- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН БОЛОН ТҮҮНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ 2000-2005 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1999 оны 229 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ХҮҮХДИЙН БОЛОН ТҮҮНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ 2000-2005 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
¹ |
Хийх ажил |
Хариуцах байгууллага |
Хугацаа /оноор/ |
|||||
2000 |
2001 |
2002 |
2003 |
2004 |
2005 |
|||
1 |
Нэг.Зохион байгуулалтын талаар Салбар ажиллах журмыг баталж орон нутагт салбар зөвлөлүүдийг байгуулж ажилд оруулах |
Зөвлөл,аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |
+ |
+ |
|
|
|
|
2 |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар Зөвлөлөөс хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас хэвлүүлэх, клип хийж сурталчилах зардлыг жил бүрийн төсөвт тооцон тусгах |
Сангийн яам, Гэгээрлийн яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3 |
"Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын үр дүнг улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жил бүр нэгтгэн гаргаж, нийтэд мэдээлж байх |
Бүх шатны зөвлөл |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4 |
Хуульч, багш, эмч, сэтгүүлч, сэтгэл зүйч, улс төр судлаачийг оролцуулан хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга замын талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж зөвлөмж гаргах |
Зөвлөл, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, аймаг, нийслэлийн салбар зөвлөл |
|
+ |
|
+ |
|
+ |
5. |
Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж үр дүнд хүрч байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлийг шалгаруулах уралдаан зарлаж дүгнэх |
Зөвлөл, аймаг, нийслэлийн зөвлөл |
|
+ |
|
+ |
|
+ |
6 |
Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тэргүүн туршлага, арга ажиллагааг сурталчилах, гэмт хэргийг багасгах арга замын тухай сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж дүгнэх |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн зөвлөл |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7 |
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохиосон баг, хороо, сургууль, хүүхдийн байгууллагыг шалгаруулах уралдааныг 2 жилийн хугацаатай зарлаж дүгнэх |
Зөвлөл, Хууль зүйн яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв |
|
+ |
|
+ |
|
+ |
8 |
Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар судалгаа явуулж нийгмийн хамгаалалд хамааруулах асуудал боловсруулж шийдвэрлүүлэх |
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9 |
Сургууль завсардалтыг багасгахад чиглэсэн бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх |
Гэгээрлийн яам
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
10 |
Хүүхдээс гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах аргачилал боловсруулж хэрэгжүүлэх |
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар
|
+ |
|
+ |
|
+ |
|
11 |
Ядуурал, ажилгүйдлээс болж хүүхэд сургууль завсардах, гэмт хэрэгт холбогдож байгаа явдлыг бууруулах, сааруулахад чиглэсэн арга хэмжээ авах |
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Ядуурлыг бууруулах сан, бүх шатны Засаг дарга |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
12 |
Хараа хяналтгүй хүүхдийг асарч сувилан, боловсрол мэргэжил олгох, хүмүүжүүлэх цогцолбор сургууль, төв шинээр байгуулах, одоо ажиллаж буй сургууль төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулах |
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар
|
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
13 |
Хүүхдийг гэмт хэрэгт уруу татах, дарамт хүчирхийлэлд байлгах, гэмт хэргийн золиос болгох явдлын нөхцөл шалтгааныг судалж, түүнийг таслан зогсоох асуудлыг боловсруулж шийдвэрлэх |
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв, Монголын хүүхдийн эрхийн төв, бүх шатны зөвлөл |
|
+ |
|
+ |
|
|
14 |
Хүүхдийн үйлдэж байгаа хулгайлах гэмт хэргийг бууруулах нийгэм, эрх зүйн орчин нөхцөлийг судалж, жил бүр тусгай арга хэмжээ зохион байгуулах |
Цагдаагийн ерөнхий газар, бүх шатны зөвлөл |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
15 |
Улаанбаатар, Дархан-уул, Орхон, Дорноговь зэрэг аймагт хараа хяналтгүй дайжиж яваа хүүхдүүдийг тухай бүр үндсэн засаг захиргаанд болон эцэг, эх, асран хамгаалагчид шилжүүлэн өгч тухайн хүүхдийн засрал хүмүүжлийг харгалзан үздэг журам тогтоож ажиллах |
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, бүх шатны зөвлөлүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
1 |
Хоёр.Хүүхдийн хүмүүжлийг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн ажил Хүүхдийн хүмүүжлийг зөв төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг, эх, сургууль, багш нарын хамтын ажиллагааг сайжруулах нэгдсэн чиглэл гаргах
|
Гэгээрлийн яам, зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар
|
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
2 |
Хүүхдэд зөв хүмүүжил олгох аргачлал зөвлөмж гаргах, төрөл бүрийн сургалт явуулах |
Гэгээрлийн яам |
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
3 |
Ерөнхий боловсролын сургуульд хүмүүжил, ёс суртахуун, хууль эрхийн сургалт явуулж буй түвшинг сайжруулж, сургалтын агуулгыг өөрчлөх |
Гэгээрлийн яам
|
+
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
4 |
Гэр бүл, эцэг, эх хүүхдийн хүмүүжилд зөв нөлөөлж төлөвшүүлэх арга замыг тусгасан материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлого, чиглэлтэйгээр гаргаж байх |
Гэгээрлийн яам, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар хэвлэл, мэдээллийн нийт байгууллага |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5 |
Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн сургалт, семинар, уулзалт ярилцлага, онол арга зүйн бага хурлаар хүүхдийн хүмүүжил, уламжлалт ёс заншлыг сурган төлөвшүүлэх зэрэг сэдэвт асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж гаргах. |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн зөвлөл, ахмадын болон залуучууд, хүүхдийн байгууллага |
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
6 |
Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зөв төлөвшил, мэдлэг олгох зайны буюу эчнээ сургалт, теле хичээл явуулах ажлыг зохион байгуулах |
Зөвлөлүүд, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, бүх шатны Засаг дарга |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7 |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтыг нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнг жил бүр тооцож, дүгнэх |
Зөвлөл, Хууль зүйн яам, орон нутгийн зөвлөлүүд |
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
8 |
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааныхаа хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиож үр дүнг тооцдог журам боловсруулах |
Бүх шатны зөвлөл |
+ |
|
+ |
|
+ |
|
9 |
Хорих ял шийтгэгдсэн, ял хойшлогдсон хүүхдүүдэд хүмүүжлийн хяналт тавьж урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохиож тэдэнд хүмүүжил олгох |
Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар
|
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
10 |
Хороо, баг бүрт хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ярилцлага зохиох, иргэдийн санал асуулга явуулах, иргэдийг эргүүл, жижүүрт гаргаж хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах |
Салбар зөвлөл, сум,баг, хорооны Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч нар |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
11 |
Гэмт хэргийн хор уршгийг жигших, ахмад үеийнхний хөдөлмөрч, хүнлэг зан заншлыг хүүхдэд өвлүүлэх зэрэг ажлыг хүүхдийн өөрсдийнх нь байгууллагын хүчээр зохион байгуулах |
Гэгээрлийн яам, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв, МАХолбоо, МЗХолбоо |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
-------------оОо-----------
Текст томруулах
A
A
A