A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 141 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ  ҮЕ ШАТНЫ /2003-2007 ОН/ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
Зорилт
Авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хэрэгжүүлэх хугацаа
Гарах үр дүн
Хариуцах байгууллага
1
Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй  болгох, чадавхийг бэхжүүлэх
1.Газрын төлбөрийн тухай хуульд газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх эдийн засгийн хөшүүргийг тусгасан заалт, Байгалийн ургамлын тухай, Ургамал хамгааллын тухай, Усны тухай хуульд тэжээлийн болон төрөл бүрийн ургамлыг тарималжуулах, хамгаалах, бэлчээр усжуулах, усан хангамжийн чанарыг сайжруулах, бохирдлоос хамгаалах үйл ажиллагааг дэмжин урамшуулах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр зохих журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах
 
2003-2004 онд
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг газрын төлбөрийн бодлогоор зохицуулж, эдийн засгийн урамшууллын хөшүүргийг хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлж, ургамал бүрхэвчийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг зохицуулах, усны бохирдлыг багасгах, нөөцийг нэмэгдүүлэх замаар цөлжилтөөс хамгаалах нөхцөл бүрдэнэ
Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
 
 
 
 
2.Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенци болон Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах Үндэсний хороог Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулан ажиллуулах
 
2004 онд
Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд оролцогч талууд, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны, орон нутгийн байгууллагуудын нэгдмэл ажиллагаа сайжирч, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх боломж бүрдэх болно
Байгаль орчны яам, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгуулла-гууд
 
 
3.Усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эдийн засгийн механизмыг хууль тогтоомжуудад тусгах арга хэмжээ авах
 
2003-2004 онд
Гангийн нөлөөллөөс шалтгаалсан газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирдаг хохирлын хэмжээ багасна
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, худалдааны яам
 
 
 
4.Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, нөхөн сэргээх ажилд зориулан тодорхой хэмжээний хөрөнгө жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байх
2004 оноос
Төсвөөс цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд тусгайлан хөрөнгө гаргах нөхцөл бүрдэж, цөлжилтийн аюулыг бууруулахад чиглэгдсэн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой болно
Санхүү, эдийн засгийн яам, Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам,аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
5.Цөлжилттэй тэмцэх бүсийн аймаг, орон нутгийн дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах
2004 онд
Цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт  тодорхой практик арга хэмжээ хэрэгжүүлж энэ ажилд орон нутгийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга
2
Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх
1.Монгол оронд цөлжилт явагдахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлан тогтоох, цөлжилтөөс сэргийлэх арга замыг тодорхойлох, тухайн газар нутгийн экологийн эмзэг байдал, хувьсал  өөрчлөлтийг урьдчилан прогнозлох зэрэг шинжилгээ судалгааны ажлыг цогц байдлаар, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн оролцоотойгоор гэрээ, захиалгын үндсэн дээр гүйцэтгэх арга хэмжээ авах
2003-2004 онд
Цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох судалгаа шинжилгээний ажлын шинжлэх ухааны үндэслэлийг практик амьдралтай нийцүүлэн боловсруулах бололцоо бүрдэнэ
 
Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи
 
 
2.Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын  Конвенцийн газраас Азийн бүс нутагт хэрэгжүүлэх "Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт бүсийн сүлжээг монгол оронд төвлөрүүлэн зохион байгуулах.
2003-2005 онд
Цөлжилттэй тэмцэх сургалт зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, арга технологи туршин нэвтрүүлэх өргөн боломж нээгдэж, олон улсын хамтын ажиллагаа хөгжин бэхжинэ
Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
 
3.Үндэсний ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний албаны ажиглалтын сүлжээг өргөтгөн бэхжүүлэх, техник, технологийг сайжруулах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, ганг урьдчилан мэдээлэх арга технологийг улам боловсронгуй болгох системтэй ажил хийх
 
2003-2005 онд
Ган, цөлжилтийн явцыг тандан судлах, үнэлгээ өгөх ажиглалт, хяналт-шинжилгээний ажил хөтөлбөрийн дагуу хийгдэж, газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлах боломжийг ашиглан ганг урьдчилан мэдээлэх
технологийг боловсронгуй болгох боломж нээгдэнэ
Байгаль орчны яам, Санхүү, эдийн засгийн яам, Ус, цаг уур, орчны шинжилгээ-ний газар
 
 
4.Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, байгалийн бүс бүслүүр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усны горимд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан үнэлгээ хийх
 
2003-2005 онд
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлж, байгаль, цаг уурын хувьсал өөрчлөлтөд дасан зохицох үндэсний стратеги боловсруулна
 
Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Шинжлэх ухааны академи
 
 
5.Монгол орны элсний нүүлт, цөлжилтийн төлөв байдлын судалгааг нэгдсэн арга зүйгээр нийт нутгийг хамруулан хийх, газар, сансрын мэдээлэл, сэдэвчилсэн зургуудыг ашиглан цөлжилтийн байдлыг харуулсан дунд болон том масштабын зураглал үйлдэх
 
2004-2005 онд
Элсний нүүлт, цөлжилтийн төлөв байдал, цаашдын хандлагыг харуулсан том масштабын зураг, мэдээллийн сан бий болно
 
Байгаль орчны яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Шинжлэх ухааны академи
 
 
6.Доройтсон орчныг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах арга, технологийг эх орныхоо нөхцөлд тохируулан боловсруулах
2003-2004 онд
Цөлжилтөөс сэргийлэх арга, технологийг боловсруулж нэвтрүүлснээр эдийн засаг, нийгэм, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулна
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академи
 
 
7.Монгол орны цөлжилтийн судалгааны цар хүрээ, онол арга зүйн түвшин, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор цөлжилтийг эрчимжүүлдэг элс болон шороон шуурганы судалгааны мониторингийн станцуудыг Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор аймгуудад болон Их нууруудын хотгорт байрлуулж судалгаандаа ашиглах
2003-2007 онд
Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор аймаг, Их нууруудын хотгорт элс болон шороон шуурганы судалгааны мониторингийн станцтай болно
Байгаль орчны яам, Ус, цаг уур, орчны шинжилгээ-ний газар, Шинжлэх ухааны академи
3
Ган, цөлжилттэй тэмцэх практик үйл ажиллагааг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилтөд дасан зохицох үйл ажиллагааг эрчимжүүлэх
1.Дорноговь аймгийн Замын-Үүд, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Сүхбаатар аймгийн Дарьганга зэрэг цөлжилтөд хүчтэй нэрвэгдэж байгаа газар нутагт элсний нүүлтийг сааруулах, говь хээрийн бүсэд усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор төсвийн хөрөнгөөр хийгдэх ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулах ажлын  хэмжээг жил бүр 100 га-гаар нэмэгдүүлэх
2003 оноос
 
 
 
Ойжуулалтын ажлын цар хүрээ өргөжиж, үр өгөөж нь дээшлэхийн хэрээр говь, цөлийн бүсийн ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэнэ
Байгаль орчны яам
 
 
 
 
2.Зүүн хойт Азийн шороон шуурга /түйрэн/-тай тэмцэх олон улсын төслийн хүрээнд монгол орны тодорхой бүс нутгийг хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
2004-2005 онд
Шороон шуурганы үүсэл гарал, үр дагавар, түүнээс сэрэмжлэх арга замыг судалсны үндсэн дээр Өмнөговь, Дорноговь аймагт олон улсын төсөл хэрэгжүүлнэ
Байгаль орчны яам, Ус, цаг уур, орчны шинжилгээ-ний газар, Шинжлэх ухааны академи
 
 
3.Усны ундаргыг хамгаалах, ашиглалтгүй байгаа хуучин худгийг сэргээн засварлах, шинээр худаг, уст цэг гаргах замаар гандуу бүс нутгийн усан хангамжийг сайжруулах
2003-2004 онд
 
Гангийн сөрөг нөлөөг бууруулж, байгалиас хараат байдлыг багасгаж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах эхлэл тавигдана
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, нутгийн захиргааны байгууллагууд
 
 
4.Элсний нүүлт, цөлжилттэй тэмцэх талаар хил залгаа БНХАУ-ын туршлагыг судлан нэвтрүүлэх, цөлжиж байгаа бүс нутагт модлог ургамал тарималжуулах, мод үржүүлгийн газрын сүлжээ байгуулах, зарим хот, суурин газруудыг элсний нүүлтээс хамгаалах ногоон бүс байгуулах технологийн шийдлийг олж тогтоох
2003-2004 онд
 
 
 
 
 
 
 
Элсний нүүлтийг сааруулах, цөлжилтөөс хамгаалах, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад бусдын туршлага, дэвшилтэт арга технологийг ашигласнаар ажлын ахиц өөрчлөлт гаргах, мэргэжилтэн бэлтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэнэ
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академийн Гео-экологийн хүрээлэн,  нутгийн захиргааны байгууллагууд
 
 
5.Говь, цөлийн бүсэд нар, салхины эрчим хүчийг ашиглах, хялбар хийц, загварын тоног төхөөрөмж, арга технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар говь болон ойн нөөцгүй аймгуудын түлшний асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх
 
2003-2005 онд
Заг, шаваг зэрэг модлог ургамлыг түлшинд хэрэглэх явдлыг багасгах замаар элсний нүүлтийг  сааруулахад дэмжлэг үзүүлнэ
 
Дэд бүтцийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам
 
 
6.Доройтсон орчныг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах зорилгоор зарим доройтсон газар нутаг, хатаж ширгэж байгаа гол, нуурыг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх
2003-2007 он
Доройтсон орчныг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх
Байгаль орчны яам, нутгийн захиргааны байгууллагууд
4
Уур амьсгалын өөрчлөлт, ган цөлжилтөд дасан зохицох үйл ажиллагааг эрчимжүүлэх
1.Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан шинэлэг аргаар хөгжүүлэх бодлого боловсруулахдаа мал аж ахуйг эрхэлж ирсэн уламжлалт арга, орчин үеийн технологийн дэвшлийг зөв  хослуулахад онцгой анхаарах
2003 оноос
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлд нь зохицуулан эрсдэл багатайгаар эрхлэн хөтлөх боломж нээгдэнэ
 
 
 
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд
 
 
2.Олон наст ургамал тариалах тал хээр, өндөр уулын бүсэд нутгийн ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж хадлан бэлчээрийн талбайг нөхөн сэргээх, тэжээл үйлдвэрлэлийн системийг өөрчлөн сайжруулах
 
2003-2004 онд
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эмзэг байдлыг бууруулна
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд
 
 
3.Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагад нийцүүлэн таримал ургамлын тариалалтын технологийг температур, тунадасны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож,  чийг бага шаарддаг, ганд тэсвэртэй таримлын шинэ сортыг судалж хэрэглэх
 
2004-2005 онд
Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бэлтгэл болно
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд
 
 
4.Бэлчээрийн даац, чадавхид нь тохирсон менежментээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
 
2003-2004 онд
Малын тоо толгойг бэлчээрийн даацад нь тохируулан зохицуулах, бэлчээрийг зохистой ашиглах улмаар газрын элэгдэл, доройтлоос хамгаалах нөхцөл бүрдэнэ
 
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд
 
 
5.Говь, тал хээрийн бүсэд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх
 
2003-2005 онд
 
 
 
Цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт байгалийн нөөцийн зохистой менежмент нэвтрүүлэх эхлэл тавигдана
 
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд
 
 
6.Голын урсацын тохируулга хийх,  цас, борооны усыг хуримтлуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх
2003-2004 онд
Ус, чийг дутмаг, халуун хуурай уур амьсгалтай манай орны хувьд усны нөөцийг зохистой ашиглах, усны хангамжийн асуудлыг сайжруулахад дэмжлэг болно
Байгаль орчны яам,  Хүнс, хөдөө аж ахуйн яам, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд
5
Цөлжилттэй тэмцэхэд олон нийтийн оролцоо, мэдээлэл сурталчилгааны цар хүрээг өргөтгөх
1.Цөлжилт, газрын доройтлын шалтгаан, үр дагавар, түүнээс сэргийлэх болон тэмцэх арга замын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах сургалт зохион байгуулах, мэдээ материалаар хангах
 
2003 оноос
Ард иргэдийн мэдлэг, мэдээлэл сайжирч, цөлжилтөөс сэргийлэх ухамсар төлөвшиж, экологийн боловсрол нь дээшилнэ
Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,
хэвлэл мэдээллийн байгууллагууд
 
 
2.Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, бэлчээрийн доройтлыг бууруулахад нутгийн иргэдийн оролцоог өргөтгөх, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ойн зурвас байгуулах, газрыг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээнд өргөнөөр оролцуулах,  идэвхи санаачилгыг өрнүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих ажил зохион байгуулах
2003-2005 онд
Малчид хөдөлмөрөө хорших замаар байгалийн нөөцийг хамгаалан, зохистой ашиглаж байгаа аймаг, сумдын туршлагыг нийтэд дэлгэрүүлнэ
Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам,
нутгийн захиргааны байгууллагууд
 
 
3.Цөлжилттэй тэмцэх санаачилга, идэвхи чармайлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, алдаршуулах арга хэмжээ авах
2003 оноос
Орон нутгийн иргэдийн оролцоо сайжирч, цөлжилттэй тэмцэх ажилд бодитой үр дүн гарна
Холбогдох яамд,  нутгийн захиргааны байгууллагууд
 
 
4.Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хандивлагч талуудын уулзалт, семинар, ярилцлага зохион байгуулах
2003-2005 онд
Монгол орны цөлжилттэй тэмцэхэд гадаад орнууд, олон улсын байгууллага, дотоодын дэмжлэгт түшиглэн хамтран ажиллах боломж  бүрдэнэ
Байгаль орчны яам
 
 
5.Цөлжилттэй тэмцэх төсөл, үйл ажиллагааг ядуурлыг бууруулах, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих арга хэмжээтэй нягт уялдуулан зохион байгуулах
2003-2005 онд
Ядуу, нэн ядуу амьдралтай иргэдийг төсөл, арга хэмжээнд хамруулснаар ажлын байртай болж тэдгээрийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ
Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нутгийн захиргааны байгууллагууд