- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР 1998-2004 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 202 дугаар тогтоолын 2-р хавсралт
ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР 1998-2004 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР 1998-2004 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Хийх ажил
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
|
1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:
|
||||
1
|
Хөтөлбөр, түүний хэрэгжилт,үр дүнг сурталчлах
|
1999 оноос
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Улсын нийгмийн халамжийн газар, Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
|
|
2
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Засгийн газарт тайлагнах
|
Жил бүрийн 1, 1Ү улирал
|
Нутгийн захиргааны байгууллагууд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам
|
|
2.Нийгэм хамт олон гэр бүлд тулгуурласан тахир дутуу иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, оюун санааны нөхөн сэргээлтийн үйлчилгээг сайжруулах талаар:
|
||||
3
|
Нийт иргэдэд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
4
|
Төрөлт удирдахтай холбоотойгоор үүсэх нярайн гэмтлээс сэргийлэх зорилгоор эх баригч бага эмчийн 3-4 жилийн ангийг анагаах ухааны коллежуудад нээн ажиллуулах
|
1999-2000
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам
|
|
5
|
Нийт иргэдийн эрүүл мэндэд онц нөлөөтэй халдварт /хумхай, сүрьеэ гэх мэт/ болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хамралтад хяналт тавих талаар өрхийн эмч, сувилагч нарын гүйцэтгэх ажил үүргийг хянан үзэж, шаардлагатай бол холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах
|
1999-2001
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
6
|
Авто хэрэгслийн хэт ачааллыг зохицуулах, суудлын бүсийг хэрэглүүлж хэвшүүлэх, машин жолоодох үеийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтмол шалгаж байх
|
1999-2004
|
Замын цагдаагийн газар
|
|
7
|
Хүн амын дунд зонхилж байгаа тархины цусны эргэлтийн хямрал, зүрх судасны өвчнийг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга зүйн талаар сургалт явуулах
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
|
|
8
|
Үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдалд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын алба
|
|
9
|
Архаг хууч өвчтэй болон тахир дутуу иргэд, өндөр настанг хяналтад авч тэдгээрт үзүүлэх гэрийн тусламж, үйлчилгээг өргөтгөх
|
1999 оноос
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Улсын нийгмийн халамжийн газар
|
|
10
|
Ахмад настан, жирэмсэн эхчүүд, нярайн эрүүл мэндэд тавих хяналт, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийх, өвчин илэрсэн хүмүүст эмнэлзүйн болон сэргээн засах эмчилгээ, тусламжийг цаг алдалгүй үзүүлэх
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Клиникийн эмнэлгүүд
|
|
11
|
Анагаах ухааны их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт сэргээн заслын онол, дадлагын хичээлийг нэмж оруулах
|
1999-2000
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам
|
|
12
|
Сэргээн засалч эмчилгээний арга зүйч бэлтгэх 3-4 жилийн ангийг анагаах ухааны коллежүүдэд нээн ажиллуулах
|
1999-2000
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам
|
|
13
|
Сэргээн засалтын мэргэжилтнүүдийн мэргэжлийн зэргийг дээшлүүлэх болон гадаад, дотоодын их дээд сургуулиудад урт богино хугацааны сургалтад хамруулах
|
1999-2000
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам, Гадаад харилцааны яам
|
|
14
|
Нийгэм, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээлтийн үндэсний багийн үйл ажиллагааг дэмжих, эдгээр боловсон хүчнийг тогтмол орон тоогоор ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх
|
1999-2001
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
15
|
Сэргээн заслын зөвлөгөө өгөх протез, ортопедийн засварын явуулын үйлчилгээ үзүүлэх
|
2000-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
16
|
Аймаг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр протез, ортопедийн засварын цех байгуулах, засварын техникчдийг бэлтгэх
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, нутгийн захиргааны байгууллага
|
|
17
|
Хүн амын Хүн амын дунд тахир дутуу болохоос урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгааг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программд нэмэлт өөрчлөлт оруулах
|
1999-2000
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Замын цагдаагийн газар
|
|
18
|
Тахир дутуу иргэдийн эрүүл мэнд, ахуй, соёлын хэрэгцээнд шаардлагатай эм хэрэгсэл, барааны хангамжийг нэмэгдүүлж хөнгөлөлттэй үнээр үйлчлэх журам боловсруулах
|
2000-2001
|
Улсын нийгмийн халамжийн газар
|
|
3.Тахир дутуу иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын тусгай орчинг бүрдүүлэх талаар
|
||||
19
|
Тахир дутуу хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх арга зүйд цэцэрлэг болон бага ангийн багш нарыг мэргэшүүлэх
|
1999
|
Гэгээрлийн яам, Боловсролын хүрээлэн
|
|
20
|
Тахир дутуу хүүхдээ суралцахад нь туслах мэдлэг олгох сургалтыг эцэг эхчүүдийн дунд зохион байгуулах
|
1999-2004
|
Гэгээрлийн яам, Болвсролын хүрээлэн
|
|
21
|
Хүнд хэлбэрийн тахир дутуу хүүхэд боловсрол олгох тусгай сургуулийг боловсрол эзэмшүүлэх болон сувилах цогцолбор үйлчлэх асуудлыг шийдвэрлэх
|
2000
|
Гэгээрлийн яам
|
|
22
|
Тусгай сургуулийн хүүхдүүдэд унаагаар үйлчлэх асуудлыг шийдвэрлэх
|
2001
|
Гэгээрлийн яам, Нийгмийн халамжийн газар
|
|
23
|
Багшийн коллежид тусгай сурганы багшийн ангийг эрэлт хэрэгцээнд үндэслэн нээн ажиллуулах
|
1999-2001
|
Гэгээрлийн яам
|
|
24
|
Хараагүй, дүлий иргэдийг зориулалтын брайлын машин, бичгийн цаас, сургалтын материал, сонсголын аппарат, бусад тоног төхөөрөмжөөр хангах талаар журам боловсруулах
|
1999
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам
|
|
25
|
Тахир дутуу хүүхэдтэй ажиллаж байгаа ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зохих нэмэгдэл олгох асуудлыг судлан шийдвэрлэх
|
1999-2000
|
Гэгээрлийн яам, Улсын нийгмийн халамжийн газар
|
|
26
|
Тахир дутуу иргэдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар олон улсын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх
|
1999-2004
|
Гэгээрлийн яам, Боловсролын хүрээлэн
|
|
27
|
Тахир дутуу хүүхдүүдтэй эцэг эхэд мэргэжлийн зөвлөлгөө өгөх, тахир дутуу хүүхдүүдийн согогийг засан сайжруулах согог заслын кабинетийг Багшийн коллежийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн дэргэд нээн ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх
|
2000-2001
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
4.Тахир дутуу иргэдийн мэргэжлийн боловсрол эзэмшилт, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг сайжруулах талаар:
|
||||
28
|
Тусгай сургуульд хамрагдан суралцаж буй тахир дутуу хүмүүст тухайн сургуульдаа мэргэжлэн анхан шатны боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэх асуудлыг судлах
|
2000-2001
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
29
|
Тахир дутуу хүүхэд, залуучуудад олгох мэргэжлийн сургалтын төрлийг өргөжүүлэх, сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх
|
1999-2004
|
Гэгээрлийн яам, Улсын нийгмийн халамжийн газар
|
|
30
|
Хөгжмийн коллежид хараагүй хүүхэд хөгжмийн боловсрол эзэмших боломжийг судлан шийдвэрлэх
|
2000-2001
|
Гэрээрлийн яам
|
|
31
|
Хэлгүй дүлий иргэдийг нягтлан бодогч, компьютерийн операторчин мэргэжлээр бэлтгэх ангийг Санхүү эдийн засгийн дээд сургууль дээр нээж ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх
|
2000-2001
|
Гэгээрлийняам, Санхүү эдийн засгийн дээд сургууль
|
|
32
|
Тахир дутуу иргэдийн дотроос сонгон шалгаруулах хэлбэрээр сэргээн засалч болон иллэг, чийрэгжүүлэх эмчилгээний сувилагч, арга зүйч нарыг бэлтгэх дамжааг Анагаах ухааны их сургууль, коллеж , нөхөн сэргээлтийн төвийн дэргэд ажиллуулах боломжийг судлан шийдвэрлэх
|
1999-2001
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Анагаах ухааны их сургууль, Анагаах ухаан коллеж
|
|
33
|
Хараагүй иргэдэд бичээч, операторчны мэргэжил олгох дамжааг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд нээн ажиллуулах боломжийг судлах
|
1999-2000
|
Гэгээрлийн яам, Улсын нийгмийн халамжийн газар
|
|
34
|
Тахир дутуу иргэдийн ажлын байраар хангах, тэдэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн системийг бий болгох
|
1999-2001
|
Хөдөлмөр зохицуулалтын газар
|
|
5.Тахир дутуу хүмүүсийн бие эрхтний согог засах протез, ортопедийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, зорчих мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар:
|
||||
35
|
Олон нийт, үйлдвэр, үйлчилгээний газруудад тахир дутуу иргэд саадгүй зорчих чөлөөт орчныг бий болгох арга хэмжээ авах.Үүнд:
а/ тахир дутуу иргэдэд саадгүй, чөлөөт орчныг бүрдүүлэх шаардлагатай үйлдвэр үйлчилгээний газар, гудамж, талбай зэргийн жагсаалтыг гаргах;
б/ хараагүй иргэдэд зориулан замын гэрлийн дохионы системийг авиатай хослуулан тоноглох асуудлыг судлан шийдвэрлэх
|
2000-2004
|
Замын цагдаагийн газар, Улсын нийгмийн халамжийн газар, нутгийн захиргааны байгууллага
|
|
36
|
Тахир дутуу иргэдийн талаархи эерэг нийгмийн сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх, тэдний амьдралын тухай цуврал баримтат кино, нэвтрүүлгийг үзүүлэх
|
1999-2004
|
Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
|
|
37
|
Хараагүй хүмүүст зориулсан улс төр, хууль эрх, уран зохиолын номуудыг соронзон бичлэгт бичиж ярьдаг ном, Брайлын ном, сурах бичгийг тэдгээрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлтгэх
|
1999-2004
|
Гэгээрлийн яам, Улсын халамжийн газар, Боловсролын хүрээлэн
|
|
38
|
Тахир дутуу иргэдийн зориулалттай тэргэнцэр, мэдрэмжтэй таяг, сонсголын аппарат, автомашин болон бусад хэрэгслүүдийг улсын хэмжээнд тахир дутуу иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нийлүүлэх талаар журам боловсруулах
|
1999-2001
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Улсын халамжийн газар
|
|
39
|
Дотоодын нөөц бололцоо, байгалийн баялгийг ашиглан тахир дутуу иргэд сэргээн засалтын эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийг орон нутагт үйлдвэрлэх, засварлах, техникчдийг гарын авлага, ном, холбогдох мэдээллээр хангах
|
1999-2001
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, нутгийн захиргааны байгууллага
|
|
40
|
Нийгмийн эмзэг бүлгүүд, ялангуяа тахир дутуу болон өндөр настны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл, тодорхой саналыг үндэсний болон олон улсын түвшинд зохиогдох хурал, семинар, хандивлагчдын зөвлөлгөөнд танилцуулж байх
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
6.Тахир дутуу иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэхэд чиглэгдсэн нийгмийн хамгаалал, халамжийн үйл ажиллагааг сайжруулах талаар:
|
||||
41
|
Хүн амын дунд тахир дутуу болоход нөлөөлж буй шалтгаан, түүний төрөл, тархалтын байдалд нэгдсэн болон түүвэр судалгаа хийх асуудлыг дэс дараалалтайгаар шийдвэрлэх
|
1999-2001
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд
|
|
42
|
Тахир дутуу хүний талаархи нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, боловсронгуй болгох, тахир дутуу иргэдэд үзүүлэх нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэх
|
1999-2001
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Улсын нийгмийн халамжийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын алба
|
|
43
|
Үнийн инфляци, амьжиргааны түвшингийн өөрчлөлттэй уялдуулан тахир дутуу иргэдийн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас авч буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, арга хэмжээ авах
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Улсын нийгмийн халамжийн газар
|
|
44
|
Тахир дутуу иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн гэрийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг хөгжүүлэх
|
1999-2004
|
Улсын нийгмийн халамжийн газар
|
|
45
|
Тахир дутуу, сэтгэцийн эмгэгтэй гишүүнтэй айл өрхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх
|
1999-2004
|
Улсын халамжийн газар, орон нутгийн захиргааны байгууллага
|
|
46
|
Тахир дутуу иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх нийгмийн асрамж, халамжийн болон нөхөн сэргээлтийн сайн дурын идэвхтэн бэлтгэх
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Улсын нийгмийн халамжийн газар
|
|
7.Тахир дутуу иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага, хөдөлгөөнийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар:
|
||||
47
|
Тахир дутуу хүмүүсийн аж байдлыг дээшлүүлэх асуудал эрхэлсэн НҮБ, тусгай илтгэгчтэй хамтран ажиллах, эл асуудлаар НҮБ-аас баталсан 2002 он хийгээд цаашид хэрэгжүүлэх удаан хугацааны стратеги, стандартчилсан дүрмийн заалтын хэрэгжилт, Ази, Номхон далайн бүсийн орнуудын 10 жилийн ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тогтмол харилцан мэдээлж байх
|
1999-2004
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
|
48
|
Тахир дутуу иргэдийн үүсгэн санаачилсан байгууллага, хөдөлгөөн, аж ахуйн нэгж, нийгэмлэгийн удирдах ажилтны сургалт, семинар зохион байгуулах
|
1999-2000
|
Улсын нийгмийн халамжийн газар, Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
|
|
49
|
Тахир дутуу иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэхэд тахир дутуу иргэдийн зарим төрийн бус байгууллагыг татан оролцуулах
|
1999-2004
|
Улсын нийгмийн халамжийн газар, Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
|
|
50
|
Тахир дутуу иргэдийг тэдэнд тохирсон ажлын байраар хангах арга хэмжээ авах
|
1999-2004
|
Хөдөлмөр зохицуулалтын газар, Байгууллага, аж ахуйн нэгж
|
|
51
|
Тахир дутуу иргэдийн асуудлаар гадаад орнуудын туршлагыг судлан нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх
|
1999-2004
|
Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
|
|
52
|
Олон улсын байгууллага, тэдгээртэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн шугамаар хамтарсан судалгаа, сургалт, семинар зохион байгуулах
|
1999-2004
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
|
|
--------оОо---------
Текст томруулах
A
A
A