A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 82 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

"АГААРЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
Зорилт
Арга хэмжээ
Хэрэгжүүлэх хугацаа
Гарах үр дүн
Хариуцан гүйцэтгэх байгууллага
1
2
3
4
5
6
1.
"Агаар бохирдуулсны төлбөр"-ийн тухай хуулийн төсөл боловсруулан батлуулна
а/хуулийн төслийг боловсруулж батлуулах
1999 онд
Агаар бохирдуулах эх үүсвэрээс гаргах бохирдуулах бодисын хэмжээг бууруулах, багасгахад хөшүүрэг болох хууль эрхийн акт бий болно.
Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яам
б/энэ хуулийг дагалдан гарах журам, дүрмийг гаргаж баталгаажуулах
1999-2000 онд
2.
"Агаарыг хамгаалах хөтөлбөр","Агаарын тухай" болон "Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх, хяналт тавих арга хэмжээ авна
а/хөтөлбөр болон хуулиудын үр дүн, явцыг сурталчлах
2000 оноос
Хөтөлбөр болон хуулийн зорилго, чиглэл, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулна
Байгаль орчны яам, хэвлэл мэдээллийн байгууллага
 
 
Засаг дарга
 
б/нийслэл, аймгийн дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
2000 онд
Нийслэл, аймаг тус бүр өөрийн онцлог бүхий дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3.
Үндэсний стандарт, бохирдуулах бодис, хортой нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинээр боловсруулах, хянан үзэх, хугацааг сунгах
а/агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг агаарыг бохирдуулах эх үүсвэрээр тогтоох
2000 оноос
Зөвшөөрөгдөх дээд хэмжээг бохирдуулах бодисын нэр төрлөөр тогтооно.
Агаарын чанарын мэргэжлийн алба
 
 
б/агаарт байж болох хортой бодисын болон үзүүлэх физикийн хортой нөлөөллийн хүлцэх хэм хэмжээний стандартыг боловсруулах
2001 оноос
Үндэсний стандарттай болно
‘Стандартчилал, хэмжил зүй үндэсний төв, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар
4.
Агаарын чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, мэргэжлийн байгууллага, ажилтнуудыг техник хэрэгслээр хангах
а/Монгол Улс дахь олон улсын хяналт-шинжилгээний сүлжээний цэг 2-ыг нэмж байгуулна. Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр,Сүхбаатар аймгийн төвд, Хөтөл, Заамар зэрэг хүн ам, үйлдвэрлэл төвлөрсөн төв сууринг хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээнд хамруулж, нийслэлд хяналт-шинжилгээний 4 цэг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод нүүдлийн лабораторийг байгуулна.
 
2000-2004 онд
Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан хяналт-шинжилгээний сүлжээ бий болно.
Байгаль орчны яам, Сангийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам
 
 
б/агаарын чанарын хяналт-шинжилгээний цэгийг болон хяналтын байцаагч нарыг орчин үеийн шинжилгээ хяналтын багаж хэрэгслээр хангана.
2000-2004 онд
Агаарын чанарын хяналтын түвшин дээшилнэ
Сангийн яам, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчныг хамгаалах алба
5.
Экологийн магадлан оношилгоо хийх зөөврийн болон суурин лаборатори байгуулна
явуулын 5, суурин 2 лаборатори байгуулна
2000-2004 онд
Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр болон нефть бааз, шатахуун түгээх цэг, органик уусгагч агаарт гаргадаг эх үүсвэрүүдэд бохирдуулах бодисын хэмжээг нэр төрлөөр нь тогтоох боломж бүрдэнэ
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам, Сангийн яам
6.
Агаар бохирдуулах бодисыг цэвэрлэх, физикийн хортой нөлөөллийг бууруулах болон дотоод хяналт тавих тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр суурин эх үүсвэрүүдийг тоноглох арга хэмжээ авна
а/суурин эх үүсвэрүүдэд байгаа бохирдуулах бодисыг цэвэрлэх, физикийн хортой нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмж, дотоод хяналтын багаж хэрэгслийн улсын тооллого, үзлэг явуулна
1999-2000 онд
Бүртгэл мэдээллийн сан бүрдэнэ
Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн төв болон салбар албад
 
б/суурин эх үүсвэр бүрийг цэвэрлэх, хортой нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмж, дотоод хяналтын багаж хэрэгсэлтэй болгоно.
2000-2008 онд
Агаарт гаргах бохирдуулах бодисыг цэвэрлэх, хортой нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжтэй болж, бохирдуулах бодисыг хэмжих багаж хэрэгслээр хангагдана.
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
7.
Агаарын чанарын хяналт-шинжилгээний мэргэжлийн боловсон хүчин, нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан бэлтгэх, давтан сургах ажлыг техник, технологийн шинэчлэлтэй уялдуулан чиглэсэн зорилготой хэрэгжүүлнэ.
а/агаарын чанарын хяналт-шинжилгээний нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээний судалгаа, захиалга хийх журмыг боловсруулж хэрэгжүүлнэ
2000 оноос
Мэргэжлийн боловсон хүчний тасралтгүй нөөцтэй болно.
Байгаль орчны яам, Гэгээрлийн яам,
Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албад
 
 
б/мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах мэргэжлийн сургалтын төв байгуулах үндсэн дээр мэргэжлийн чадавхийг дээшлүүлнэ.
2001 оноос
Инженер, техникийн ажилтны мэргэжил дээшлүүлэх байнгын сургалт явуулах материаллаг бааз бүхий төвтэй болно.
 
8.
Нүүрсний чанарт тохирсон техник, технологийн шинэчлэлт хийх, түлшний чанарыг сайжруулах болон нүүрсний шаталтаас гарч буй утаан дахь бохирдуулах бодисыг шүүх, цэвэрлэх, хоргүйжүүлэх шинэ загварын шүүлтүүр тавьж, түүнийг технологийн горимын дагуу байнга хэвийн ажиллуулах, бохирдлын зөвшөөрлийн тогтолцоог дулааны цахилгаан станцууд зэрэг суурин эх үүсвэрт нэвтрүүлэх
а/дулааны цахилгаан станцуудад хэрэглэж буй нүүрсний чанарт тохирсон техник, технологийн шинэчлэлт хийх
2005-2010 онд
Техник, технологийн шинэчлэлт хийж түлшний чанарыг сайжруулах болон утааг шүүх цэвэрлэх шинэ загварын шүүлтүүр тавьж бохирдлын зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлснээр дулааны цахилгаан станцууд зэрэг суурин эх үүсвэрүүдийн агаарт гаргах бохирдлыг 2010 онд одоогийнхоос 1,8 дахин бууруулна
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам, Сангийн яам, нийслэл, аймгийн Засаг дарга
 
 
б/дулааны цахилгаан станцуудаас гарч буй утаан дахь бохирдуулах бодисыг цэвэрлэн шүүх, хоргүйжүүлэх шинэ загварын шүүлтүүр тавих, түүнчлэн станцуудад хэрэглэх түлшний чанарыг сайжруулах арга хэмжээ авах
2003-2010 онд
-"-
-"-
 
 
в/дулааны цахилгаан станцууд зэрэг суурин эх үүсвэрүүдийг бохирдлын зөвшөөрлийн тогтолцоонд хамруулах
2004-2008 онд
-"-
-"-
9.
Экологийн магадлан оношилгоонд тээврийн хэрэгслийг бүрэн хамруулах, сайн чанарын шингэн болон шинэ төрлийн түлш хэрэглэх ажлыг өргөжүүлэх
а/тээврийн хэрэгсэл болон агаар бохирдуулах хөдөлгөөнт бусад эх үүсвэрүүдийг экологийн магадлан оношилгоонд бүрэн хамруулж, агаар бохирдуулж буй түвшинг байнга тодорхойлох арга хэмжээ авах
2002-2010 онд
Үндэсний болон олон улсын стандартын шаардлагад тэнцсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулна
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам, нийслэл, аймгийн Засаг дарга
 
 
б/сайн чанарын түлш шатахуун хэрэглэж, агаарт бохирдуулах бодис бага гаргадаг, сонгомол түлшээр ажилладаг шинэ хийцийн автомашин ашиглах ажлыг өргөжүүлэх
2001-2010 онд
Тээврийн хэрэгслээс гарч буй бохирдлын хэмжээг 2010 онд одоогийнхоос 1.5 дахин бууруулна
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам
10.
Нийслэл, аймгийн төвийн гэр болон галлагаатай орон сууцанд амьдардаг өрхийг бүрэн шаталттай шинэ хийцийн зуух, утаагүй түлшээр хангах
а/нийслэлийн гэр болон галлагаатай орон сууцанд сууж буй өрхийг бүрэн шаталттай шинэ хийцийн зуух болон утаагүй түлшээр хангах
2001-2005 онд
Бүрэн шаталттай шинэ хийцийн зуухаар нийслэлийн гэрт оршин сууж буй өрхийг бүрэн утаагүй түлшээр нийслэл, зарим аймгийн төвийн гэрт болон галлагаатай орон сууцанд амьдарч буй өрхийн 50 хувийг 2010 онд тус тус хангах үндсэн дээр гэр хорооллоос гарах бохирдлыг одоогийнхоос 2 дахин бууруулна.
Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль  орчны яам, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
 
б/суурин эх үүсвэрүүдийг шинээр байгуулах болон зонхилох салхины чиглэлд байрлаж байгаа агаар бохирдуулах эх үүсвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн хөшүүргийг хослон хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг багасгах
2005-2010 онд
Томоохон эх үүсвэрийг шинээр байгуулахад агаар хамгаалах асуудалтай нягт уялдуулан хот төлөвлөлтийг бодлогоор зохицуулна.Нийслэлийн агаарын бохирдлыг 2010 оны түвшинд одоогийнхоос 40-өөс багагүй хувиар багасгана.
Дэд бүтцийн хөгжлийн яам, Багаль орчны яам, аймаг, нийслэлийн Засаг дарга