- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2002 оны 92 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Үйл ажиллагааны чиглэл
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
/он/
|
Хариуцах байгууллага
|
|
Зорилт: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг макро түвшинд эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулж өсөлтийг хангах бодлоготой уялдуулах
|
|
|||
А/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүү, зээлийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр
|
|
|||
1. Дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эд худалдан авч бэлтгэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох механизм бүрдүүлэх
|
2002-2005
|
ҮХЯ,аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
||
2. Хоршооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдад гэнэтийн тохиолдлоос учирсан хохирлыг нөхөх даатгалын систем нэвтрүүлэх
|
2002-2005
|
СЭЗЯ, НХХЯ
|
||
3. Ажлын байр шинээр бий болгох зориулалтаар хөрөнгө оруулалт хийхдээ бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн онцлог, нөөц боломж, тухайн бүс нутгийн давуу тал зэргийг харгалзан үзэх
|
2002-2010
|
ҮХЯ, СЭЗЯ
|
||
4. Хүн амын хэрэгцээг орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээгээр хангаж иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг багасгасан аймаг, орон нутагт хөрөнгө оруулалтыг түлхүү хийх бодлого баримтлах
|
2002-2010
|
СЭЗЯ, НХХЯ
|
||
5. Банк бус санхүүгийн байгууллагыг дэмжих замаар жижиг зээл олгох ажиллагааг өргөжүүлэх
|
2002-2005
|
СЭЗЯ, НХХЯ
|
||
Б/ Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин хөгжүүлэх чиглэлээр
|
1. Орон нутгийн байгалийн баялаг, түүхий эдийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар жил бүр 4.0 мянгаас доошгүй ажлын байрыг шинээр бий болгох
|
2002-2010
|
ҮХЯ, НХХЯ,
аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
|
2. Зах зээлд өрсөлдөх экспортын бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч борлуулах бөөний худалдааны сүлжээг сум, суурин газар байгуулах үйл ажиллагааг дэмжиж урамшуулах
|
2002-2010
|
ҮХЯ
|
||
3. Сум, багийн төвд халуун ус, үсчин, оёдол, гутал засварын чиглэлээр ахуйн үйлчилгээний цэг, салбар нээн ажиллуулах, явуулын үйлчилгээ бий болгох асуудлыг шийдвэрлэхэд туслах
|
2002-2010
|
СЭЗЯ, ДБЯ
|
||
В/ Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хоршоо, нөхөрлөл, өрхийн болон фермерийн аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр
|
1. Байгалийн гаралтай бордоо үйлдвэрлэх, газар тариалангийн чиглэлээр нөхөрлөл, хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслах
|
2002-2005
|
ХХААЯ, БОЯ
|
|
2. Сайн үүлдрийн болон нутгийн шилмэл омгийн мал үржүүлэх фермерийн аж ахуйн үйл ажиллагааг дэмжиж цаашид эрдэм шинжилгээ, судалгааны түшиц газар болгох асуудлыг судлах
|
2002-2005
|
ХХААЯ,НХХЯ
|
||
3. Ажилгүй хүмүүсийг олон малтай иргэдтэй гэрээ байгуулан ажиллуулах, багш шавийн барилдлагаа бий болгох хэлбэрийг хөгжүүлэх
|
2002-2005
|
ХХААЯ,НХХЯ
|
||
4. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх цэгүүдийг байгуулах замаар иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх
|
2002-2005
|
Аймгийн Засаг дарга нар
|
||
5. Гахай, шувууны махны үйлдвэрлэл, загас агнуурын аж ахуй, давс олборлох чиглэлийн аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийг дэмжин бүс нутгийн хэрэгцээг хангах бодлого баримтлах.
|
2002-2005
|
ХХААЯ, НХХЯ, аймгийн Засаг дарга нар
|
||
Г/Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлоготой уялдуулах чиглэлээр
|
1. Ойн нөөц, усны эх булаг, ховордсон ан, амьтдыг хамгаалах, ой цэвэрлэх, булаг шандыг тохижуулах, ойг нөхөн сэргээхэд орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулж түр болон байнгын ажлын байраар хангах
|
2002-2010
|
БОЯ, аймгийн Засаг дарга нар
|
|
2. Байгалийн баялгийг ашиглан байнгын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж бий болгоход дэмжлэг үзүүлэх
|
2002-2005
|
БОЯ
|
||
3. Усны эх үүсвэрийг хамгаалах, усан сан байгуулах замаар усалгаатай тариалангийн жижиг аж ахуй бий болгоход нөхөрлөл, хоршооны хэлбэрийг өргөн ашиглах
|
2002-2005
|
БОЯ, ХХААЯ
|
||
4. Говь, хээр нутгийг цөлжилтөөс сэргийлэх, ойн зурвас байгуулах замаар газрын хөрс, бэлчээрийг хамгаалах ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг татан оролцуулах
|
2002-2005
|
БОЯ, аймгийн Засаг дарга нар
|
||
5. Агаар мандлыг хамгаалах зорилгоор утаагүй зуух, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих
|
2002-2005
|
БОЯ
|
||
Д/ Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах чиглэлээр
|
1. Түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах, аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх замаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх
|
2002-2010
|
БСШУЯ, ДБЯ
|
|
2. Хот суурин газрыг тохижуулах, цэцэрлэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар оролцуулах
|
2002-2005
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
||
3. Аялал жуулчлалын салбарын жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх
|
2002-2005
|
ДБЯ, ҮХЯ
|
||
4. Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж зэргийг ажилгүй хүмүүст гэрээгээр эзэмшүүлэх
|
2002-2005
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
||
|
5. Дэд бүтэц, байгаль хамгааллын чиглэлээр нийтийг хамарсан ажилд ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн 10,0 мянгаас доошгүй иргэдийг хамруулан түр ажлын байраар хангах
|
2002-2005
|
Аймаг,
нийслэлийн Засаг дарга нар
|
|
6. Улс орны баруун, зүүн цэгийг хэвтээ, босоо тэнхлэгээр холбох Мянганы замын төслийн хүрээнд түр болон байнгын ажлын байр бий болгох
|
2002-2010
|
ДБЯ, аймгийн Засаг дарга нар
|
||
7. Улс, орон нутгийн чанартай зам, өвөл, хаврын улиралд цасанд боогддог бартаа ихтэй даваа, гүвээг засч арчлах зам засварын хэсгүүдийг байгуулж ажлын байр бий болгохыг дэмжих
|
2002-2005
|
ДБЯ, аймгийн Засаг дарга нар
|
||
Зорилт: Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, хүн амын хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх
|
|
|||
А/ Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр
|
1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан ажилгүй иргэн, ажил хайгчдыг сул чөлөөтэй ажлын байранд зуучлах үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан зохион байгуулж, жил бүр 23.0 мянгаас доошгүй ажилгүй хүнийг ажилд зуучлах арга хэмжээ авах.
|
2002-2010
|
НХХЯ, Хөдөлмөр эрхлэлтийн газар, аймаг нийслэлийн Засаг дарга нар
|
|
2. Ажлын байр шинээр бий болгосон буюу ажилгүй иргэдэд шинэ мэргэжил олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулсан ажил олгогчдод дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд жил бүр 6,0 мянгаас доошгүй иргэнийг хамруулах
|
2002-2010
|
НХХЯ,
Хөдөлмөр эрхлэлтийн газар,
|
||
|
3. Иргэдийг ажлын бүтэн бус долоо хоног, богиносгосон цагаар болон гэрээр ажиллуулах хэлбэрийг нэвтрүүлэх, зуучлах үүрэгтэй хөдөлмөр зуучлалын хувийн хэвшлийн байгууллага /түр ажлын бирж/ байгуулах үүсгэл санаачилгыг дэмжих
|
2002-2005
|
НХХЯ, Хөдөлмөр эрхлэлтийн газар,
|
|
4. Бичил аж ахуйн нэгжийг албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлэх инкубаторын төвийг аймгийн төв болон хотын дүүрэг бүрт байгуулж, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх
|
2002-2005
|
НХХЯ, ҮХЯ
|
||
5. Ажилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээнд жил бүр 35,0 мянгаас доошгүй иргэнийг хамруулах
|
2002-2010
|
НХХЯ
|
||
6. Монгол Улсын иргэд гадаадад хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн дадлага хийх таатай нөхцөл бүрдүүлэх талаар гадаад орнуудтай хоёр талын гэрээ хийх, түүнчлэн байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах
|
2002-2010
|
НХХЯ, ГХЯ
|
||
7. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог дотоодын хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан тогтоож мөрдөх
|
2002-2010
|
НХХЯ
|
||
Б/Залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого явуулах чиглэлээр
|
1.Ажилгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэх чадвар олгох, хөдөлмөр зуучлал болон тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд түлхүү анхаарах
|
2002-2010
|
НХХЯ
|
|
|
2. "Оюутны хөдөлмөр зуучлалын алба" байгуулж мэргэжлийн болон материаллаг дэмжлэг үзүүлэх, оюутнууд хичээлийн бус цагаар хагас өдрөөр, цагаар ажиллах боломж бүрдүүлэх
|
2002 оноос
|
НХХЯ, Монголын оюутны холбоо
|
|
3. Тахир дутуу, одой иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг судлан тэдэнд зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, мэргэжлийн сургалтад хамруулах.
|
2002-2005
|
НХХЯ
|
||
4. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллага, хандивлагч бусад орны туслалцаатайгаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
|
2002-2005
|
НХХЯ
|
||
В.Зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн болон ур чадварын сургалтыг дэмжих чиглэлээр
|
1. Ажилгүйдлийн даатгалд хамрагдаагүй, удаан хугацаагаар ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн болон ажилгүй иргэд, тухайн онд ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгссөн, хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжил олгох, давтан сургахад жил бүр 10.0 мянгаас доошгүй хүнийг хамруулах.
|
2002-2010
|
НХХЯ, БСШУЯ
|
|
|
||||
2. Хүүхдэд амьдрах ухааны дадлага, мэргэжлийн ур чадвар олгох чиглэлээс бусад хэлбэрээр тэдний эрүүл мэнд, амь насанд аюултай хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох
|
2002-2010
|
НХХЯ
|
||
3. Иргэдийг боломжит хөдөлмөр эрхлэхэд нь туслах, зуучлах, тэдэнд зөвлөлгөө өгөх, амьдрах арга ухаан, хөдөлмөр эрхлэх арга барилд сургах сургалт зохион байгуулах
|
2002-2005
|
НХХЯ
|
||
|
4. Ажилтны мэдлэг, боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, давтан сургах, мэргэшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх.
|
2002-2005
|
НХХЯ, холбогдох яамд
|
|
Г/ Боломжит хөдөлмөр эрхлэх арга хэмжээг дэмжихэд чиглэсэн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр
|
1.Ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх
|
2002-2010
|
НХХЯ
|
|
2. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн оролцоог өргөжүүлж гурван талт зөвшилцлийн үйл ажиллагааг чиглүүлэх.
|
2002-2010
|
НХХЯ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ
|
||
3. Ажиллах хүчний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хэлбэрийг ашиглан Засгийн газар, төрийн бус байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх
|
2002-2005
|
НХХЯ
|
||
Д/ Хөдөлмөрийн зах зээлийн талаархи мэдээлэл,сурталчилгааны ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр
|
1. Хөдөлмөр эрхлээгүй иргэд болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авч хөдөлмөрийн статистикийн тогтолцоог бүрдүүлэх
|
2002 оноос
|
НХХЯ, ҮСГ
|
|
2. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн үзүүлэлтийн хүрээг өртгөтгөх замаар ажиллах хүчний болон ажлын байрны судалгааг боловсронгуй болгох
|
2003 оноос
|
НХХЯ, ҮСГ
|
||
3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийн талаархи сурталчилгааг тогтмолжуулах
|
2002-2010
|
НХХЯ
|
||
4. Боломжит хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар ажил олгогчдын үүрэг, хариуцлагыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах
|
2002-2005
|
НХХЯ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
МҮЭХ
|
||
|
||||
|
||||
|
||||
|
Текст томруулах
A
A
A