A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

БҮХ НИЙТЭД СУУРЬ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
/1995-2000 ОН/
 
1.Бүх нийтийн суурь  боловсролын түвшинг дээшлүүлэх, хүрээг өргөжүүлэх
¹    Хийх ажил
Гарах үр дүн
Гүйцэтгэх хугацаа
Хариуцах байгууллага
1.Монгол Улсын хүн амын боловсролын түвшин, хэрэгцээг судалж, дүгнэлт гаргах
Хүн амын боловсролын түвшин, боловсролын бодит хэрэгцээг тогтоож, боловсролын хэрэгцээг хангаж, түвшинг дээшлүүлэх арга замын талаар дүгнэлт гаргана
1995-1996
Шинжлэх ухаан, боловсролын яам, Статистикийн төв газар, бүх шатны Засаг дарга
2.Иргэдэд бүх нийтийн суурь боловсролын олгох үндэсний  хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан суурь боловсрол олгох дэд хөтөлбөрийг аймаг, хотод боловсруулан хэрэгжүүлэх
Бүх нийтэд суурь боловсрол олгох үндэсний хөтөлбөрийн дагуу аймаг, сум бүр дэвсгэр нутгийн хүн амын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөртэй болгож, хүн амын боловсролыг дээшлүүлэх ажлыг цэгцтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх
1995 оноос
Бүх шатны Засаг дарга
3. Монгол Улсад албан бус боловсролын тогтолцоог хөгжүүлэх үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулан мөрдөх
Албан бус боловсролын оновчтой тогтолцоог буй болгож тэр дагуу сургалтыг зохион байгуулалт сайтай явуулах нөхцөл бүрдүүлэх
1995-1996
Шинжлэх ухаан, боловсролын яам, хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
4.Сургуулийн өмнөх насны хүүхдийг гэр бүлд хөгжүүлэх тогтолцоо бий болгох
Бага насны хүүхдийг хүмүүжүүлэн-хөгжүүлэх, хүүхдийг сургуульд бэлтгэх ажлыг цэгцтэй зохион байгуулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв
5. Өмчийн олон хэлбэрт суурилсан цэцэрлэг байгуулах
Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгээр хүмүүжүүлж сургуульд бэлтгэх түвшинг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам, бүх шатны Засаг дарга
6.Ядуу айлын хүүхдүүдэд зориулсан халамжийн цэцэрлэг бий болгох
Ядуу өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүрээг өргөтгөх, санхүүжүүлэх эх үүсвэрийг дэс дараатайгаар шийдвэрлэх
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
7. Сургууль завсардсан хүүхэд болон бичиг үсэг мэдэхгүй насанд хүрэгчдэд боловсрол олгох
Сургууль завсардсан хүүхдийн 80 орчим хувийг албан бус сургалтад хамруулах, анхан шатны боловсрол олоод завсардсан хүүхдэд сургалтын бусад хэлбэрийг ашиглаж суурь боловсрол эзэмшүүлэх "Албан бус, зайны сургалтад нийтийн мэдээллийн системийг ашиглах" төсөл хэрэгжүүлэх
1995-1997
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга
8.Оюуны хомсдолтой хүүхдийг сургуульд хамрах хүрээг нэмэгдүүлэх
Оюуны хомсдолыг бий болгож байгаа шалтгааныг судлан тогтоож, хөнгөн хэлбэрийн согогтой хүүхдийг ердийн орчинд жирийн хүүхэдтэй хамт тусгай хөтөлбөрөөр сургах төсөл хэрэгжүүлнэ
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам
9.Тахир дутуу хүүхдэд боловсрол олгох
Тахир дутуу хүүхдэд боловсрол олгоход  зориулсан албан бус болон зайны сургалт явуулах аргачлал зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх, бололцоо нөхцөл бүхий аймагт тусгай анги, бүлэг нээж хичээллүүлэх
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Монголын хүүхдийн төлөө үндэсний төв, аймгийн Засаг дарга нар
10.Өнчин болон хохирогч, тэнэмэл хүүхдүүдэд боловсрол олгох
Өнчин, хохирогч, тэнэмэл хүүхдийн тоо, боловсролын түвшинг тогтоох, томоохонхот, суурин газарт өнчин хүүхдийг асрах төв байгуулах, тэдгээрийг сургалтад хамруулах
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам, нутгийн захиргааны байгууллага
11.Ядуу айлын хүүхдэд амьдралын болон боловсрол олох нөхцөлийг сайжруулах
Ядуу айлын хүүхдэд халамж үзүүлж ном, хичээлийн хэрэглэл, хувцасны дэмжлэг үзүүлэх
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам, нутгийн захиргааны байгууллага
12.Сургуулийн гадна үлдсэн залуучууд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх
Залуучууд, насанд хүрэгчдийг бичиг үсэг, тоо бодлого, аж төрөх мэдлэг, зохих боловсролтой болгох
1995-1997
Шинжлэх ухаан, боловсролын яам, нутгийн захиргааны байгууллага
2.Сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийг боловсронгуй болгох
13.Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой байдлаар өөрчлөх
Боловсролын бодит хэрэгцээг хангах шаардлагын дагуу сургалтыг явуулах нөхцөлийг бүрдүүлэх
1995-1998
Шинжлэх ухаан, боловсролын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга
14.Анхан шатны сургуулийн байршлыг нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд нийцүүлэн хөдөөгийн хүн амд ойртуулах чиглэлээр оновчтой тогтоох
Нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд тохируулах сургалтыг явуулах нөхцөлийг бүрдүүлж хэрэгжүүлэх
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам, аймаг нийслэлийн Засаг дарга
15.Дотуур байрны нөхцөл, хоол хүнсний хангамжийг сайжруулах
Дотуур байрны нөхцөл, үйлчилгээг зохих түвшинд хүргэх
1995-2000
Бүх шатны Засаг дарга
3.Сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох
16.Суурь боловсролын агуулгыг мэргэжлийн баримжаа, анхан шатны бэлтгэл олгох чиглэлд өөрчлөн шинэчилж тогтвортой болгох
Сургалтын чанарыг сайжруулах
1995 онд
Шинжлэх ухаан, боловсролын яам,
17.Сургалтын технологийн шинэчлэн өөрчлөх
Сургалтын чанарыг сайжруулах
1995-1997
Шинжлэх ухаан, боловсролын яам,
18.Монгол бичгийн сургалтын бодлого шинэчлэн боловсруулах
Монгол бичгийг эзэмшиг хүрээг өргөтгөх
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам,
19.Гадаад хэлний сургалтад баримтлах бодлого боловсруулах
Гадаад хэлний анхны зохих мэдлэгтэй болж цаашид эрчимтэй суралцах суурийг ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад олгох
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам,
20.Суралцагчдын эзэмших мэдлэг, чадварын түвшинг тусгасан суурь боловсролын үндэсний стандартыг боловсруулах
Сургалтын чанарыг дээшлүүлэх
1994-1996
Шинжлэх ухаан, боловсролын яам,
21.Албан бус сургалтын агуулга, арга зүйг боловсруулах
Төслийн үр дүнд тулгуурлан албан бус сургалтын гарын авлага, зөвлөмж гаргах
1995-1996
Шинжлэх ухаан, боловсролын яам,
4.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах
22.Шинэчлэн өөрчилсөн сургалтын агуулга, хөтөлбөрт тохирсон сурах бичиг, гарын авлага материалаар хангах
"Сурах бичиг, сургалтын материал бэлтгэх, хэвлэх, хуваарилах, ашиглах төсөл" хэрэгжүүлж шаардлагатай нийт сурах бичгийн 80 %-ийг 1996 онд хангах, улмаар тэдгээрийн хэрэгцээг 2000 онд бүрэн хангасан байх
1996-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам, Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам
23.Бага насны хүүхдэд зориулсан гарын авлага, өнгөт зурагт хуудас, тоглоом, наадгайгаар хангах
Бага насны хүүхдийг хүмүүжүүлэх, сургуульд бэлтгэх ажлын чанарыг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам, Худалдаа үйлдвэрийн яам
24.Сургууль завсардагчдад албан бус замаар боловсрол эзэмшихэд зориулсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага бий болгох
Сургууль завсардагчдын боловсрол эзэмших бололцоо, нөхцөлийг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам,
25.Сургалтын хэрэглэгдэхүүн, хичээлийн үзүүлэн таниулах материалын хангамжийг сайжруулах
Сургалтын чанарыг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам, Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам
26.Сурах бичиг, ном, сургалтын гарын авлага хэвлэх үйлдвэрийг бий болгох
"Номин" компанийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, хэвлэсэн сурах бичиг, сургалтын гарын авлагыг орон нутагт хуваарилах талаар үйл ажиллагааг нь бэхжүүлж сурах бичгийн хангалтыг сайжруулах
1995-1997
Шинжлэх ухаан, боловсролын яам, Худалдаа, үйлдвэрийн яам,Сангийн яам
5.Багшлах боловсонхүчин бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг чанаржуулах
27.Багшийг мэргэжлийн зэрэглэлтэй бэлтгэх тогтолцоог бий болгож, багш бэлтгэдэг сургуулийн сургалтын агуулгыг өөрчлөн шинэчлэх
 
Багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах
1995-1996
Шинжлэх ухаан, боловсролын яам,
28.Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх төвлөрсөн бус тогтолцоог төлөвшүүлэх
Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарын сурган хүмүүжүүлэх ажлын түвшинг тогтоож чадваржуулах
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам, аймаг, нийслэлийн засаг дарга
29.Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх тогтолцоог бий болгох
Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтныг чадваржуулах
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам,
30.Хөдөөгийн багш нарыг янз бүрийн ангид олон төрлийн хичээл заахад бэлтгэх
Багш нарыг чадваржуулах, ажлын ачааллыг нь оновчтой зохицуулах
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам,
31.Сургалтын идэвхтэй арга,технологийг дэмжин хөгжүүлэх, багшийн мэргэжлийн зэрэг тогтоох асуудлыг шийдвэрлэх
Багшлах боловсон хүчний чанарыг сайжруулах
1995-2000
Шинжлэх ухаан, боловсролын яам,
6.Олон улсын байгууллагатай хамтран ажиллах
32."Бүх нийтэд суурь боловсрол" олгох чиглэлээр олон улсын байгууллагуудтай  онол, практикийн асуудлаар хамтарсан судалгаа, семинар зохион байгуулж төсөл хэрэгжүүлэх
ЮНЕСКО-гийн Бангкок дахь төвийн АППЕАЛ, АПЕИД хөтөлбөрийн үзэл санааны дагуу суурь боловсрол олгох ажлын чанарыг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам,
33.Сургуулийн өмнөх боловсролыгхөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
 ЮНЕСКО-гийн Азийн соёлын төвтэй хамтран суурь болон албан бус боловсролын асуудлаар хамтарсан судалгаа явуулж сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх, сургуульд бэлтгэх ажлыг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам,
34."Ерөнхий боловсролын сургуулийн хөгжүүлэх" төслийг Дани Улсын Данида байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
Сургалтын агуулгыг шинэчлэн тогтоож, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг сайжруулах
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам,
35."Говийн малчин эмэгтэйчүүдийн сурах хэрэгцээг хангах албан бус боловсрол" төсөл хэрэгжүүлэх
Говийн эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх
1995 оноос
Шинжлэх ухаан, боловсролын яам,
 
-------оОо-------