- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ 2015 ОН ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн Газрын 2002 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ 2015 ОН ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ 2015 ОН ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
2002 – 2005 он
¹
|
Зорилт
|
Арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх хугацаа
|
Гарах үр дүн
|
Санхүүгийн эх үүсвэр
|
1
|
Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээний тогтолцоог боловсронгуй болгох
|
1. Цаг уурын 20, ус судлалын 5 станцыг хэмжилтийн автомат тоног төхөөрөмжөөр хангана
2. Цаг уурын ажиглалтын 15 харуулыг өртөө болгон өргөтгөж, шаардлагатай газар харуул, өртөө шинээр байгуулах ажлыг зохион байгуулна
3. Аэрологийн түр хаагдсан 2 өртөөг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож ажилд оруулна
4. Салхи, температурын өндрийн өөрчлөлтийг нарийвчлан тодорхойлох тоног төхөөрөмжийг Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал дээр суурилуулж ашиглана
5. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний автомат багаж хэрэгслийг өөрийн оронд угсрах, засварлах, баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулна.
6. Ус, цаг уур, орчны шинжилгээнд ашигладаг зарим тоног төхөөрөмжийг дотооддоо бөөнөөр үйлдвэрлэх ажлыг эхэлж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авна.
7. Газрын гүний ус, мөнх цас, мөс, цэвдэгт гарах хувьсал өөрчлөлтөд хийх хяналт-шинжилгээг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээн дээр төвлөрүүлэн хийх ажлыг эхэлнэ
8. Салхины чиглэл, хурдыг хэмжих хуучин техник технологийг сольж, 40-өөс доошгүй өртөө, харуулыг салхины хэмжилтийн автомат багажаар хангана
9. Ус, цаг уурын хэмжилтийн багаж төхөөрөмжийг шалгах эталон багажаар хангана
10. Байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөн 2 лаборатори, 3 харуул шинээр байгуулна
11. Ус судлалын 30 харуул, мөстөл судлалын 1 харуул байгуулж ажилд оруулна
12. Газрын доорхи усны мониторингийн сүлжээг байгуулах ажлыг эхэлж ажиглалтын 20 харуул байгуулна
13. Дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай газар, байгалийн нөөц газар нутагт биогеоценозийн 5 өртөө байгуулна.
|
2003-2005
2003-2004
2003-2004
2003-2004
2003-2004
2002-2004
2002-2004
2003-2005
2003-2005
2003-2005
2003-2005
2003-2005
2004-2005
|
Цаг уурын анхан шатны мэдээллийн чанар, үнэмшил эрс дээшилж хүнээс хамаарч гардаг алдаа бүрэн арилна.
Ажиглалтын хөтөлбөр өргөжиж орон нутгаас авах мэдээллийн хэмжээ, чанар сайжирна.
Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад зайлшгүй шаардлагатай агаарын дээд давхаргын тухай мэдээлэл нэмэгдэнэ.
Иргэний нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай газраас дээшхи 30 км хүртэлх өндрийн салхины шилжлэг, температурын өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой болно. Нислэгийн аюулгүй байдал дээшилнэ.
Гадаадаас өндөр үнээр авдаг радиозонд мэтийн нарийн тоног төхөөрөмжийг өөрийн оронд угсардаг болсноор сэлбэг хэрэгслийн өртөг зардлыг багасгаж хангамжийг сайжруулна.
Ажиглалтын өртөө, харуулыг тоног төхөөрөмж, сэлбэг материалаар хангах ажил сайжирч, Ус, цаг уурын тухай, Хэмжил зүйн нэгдмэл байдлын тухай хуулиудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Усны нөөц, горим, хувьсал өөрчлөлтийн тухай мэдээллийн хэмжээ нэмэгдэж, усны хангамжийг үнэлэх боломж нэмэгдэнэ.
Автомат багаж хэрэгсэл нэвтрүүлснээр салхины ямарч хурдыг цаг агаарын ямарч нөхцөлд шууд автоматаар хэмжих боломжтой болно.
Өртөө, харуулд ажиллаж байгаа багаж төхөөрөмжийн стандартыг хянаж баталгаажуулах, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах боломж бүрдэнэ.
Байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээ өргөсөж орчны чанарыг хянах ажлын хамрах хүрээ нэмэгдэнэ.
Монгол орны гол, мөрөн, нуурын усны нөөц горим, өөрчлөлтийг нарийвчлан тогтоох, усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломж дээшилнэ.
Газрын доорхи усны нөөц, горимыг нарийвчлан үнэлж томоохон хот, суурин, үйлдвэр, аж ахуйн газрын усны хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх мэдээлэл бий болно.
Байгаль хамгаалах, улсын хамгаалалттай газар нутгийн экосистемийн төлөв байдлыг үнэлэх, түүний хувьсал өөрчлөлтийг тогтоох гол мэдээлэл бий болно.
|
Олон улсын төслөөр
Дотоод эх үүсвэр
Олон улсын төслөөр
Олон улсын төслөөр
Дотоод эх үүсвэр,
Олон улсын төслөөр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр,
Олон улсын төслөөр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
|
2
|
|
14. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээллийг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний сүлжээний нэгжүүдээс үндэсний төвд хүлээн авах хугацааг богиносгоно
15. Цаг агаарын аюултай үзэгдэл, үер, орчны бохирдол, цацраг идэвхжил, газар хөдлөл, ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчлөл гарсан, ургамлын өвчин, хортон тархсан, химийн хорт бодис алдагдсан тухай мэдээг ("Аюул") ус, цаг уурын харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах ажлыг шуурхай зохион байгуулна.
16. Ус, цаг уурын холбооны үндэсний төв, аймгийн төвүүдийн хооронд интернетийн гарц бүхий VSAT сүлжээ ашиглах шинэ технологид шилжих
17. Мэдээлэл солилцох сүлжээнд технологийн шинэчлэл хийж өндөр хурдаар мэдээлэл солилцох технологи (ТСР/IP протокол)-д шилжинэ
18. Цаг уурын өртөө, харуул, аймгийн төвүүдийн хоорондын холбооны сүлжээний найдвартай ажиллагааг хангахын тулд радио болон хөдөлгөөнт холбооны системийг ашиглах боломжийг эрж хайна
19. Цаг уурын байран (geostationary) хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авч боловсруулах газрын станц байгуулж ашиглана
|
2002-2004
2003-2005
2003-2005
2004-2005
2004-2005
2004-2005
|
Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өртөө, харуулд ажиглалт, хэмжилт хийснээс хойш 5-15 (Н+5-15) минутын дотор төвд хүлээн авч, 20 (Н+20) минутын дотор ДЦУБ-ын бүсийн төвүүдэд гаргах боломжтой болно. Энэ нь цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Ард иргэдийг байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс хамгаалах, төр засгийн байгууллагуудыг мэдээллээр шуурхай хангаж учирч болох хохирлыг багасгах боломж бүрдэнэ.
Мэдээллийг цаг алдалгүй шуурхай, найдвартай дамжуулах техник, технологийн боломж нэмэгдэж найдвартай ажиллагаа дээшилнэ.
Мэдээлэл дамжуулах хурд, найдвартай ажиллагаа нэмэгдэж, мэдээллийн шуурхай байдал бий болно.
Дэлхийн хиймэл дагуулын болон цаг уурын радарын тоон мэдээлэл, цаг агаарын зураг, гадаад, дотоодын мэдээлэл боловсруулах төвүүдэд хийсэн тоон анализ, прогнозын үр дүнг орон нутагт ашиглах боломжийг дээшлүүлнэ,
Цахилгааны болон телефон холбооны найдвартай бус ажиллагаанаас болж цаг уурын өртөө, харуулын мэдээг төвд шуурхай хүлээн авах ажиллагаа байнга тасалддаг зөрчлийг арилгах боломж бүрдэнэ.
Цаг уурын байран хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авдаг болсноор 24 цагийн турш монгол орны нутаг дээрх цаг агаарын тухай мэдээллийг тасралтгүй хүлээн авах боломжтой болж урьдчилсан мэдээний чанар дээшилнэ.
|
Олон улсын төслөөр
Олон улсын төслөөр
Олон улсын төслөөр
Олон улсын төслөөр
Дотоод эх үүсвэр,
Олон улсын төслөөр
Олон улсын төслөөр
|
3
|
Ус, цаг уур, орчны мэдээлэл боловсруулах технологийг бүрэн автоматжуулах
|
20. Холбооны сувгаар хүлээн авах шуурхай үйлчилгээний мэдээллийн анхдагч боловсруулалтын системийг шинэчилнэ
21. Уур амьсгалын горимын мэдээллийн боловсруулалт, мэдээллийн сангийн технологи, программ хангамжийг шинэчлэн боловсруулна
22. Ус судлалын мэдээллийн боловсруулалт, мэдээллийн сангийн программ хангамжийг шинэчлэн боловсруулна
23. Мэдээлэл боловсруулалт, урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд супер компьютер, өндөр хүчин чадалтай тусгай зориулалтын компьютер (ажлын станц) хэрэглэж эхэлнэ
|
2003-2005
2002-2005
2003-2005
2003-2004
|
Эх мэдээллийг богино хугацаанд шуурхай боловсруулах боломж бүрдсэнээр цаг агаарын урьдчилсан мэдээний чанар сайжирна.
Уур амьсгалын үзүүлэлтүүдийн норм, стандарт тогтоох, хэрэглэгчдийг найдвартай үнэн зөв мэдээллээр үйлчлэх боломж нэмэгдэнэ.
Гадаргын болон газрын гүний усны мэдээллийг авоматжуулсан аргаар боловсруулж мэдээллийн сан үүсгэснээр усны горим, нөөцийн судалгааны чанар сайжирна.
Цаг уурын практикт супер компьютер, ажлын станц нэвтрүүлснээр их хэмжээний мэдээллийг боловсруулах, урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд динамик тоон загварууд ашиглах боломжтой болж мэдээний чанар сайжирна.
|
Олон улсын төслөөр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр,
Олон улсын төслөөр
|
4
|
Ус,цаг уур, орчны мэдээлэл хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль-цаг уурын аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх
|
24. Цаг агаарын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг хот, аймгийн төв бүрээр өндөр нарийвчлалтай гарган радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернетийн сүлжээгээр хэрэглэгчдэд түгээнэ
25. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн төлөв дээр тулгуурлан ХХI зууны эхэн, дунд, сүүлч үеэр монгол орны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх байдлыг нарийвчлан үнэлнэ.
26. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн бүс, бүслүүр, ургамлын нөмрөг, усны нөөц, мөнх цэвдэг зэрэг байгалийн нөөц хэрхэн өөрчлөгдөх, улмаар хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийнэ.
27. Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, шингээгчийн хэмжээг нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эдийн засаг, экологийн хамгийн зохистой хувилбаруудыг тухайн салбарын төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж хэрэгжүүлж эхлэх арга хэмжээ авна
28. Хүлэмжийн хийн 1998-2000 оны үндэсний кадастр боловсруулна
29. Олон улсын гэрээ, хэлэлцээр (Озоны үе давхрагыг хамгаалах тухай Венийн конвенц, Озоныг задалдаг бодисын тухай Монреалийн протокол, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Киотогийн протокол г.м)-ээр Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэх ажлын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, озоныг задалдаг бодисын хэрэглээг багасгах бодлого боловсруулна
30. Агаар мандлын үзэгдэл, явцад зориуд нөлөөлөх үйл ажиллагааг орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар явуулна.
|
2002-2005
2002-2005
2002-2005
2002-2005
2003-2004
2002-2005
2003-2005
|
Цаг агаарын урьдчилсан мэдээний нарийвчлал сайжирч, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх боломж дээшилнэ.
Монгол орны уур амьсгал XXI зуунд хэрхэн өөрчлөгдөх ерөнхий хандлагыг тодорхойлно.
Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг үнэлэн тогтоосноор аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах боломжтой болно.
Уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, дасан зохицох арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Хүлэмжийн хийн хэмжээг бууруулах үндэсний хэмжээний бодлого боловсруулж хэрэгжүүлэх асуудлыг салбаруудын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж эхэлнэ.
Агаарт гаргаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг тогтоосноор түүний гол эх үүсвэрүүдээс ялгарах хүлэмжийн хийн хэмжээг багасгах арга хэмжээ авах боломж бүрдэж, олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болно.
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, озоныг задалдаг бодисын хэрэглээг багасгах бодлого боловсруулж хэрэгжүүлснээр олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, байгальд халгүй техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлснээр хөрсний чийг, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, хүн хүрэх боломжгүй алслагдсан газарт гарсан ой, хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлнэ. Мөн мөндөр сарниулах үйл ажиллагаа явуулж таримал ургамлыг мөндрөөс хамгаална.
|
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
|
5
|
Ус, цаг уурын шинжлэх ухааныг хөгжүүлж шинэ дэвшилтэт арга, техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
|
31. Цаг агаарыг урьдчилан мэдээлэх ажилд гидродинамик тоон загварчлалын арга, супер компьютер, тусгай хэрэгцээний өндөр хүчин чадалтай компьютер ашиглаж эхэлнэ
32. Байран хиймэл дагуулаас ус, цаг уур, байгалийн нөөцийн мэдээлэл хүлээн авч боловсруулах техник, технологи нэвтрүүлнэ
33. Өндрийн салхи, температурын өөрчлөлтийг тодорхойлох орчин үеийн тоног төхөөрөмж, технологийг ашиглаж эхэлнэ
34. Цаг уурын болон усны автомат хэмжилтийн тоног төхөөрөмжүүдийг өргөнөөр нэвтрүүлж эхэлнэ
35. Цаг уурын холбооны мэдээлэл, сүлжээний орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлнэ.
|
2003-2005
2003-2004
2003-2004
2003-2005
2003-2004
|
Цаг агаарын урьдчилсан мэдээ зохиоход илүү нарийн арга зүй ашиглаж, хэрэглэх мэдээллийн хэмжээ нэмэгдэж, урьдчилсан мэдээний чанар дээшилнэ.
Хоногийн аль ч үед үүл, цасан бүрхүүл болон байгалийн бусад үзүүлэлтийн тухай мэдээлийг хиймэл дагуулаас авах боломжтой болж урьдчилсан мэдээний чанар дээшилнэ.
Онгоцны хөөрөх, буух зурвасын дагуух салхины чиглэл, хурд, температурын өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой болж нислэгийн аюулгүй байдал дээшилнэ.
Мэдээллийг тасралтгүй бүртгэх боломжтой болж ажиглалтын мэдээний чанар дээшлэх, мэдээллийг шууд сүлжээгээр хүний оролцоогүйгээр дамжуулах боломж бүрдэнэ.
Өртөө, харуулын мэдээг шуурхай цуглуулан авч боловсруулан урьдчилсан мэдээ зохиоход ашиглах, ДЦУБ-аас тогтоосон хугацаанд олон улсын солилцоонд гаргах боломжтой болно.
|
Дээрх зорилтуудын хүрээнд шийдвэрлэнэ.
|
6
|
Салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, боловсон хүчнээр хангах асуудлыг шат дараатай шийдвэрлэх
|
36. Салбарын боловсон хүчний одоогийн хангалт, цаашдын хэрэгцээний судалгаа гаргаж, боловсон хүчин бэлтгэх, давтан сургах ерөнхий чиглэл боловсруулж ажиллана
37. Салбарын мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагын захиалгыг боловсрол, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гарган өгч боловсон хүчнээр тасралтгүй хангах арга хэмжээ авна
38. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль, коллежтэй хамтран сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж мөрдөн ажиллана
39. Боловсон хүчний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, тэдний ахуй хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар асуудал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
|
2002-2005
2003-2005
2002-2004
2002-2003
|
Салбарын боловсон хүчний хэрэгцээ, хангалтыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу явуулж нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжтой болно.
Их, дээд сургуулиар мэргэжилтэй боловсон хүчнийг захиалгын дагуу бэлтгэж алслагдсан аймаг, орон нутгийг боловсон хүчнээр хангах боломж нэмэгдэнэ.
Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийн чанар сайжирч, цаг үеийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүрдэнэ.
Ажиллагсдын цалин хөлс, орлого нэмэгдсэнээр тэдний ажиллах сонирхол дээшилж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл дээшилнэ.
|
-
-
-
-
|
Тайлбар: 1) Санхүүгийн дотоод эх үүсвэрийг жил жилийн төсөвт нэмэлт байдлаар тусгаж шийдвэрлэнэ.
2) Төлөвлөгөөнд туссан нэлээд олон асуудлыг 2002 оноос хэрэгжүүлж эхлэх Японы Засгийн газрын техникийн
буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөсөн болно.
Текст томруулах
A
A
A