- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА /БИЗНЕС/-НЫ СТРАТЕГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1997 оны 258 дугаар тогтоолын хавсралт
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА /БИЗНЕС/-НЫ СТРАТЕГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА /БИЗНЕС/-НЫ СТРАТЕГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Төр,засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар /цаашид "Газар" гэнэ/ нь Улсын Их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, яам агентлаг /цаашид "Төр, засгийн удирдах төв байгууллага" гэнэ/-ын нийтлэг үйлчилгэний талаар тогтоосон нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолоор төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлынхүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон.
Засгийн газрын 1997 оны 27 дугаар тогтоолоор газрын дүрмийг шинэчлэн баталж, Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлагын үйлчилгээ, аж ахуйн ажлыг нийтлэг үйлчилгээний талаар тогтоосон нэгдсэн бодлогын хүрээнд эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулсан нь төр, засгийн удирдах төв байгууллагуудын нийтлэг үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон юм.
1.1.Үндэслэл
хөтөлбөрийг Улсын их хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын Төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийнталаар баримтлах бодлого"-ын баримт бичиг,"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их хурлын 1996 оны 40 дүгээр тогтоол, Засгийн газрын "Удирдлагын хөгжлийн хөтөлбөр"-ийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр" гэсэн төслийн тайланг тус тус үндэслэн боловсруулав.
Газрын гадаад, дотоод орчны үнэлгээ, тэрчлэн өрсөлдөгч, түншлэгчдийн талаархи үнэн зөв мэдээллийг үндэслэн тус газрын үндсэн үйлчлүүлэгч , бусад хэрэглэгчийн хүрээ заагийг тогтоож, тэдгээрийн нийтлэг үйлчилгээний хэрэгцээг хангах үйлчилгээ /бүтээгдэхүүн/-ий төрөл, тоо хэмжээ, үнэ, тарифын бодлогыг үнэн зөв тодорхойлоход тус газрын маркетинг чиглэгдэнэ. Энэ нь тус газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратеги,уг стратегид тохирсон зохион байгуулалтын бүтцийг тодорхойлж, энэхүү стратеги бүтцийн хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлэх /бүтээгдэхүүн үйлдвэрлэх/ үйл ажиллагаагаа явуулж, үр дүн /үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн хэрэгцээг хангасан байх/-д хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.1.Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн хүрээ
Газрын эрхлэх нийтлэг үйлчилгээний эх үсвэрт дор дурдсан үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчид хамрагдаж байна:
-Монгол Улсын Ерөнхийлөгч;
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар;
Монгол Улсын Их Хурлын дарга;
-Монгол Улсын Их Хурлын чуулган;
-Үндсэн хуулийн цэц
-Сонгуулийн ерөнхий хороо
-Улсын Их Хурлын Тамгын газар;
-Монгол Улсын Ерөнхий сайд;
-Засгийн газрын хуралдаан;
-Төрийн захиргааны албаны зөвлөл;
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
-Монгол Улсын яам;
-Засгийн газрын агентлаг;
-Дээр дурдсан байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчид;
-Бусад байгууллага, газрын албан хаагч.
Газар нь дээр дурдсан үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчдээс гадна нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад төр, засгийн нийтлэг үйлчилгээтэй холбогдсон шаардлагатай мэдээлэл өгөх, сурталчилгаа явуулах зэргээр үйлчлэхийн хамт монголыг дэмжигч орон,олон улсын байгууллагуудад газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээ, мэдээлэл өгч үйлчилнэ.
2.2.Үйлчилгээ /бүтээгдэхүүн/-ний төрөл
Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгч тус бүрээр төр, засгийн нийтлэг үйлчилгээний
төрлийг зохих хууль тогтоомжийн дагуу тогтоон, түүний дагуу үйлчилнэ. Энэхүү үйлчилгээг төр, засгийн хууль тогтоомжид заасан үйлчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлэх болно. Зарим үйлчилгээг чанар сайтай, хямд үнээр үзүүлж чадах төрийн өмчийн болон хувийн хэвшлийн Аж ахуйн нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
2.3. Түншлэл
Газрын гол түншүүд нь санхүүжүүлэгч байгууллага, харилцагч банкны байгууллага, бусад байгууллага байна. Түүнчлэн хэрэгцээт бараа материал нийлүүлдэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын байгууллагуудтай түншийн холбоотой ажиллана. Төр, засгийн зарим нийтлэг үйлчилгээ /орчны тохижилт, цэвэрлэгээ, Засгийн газрын байруудын засвар, тохижилт, үйлчилгээ г.м/-г төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх түншлэлийн шинэ хэлбэрийг дэмжиж хөгжүүлнэ.
2.4. Үнэ тариф
Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчдэд үйлчлэхдээ батлагдсан төсөв, мөрдөгдөж буй үнэ, тарифыг баримтална. Дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадорон,олон улсын байгууллагууд, тэдгээрийн төлөөлөгчдөд үйлчилсэн тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийг үндэс болгон төлбөр тооцоо хийнэ.
2.5.Дэмжлэг /урамшуулал/-ийн хэлбэр
Газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажил хариуцсан ажилтан нар нь байгууллагын үйл ажиллагаа /бизнес/-ны стратегитэй уялдуулан төр, засгийн нийтлэг үйлчилгээг зохицуулах, төрийн ордны дотоод үйлчилгээгээр хангах, гэрээлэн гүйцэтгүүлэхдээ бага зардлаар, чанартай үйлчилгээ үзүүлбэл тэдгээр үйлчилгээг дэмжих /урамшуулах/ хэлбэрийг өргөн ашиглана.
Газрын гадаад, дотоод орчны үнэлгээ, маркетинг, тухайлбал үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн хүрээ, тэдгээрийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ /бүтээгдэхүүн/-ний төрөл зэргийг үндэслэн тус газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийг тодорхойлов.
3.1.Үйл ажиллагаа /бизнес/-ны тэргүүлэх чиглэл
-Үйлчилгээний менежмент, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар, төр засгийн удирдах төв байгууллагад үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын чанар, стандартын түвшинд хүргэх
-Төр, засгийн удирдахтөв байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний удирдлагын зах зээлийн эдийн засгийн харилцааны шаардлагад нийцсэн шинэ тогтолцоог бүрдүүлэх замаар өргөжилтийн хэмнэлт гаргах
-Төр, засгийн удирдах төв байгууллагуудын үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээний үр дүнг санхүүжүүлэхэд чиглэсэн төсөв санхүүгийн таатай орчин бүрдүүлэх
3.2. Эрхэм зорилго
3.3.Үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн зорилт
1.төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний бодлогыг чанар стандартын өндөр түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн менежмент, хүний нөөцийн удирдлагаар хангах.
2.Төр, засгийн удирдахтөв байгууллагын бүх төрлийн нийтлэг үйлчилгээг чанар, стандартын өндөр түвшинд зохион байгуулах, үүнтэй холбогдсон чанартай үйлчилгээг бага зардлаар худалдан авч үйлчлэх.
3.Төр, засгийн удирдах төв байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны хэвийн жигд ажиллагааг найдвартай хангах
4.Төр, засгийн удирдах төв байгууллагын үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг буюу эцсийн үр дүнг санхүүжүүлэх төсөв, санхүү, аж ахуй, өмч хөрөнгө, нягтлан бодох бүртгэл, дотоодын хяналт шалгалтын оновчтой механизмыг бүрдүүлэх
3.4.Үйлажиллагаа /бизнес/-ны гол зорилт
Газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн зорилт /4 /-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны дараахь гол зорилт /10/-ыг хэрэгжүүлнэ:
Стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд дэвшүүлж байгаа үйл ажиллагааны гол зорилтууд:
1.Төр,засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний бодлогын удирдамж, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйлчилгээний чанар, стандартыг хангах;
2.Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний менежмент, хүний нөөцийн удирдлагаар хангах.
Стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд дэвшүүлж байгаа үйл ажиллагааны гол зорилтууд:
3.Төр, засгийн удирдах төв байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай нийтлэг үйлчилгээг чанар, стандартын өндөр түвшинд бага зардлаар худалдан авч нийлүүлэх маркетингээр хангах;
4.Төрийн ордны эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай нийтлэг үйлчилгээг чанар стандартын өндөр түвшинд бага зардлаар худалдан авч нийлүүлэх;
5.Төр, засгийн удирдах төв байгууллагын бүх төрлийн техник хэрэгсэл, системийн найдвартай ажиллагааг хангахтай холбогдсон чанартай үйлчилгээ /бүтээгдэхүүн/-г худалдан авч нийлүүлэх.
Стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд дэвшүүлж байгаа үйл ажиллагааны гол зорилтууд:
6.Төрийн ордон, тусгай зориулалтын бусад байр, тэрчлэн Засгийн газрын байруудын барилга байгууламжийн ашиглалтын найдвартай ажиллагаа, дизайны урлагийн нэгдмэл шаардлага, тохижилт, соёлжилтыг хангахтай холбогдсон чанартай үйлчилгээг бага зардлаар худалдан авч нийлүүлэх;
7.Төр, засгийн үйлчилгээний барилга байгууламжийн дулаан хангамж, цахилгаан хангамж, сантехникийн хэвийн жигд ажиллагаа, засвартай холбогдсон чанартай үйлчилгээг бага зардлаар худалдан авч үйлчлэх.
Стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд дэвшүүлж байгаа үйл ажиллагааны гол зорилтууд:
8.Төр, засгийн удирдах төв байгууллагын үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, чанар, стандартыг хангасан нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бүрдүүлэх;
9.Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний төсөв, санхүү, аж ахуй өмч хөрөнгийн хамгаалалт, нягтлан бодох бүртгэл, тайлан тооцооны оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
10.Төр, засгийн удирдах төв байгууллагад үзүүлж буй нийтлэг үйлчилгээний санхүүжилт, төсвийн зарцуулалтад хийх дотоодын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргах.
3.5. Үйл ажиллагаа /бизнес/-ны зорилт
Үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажмиллагаа /бизнес/-ны зорилтыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцөн боловсруулж, ажилтан,ажилчдынхаа ажлын байр /албантушаал/-ны тодорхойлолт гэрээнд тусган баталж хэрэгжүүлнэ.
Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх Газрын үйл
ажиллагааны стратегийн загвар
/бизнес төлөвлөгөө/
Газрын гадаад, дотоод орчны өөрчлөлтийг таних мэдэрсний үндсэн дээр эрхэм зорилго, үйл ажиллагаа /бизнес/-ны тэргүүлэх чиглэлээ баримжаалсан бөгөөд тус газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратегид зохицсон уян хатан зохион байгуулалтын бүтцмйг тодорхойлж, төр засгийн нийтлэг үйлчилгээгээр мэргэшсэн удирдлагын баг бүрдүүлэхэд менежментийн стратеги чиглэнэ.
Менежментийн дээр дурдсан стратегийг хэрэгжүүлэхэд Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын одоогийн зохион байгуулалтын бүтэц нь тохирохгүй байгаа учраас түүнийг тус газрын үйл ажиллагаа /бизнес/-ны бүтцийн дор дурдсан ерөнхий загварын дагуу өөрчлөх шаардлагатай байна.
Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын
бүтцийн ерөнхий загвар
4.1.Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын үйл ажиллагаагаа /бизнес/-ны стратеги, бүтцийн ерөнхий загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын дор дурдсан бүтцийг санал болгож байна:
1.Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний бодлогыг чанар, стандартын өндөр түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн менежмент, хүний нөөцийн удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж,түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь төр, засгийн удирдахтөв байгууллагын нийтлэг үйлчилгээний бодлого, чиглэлийг чанар, стандартын өндөр түвшинд хэрэгжүүлэх үндсэн үүргийг биелүүлнэ. Энэ нь юуны өмнө үйлчилгээний менежмент, хүний нөөцийн удирдлагын нэгдсэн зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн зэрэг төр, засгийн удирдах албан тушаалтанд холбогдох хууль тогтооомж, шийдвэрийн хүрээнд чанар, стандартын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулна.
Төр, засгийн урилгаар ирсэн зочин төлөөлөгчдийн үйлчилгээг хариуцан зохион байгуулна.
Газрын болон харьяа аж ахуйн нэгж, байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, шилж сонгох, хуваарилах, давтан сургах, дахин мэргэшүүлэх, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх бодлоготой уялдуулан явуулна
2.Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний гэрээлэлт, нийлүүлэлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг,чиг үүрэг
Энэ нэгж нь төр, засгийн удирдах төв байгууллагыг ажил, үйлчилгээ /бүтээгдэхүүн/-гээр хангах үндсэн үүрэгтэй ажиллана. Энэ нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангасан хямд үнэтэй, чанар сайтай ажил, үйлчилгээ /бүтээгдэхүүн/-г өөрийн харьяа аж ахуйн нэгж, бусад найдвартай түншээс гэрээлт нийлүүлэх маркетингийн үйл ажиллагааг зохицуулах бөгөөд түүний үр дүн нь дээрх хэрэглэгчдийн хэрэгцээг хэрхэн хангаснаар тодорхойлогдоно.
Төр, засгийн удирдах төв байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй, жигд хангахынтулд ажлын шаардлагад нийцсэн ажлын байр, автомашин, тоног төхөөрөмж, бараа материалаар шуурхай .хангах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Энэ нэгж нь төрийн ордон, Засгийн газрын болон төр, засгийн тэргүүн нарын өргөө, төрийн албаны ажлын өрөө тасалгаа,тусгай болон нийтийн үйлчилгээний танхим ,заалын үйлчилгээ, цэцэгжилт, ариун цэвэр зэрэг бүхий нийтлэг үйлчилгээг ца г ямагт чанарын өндөр түвшинд бэлэн байлгах ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.
Төрийн ордны дотор, гадна талын төрөл бүрийн үйлчилгээг /эмчилгээ, биеийн тамир, цай, цэвэрлэгээ г.м/ эрүүл ахуйн болон үйлчилгээний чанарын өндөр түвшинд зохион байгуулна.
Төр, засгийн тэргүүн, гадаадын өндөр хэмжээний зочинтөлөөлөгчдөд барих цэцэг, төрийн ордны дотор, гадна талын цэцэрлэгжилтийн ажлыг зохих шаардлагыг түвшинд байлгах арга хэмжээг авч байна.
Түүнчлэн төр, засгийн удирдах төв байгууллагын электрон систем, компьютер, түүний сүлжээ, хувилан олшруулах машин зэрэг бүх техникийн үйлчилгээг хариуцаж, тэдгээрийн ажлын бэлэн байдлыг хангаж ажиллана.
Төр, засгийн удирдах төв байгууллагуудад хэрэглэгдэж байгаа техник хэрэгслийг найдвартай ажиллуулах, эвдрэл саатал гарсан үед шуурхай арга хэмжээ авч засварлаж байх, техникийн ашиглалтад онцгой анхаарал тавьж, гэмтлээс урьдчилан сэргийлж байна.
Төр, засгийн удирдах төв байгууллагын техник хэрэгжлийн хангамж, ашиглалтад онцгой анхаарч,түүнд зарцуулах төсөв хөрөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулах арга хэмжээг авч байна.
Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний гэрээлэлт, нийлүүлэлтийн ажлыг хамгийн бага зардлаар, чанарын өндөр түвшинд хангана.
3.Төр, засгийн удирдах төв байгууллагын ажлын байр, болон тусгай зорицулалттай байрны ашиглалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь төр, засгийн удирдах төв байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны хэвийн жигд ажиллагааг найдвартай хангахтай холбогдсон үндсэн үүргийг хүлээнэ.
Энэ нь төсөв зардлыг хэмнэх үүднээс ажлын болон тусгай зориулалттай байрны бүх төрлийн үйлчилгээний төлөвлөлт, төсвийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ханган биелүүлэх замаар хэрэгжинэ.
Төрийн ордон болон төр, засгийн барилга байгууламжийн тохижилт, ажлын өрөө тасалгааны үндэсний урлагийн уламжлал, орчин үеийн архитектурын төлөвлөлттэй хослуулан архитектур дизайны урлагийн нэгдмэл шаардлагыг хангана.
Төрийн ордон, Засгийн газрын байрууд, бусад барилга байгууламжийн дулаан хангамж, салхивч, цэвэр ус, ариутгах татуурга, сантехникийн тоног төхөөрөмжүүд, нийт системийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, засварлах, шинэчлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.
Төрийн ордон, Засгийн газрын байруудын барилга байгууламжийн цахилгаан хангамж, түүний найдвартай хэвийн ажиллагаа, засвар шинэчлэлийг зохион байгуулж ажиллана.
Төр, засгийн удирдах төв байгууллагын албан ажлын болон тусгай зориулалттай байрны засвар,тохижилт, шинэчлэлттэй холбогдсон ажлын төсвийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих, хэмжин шалгалт хийх, материалын орц, нормыг тогтоох, хянах үүргийг хэрэгжүүлнэ.Төрийн ордны ариутгах татуурга, салхивчийн систем, цахилгаан шатны тохируулга, үйлчилгээг хангах, өдөр тутмын хэвийн жигд ажиллагааг бүрдүүлнэ.
4.Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэг нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. Түүнчлэн төр, засгийн ажил, үйлчилгээ /бүтээгдэхүүн үйлдвэрлэх/-гнийлүүлж, түүнийхээ төлбөр авч, үйл ажиллагаагаа олон улсын бүртгэлийн стандартын дагуу тайлагнаж, баталгаажуулна.
Харьяа аж ахуйн нэгж, байгууллагын төсвийн санхүүжилт, газрын хөрөнгө оруулалт, валютын гүйлгээг зохицуулан, төсвийн зарцуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгаж байна.
Газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцооны ажилд хяналт тавьж, тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авна.
Төр, засгийн өндөр албан тушаалтны бэлэг, дурсгалын зүйлийн фондын санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлнэ. Батлагдсан төсөв хөрөнгийн зарцуулалтын талаар Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байна.
Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний бодлого, төсвийн хөрөнгийн зарцуулалт хоорондын тэнцвэрт байдал болон төсвийн норм, норматив, стандартын мөрдөлтөд дотоодын хяналт шалгалт хийж,холбогдох арга хэмжээг авч ажиллана.
Газрын үйл ажиллагаа /бизнес/-ны эцсийн үр дүн нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгч тус бүрийн эрэлт хэрэгцээг чанар, стандартын шаардлага хангасан өртөг зардал багатай нийтлэг үйлчилгээ /бүтээгдэхүүн/-г хангахад оршино.
5.1. Ажил, үйлчилгээний ерөнхий ба тодорхой үр дүнгийн үзүүлэлтүүд
Ерөнхий үр дүн
|
Тодорхой үр дүн
|
1.Төр, засгийн удирдах төв байгууллагын нийтлэг үйлчилгээний бодлого нь хэрэгжсэн байх
|
1.1.Ажил үйлчилгээний менежмент улам илүү боловсронгуй болсон байх.
1.2.Ажил, үйлчилгээ бүр нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангасан байх.
1.3.Чанар, стандартын өндөр түвшинд ажил, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар, соёл бүхий боловсон хүчний мэргэшсэн баг бүрдсэн байх.
|
2.Хямд үнэтэй, чанар, стандартын шаардлага хангасан ажил, үйлчилгээ /бүтээгдэхүүн/-г гэрээлоэн нийлүүлэх улмаар үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрлт хэрэгцээг хангасан байх.
|
2.1.Ажил, үйлчилгээг гэрээлэх, нийлүүлэх маркетинг улам илүү боловсронгуй болсон байх.
2.2.Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ахуйн үйлчилгээ /бүтээгдэхүүн/-ний нэр, төрөл, тоо, чанар, соёл дээшилсэн байх
2.3. Төр, засгийн мэдээллийн автоматжуулсан тогтолцоо, сүлжээний найдвартай ажиллагаа, оргтехникийн хангамж сайжирсан байх
2.4. Эмчилгээ, үйлчилгээний нэр төрөл, тоо, чанар дээшилсэн байх.
2.5.Төр, засгийн удирдах төв байгууллагын албан ажлын байрны гадаад, дотоод орчны тохижилт, соёлжилт нь чанар, стандартын шаардлагыг хангасан байх.
|
3.Төр, засгийн удирдах төв байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн тохь тухтай ажиллах нөхцөлийг хангасан байх
|
3.1.Албан ажлын болон тусгай зориулалтын байрны барилга төлөвлөлт, засвар, үйлчилгээ нь дизайны урлагийн нэгдмэл шаардлагыг хангасан байх.
3.2.Албан ажлын болон тусгай зориулалтын байрны цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангасан байх
3.3. албан ажлын болон тусгай зориулалтын байрны дулаан хангамж, дулааны тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангасан байх.
|
4.Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хямд үнэтэй, чанар сайтай ажил, үйлчилгээ /бүтээгдэхүүн/-г зах зээлийн ханшаар өрсөлдөөний зарчмаар санхүүжүүлэх механизмыг бүрдүүлж, төр, засгийн удирдах төв байгууллагын хязгаарлагдмал нөөцийг хамгийн оновчтой, үр ашигтай зарцуулж төсөв, зардлыг, хэмнэсэн байх.
|
4.1.Үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил, үйлчилгээ/бүтээгдэхүүн/-г санхүүжүүлэх санхүү, эдийн засгийн механизмыг ашигласан байх.
4.2.Төр, засгийн удирдах төв байгууллагын өмч хаөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, аж ахуйн ажлын эмх цэгц, бүртгэл тооцооны ажил, үйлчилгээ нь үндсэн үйлчлүүлэгч, бусад хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг найдвартай хангасан байх.
4.3.Төр, засгийн удирдах төв байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоо, тайлан тэнцэлд хийх дотоодын хяналт шалгалтын ажлын үр нөлөө, нэр хүнд дээшилсэн байх.
|
-----------оОо--------
Текст томруулах
A
A
A