- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ (ЭХНИЙ ҮЕ ШАТ 1999-2005 он) ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 1999 оны 51 дүгээр тогтоолын хавсралт
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ (ЭХНИЙ ҮЕ ШАТ 1999-2005 он) ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹ |
Арга хэмжээ |
Хугацаа |
Хариуцах байгууллага
|
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
28.
29.
30.
31.
32.
33.
34.
35.
36.
37.
38.
39.
40.
41.
42.
43.
44.
45.
46.
47.
48.
49.
50.
51.
52.
53.
54.
55.
56.
57.
58.
59.
60.
61.
62.
63.
64.
|
Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр , түүний хэрэгжилтийн явц, үр дүнг олон нийтэд сурталчлах
Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх талаар
Холбогдох яам, нутгийн захиргааны байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр дараахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санал, үндэслэлийг боловсруулж зохих дээд байгууллагад оруулах: 1/ Сийлхэм , Тарвагатай, Хан Хөхийн нурууны зарим салбар уулс, Цамбагарав уул, Хяргас нуур орчмын нутаг ; 2/ Онон-Балж голын сав, Бүрэн, Хантай, Зэд, Бүтээл, Улаан тайгын нурууны зарим салбар уулс, Шишгэд-Тэнгис голын бэлчир; 3/ Монгол элс, Хүнгүйн хар нуур, Улаагчны хар нуур, Их хайрхан уул, Эрээн нуур, Гурван богд уул; 4/ Их газрын чулуу, Бага газрын чулуу, Лаг нуур, Лагийн хоолой; 5/ Бадарын чулуу, Их Түнэл , Ногоон цав, Баянтөхөмийн говь, Ногоон нуур, Бүст нуур. Экологийн тэнцлийг хангахад онцгой ач холбогдол бүхий зарим тусгай хамгаалалттай газар нутгийг Дэлхийн шим мандлын нөөц газар, Байгаль, соёлын өв, Ус, намгархаг газрын сүлжээнд хамруулах саналыг холбогдох олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх: Дэлхийн шим мандлын нөөц газартХан Хэнтий, Дорнод Монголын ДЦГ, Хөвсгөл, Алтай таван богдын БЦГ , Хан Хөхий, Сийлхэмийн нурууны зарим салбар уулс Дэлхийн байгаль, соёлын өвдУвс нуурын ай савын ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ , Хэрмэн цав, Бүгийн цав / Говь гурван сайханы БЦГ/ , Отгонтэнгэр, Бурхан Халдун уул, Говийн их ДЦГ-ын "А" хэсэг Ус, намгархаг газрын жагсаалтадХар ус нуур, Хар нуур, Дөргөн , Хяргас , Айраг нуур
Аймаг, нийслэл, сум, дүүргийн шийдвэрээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах шалгуурыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах, тэдгээрээс орон нутгийн ТХГН-ийн сүлжээнд тодорхой үе шаттайгаар хамруулах
ОХУ-тай хамтран Увс нуурын ай сав, Сийлхэм-Мөнгөн тайга, Хөвсгөл-Саяны хил дамнасан дархан газар байгуулах, БНХАУ, ОХУ-тай хамтарсан Монгол дагуурын ДЦГ-ын хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээ авах Газар нутгийг улс, орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг монгол улсын газар ашиглалтын хэтийн төлөвлөлттэй нягт уялдуулах арга хэмжээ авах
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ТХГН-т геологийн тойм болон палеонтологийн судалгаа явуулах боломжийг өргөжүүлэх чиглэлээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах
ТХГН-т аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх
Биологийн төрөл зүйлийг хамгаалах, Дэлхийн өвийн болон Рамсарын конвенцид ТХГН-ийн чиглэлээр заасан заалт, Монголын талын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт-шинжилгээ хийх
"Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай " олон улсын конвенцид нэгдэн орох
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх талаар
ТХГН-ийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөг дараахь тусгай хамгаалалттай газар нутгаар боловсруулах:
-Хан Хэнтий, Монгол Дагуур, Дорнод монгол, Нөмрөгийн ДЦГ, Говь -гурван сайхан, Горхи-Тэрэлжийн БЦГ , Тосон-Хулстай, Хар ямаат, Яхь нуурын БНГ, Ганга нуурын БДГ, Хустайн БЦГ;
-Богд хан уулын ДЦГ, Говийн их ДЦГ, Увс нуурын ай савын ДЦГ , Алтай таван богдын БЦГ, Хар ус нуурын БЦГ;
-Говийн бага ДЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ, Хангайн нуруу, Хорго-Тэрхийн цагаан нуур , Ноён хангайн БЦГ ;
ТХГН-ийн хамгаалалтын менежментийг олон улсын жишигт хүргэх , орчны бүс нутгийг хөгжүүлэх " Байгаль хамгаалал ба орчны бүсийн хөгжил " болон " Дорнод монголын биологийн төрөл зүйл " төслүүдийг Хан Хэнтийн ДЦГ, Горхи-Тэрэлж , Говь гурван сайханы БЦГ, Дорнод бүсийн ТХГ-дад хэрэгжүүлэх.
"Хан Хэнтийн ДЦГ-т нутаг дэвсгэр нь хамрагдах Батширээт суманд "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн баялгийн менежмент" хөтөлбөрийг туршиж хэрэгжүүлэх
"Гал түймрээс хамгаалах нэгдсэн менежмент " төслийг Хан Хэнтийн ДЦГ, түүний орчмын нутагт хэрэгжүүлэх
Ой, хээрийн түймрээс сэргийлэх сурталчилгаа, сургалтын ажлыг эрчимжүүлэх, зарим ТХГ-дад гал түймэртэй тэмцэх хэсгүүдийг байгуулж ажиллуулах, тэднийг шаардлагатай багаж хэрэгслээр хангах
ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын унааны болон хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах, холбоожуулах төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх , шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
Алтай таван богд БЦГ, Увс нуурын ай савын ДЦГ-ын менежментийг бэхжүүлэх төслүүдийн саналыг боловсруулж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
ТХГН –ийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх
ТХГН-дад хийгдэх ойжуулалт, доройтсон орчныг нөхөн сэргээх арга хэмжээнд шаардагдах зардлыг хамгаалалтын захиргаадын төсөвт тусгуулах , ойжуулах ажилд байгаль хамгаалагчид, тэдний гэр бүл болон ТХГН-ийн орчны бүсэд амьдардаг иргэдийг өргөн оролцуулах
Хан Хэнтий, Говь гурван сайханы БЦГ, Дорнодын ТХГ-дад байгаль орчны хяналт шинжилгээ, тооллогын системийг газарзүйн мэдээллийн системийг ашиглан бий болгох
Тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн төлөв байдал, орчны өөрчлөлт, нэн ховор, ховор амьтан, ургамлын хэвийн өсөлтийг хангах, хамгаалах, нөөц тогтоох, экологи-эдийн засгийн үнэлгээ өгөх чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилтын ажлын төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэх
БНГ болон БДГ-уудын хамгаалалтыг бэхжүүлэх төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх
Улсын хил орчмын ТХГН-ийн менежментийн үйл ажиллагаанд хилчдийг өргөн оролцуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
ТХГН, түүний орчны бүсэд хамрагдах түүх соёлын дурсгалын жагсаалтыг гаргах, түүхийн зарим дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, сэргээн завсарлах арга хэмжээ авах
Тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар
ТХГН-ийн мэргэжилтнийг шинээр болон давтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлж, байгаль хамгааллын боловсрол эзэмшүүлэх асуудлыг сургалтын агуулгын мэргэжлийн хэсэгт тусгах
Гадаад, дотоодын их, дээд сургуульд ТХГН-ийн менежмент, төлөвлөлт болон байгалийн нөөцийн менежмент, орчны бүс нутгийн хөгжил, аялал жуулчлал, газарзүйн мэдээллийн систем, экологийн хяналт шинжилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх
Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх сургалтын төслүүдийг хэрэгжүүлэх
Сургалтын бүсчилсэн төвүүдийг Хар ус нуур, Хустайн БЦГ, Хан Хэнтий, Дорнодын ДЦГ-дад байгуулж ажиллуулах
ТХГН-ийн менежмент, төлөвлөлт, санхүүжилт, экологийн аялал жуулчлалын чиглэлээр бодлогын удирдамж , заавар, зөвлөмж, сургалтын гарын авлага бэлтгэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар
Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах
Хөвсгөлийн БЦГ-ын аялал жуулчлалын менежментийн загвар төлөвлөгөө боловсруулах
Говь гурван сайхан, Горхи-Тэрэлжийн БЦГ-дад Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүүдийг байгуулах, аялал жуулчлалын сурталчилгааны материал бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
ТХГН-ийн аяллын замыг тэмдэгжүүлэх, тохижуулах , түр амрах, хоноглох болон бэлэг дурсгалын зүйл худалдах цэг, үйлчилгээний газруудыг байгуулах төслүүдийг хэрэгжүүлэх
ТХГН-ийн аялал жуулчлалын даацыг тогтоох, экологийн хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх, байгаль орчинд аялал жуулчлалын үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх
ТХГН-аар аялах жуулчлалын үндэсний болон ОХУ, БНХАУ-тай хамтарсан олон улсын аяллын хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээ, шувуу ажиглах зэрэг аяллын төрөлжсөн хэлбэрийг хөгжүүлэх арга хэмжээ авах
ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, жуулчны бүртгэл, мэдээллийн болон түр нэвтрэх төлбөр хураамжийг бүрдүүлэх тогтолцоог боловсронгуй болгох Аялал жуулчлал эрхлэхэд баримтлах экологийн стандартыг боловсруулж мөрдүүлэх ТХГН, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аялал жуулчлалын жижиг төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх Судалгаа шинжилгээний ажлын талаар
ТХГН-т 1999-2004 онд хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажлын стратегийн төлөвлөгөө боловсруулах
Экологийн урт хугацааны судалгааны цэгүүдийг Хөвсгөл нуур, Увс нуурын ай сав, Говийн их дархан газарт байгуулж ажиллуулах
Бөхөн, хавтгай, мазаалай, ирвэс , цаа буга, хүдэр хамгаалах, тахь нутагшуулах төслүүдийг хэрэгжүүлэх
ТХГН-ийн менежментийн үйл ажиллагааны үндэслэл болоход чиглэгдсэн судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх
Олон улсын байгууллага, гадаад орнуудын бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа судалгааны хөтөлбөр, төслүүдэд идэвхтэй оролцох
ТХГН-ийн газарзүйн мэдээллийн сан байгуулах
ТХГН-т хийх судалгааны ажлыг Олон улсын төсөл, Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авах Байгаль орчны сурталчилгааны талаар
Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи нийтлэл, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлж тогтмолжуулах
Гадаад, дотоодын сэтгүүлчдийг оролцуулсан танилцах аяллыг тусгай хамгаалалттай газар нутагт зохион байгуулах, баримтат кино, телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэх
Мэдээлэл сурталчилгааны төвүүдийг Богдхан уул, Хан Хэнтий, Дорнод монгол, Монгол дагуур, Увс нуур, Отгонтэнгэр, Хасагт хайрхан, Хөх сэрхийн нуруу, Говийн бага ДЦГ, Хорго-Тэрхийн цагаан нуур, Говь гурван сайхан, Алтай таван богд, Хар ус нуур, Хустайн БЦГ, Нөмрөг, Хөвсгөл , Хангайн нурууны БЦГ, Хөгнө ханы БНГ -дад байгуулж ажиллуулах
Мэдээлэл, сурталчилгааны төвүүдэд түшиглэн олон нийтэд экологийн боловсрол олгох сургалт явуулах
ТХГН-ийн хамгаалалтад олон нийтийн оролцоог дээшлүүлэх , орчны бүсийг хөгжүүлэх талаар
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг тогтоох, орчны бүсийн зөвлөлийг байгуулж ажиллуулах
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, орчны бүсийг хөгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг Говь гурван сайхан, Хан Хэнтий , Горхи-Тэрэлж , Дорнод Монголын ДЦГ-т хэрэгжүүлэх
ТХГН-ийн менежментийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор " Хөдөөгийн хүн амын оролцоог үнэлэх аргазүй " боловсруулж хэрэгжүүлэх
ТХГН болон түүний орчны бүсэд амьдардаг иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ТХГН, орон нутгийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, байгалийн баялгийг зохистой ашиглалтыг дэмжих жижиг төслүүдийг Говь гурван сайхан, Горхи-Тэрэлжийн БЦГ, Хан Хэнтий, Дорнодын бүсийн ТХГ-дад хэрэгжүүлэх
Орчны бүсийн сан байгуулж ажиллуулах Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох талаар
Тусгай хамгаалалттай газар нутгийн эдийн засгийн үр ашгийг тооцох аргазүйг боловсруулж 1-2 БЦГ-т туршиж хэрэгжүүлэх
ТХГН-ийн бүс тус бүрийн байгалийн дагалт болон бусад боломжтой баялгийг ашиглах нөөцийг тогтоон мөрдүүлэх, түүний газар ашиглалт, бусад үйл ажиллагааны орлогоос олсон орлогоороо хамгаалалтын захиргаадыг өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
ТХГН-ийн төлбөр, татвар ногдуулах орлогын төрлийг нэмэгдүүлэх
Тусгай хамгаалалттай газар нутгийн сан байгуулах
Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн үзэсгэлэнт болон өвөрмөц тогтоцтой газар, ховор ан амьтан, ургамлын тухай ном, товхимол, дүрс бичлэгийн кино, ил захидал, газрын зураг болон бэлэг дурсгалын зүйл бэлтгэж түгээх Олон улсын хамтын ажиллагааны талаар
ТХГН-ийн чадавхийг бэхжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, орчны бүсийн хөгжил, менежментийн төлөвлөгөө боловсруулах , экологийн аялал жуулчлалын чиглэлээр төслийн санал боловсруулж холбогдох олон улсын байгууллага, хандивлагч орнуудад тавих
Олон улсын байгууллага, гадаад орнуудтай тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр мэргэжилтэн солилцох
ОХУ , БНХАУ-ын болон бусад орны дархан газруудын шууд харилцааг өргөжүүлэх
НҮБ-ын болон бүс нутгийн төрөлжсөн байгууллага , хөрш орнуудтай тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр хамтарсан уулзалт, сургалт- семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох
|
1999 оноос
1999 он
2000 он
2001 он
2002 он
2003-2005 он
1999-2003 он
1999-2001 он
1999-2003 он
1999-2000 он
1999 оноос
1999-2001 он
1999 оноос
1999 он
1999 оноос
1999 оноос
1999 он
1999 оноос
1999-2002 он
1999 он
2000-2001 он
2001-2002 он
1999-2004 он
1999-2000 он
1999-2000 он
1999 оноос
1999-2004 он
2000 оноос
1999 оноос
1999 оноос
2001 он
1999 оноос
2000-2004 он
1999 оноос
2000 оноос
2000 он
1999 оноос
1999 оноос
2000-2002 он
2000 оноос
2000 он
1999 он
2000 он
2000 оноос
1999-2001 он
2000-2002 он
1999 оноос
2000 оноос
1999 оноос
2000 он
2001-2004 он
1999-2003 он
1999 оноос
2000 оноос
2001 он
2000 оноос
1999 оноос
2000 оноос
1999-2003 он
1999 оноос
1999 оноос
1999-2004 он
1999 оноос
1999 оноос
2000 оноос
2000 оноос
2000 оноос
2000 оноос
2000 оноос
1999 оноос
1999 оноос
2000 оноос
2000 оноос
1999 оноос |
Байгаль орчны яам , хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран
Байгаль орчны яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, бусад холбогдох яам, аймгийн иргэдийн Хурал, Засаг дарга
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Гэгээрлийн яам, Хүн ба шим мандал, Байгаль, соёлын өвийн үндэсний хороо
Байгаль орчны яам, аймаг, нийслэл, сумын Засаг дарга
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам Байгаль орчны яам, Газар зохион байгуулалтын алба
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яам
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчны яам
Байгаль орчныг хамгаалах алба, Хэнтий аймгийн Засаг дарга
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчны яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академи
Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, сумдын Засаг дарга
Байгаль орчныг хамгаалах алба, Хилийн цэргийг удирдах газар
Байгаль орчны яам, Гэгээрлийн яам
Байгаль орчны яам, Гэгээрлийн яам
Байгаль орчны яам, холбогдох Их, дээд сургууль
Байгаль орчныг хамгаалах алба, Монголын дархалсан газрын нийгэмлэг
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яам
Дэд бүтцийн хөгжлийн яам
Дэд бүтцийн хөгжлийн яам
Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яам
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яам
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академи
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академи
Байгаль орчныг хамгаалах алба, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
Байгаль орчны яам , Шинжлэх ухааны академи
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Монголын дархалсан газрын нийгэмлэг
Байгаль орчны яам, Гэгээрлийн яам
Байгаль орчныг хамгаалах алба, Хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтарч
Байгаль орчныг хамгаалах алба, хэвлэл мэдээллийн байгууллага
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчныг хамгаалах алба, Монголын дархалсан газрын нийгэмлэг
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба, холбогдох аймаг, сумдын Засаг дарга
Байгаль орчны яам
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, сумдын засаг дарга
Байгаль орчны яам
Байгаль орчны яам
Байгаль орчны яам
Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам
Байгаль орчны яам
Байгаль орчны яам
Байгаль орчны яам, Байгаль орчныг хамгаалах алба |
ТОВЧИЛСОН ҮГ:
ТХГН-Тусгай хамгаалалттай газар нутаг
ДЦГ-Дархан цаазат газар
БЦГ-Байгалийн цогцолборт газар
БНГ-Байгалийн нөөц газар
БДГ-Байгалийн дурсгалт газар
----------оОо----------
Текст томруулах
A
A
A