаар стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах доорхи  арга хэмжээ авах. Үүнд:
              -Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагчид хувьчлах чиг баримтлан энэ талаархи  сурталчилгааг өргөн хүрээнд явуулах
              -Интернетийг ашиглан хувьчлалын ажлыг  өргөн сурталчлах
              -Тухайн аж ахуйн нэгжийг хувьчлан авч болзошгүй  хөрөнгө оруулагчтай шууд холбоо тогтоож, хувьчлалд оролцохыг урих, мэдээллээр түргэн шуурхай  хангах
             -Хувьчлагдах аж ахуйн нэгжийн  маркетингийн  сурталчилгаанд гадаадын зөвлөхийг оролцуулах
 
Тухай бүр
ТӨХ
13
Долоо. Хувьчлалын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх
 
 
--Улс орны ихэнх салбарууд хувьчлагдаж байгаатай холбогдуулан нийгмийн нийтлэг эрх ашигт нийцсэн шинээр гаргах стандарт, дүрэм, журам, хууль эрхийн актуудын жагсаалтыг гарган боловсруулах ажлыг зохион байгуулах, эрх бүхий байгууллагаар батлуулан мөрдүүлэх
 
2001-2002 онд
 
ДБЯ, ҮХЯ, ХЗДХЯ, ЭМЯ, БСШУЯ
 
 
14
Тухайн салбарт байгаа дангаар ноёрхох байдлыг задлах, шударга өрсөлдөөн үүсэх нөхцөлийг бүрдүүлэх
-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах албыг хуульд заасны дагуу бий болгох замаар зах зээл дээр үүсч буй шударга бус үйл ажиллагаатай тэмцэх ажлыг  эрчимжүүлэх
 
 
2001 онд
 
 
 
 
СЭЗЯ, ТӨХ
-Зах зээл дээр гарч буй шударга бус үйл ажиллагааг нийтэд мэдээлж, зарлах ажиллагааг тогтмолжуулах ажлыг  зохион байгуулах
 
Тухай бүр
СЭЗЯ, ХЗДХЯ
15
Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хууль тогтоомж, зах зээлийн нийтлэг дэг жаягт тохируулан явуулах боломжийг олгох үүднээс аж ахуйн үйл ажиллагааг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог боловсронгуй болгож, зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, давхардлыг арилгах, аль болох нэг цэгт төвлөрүүлэх чиглэлээр өөрчлөн сайжруулна.
 
 
Аж ахуй эрхлэх үйл ажиллагааг либеральчлах зорилгоор төрөөс олгодог төрөл бүрийн зөвшөөрөл, лицензийн өнөөгийн байдлыг судалж, тоог багасгах чиглэлээр  эрх зүйн орчинг  бий болгох арга хэмжээ авах
 
 
2001 онд
 
 
ХЗДХЯ
16
Хувьчлалыг үр дүнтэй болгох, аж ахуйн нэгжийн цаашдын үйл ажиллагааг үр ашигтай явуулах зорилгоор орчин үеийн санхүү, аудит, хууль, удирдлага, маркетинг болон бусад чиглэлээр зөвлөлгөө өгөх үндэсний тогтолцоо бүрдүүлэх, шинэ өмчлөгчдөөс аж ахуйдаа өөрчлөн байгуулалт хийхэд нь төрөөс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх
Хувьчлалын дараахь өөрчлөн байгуулалт хийхэд нь шинэ өмчлөгч нарт туслах, зах зээлийн өрсөлдөөний  шударга байдлыг хангах үүднээс Засгийн газрын дэргэд хувьчлагдсан үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалт, хувийн секторыг дэмжих үндэсний зөвлөлийг байгуулж  төлөвлөгөөтэй  ажиллуулах
 
2001 оны
сүүлийн хагас
жилд
 
ЗГ-ын  ХЭГ, ТӨХ,  холбогдох яам
 
 
Өндөр хөгжилтэй орнуудад суралцсан үндэсний боловсон хүчний мэдээллийн сан бүрдүүлэх үндэсний зөвлөхүүдийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж хувьчлалын дараахь өөрчлөн байгуулалтыг дэмжих ажлыг тусгай төлөвлөгөөтэй  зохион байгуулах
2001 онд
БСШУЯ, ҮХЯ, ТӨХ
 
 
Хувьчлагдсан эд хөрөнгө, аж ахуйн нэгжүүдтэй холбогдон шинэ өмчлөгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг гаргаж Засгийн газарт танилцуулах
2001 оны эхний хагас жилд
ТӨХ, холбогдох
яам,газрууд
17
Байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах:
-үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлахдаа шаардлагатай гэж үзвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг өөрчлөн байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх
Хувьчлах аж ахуйн нэгж, эд хөрөнгөтэй холбогдож байгаль орчин, аюулгүй байдлын судалгаа гаргаж, үйлдвэрийн хорт хог хаягдлыг  шийдвэрлэх арга замын талаар санал боловсруулах, хувьчлах нөхцөлд тусгах
Тухай бүр
БОЯ
Хувьчлагдсан болон хувьчлагдахаар "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д тусгасан нүүрсний уурхайн ашиглалтын үед үүссэн байгаль орчны эвдрэлтийг нөхөн сэргээх асуудлын талаар санал боловсруулж шийдвэрлэх
2002 онд
ДБЯ, ТӨХ, БОЯ
 
 
Шаардлагатай гэж үзсэн аж ахуйн нэгжийг хувьчлах үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулах
Тухай  бүр
БОЯ
 
 
 
Хувьчлалын үр дүнд ажлаас халагдах ажилтнуудын давтан сургалтыг зохион байгуулж, хувьчлалын сөрөг нөлөөллийг багасгах ажлыг зохион байгуулах
Тухай бүр
БСШУЯ, ЭМЯ, НХХЯ, ТӨХ