A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 137 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ,УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ 2002-2005 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛ
 
¹
Хийх ажил
Хариуцах байгууллага
Хэрэгжих хугацаа
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар
1
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсгүүдийг байгуулан, гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлан, зөвлөлийн ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэх, зөвлөлийг  хагас, бүтэн жилээр хуралдуулан хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын явц байдал,тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх
 
ЦЕГ,Зөвлөл
2002 оноос
жил бүр
2
Хөтөлбөрийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулан мөрдөж ажиллах
 
Зөвлөл
2002 онд
3
Аймаг, нийслэлд хөтөлбөр, төлөвлөгөөг хүргүүлэн ажлын хэсэг байгуулан хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг нь батлуулж ажлыг  эхлүүлэх
 
ХЗДХЯ, Зөвлөл
2002 онд
4
Аймаг, нийслэлийн ажлын хэсгүүдийн ажлыг дүгнэх, мэдээ тайлан авах тухай журам боловсруулан Зөвлөлийн даргаар батлуулан хүргүүлэх
Зөвлөл
2002 онд
5
Зөвлөлийн ажилд шаардагдах хөрөнгийн тооцоо хийж шийдвэрлүүлэх
ХЗДХЯ, СЭЗЯ,
Зөвлөл
Жил бүр
6
Зөвлөлийн ажлын тайлан мэдээ гарган судалгаа, мэдээлэл, зөвлөмж, боловсруулах
ЦЕГ,Зөвлөл
2002 онд
Хоёр.Урьдчилан сэргийлэх ажлын талаар
7
Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлж, тэдний үүсгэл санаачилгыг дэмжин, үр дүнд хүрч байгаа аймаг, дүүрэг, сум, хорооны туршлагыг судлан нийтийн хүртээл болгох
Бүх шатны Засаг дарга, Зөвлөл,ажлын хэсгүүд
Жил бүр
8
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цуврал сурталчилгааг өмч хөрөнгөө хамгаалах, сэрэмжлүүлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөөний дагуу хийж байх
Бүх шатны Засаг дарга, Зөвлөл, Монголын үндэсний радио,телевиз
Жил бүр
9
Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны байгууллага, хороодтой хамтран орц байрны жижүүр, гэр хороололд гудамжны болон нийтийн эргүүл ажиллуулах журам боловсруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх,орц байрны жижүүрээр ажиллах хүмүүсийг цагдаагийн байгууллагаар судлуулсны үндсэн дээр авч ажиллуулах
Зөвлөл,ЦЕГ,
дүүрэг, хороод
2002 онд
10
Төвлөрсөн томоохон захууд, дэлгүүр, үйлчилгээний газруудад теле камер суурилуулан хяналт тавих талаар холбогдох компани, нийслэлийн байгууллагуудад санал, зөвлөмж тавих
Зөвлөл, нийслэлийн
ажлын хэсгүүд
2002-2003 онд
11
Дохиолол хамгаалалтын болон хадгаламжийн үйлчилгээ, найдвартай хаалга, цонхны бэхэлгээний ач холбогдлын талаар сурталчилгаа хийх
Зөвлөл,ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс
Жил бүр
12
Төв суурин газарт хөршийн холбоо байгуулах, хөдөөд мал сүрэг хамгаалах нөхөрлөл байгуулах зэрэг иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих ажлыг зохион байгуулах
Бүх шатны ажлын хэсгүүд
2002-2003 онд
13
Нийслэлийн хот байгуулалт, барилгын зураг төслийн албадад цахилгаан тоолуурыг далд байрлуулах, орцны теле хяналтын болон орцны жижүүр, айл өрхтэй харьцах хэрэгсэл байрлуулах талаар санал тавьж шийдвэрлүүлэх
ДБЯ, ЦЕГ
2003 онд
14
Цагдаагийн академийг түшиглэн харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжааг байгуулах боломжийг судлан шийдвэрлэх, харуул, жижүүрийн сонор сэрэмжийг дээшлүүлэх нэгдсэн арга хэмжээг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулах
ЦЕГ, Цагдаагийн академи, Зөвлөл
2002-2003 онд
15
Орон нутгаас төв суурин газарт оруулж байгаа мал, мах, түүхий эдийг бэлтгэсэн орон нутгийн баг, сумын Засаг даргын тодорхойлолт, мал эмнэлгийн ариун цэврийн сертификатыг үндэслэн тээврийн шалган бүртгэх товчоод, байнгын постоор оруулж байх журмын төсөл боловсруулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах санал боловсруулж уламжлах
ХХААЯ, ХЗДХЯ
 
2003 онд
16
Төв суурин газарт амьдарч байгаа мал бүхий иргэд малаа ээлжээр болон гэрээний үндсэн дээр хариулах зэргээр байнгын хариулгатай болгох ажлыг баг, хороодод зохион байгуулах талаар нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй  хамтран ажиллах
Баг, хорооны Засаг дарга
2003-2005 онд
17
Аймаг, сумын индекстэй тамгаар адууг тамгалдаг, бусад малыг ээмэгтэй болгох ажлыг Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах, ээмэг, тамга, имний бүртгэл, мэдээллийн санг аймаг бүрт байгуулах
ХХААЯ, Зөвлөл,  МСГХХМН
 
2004 онд
18
Хамгаалалт нь хангалтгүйгээс удаа дараа хулгайд өртөж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хаалга, цонхоо найдвартай бэхлэх болон дохиолол, теле камер зэргээр тоноглох чиглэлээр мэдэгдэл, шаардлага өгч байх
Бүх шатны Засаг дарга,ажлын хэсэг
2002-2005 онд
19
Түүх, соёлын дурсгалт зүйлс, бусад үнэт зүйлс болон өмч хөрөнгө, бэлэн мөнгө ихээр төвлөрсөн объект, газруудын харуул хамгаалалтыг шалгаж, хамгаалалтын найдвартай байдлыг бий болгох
ЦЕГ-ын хэв журмын алба
2002-2005 онд
20
Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, энэ ажилд идэвх санаачилгатай оролцдог иргэдийн ажлын уулзалт, зөвлөлгөөн, семинарыг нийслэл,дүүрэг, аймаг, сумдад зохион байгуулж байх
Бүх шатны Засаг дарга, ажлын хэсэг
2002-2005 онд
21
Хулгайлах явдлыг жигшүүлэх үзэл санаагаар бага,өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэх талаар цэцэрлэг, сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
БСШУЯ
Жил бүр
Гурав.Хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах,хохирол
нөхөн төлүүлэх ажиллагааны чиглэлээр
22
Шинээр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хулгайн гэмт хэрэгтэй тэмцдэг албадын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн боловсронгуй богох
ЦЕГ
 
2002-2005 онд
23
Бүсчилсэн сургалт, зөвлөлгөөн, семинарыг малын хулгайтай тэмцэх, хамтран ажиллах, мэдээлэл солилцох хэлбэрээр 5 бүс болгон зохиох
Зөвлөл, ЦЕГ
2002-2005 онд
24
ОХУ, БНХАУ, Турк зэрэг улсад хулгайн гэмт хэрэгтэй тэмцдэг арга туршлагыг төлөөлөгч, мөрдөн байцаагч, шинжээч нараар судлуулах арга хэмжээ авах
ХЗДХЯ,ЦЕГ
2002-2005 онд
25
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөлгөөнд  хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийх
 
Зөвлөл,ЦЕГ
2003-2005 онд
26
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тогтоогдоогүй хулгайн хэргийг нөхөн илрүүлэх, хулгайн эд зүйл дамжин борлогдож байгаа сүлжээг илрүүлэх, гүйцэтгэх ажлын тодорхой арга хэмжээ авах талаар төлөвлөгөө гарган ажиллах
 
ЦЕГ
2003-2005 онд
 
27
Хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн тухай мэдээллийн сан байгуулж, аймаг, дүүрэг,орон нутгаас мэдээлэл авч, тэдэнд мэдээлж байх
 
ЦЕГ,Зөвлөл
2003 онд
28
Цагдаагийн төв,орон нутгийн албадыг холбосон компьютерийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлэх
 
ХЗДХЯ, ЦЕГ
2002-2004 онд
29
Хэргийн газрын үзлэгийн талаар үзүүлэх сургуулийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулах
 
ЦЕГ, Зөвлөл
2003 онд
30
Хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэх мэргэшсэн ажлын хэсгийг ажиллуулан туршиж, үр дүнг тооцох
 
ЦЕГ
2004 онд
31
Олон холбогдогчтой, аймаг, дүүрэг дамжсан олон үйлдэлтэй удаан хугацаанд шалгагдаж байгаа хэргийн талаар цагдаа, шүүх, прокурорын байгууллага хамтран хэлэлцэж, шуурхай шийдвэрлэж байх
ЦЕГ, Зөвлөл
Жил бүр
Дөрөв. Бусад ажлын талаар
32
Сум, багийн Засаг дарга Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар зөвлөмж гаргаж аймгийн салбар зөвлөлүүдэд хүргэх
 
Зөвлөл, МСГХХМН
 
2003-2004 онд
33
Хулгайн гэмт хэрэг ихээхэн үйлдэгддэг сум, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээний талаархи сонсголыг шат шатны хурлаар хэлэлцэж байх
Аймаг, дүүрэг, сумдын ажлын хэсэг
 
Жил бүр
34
Нийслэл, Орхон, Дархан-Уул зэрэг аймгуудтай хамтран орон байр, автомашины хулгайтай тэмцэх нэгдсэн арга хэмжээг цаг үеийн байдалтай уялдуулан зохиох
 
 
ЦЕГ, Зөвлөл
 
 
Жил бүр
35
Аймаг, орон нутагтай тохиролцон малын хулгайтай тэмцэх бүсчилсэн арга хэмжээг зохион байгуулан дүнг бүсийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэх
ЦЕГ, Зөвлөл
Жил бүр
36
Шуурганд уруудаж алдагдсан, бэлчээрээс хөлөөр нь алдсан, бэлчээр нутгаасаа алга болсон малыг бүртгэх, зарлаж мэдээлэх талаар орон нутгийн Засаг  дарга, төрийн бус байгууллага, Хүнс, хөдөө аж  ахуйн яамны холбогдох албадтай хамтран журам боловсруулах
 
Зөвлөл, ХХААЯ
2003-2004 онд
37
Улсын хил зөрчин мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, Хилийн цэргийг удирдах газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллах
 
ЦЕГ, ТЕГ, ХЦУГ
2002-2005 онд
38
Авто тээврийн шалган бүртгэх товчоод дээр хулгайн мал, мах тээвэрлэж байгаа явдлыг илрүүлэх үүрэгтэйгээр цагдаа ажиллуулах боломжийг судлах, туршилтын журмаар ажиллуулах
 
ЦЕГ, НЦГ
2002-2004 онд
39
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын явц байдлыг аймаг, дүүргийн хэмжээнд шалган мэргэжлийн удирдлагаар хангаж байх
ЦЕГ, Зөвлөл, ГХУСАЗЗ
Жил бүр