- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - УЛСЫН ХИЛЭЭР ТӨРИЙН ХЯНАЛТЫН ДОР НЭВТРҮҮЛЭХ БАРААНД ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогоолын 3 дугаар хавсралт
/ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор 2, 3 дахь заалт, 2,3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон./
/ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор 2, 3 дахь заалт, 2,3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон./
УЛСЫН ХИЛЭЭР ТӨРИЙН ХЯНАЛТЫН ДОР НЭВТРҮҮЛЭХ БАРААНД ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Монгол Улсын олон улсын гэрээгээр улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэхээр нэр төрлийг нь заасан бараанд экспорт, импортын лиценз олгоход энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. Экспорт, импортын лиценз олгох үйл ажиллагааг Үйлдвэр, худалдааны яам эрхлэн гүйцэтгэнэ. Лицензид гарын үсэг зурах албан тушаалтныг Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар томилно.
1.3. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн хяналтын зөвшөөрлийн үйлчилгээг аль болох нэг цэгээс хэрэгжүүлэх зорилгоор экспорт, импортын лиценз олгох үйл ажиллагааг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дэргэдэх "Нэг цэгийн үйлчилгээ"-нд Үйлдвэр, худалдааны яамны төлөөллийг тусгай хуваарийн дагуу тогтмол ажиллуулах замаар зохион байгуулна.
1.4. Экспорт, импортын лиценз нь шууд бус болон шууд гэсэн хоёр төрөлтэй байна.
1.5. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалах, хүн, ургамал, мал, амьтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, экспорт, импортын барааны урсгал, дотоод зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг бүрдүүлэх, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг биелүүлэх зэрэг үндэслэлээр төрийн хяналт хэрэгжүүлэх зорилгоор олгох экспорт, импортын лицензийг шууд бус лицензи гэнэ.
1.6. Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол улсын олон улсын гэрээгээр тоо хэмжээний хязгаарлалт тогтоогоогүй монголын барааны гарал үүслийн гэрчлэлтийг баталгаажуулах, эдгээр барааны экспортод статистик, бүртгэлийн хяналт тавих, Монгол Улсын хилээр гаргах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газраас тусгайлан олгож байхаар заасан барааны экспортын бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор олгох экспортын лицензийг шууд лиценз гэнэ.
Хоёр. Лиценз олгох өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх журам
2.1. Төрийн хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх барааг экспортлох, импортлох өргөдлийг лиценз хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан тусгай маягтын дагуу Үйлдвэр, худалдааны яаманд гаргана. Өргөдөлд дор дурдсан зүйлийг заасан байвал зохино:
өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
барааны нэр, тодорхойлолт, код /БТКУС/;
барааны тоо, хэмжээ, чөлөөт валютаар илэрхийлсэн үнэ;
нийлүүлэх хугацаа, тээврийн төрөл;
импортын лицензийн хувьд гадаад орны экспортлогчийн нэр,хаяг;
барааны гарал үүслийн орон;
бараа нэвтрүүлэх Монгол Улсын хилийн боомтын нэр;
өргөдөл гаргагчийн харьяалагдах татварын албаны нэр, хаяг.
Өргөдөлд дурдсан мэдээллийн үнэн зөвийн хариуцлагыг өргөдөл гаргагч хүлээнэ.
2.2. Экспорт, импортын лиценз олгох өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргасан байна: аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хувьд иргэний үнэмлэхийн нотриатчаар гэрчлүүлсэн хуулбар;
гэрээ, контрактын хуулбар;
адил нэрийн бараагаар өмнө авсан лицензийн гүйцэтгэл;
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
2.3. Дор дурдсан бараагаар холбогдох байгууллагын зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлтийг гаргуулж өргөдөлд хавсаргана:
Барааны нэр
|
Зөвшөөрөл олгох байгууллага
|
Тодорхойлолт олгох байгууллага
|
Дүгнэлт гаргах байгууллага
|
Үржлийн мал
|
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба
|
-
|
-
|
Нэн ховор ан амьтан
|
Засгийн газар
|
-
|
-
|
Бугын цусан, ясан эвэр, аргаль
янгирын эвэр
|
Байгаль орчны яам
|
-
|
-
|
Мал, амьтны үр, үр хөврөл
|
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба
|
-
|
-
|
Байгалийн ургамал
|
Байгаль орчны яам
|
-
|
-
|
Цацраг идэвхт бодис,ионжуулагч цацрагийн бусад үүсгүүр,химийн бодис
|
-
|
-
|
Цацрагийн хяналтын алба
|
Хортой,бага хортой химийн бодис
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
-
|
-
|
Озоны үе давхар-гыг задалдаг химийн бодисууд
|
Байгаль орчны яам
|
-
|
-
|
Аюултай хог хаягдал
|
-
|
Байгаль орчны яам
|
-
|
Ургамал хамгаалахад ашиглах бодис
|
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба
|
-
|
-
|
Мал эмнэлгийн хэрэгсэл
|
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба
|
-
|
-
|
Эмийн бүтээгдэхүүн
|
Хүний эм
-Эрүүл мэндийн улсын хяналтын алба
Малын эм
-Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба
|
-
|
-
|
Тэсрэх бодис
|
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний ерөнхий штаб
|
-
|
-
|
Буу, зэр зэвсэг
|
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний ерөнхий штаб
|
-
|
-
|
Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
-
|
-
|
Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болон бэлэн хувцас
|
-
|
-
|
Гарал үүслийн гэрчилгээ
|
2.4. Үйлдвэр, худалдааны яам энэ журмын 2.3-т дурдсанаас бусад шаардлагатай зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлтийг холбогдох яам, байгууллагуудаас гаргуулна.
Эдгээр зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлтийг гаргахад шаардлагатай дараахь баримт бичгийг Үйлдвэр, худалдааны яам холбогдох байгууллагуудад хүргүүлнэ:
лиценз олгох өргөдлийн хуулбар;
аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хувьд иргэний үнэмлэхийн нотриатчаар гэрчлүүлсэн хуулбар;
гэрээ, контрактын хуулбар;
бусад.
2.5. Холбогдох яам, байгууллагууд зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлтийг ажлын 21 өдөрт багтаан гаргана. Монгол Улсын хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй бол зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт гаргахад төлбөр, хураамж авахыг хориглоно.
2.6 Яам, газрууд зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт гаргахдаа барааны кодыг БТКУС-ийн ангиллаар заасан байна.
2.7. Үйлдвэр, худалдааны яам экспорт, импортын лиценз олгох тухай өргөдөл, зохих журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 21 өдөрт багтаан хянан шийдвэрлэнэ. Шууд лицензийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
2.8 Үйлдвэр, худалдааны яам шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.
2.9. Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол лицензийг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн баталсан маягтын дагуу олгоно. Лицензийг 3 хувь үйлдэнэ. Лиценз олгоход Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж ногдуулна.
Гурав. Лицензийн хугацаа, түүнийг сунгах, тайлан, мэдээ гаргах журам
3.1. Лиценз эзэмшигчийн экспортлогч, импортлогчидтой байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх хугацаа, шаардлагатай уялдуулан лицензийг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Лиценз сунгах өргөдлийг Үйлдвэр, худалдааны яам ажлын 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
3.2. Лицензийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.
3.3. Лицензэд нэр заасан барааны хадгалах, борлуулах хугацааны шаардлага, тээвэрлэлт, хамгаалалт, чанар, стандартын нөхцөлийг хангасан байх үүргийг лиценз хүсэгч өөрөө хариуцна.
3.4. Лицензтэй бараанд олгосон зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт, гэрчилгээний тайлан, мэдээг холбогдох яам, газрууд хагас жил тутам гаргаж Үйлдвэр, худалдааны яаманд хүргүүлнэ.
3.5. Үйлдвэр, худалдааны яам олгосон лицензийн тайлан, мэдээг холбогдох яам, газрууд, Улсын гаалийн ерөнхий газарт хагас жил тутам хүргүүлнэ.
3.6. Лиценз олгох журам, түүнд орсон өөрчлөлт, олгосон лицензийн тухай мэдээллийг Үйлдвэр, худалдааны яам зохих журмын дагуу Дэлхийн худалдааны байгууллагад мэдээлж байна.
Дөрөв. Бусад
4.1. Лиценз хүсэгч лиценз олгохтой холбогдсон гомдлыг Үйлдвэр, худалдааны сайдад гаргана. Үйлдвэр, худалдааны сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
4.2. Лиценз олгох тухай хууль тогтоомжийг зөрчсөн буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль" /2001 он/-д заасан захиргааны шийтгэл ногдуулна.
_____оОо_____
Текст томруулах
A
A
A