- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ 2010 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2000 оны 202 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
"МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ 2010 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Гүйцэтгэх ажил
|
Хугацаа
|
Хариуцагч
|
||
I.Хөтөлбөр, түүний хэрэгжилтийг сурталчлах,
төлөвлөх, мэдээлэх талаар
|
|||||
1
|
Хөтөлбөр болон түүний хэрэгжилтийн явцыг хэвлэл мэдээллээр тогтмол сурталчлах
|
2001 оноос
|
БСШУЯ, ШУА
|
||
2
|
Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухаан, үйлд-вэрлэлийн нэгдэл зэрэг байгууллагын түвшинд нарийвчлан тодорхойлж, яамны нэгдсэн төлөвлөгөө гарган мөрдүүлэх, биелэлтийг нь жил бүр дүгнэж байх
|
2001 оны I улиралд
|
БСШУЯ, ШУА
|
||
3
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийг төв, орон нутагт зохион байгуулж явц, үр дүнг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байх
|
2001 оноос
|
БСШУЯ, ШУА
|
||
П.Хөтөлбөрийн санхүүжилт, шинжлэх ухаан,
бизнесийн холбоог сайжруулах талаар
|
|||||
1
|
Шинжлэх ухаанд зориулж хөрөнгө нийлүүлсэн, хандив, тусламж үзүүлсэн байгууллага, иргэдийг энэ зориулалтаар гаргасан хөрөнгийн нь хэмжээгээр татвар, төлбөрөөс чөлөөлж, туршилтын үйлдвэрлэлээс орсон орлогыг шинжлэх ухааныг санхүүжүүлэхэд зориулж байх асуудлыг тус тус боловсруулж шийдвэрлүүлэх
|
2001-2003
|
ХЗДХЯ, СЭЗЯ, БСШУЯ
|
||
2
|
Хувийн хэвшлийн салбарт шинжлэх ухаан, технологийг өөрийн хөрөнгөөр хөгжүүлэх сонирхол бий болгохуйц эдийн засгийн тогтолцоо бий болгох
|
2001-2003
|
Засгийн газар
|
||
3
|
Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг татварын ялгавартай тарифаар дэмжих журам гаргах
|
2001-2002
|
СЭЗЯ, ҮТЕГ, БСШУЯ
|
||
4
|
Импортын техник, тоног төхөөрөмжид дэвшилт технологийн шаардлагыг хангуулах, технологийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор гаалийн хяналтыг хүчтэй болгох, гадаадаас үйлдвэр, технологи, техник оруулж ирэх төсөл, тооцоо, импортын үйл ажиллагаанд эрдэмтдийн оролцоо, хяналтыг өргөжүүлэх
|
2001 оноос
|
БСШУЯ, ГХЯ, СЭЗЯ, УГЕГ
|
||
5
|
Шинжлэх ухааны ололт, үр дүн, дэвшилт технологи нэвтрүүлэх асуудлыг бизнесийнхний үйл ажиллагааны нэг шалгуур үнэлгээ болгож хэвшүүлэх
|
2001 оноос
|
БСШУЯ, ХХААЯ, ҮХЯ, ДБЯ
|
||
6
|
Хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн болон төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил жилийн үндсэн чиглэл, төсөвт тусгаж хэрэгжүүлэх
|
2001-2010
|
СЭЗЯ, БСШУЯ, ГХЯ
|
||
7
|
Хүрээлэн, корпораци, их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж, чанарын байдалд үнэлгээ өгч, шинэчлэлтийг дэс дараатай хийх
|
2001-2003
|
БСШУЯ, СЭЗЯ, ГХЯ
|
||
Ш.Шинжлэх ухааны эрх зүйн орчин, мэдээлэл
хангамжийг сайжруулах талаар
|
|||||
1
|
Эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдлын тухай хууль гаргуулах
|
2001-2002
|
БСШУЯ, ХЗДХЯ, ШУА, НХХЯ
|
||
2
|
Судалгаа, туршилтын ажлын тухай мэдээлэл солилцох, ашиглах, борлуулах үйл ажиллагааг өргөжүүлэх, түүний эрх зүйн үндэс, технологийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний бүх хүрээлэнг интернетийн сүлжээнд холбох, эрдэм шинжилгээний зориулалттай тусгай номын сан, супер компьютерийн төв байгуулах
|
2001-2003
|
БСШУЯ, ШУА, СЭЗЯ, ГХЯ
|
||
IY.Шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх,
менежмент, бүтцийг сайжруулах талаар
|
|||||
1
|
Эрдмийн зэрэгтэй боловсон хүчнийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх, гадаад хамтын ажиллагааны хүрээнд боловсон хүчний мэдлэг чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх, олон улсын түвшинд сертификатжуулах ажлыг хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зорилтуудад уялдуулж зохион байгуулах
|
2001-2010
|
БСШУЯ, ШУА, СЭЗЯ, ГХЯ
|
||
2
|
Судалгаа,сургалт,үйлдвэрлэл,бизнесийг зохистой хослуулж явуулах зорилгоор холбогдох байгууллагуудын дунд зуучлан үйлчилдэг үйл ажиллагааны тогтолцоог бий болгох, боломж бүхий байгууллагуудын баазад тулгуурлан, түүнчлэн шинээр төв, орон нутагт цогцолборууд байгуулж ажиллуулах, шинжлэх ухаан, технологийг бүс нутагт хөгжүүлэх арга хэмжээг улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулан зохион байгуулж хэрэгжүүлэх
|
2001-2010
|
БСШУЯ, СЭЗЯ, ШУА, төв, орон нутгийн холбогдох бусад яам, байгууллага
|
||
3
|
Томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд өөртөө хэрэгтэй судалгаа, туршилтын ажлыг өөрийнхөө хөрөнгө хүчээр явуулж байж чадахуйц салбар дундын шинж чанартай шинэлэг бүтцийг бий болгож хөгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүй, эдийн засаг, урамшууллын тогтолцоо бий болгох
|
2001-2003
|
БСШУЯ, ҮХЯ, СЭЗЯ, ШУА
|
||
4
|
Хавсарга судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагыг лаборатори, туршилтын баазыг нь бэхжүүлэх замаар зохих хэмжээний үйлдвэрлэл явуулж орлого, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар өөрийгөө санхүүжүүлэх чадавхитай болгох;
|
2001-2010
|
БСШУЯ, СЭЗЯ, ШУА
|
||
5
|
Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнд тулгуурлан үндэсний жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгууллага дундын ашиглалт бүхий судалгаа, туршилтын лаборатори, төв байгуулах замаар манай оронд технопарк, технополисын бүтэц бий болгох
|
2001-2010
|
БСШУЯ, СЭЗЯ, ГХЯ, ДБЯ,ХХААЯ, ҮХЯ
|
||
6
|
Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэгдсэн банк-санхүүгийн тогтолцоо бий болгож төлөвшүүлэх
|
2001-2005
|
Холбогдох яам, байгууллага
|
||
7
|
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд гадаадын орон, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаа авах, гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэх зорилго бүхий мастер төлөвлөгөө боловсруулах асуудлыг хандивлагч орнууд, олон улсын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
|
2001-2002
|
ГХЯ, СЭЗЯ, БСШУЯ, ШУА
|
||
Нэгдүгээр хавсралт
СУДАЛГАА, БОЛОВСРУУЛАЛТЫН АЖЛЫН ЦААШДЫН ЧИГЛЭЛ
· Физик, математик, химийн салбарт
· Физик:
· хатуу бие, хагас дамжуулагч материал, түүхий эдийн физик шинж чанар, технологи;
· биополимерийн бүтэц, физик шинж чанар, харилцан үйлчлэл, өвөрмөц шинж чанартай микро ба нанометрийн хэмжээтэй агрегат төлөв, онцлог чанар;
· цөмийн физикийн онол, бодисын бүтэц, найрлага, цөмийн цацраг, хэт ягаан туяаны тархалт, үйлчлэл, байгаль орчны бохирдлыг тодорхойлох цөм, атом, молекулын спектроскопийн аргууд;
· физик электроник, радиофизикийн судалгаа;
· физикийн шугаман бус үзэгдлийн онол;
· дэлхийн байнгын соронзон орон, орчны цахилгаан соронзон төлөвүүдийн зүй тогтол онцлог;
· монгол нутагт тохиолдсон газар хөдлөлтийн мэдээллийг ашиглан дэлхийн царцдасын дотоод бүтцийг нарийвчлан тогтоох судалгаа;
· дэлхийн өргөрөг, уртрагийн өөрчлөлт, наран дээр явагдах физик үзэгдэл, нар-дэлхийн холбоо;
· мэдээлэл, түүнийг алсад дамжуулахад сансрын техникийг ашиглах судалгаа.
· агаар мандлын тунгалаг чанар, нарны цацрагийн спектр бүтэц, агаар мандалд гэрэл зөөгдөх процесс;
· дэлхийн байнгын соронзон орон, орчны цахилгаан соронзон төлөвүүдийн зүй тогтол;
· сейсмотектоник, соронзон хувьсал, гүний радиоидэвхт бодис зэрэг хүчин зүйлийн цогцолбор судалгаагаар газар хөдлөлтийг прогнозлох арга;
· монгол нутгийн сейсмомужлалын зураг болон зарим томоохон хот, суурин газрын микросейсмийн мужлал;
· сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр (нар, салхи, ус г.м )-ийг ашиглах техник, технологи;
· дулааны эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох техник, технологи;
· ган, ширэм үйлдвэрлэх ардын аргад тулгуурласан орчин үеийн технологи;
· электронжуулалт, автоматжуулалтын техник, технологи;
· машин, механизмын эд ангийг хатууруулах, элэгдлийг сэргээх плазмын технологи;
· хөнгөн, электроник, машины үйлдвэрийн салбарын лазерын технологи;
· электролизын аргаар төрөл бүрийн материалд алт, мөнгөн хучилт хийх технологи;
· уламжлалт технологийг гүнзгийрүүлэн судалж ган, ширэм үйлдвэрлэх ардын технологитой хосолсон орчин үеийн технологи;
· Математик:
· алгебрийн цагирагийн цогцос, бүтцийн онол, санамсаргүй процесс бүлэг болон Ли алгебрийн асуудал, операторын онол, шугаман операторын спектрийн судалгаа;
· дифференциал тэгшитгэлийн шийд болон хувийн утгыг өндөр нарийвчлалтай ойролцоо бодох тоон арга;
· их хэмжээст тооцоолох бодлогуудыг бодох математик арга, загвар, алгоритм;
· шугаман бус динамик системийн математик загвар, тоон туршилт явуулах арга зүй.
· мэдээлэл боловсруулах математик программын сан;
· мэдээллийн технологийн математик загвар, алгоритм, программын сан;
· богино, дунд, урт хугацааны прогноз зохиох математик загвар, алгоритм;
· тодорхой асуудал баримжаалсан математик загваруудын хэрэглээний программын сан;
· тогтвортой хөгжлийг хангахад хүрээлэн буй орчны үнэлгээнд математик статистик, магадлалын онол, математик загварчлал, бусад арга;
· тодорхой чиглэлүүдээрх математик загварын хэрэглээний программын сан;
· шинжлэх ухаан, боловсролын мэдээллийн технологи (супер компьютер)-ийн төв.
· Хими:
· нефтийн физик-хими технологи, нефть-химийн синтезийн судалгаа;
· үнэт, ховор металлын түүхий эдийг гүн боловсруулах хими-технологийн судалгаа;
· эрдэс, биологийн гаралтай шинэ болон өгөгдсөн шинж чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх хими-технологи;
· биологийн идэвхт шинэ нэгдлүүдийн молекулын бүтэц, байгууламж;
· монгол орны биологийн гаралтай түүхий эдийн найрлага, нөөцийн судалгаа;
· полимерийн химийн судалгаа;
· нүүрс, занарын бодисын найрлага, бүтэц, задралын бүтээгдэхүүний хими-технологи;
· байгаль орчны хими-технологи;
· эмчилгээ, оношилгоо, спортын анагаах ухаанд биохимийн аргыг хэрэглэх үндэслэл;
· үйлдвэрийн биологийн гаралтай хаягдлаар материал үйлдвэрлэх хими технологи;
· фосфорын болон азот, фосфорын холимог бордоо үйлдвэрлэх технологи;
· ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн (цэвэрлэх, тослох, угаах, дүүргэх, гоо сайхны г.м) -ий үйлдвэрлэлийн технологи;
· ургамал, амьтан, эрдсийн гаралтай төрөл бүрийн эм бэлтгэх технологи;
· силикат материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи;
· полимер, нийлэг материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи;
· химийн биоидэвхжүүлэгч, хүнсний инградиент, эмнэлгийн бэлдмэл, наах, цардах, тослох материал, цаас, целлюлоз, будаг, пигмент үйлдвэрлэх технологи;
· биологийн идэвхт бодис гаргах, эм, биобэлдмэл үйлдвэрлэх мембраны технологи;
· өндөр цэвэршилттэй металл, нэгдлийг биоуусгалт, хандлалт, шингээлт зэрэг экологийн цэвэр технологиор гарган авах шинэ технологи.
· Геологи, газар зүй, экологийн салбарт
· Геологи:
· монгол орны хэмжээн дэх дэлхийн царцдасын үүсэл, хөгжлийн геодинамик загвар;
· монгол орны давхаргазүй, магматизм, тектоникийн судалгааг гүнзгийрүүлж, тулгуур зүсэлтүүд ба эталон объектуудыг дэвшүүлэх;
· монгол орны хэмжээнд нээгдсэн төрөл бүрийн ашигт малтмалын орд, илрэлүүдийн тархалт, байршлын зүй тогтлыг нарийвчлан судалж ихээхэн нөөц бүхий далд ордуудыг илрүүлэх прогноз;
· Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологи, тектоник, ашигт малтмал, геоэкологийн болон металлогенийн төрөлжсөн зургууд;
· геологийн төрөл бүрийн зургийг тоон хэлбэрт шилжүүлэн боловсруулах;
· геологийн суурь судалгааны чиглэлүүдээрх төрөлжсөн мэдээллийн сан;
· эрдэс, чулуулгийн бүрэлдэхүүн, бүтэц, найрлагыг судлах дэвшилт техник, технологи.
· Газарзүй, геоэкологи:
· хөрсний үйл явц, горимын биоэнергетикийн судалгаа;
· улсын астрономи, геодезийн сүлжээг GPS-ийн технологиор сайжруулах, улсын нивелирийн I ангийн сүлжээ байгуулах, геодезийн тоон зураглалын технологи;
· уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн прогнозын загвар;
· уур амьсгалаас хамаарч экологи, нийгэм, эдийн засгийн салбарт гарч болох өөрчлөлтийн загварчлал;
· озон, нарны хэт ягаан туяаны байнгын хяналт, хүний эрүүл мэнд, экотогтолцоонд тэдгээрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа;
· газрын элэгдэл, эвдрэл, доройтолд нөлөөлж буй байгалийн болон хүний хүчин зүйлийн судалгаа, газрыг хамгаалах, сэргээн сайжруулах арга технологи;
· байгаль орчин, түүний хэвлийг нөхөн сэргээх технологи;
· ган, цөлжилтийн хурдац, орчны өөрчлөлтийн хяналт-шинжилгээ;
· гол мөрний сав нутгийн экотогтолцоо, усны эхийг хамгаалах, бэлчээр намагших, гол горхи ширгэхээс сэргийлэх, цэнгэг усны нөөцийг тогтоох, хамгаалах, нэмэгдүүлэх;
· ашигт малтмал, газрын тос, байгалийн хийг олборлох, боловсруулах;
· үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь технологийн хяналт, норм, стандарт;
· тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн судалгаа.
· монгол орны газарзүйн мэдээллийн систем /ГМС/;
· ландшафтын геохимийн мэдээллийн нэгдсэн сан;
· агаар, ус, хөрсөнд бохирдуулах бодис тархах явцын математик загвар;
· бохирдуулах бодис, түүний дотор цацраг идэвхт тоос алс зайд, улс дамжин тархах явцыг шуурхай прогнозлох, хүчиллэг тундасны эх үүсвэрийн улсын хэмжээний тооллого явуулж Дорнод Азийн хүчиллэг тундасны тооцооны төсөлд оролцох;
· хур тундасны прогнозын чанарыг сайжруулах үндсэн дээр уруйн болон голын үерийн прогнозын математик загвар;
· бүс нутагт хөргөлтийн зоорь барих технологи;
· геодезийн үйлдвэрлэлийн тоон зураглалын технологи;
· Палеонтологи:
· эртний шим ертөнцийн орон зай-цаг хугацааны тархалт, түүхэн хөгжлийн зүй тогтол, тив хоорондын харьцуулалт;
· монгол орны фанерозойн үе шатны чулуулгийн геологийн харьцангуй нас тогтоолт, олон улсын харьцуулалт, палеонтологийн үндэслэл;
· эртний газарзүйн орчин, экологи, олдворт газрыг хамгаалах арга, зарчим;
· эртний амьтан, ургамлын суурь цуглуулгын баяжуулалт;
· эртний амьтан, ургамлын олдворыг боловсруулах, сэргээн засварлах технологи;
· эталон цуглуулгын бүртгэл, судалгааг олон улсын нэгдсэн сүлжээнд хамруулах;
· эртний амьтан, ургамлын олдворыг боловсруулах сэргээн засварлах, хэв хийж олшруулах лаборатори.
· Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт
· Монголын түүх, монгол судлал:
· монголын археологи, угсаатны зүй, монголчуудын угсаа гарал;
· монголчуудын угсаа гарал;
· нэн эртний ба эрт, дундад зууны түүх;
· XX зууны монголын түүх;
· монголын гадаад харилцааны түүх, уламжлал, геополитик;
· олон улс судлал, өмнөд, хойд хөрш ба түнш орнуудын харилцаа, бодлого;
· нийгэм, хүний танин мэдэхүйн тулгуур мэдлэг, иргэншил, хүмүүнлэгийн ухааны судалгаан;
· монгол улсын хөгжлийн үзэл баримтлал;
· глобалчлалын нөхцөл дэх монголын соёл, иргэншлийн загвар;
· монголын археологийн олдвор, хэрэглэгдэхүүнийг хадгалах, хамгаалах, судлах орчныг бүрдүүлсэн лаборатори;
· монголын түүх, гүн ухаан, соёл, шинжлэх ухаан, шашны сурвалж судлалын мэдээллийн сан;
· Монгол Улсын хөгжлийн түүхэн замнал, цаашдын үзэл баримтлал;
· монгол иргэншил, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёлын хөгжлийн харьцуулалт;
· монголын аман зохиолын чуулган, философийн түүх;
· монгол иргэншил, урлаг соёлын харьцуулсан судалгаа;
· монголын шинжлэх ухааны онол, түүх, арга зүй;
· боловсролын харьцуулсан судлал, чанарын асуудал;
· Нууц товчооны цогцолбор /"Түүх, соёл, хэл, утга зохиол"/ судалгаа
· Хэл шинжлэл, утга зохиол судлал:
· монгол хэл шинжлэл, үндэсний утга зохиолын хэлний түүх, бүтэц, тогтолцоо;
· монгол хэл, өрнө, дорнын хэлний харьцаа, алтайн хэлнүүдийн судалгаа;
· монголын утга зохиол, аман зохиол, бурхан шашны уран зохиол;
· шинэ үсгийн зөв бичгийн дүрмийн сайжруулалт.
· Гүн ухаан, социологи судлал:
· монголын гүн ухааны сэтгэлгээний төлөвшил, түүний онцлог шинж, уламжлал, хөгжлийн түүхэн замнал, орчин үеийн байдал;
· монголын гүн ухааны сэтгэлгээг судлах, сэргээх, сайжруулах, өвлүүлэх арга зам;
· монголын нийгмийн социаль өөрчлөлтийн чиг хандлага;
· монгол хүний нийгмийн харилцааны өөрчлөлт, нийгмийн давхраажилт, нийгмийн сэтгэлгээний социологи.
· Эдийн засаг судлал:
· хөгжлийн эдийн засаг, өрсөлдөх чадвар;
· дэлхийн мэдээллийн глобалчилал, монголын эдийн засаг, тогтвортой хөгжилд түүний үзүүлэх үр нөлөө;
· зах зээл судлал.
· Эрхзүй, улс төр судлал:
· эрхзүйт төрийн онол, монголын эрхзүйн шинэчлэл;
· тогтвортой хөгжлийн эрхзүйн орчин;
· хөдөлмөр-бизнес, иргэний эрхзүйн шинэчлэл;
· шүүх засаглалын эрхзүй;
· монголын уламжлалт төр ёс, улс төрийн харилцаа, ардчилсан тогтолцоо;
· монголын ардчиллын өрнөл, хөгжил;
· Монгол иргэншил, соёл, урлаг судлал:
· нүүдэлчдийн соёл иргэншил, нийгмийн хөгжлийн зүй тогтол;
· монголчуудын аж ахуй эрхлэх уламжлалт арга технологи;
· уран сайхны соёлын хөгжил, монголчуудын соёл-уран сайхны сэтгэлгээ;
· соёл, гоо сайхны төлөвшил, соёлын менежмент, маркетинг, театр, дүрслэх урлал.
· Боловсрол, шинжлэх ухаан судлал:
· сургуулийн өмнөх насны боловсролын тогтолцоо, бага, дунд, дээд боловсролын шинэчлэл, маркетинг;
· мэргэжлийн сургалтын дээд боловсролын агуулга, мониторинг;
· монгол хүний хөгжил, боловсрол, хүмүүжлийн түүхэн уламжлал, онцлог шинжүүд;
· монголын шинжлэх ухааны чадавхи, менежмент;
· шинжлэх ухаан-төр, боловсрол, бизнесийн холбоо, түүний стратеги.
· Цэргийн шинжлэх ухаан судлал:
· цэргийн урлаг, зэвсэгт хүчний байгуулалт, сургалт;
· батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо;
· хүмүүнлэгжүүлэх, энхийг сахиулах, иргэний хамгаалалтад цэргийн үйл ажиллагааг чиглүүлэх;
· аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах нэгдсэн мэдээллийн систем;
· цэргийн түүх, социологи;
· цэргийн техник зохион бүтээх, турших, үйлдвэрлэх технологи.
· Биологи, хөдөө аж ахуйн салбарт
· Биологи:
· монголын хүн амын этногенез, антропологи;
· монгол хүний биологид үзүүлж буй байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөлөл, хүн амын хөгжлийн прогнозод түүний онцлог, давтамж, хувьсал, өөрчлөлтийг харгалзах;
· монгол орны мал, амьтан, ургамлын генетикийн онцлог, малын ашиг шим, ургамлын ургацыг нэмэгдүүлэх арга технологи, нэн ховор, ховордсон амьтан, ургамлын тархац, нөөц, анатоми, морфологи, физиологи, эмбриологийн судалгаа, экологи-эдийн засгийн үнэлгээ, тэдгээрийг хамгаалах, үржүүлэх генетикийн үндэслэл, генийн сан;
· монгол орны ургамлын аймгийг ангилал, таксономи, систематикийн үүднээс задлан шинжлэх, зарим бүлгүүдийн полиморфизм, хувьсах зүй тогтол, гарал үүслийн асуудлыг шийдвэрлэж олон жилийн судалгааны дүнг нэгтгэн дүгнэх;
· бүс нутгийн хэмжээнд биологийн төрөл зүйлийг ангилах, судлах, ашиглах, хамгаалах асуудлын онол-аргазүйн үндэс;
· байгалийн ашигт ургамлын генофонд, тархац, генетикийн нөөцийг ургамлын интродукци, нутагшуулалт ба шинэ таримал бий болгоход ашиглах арга технологи;
· хүнсний төрөл бүрийн халдвар үүсгэгч ген, тэдгээрийн үйл ажиллагааны молекул, механизм, хавдар үүсэх шалтгаан, түүнээс сэргийлэх, хавдрыг эрт оношлох молекул арга, хүн ам дахь хавдрын генийн тархалт, В-гепатитийн вакцинаас зайлсхийх мутаци ба давтамж;
· ойн экосистемийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга технологи, түүний тэнцвэрт байдлыг хангах, мониторингийн сүлжээ байгуулах;
· бичил биетний тархацын зүй тогтол, экологи, бичил биетний гаралтай биологийн идэвхт бодисын судалгаа;
· экологийн урт хугацааны мониторингийн судалгааг эхлүүлж, бүс нутгийн байгалийн экосистемийн төлөв байдалд экологи-эдийн засгийн иж бүрэн үнэлгээ өгч, урьдчилан прогноз хийх, доройтсон орчныг нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах;
· Хөдөө аж ахуй:
· Мал, тэжээвэр амьтны удамшил, ашиг шимийг батжуулан сайжруулж шинэ үүлдэр, хэвшил, удам бий болгох, өндөр ашиг шимтэй мал, амьтныг бүс нутгийн хэмжээнд эрчимжсэн арга технологиор өсгөж үржүүлэх, сүргийн чанарыг сайжруулах;
· монгол малын биологи, тэсвэрт чанар, зан араншин, омог, хэвшил, үүлдрийн удам зүйн ялгаат байдлыг тогтоох судалгаа;
· нутгийн мал, түүний зэрлэг төрлийн генофондыг хамгаалах, сайжруулах үндэслэл;
· Малын мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир зэрэг үндсэн бүтээгдэхүүний гарц, биологийн чанарыг селекцийн үр дүнтэй холбон ариун цэвэр, эрүүл ахуйн үүднээс нарийвчлан тогтоож, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх үндэслэл;
· монгол малын цитогенетик, иммунологийн маркерийг тодорхойлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах селекци-генетикийн арга зам;
· монголын агроэкологийн системд дасан зохицсон хөдөө аж ахуйн шинэ таримал, сорт бий болгож нутагшуулах генетикийн болон агротехникийн үндэслэл, үрийн аж ахуй;
· байгалийн экоситем, зохиомол фитоценозын нөхцөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах биосоциологи, эдийн засгийн загвар;
· малын үр хөврөлийг шилжүүлэн суулгах, гүн хөлдөөх, микроманипуляцийн аргаар хуваах, түүний чанар, хүйсийг тодорхойлох, ооцитыг олноор гадагшлуулах, ялган авах, "инвитро" нөхцөлд үр тогтоох арга технологи;
· малыг эрүүлжүүлэх, өвчин, эмгэгээс сэргийлэх, малд дархлаа тогтоох, бактер, вирусын гаралтай болон паразит өвчнийг оношлох дэвшилт арга технологи, үржлийн физиологи, даавар судлал;
· мал эмнэлгийн халдварт вируст, халдваргүй өвчин, паразит, эгэл биетэн, эм, хор, төлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга;
· монголын нүүдлийн мал аж ахуйн нийгэм, эдийн засаг, биоэкологийн судалгаа, малчид, хөдөөгийн хүн амын нийгмийн асуудал;
· бэлчээрийн менежмент, мониторингийг боловсронгуй болгох, экологийн тэнцвэрийг хадгалах, сэргээх, газрын өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн гамшгаас сэргийлэх;
· мал, амьтан, ургамлын үржил-селекц, ХАА-н үйлдвэрлэлд биотехнологийг хэрэглэх;
· хөдөө аж ахуйн эдэлбэр газрын экосистемийн динамикт үнэлгээ өгөх, түүнийг прогнозлох, хүн-мал-газрын уялдаа шүтэлцээ, байгаль-эдийн засгийн зохистой нөхцөлд тулгуурлаж хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх онол, арга зүйн үндэслэл;
· хөдөө аж ахуйн экологийг хөгжүүлэх үндэслэл;
· хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн концепци;
· фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засаг, менежментийн орчин;
· төрөл бүрийн малын мах, сүү зэрэг үндсэн бүтээгдэхүүний гарц, найрлага, биологи чанарыг ариун цэвэр, эрүүл ахуйн үүднээс нарийвчлан тогтоож, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэслэл;
· уураг, энерги ихтэй тэжээлийн эх сурвалжийг илрүүлж, эрэлт хэрэгцээ, хадгалалт, чанар сайтай тэжээл, биобэлдмэл бий болгох, үйлдвэрлэх технологи;
· бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, талхлагдсан бэлчээрийг сэргээн сайжруулах, хөрсний эвдрэл, элсний нүүлтийг зогсоох оновчтой арга технологи;
· тэжээлийн уураг, амин хүчил, ургамал хамгаалах хэрэгсэл, бактерийн бордоо, антибиотик, фермент зэрэг биобэлдмэл, эмийн үйлдвэрлэлийн хаягдалгүй технологи;
· мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх технологи;
· бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн биологийн нөөц (мал, амьтан, ургамал, хөрс, ус г.м.)-ийн үндсэн үзүүлэлтүүдийн электрон сан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс нутгийн прогноз;
· хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент, маркетингийн мэдээллийн технологи;
· тариалангийн талбайг боловсруулах техникийн цомхотгосон үйл ажиллагаа бүхий хэмнэлттэй технологи;
· хөдөө аж ахуйн машин, техникийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх технологи.
· хөдөө аж ахуйд зах зээлийн харилцааг гүнзгийрүүлж, төлөвшүүлэх концепци;
· хөдөө аж ахуйн таримал, ашигтай зэрлэг ургамлын генийн нөөцийг хадгалах, хамгаалах, селекцид ашиглах, ургамлын генийн нөөцийн банк.
· Анагаах ухааны салбарт
· Био-анагаах ухаан:
· эрүүл монгол хүний насны зонхилох бүлгүүдийн морфологи, физиологи, клиник-биохимийн полиморфизм, тэдгээрийн зонхилох хувилбар, хүн амын генофондын гүнзгийрүүлсэн судалгаа, өвчний эмгэг жамын механизм, удамшлын болон бусад болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх арга;
· хүний дархлааны тогтолцооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, насыг уртасгах, чихрийн шижинг эмчлэх эмийн бодисуудыг илрүүлэх, амьтны гаралтай феромонт нэгдэл, эрдсийн гаралтай эмvүдийн дотроос кали, селен, хоёр валентат төмрийг ялгах зорилгоор эх орны ургамал, амьтан, эрдсийн түүхий эд, уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан эмт бодисыг гүнзгийрүүлэн судлах;
· вирус, бактери, хүн, амьтны био-идэвхит бодис, тэдгээрийн удамшлын материалын өргөжүүлсэн судалгаа, оношилгоо, эмчилгээ, сэргийлэлт, ген заслын зориулалттай биобэлдмэл бий болгох, үйлдвэрлэх биотехнологи, генийн инженерчлэлийн арга;
· Эмнэлзүйн анагаах ухаан:
· цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, хорт хавдар, элэг-цөс, ходоод-гэдэс, бөөр, мэдрэл-сэтгэц, дотоод шүүрлийн эмгэгүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, сэргийлэлт, нөхөн сэргээлт;
· өсвөр үе /хөвгүүд, охид/, эмэгтэйчүүдийн бие бялдар, нөхөн үржихүйн үзүүлэлтүүдийн хөдлөл зүй, хувьсал, хүүхдэд зонхилон тохиолдох эмгэг, амь тэнссэн үеийн үзүүлэлтүүдийн судалгаа, эмэгтэйчүүдийн эмгэг, төрөх үеийн эрсдэлийг эрт оношлох, үр дүнтэй эмчлэх, сэргийлэх, эх, нярайн эндэгдлийг бууруулах арга зам;
· уламжлалт анагаах ухааны оношлох, эмчлэх, сэргийлэх аргууд, ургамал, амьтан, эрдсийн гаралтай оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтийн зориулалттай шинэ эм, бэлдмэл бий болгох, үйлдвэрлэх технологи;
· эрүүл мэндийн төрийн ба хувийн хэвшил, төрөлжсөн болон ерөнхий мэргэжлийн тусламжийн монгол орны нөхцөл дэх зохимжит харьцааг бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны болон эдийн засгийн менежментийг боловсронгуй болгох арга зүй;
· эд эрхтэн нөхөн сэргээх, шилжүүлэн суулгах, дурангийн бичил мэс заслын аргууд;
· эрүүл мэндийн оношилгоо, зайны оношилгоо, эмчилгээний эксперт систем;
· бактери, вирусийн эсрэг болон дархлаанд нөлөөлөх шинэ бэлдмэлүүдийг халдварт өвчин хийгээд нян тээгчийн эмчилгээнд хэрэглэх аргууд;
· ургамал, амьтан, эрдсийн түүхий эдээс гаралтай орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтийн шинэ эм бэлдмэлийн технологи үйлдвэрлэл;
· анагаах ухаан, эрүүл мэндийн мэдээлэл, эрэл хайлтын зохимжтой сүлжээний загвар.
· Нийгмийн эрүүл мэнд:
· байгаль, цаг уурын онцлог, газар зүйн байршил, хүн амын нягтрал, зан заншилд уялдсан эрүүл мэндийн менежментийг төлөвшүүлэх, эрүүл хүнийг өвчин, эмгэгээс хамгаалах, эрүүл аж төрөх орчин бүрдүүлэх;
· байгалийн хүчин зүйлээс шалтгаалан макро, микро орчин дахь физик, химийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлж буй болон үзүүлж болзошгүй нөлөөллийг судлан тогтоох, сөрөг үр дагаврыг арилгах, сэргийлэх, эрүүл ахуйн үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох;
· хүнсэн дэх тэжээллэг бодисын хувирлыг тогтоох, хүнсний аюулгуй байдалд өгөх үнэлгээний арга зүй, үзүүлэлтийг боловсронгуй болгох, хүнс тэжээл болон хооллолттой холбоотой өвчлөлийг бууруулах, сэргийлэх арга;
· хүн амын нас, хүйсийн бүлэглэлүүдийн эрүүл мэндийн холбогдолтой зан үйлийн онцлогийг судлах, эрсдэл бүхий зан үйлийг засах орчин цагийн болон уламжлалт анагаахын арга;
· хүн амын бүтэц, бүрэлдэхүүний хөдлөл зүй, нөлөөлөх хүчин зүйлсийн хэтийн төлөв, манай нөхцөлд тохирсон эрүүл насжилтын дэглэм;
· полиомиелит, улаанбурхан өвчнийг устгах, сахуу, хөхүүл ханиад, татран, В вируст гепатитын халдварыг бүрэн хяналтад авах, гахай хавдар, салхин цэцэг, улаанууд, C вируст гепатит, пневмококт халдвар болон бактерт мэнэнгийн эсрэг вакцинуудын үр дүнг монголын нөхцөлд судлан тогтоох;
· томуу болон амьсгалын замын цочмог халдвар, тарваган тахал, бруцеллез зэрэг манай орны нөхцөлд нутагшмал зооноз халдварууд, бэлгийн замаар тархах халдваруудын тархалтын зүй тогтол, онцлог, үүсгэгчийнх нь биологийн шинж, эсрэгтөрөгчийн хувирал, дэгдэлтийг урьдчилан тооцох судалгаа, таслан зогсоох, тэмцэх, сэргийлэх оновчтой арга;
· монгол орны байгаль дахь нянгийн тойрог эргэлт, дэлхийн бусад оронд эрчимтэй тархаж буй (emerging) нянгуудын монгол дахь экологийн онцлог, эрүүл мэндийн холбогдол, сүрьеэгийн нянгийн эмэнд дасах механизм болон эрсдэлт бүлгийн хүн амын дотор тархах зүй тогтол, идэвхитэй эмчлэн эдгэрүүлэх арга.
· Техник-технологийн салбарт
· Уул уурхай:
· үйлдвэрийн технологийн явцад ялгарсан хий, шингэн, хатуу хуурай, хорт хаягдлын иж бүрэн судалгаа;
· ашигт малтмалын ордуудын өрөмдлөг, олборлолтын бүсчлэл, ангилал, эх орны ашигт малтмал (өнгөт, үнэт, ховор металл гм)-ын эрэл хайгуул, олборлолт, баяжуулалт, цэвэршүүлэлт, төрөлжүүлэлт;
· уурхайн олборлолтын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх арга, уул уурхайн эдэлбэр газрын кадастр;
· өөрийн орны түүхий эдийн онцлогт тохирсон бага оврын тоног төхөөрөмж;
· нефтийн супер компьютерийн судалгаа, нефть нэрлэгийн тунгалаг бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх технологи;
· газрын хэвлийн баялгийг эзэмших техник хэрэгслийг төгөлдөржүүлэх, шинээр бүтээх оновчтой арга;
· нүүрсийг энерготехнологийн болон химийн түүхий эдийн чиглэлээр ашиглах технологи;
· эрдэс баялгийн экотехнологийн судалгаа, уусган баяжуулах SX-EW технологи;
· нүүрснээс утаагүй шахмал түлш, шатах хий болон шингэн түлш гарган авах үйлдвэрлэлийн техник, технологи;
· нүүрс, шатдаг занарын орд илрүүлэх эрэл хайгуулын судалгаа;
· алтны шороон ордуудыг ашиглаж буй үйлдвэрүүдийн хаягдал, балансын бус нөөцийг эргүүлэн ашиглаж, байгаль орчны бохирдлыг багасгах, жижиг ширхэгтэй тоосонцор алтыг ялган авах технологи;
· холимог металлын зарим ордыг түшиглүүлэн кабель, аккумуляторын батарей, цайрдсан нимгэн төмөр үйлдвэрлэх технологи;
· Цагаансуваргын зэс, Асгатын мөнгө, Төмөртийн-Овооны цайр, Өвөр Маратын хөнгөн цагааны орд газруудыг түшиглэн дунд зэргийн хүч чадалтай үйлдвэр байгуулах технологи.
· Хүнс:
· бэлчээрийн малын махны хими, биохими, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологид тэдгээрийн үзүүлэх нөлөө;
· хүнсний үйлдвэрлэлийн биотехнологийн аргууд;
· хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх математик, эдийн засгийн загвар;
· хүнсний охь, будаг, эссенци, хоол амтлагч, гоо сайхны зүйл үйлдвэрлэх судалгаа;
· хүнсний түүхий эд, хагас бэлэн болон бэлэн бүтээгдэхүүний шинж чанар, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах судалгаа;
· бэлчээрийн малын мах, сүү, тэдгээрийн дагавар түүхий эдийг боловсруулах ардын уламжлалт арга, гүн боловсруулах хаягдалгүй технологи;
· байгалийн ба таримал ургамлын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулж хүнсний бүтээгдэхүүн, туслах материал үйлдвэрлэх технологи;
· хүнсний үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг механикжуулах, автоматжуулах, бүтээгдэхүүний савлагаа, баглаа боодлын эх загвар, тоног төхөөрөмж;
· хүнсний аж үйлдвэрт биотехнологийн аргаар шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи;
· хүнсний аж үйлдвэрийн дэд салбаруудын техник, технологийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх (загас, давс, жимс, хүнсний ногоо, жан, цуу, пиво, ундаа, мөөг, самар, халиар, жууцай г.м);
· хүнсний аж үйлдвэрт хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх удирдлага, технологийн процесс, төлөвлөлт, бүртгэл тооцооны ажлыг механикжуулах, автоматжуулах.
· Металл боловсруулалт:
· металл боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэлт, борлуулалтыг зохицуулах технологи;
· барилгын төмөр материалыг үйлдвэрлэх технологи;
· төмөрлөгийн үйлдвэрүүдийн техник, технологид бүрэн дүүрэн үнэлгээ өгөх.
· Хөнгөн үйлдвэр:
· хөнгөн үйлдвэрийн шинэ нэр төрлийн түүхий эд, материалын судалгаа;
· хөнгөн үйлдвэрийн зориулалттай импортын материалыг орлуулахуйц, эх орны түүхий эдэд тулгуурласан шинэ материал бий болгох, үйлдвэрлэх технологи;
· модны үйлдвэрийн үртэс, зоргодос, хэрчим, зах өөдөс зэрэг хаягдлыг ашиглаж чанаржуулсан шинэ материал бий болгох, шингэн түүхий эдийг гүнзгий боловсруулах, өргөн хэрэгцээний мебель, модон эдлэл үйлдвэрлэх дэвшилт технологи;
· хөнгөн үйлдвэрийг өөрийн орны түүхий эдийн баазад тулгуурлан, түүнийг гүн боловсруулах чиглэлээр хөгжүүлэх технологи;
· мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах ардын уламжлалт аргын судалгаа түүний түвшинг сайжруулах технологи, төхөөрөг хэрэгсэл;
· мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах ардын уламжлалт аргад тулгуурласан дэвшилт технологи бий болгох, тоног төхөөрөмж үйлдвэрлэх;
· хөнгөн үйлдвэрийн эх орны түүхий эдийн бүтэц, шинж чанар, онцлогт тохирсон, байгаль орчинд халгүй, эрчим хүч, ус хэмнэхэд чиглэсэн технологи;
· хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний дизайн, загвар хийцийн сайжруулсан стандарт;
· хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай шинэ нэр төрлийн түүхий эд, материал.
· Барилга:
· монгол орны байгаль, эдийн засаг, экологийн онцлогт уялдсан хот байгуулалт, барилгын архитектур төлөвлөлт, орон зайн оновчтой бүтэц, зохион байгуулалт;
· барилгын металл хийц, материалыг үйлдвэрлэх технологи;
· барилгын инженер геологи, хөрсний механик ба суурь байгуулалт, барилгын цаг уурын хүчин зүйл, барилгын физик, барилга байгууламжийн судалгаа;
· барилгын салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээний дэвшилт техник технологи;
· барилга, замын машины засвар, техникийн үйлчилгээний технологи;
· эх орны байгаль, цаг уурын онцлогт зохицсон, газар хөдлөлтөд тэсвэртэй, дулаан тусгаарлах чадвартай, үндэсний шинэ материал, эдэлхүүн бий болгох, үйлдвэрлэх;
· баруун болон зүүн бүс нутагт барилгын барьцалдагч материал, цементийг хуурай буюу хагас хуурай аргаар үйлдвэрлэх технологи;
· нүх, хөндийтэй, жин хөнгөнтэй, томруулсан болон өнгөлгөөний тоосго, элемент, түүнчлэн хөнгөн бетон эдэлхүүн үйлдвэрлэх технологи;
· орон нутгийн түүхий эдээр барилгын гадна, дотно хана, дээврийн материал үйлдвэрлэх технологи;
· угсармал орон сууцны дулааны алдагдлыг багасгах, эрчим хүчийг хэмнэх технологи;
· барилгын үйлдвэрийн баазуудыг жижиг, дунд үйлдвэрийн технологи нэвтрүүлж сэргээн босгох, барилгын норм, норматив, стандартыг зах зээлийн харьцаанд зохицуулан боловсронгуй болгох.
· Эрчим хүч:
· эрчим хүчний нэгдсэн системийн горим, ажиллагааны өргөжүүлсэн судалгаа;
· монголын эрчим хүчний эх үүсгэврүүдийн бүтцийг атомын эрчим хүч ашиглан төгөлдөржүүлэх, атомын дулаан, цахилгаан станцуудыг ашиглах технологи;
· сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, ус, биомасс)-ний үүсгэврийн нөөц, үр ашигтай ашиглахад чиглэсэн судалгаа, технологи;
· эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирсон дулаанжуулалтын системийн оновчтой горим;
· эрчим хүчний системийн өндөр хүчдэлийн сүлжээний хүчдэлийн түвшинг тогтворжуулах, дамжуулах сүлжээний оновчтой бүтэц;
· эрчим хүчний том нэгдэлд гарах аваари, саатлын каскад өрнөлтөөс сэргийлэх реле хамгаалах, аваари эсэргүүцэх автомат систем;
· монгол гэр, ахуйд тохирсон түлш хэмнэх, халаалт дулаацуулга, шаталтын тохируулгатай боловсронгуй зуух үйлдвэрлэх технологи;
· нүүрсийг янз бүрийн хийцийн зууханд үр ашигтай шатаах горим, технологи, нүүрсийг хийжүүлэх ба хийг метанжуулах технологи;
· хөдөө аж ахуйн цахилгаанжуулалтын ерөнхий схем, хэтийн хөгжлийн чиг, хандлагыг бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлог, байршил, хэрэгцээнд тохируулан тодорхойлсон шинжлэх ухаан, техник, технологи, эдийн засаг, экологийн үндэслэл;
· дулааны цахилгаан станцын утааны хийн байгаль орчны бохирдуулалтыг багасгах технологи;
· түлш, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглах техник, технологи;
· эрчим хүчний одоогийн үйлдвэрүүдийг шинэчлэх чиглэл;
· усан цахилгаан станц ба хийн, хий-агрегат станцуудыг барьж ашиглах оновчтой хувилбар;
· хөдөөгийн төв, суурин газрууд, айл өрхийн түлш, эрчим хүчний хэрэгцээг хангахад сэргээгдэх эрчим хүч болон дизель төхөөрөмжийг хослон ашиглах техник, технологи;
· нүүрсний хийгээр ажилладаг дулааны цахилгаан станцын техник, технологи;
· эрчим хүчний боломжтой эх үүсвэрийг ашиглан цахилгаан станц барьж ажиллуулах оновчтой хувилбар;
· эрчим хүчний эх үүсвэрүүдээс байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл (бохирдолт)-ийг багасгах, түлш, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглах техник, технологи.
· Хөдөө аж ахуйн техник, технологи
· ХАА-н техникийн нэг бус, олон зориулалтаар угсрагдан ажилладаг цомхотгосон буюу нийтлэг зориулалттай машин техник, багаж хэрэгслийн судалгаа;
· ХАА-н үйлдвэрлэлийн нөхцөлд хүн, машины тогтолцоог оновчтой бүрдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн техник, технологийн судалгаа;
· ХАА-н таримлыг ургуулах агротехникийн, техник технологийн удирдлагын компьютерийн системийг бүрдүүлэх;
· газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн дэд бүтцийг боловсронгуй болгох зорилгоор "Агротехнопарк" болон "Техникийн засвар, үйлчилгээний диллерийн тогтолцоо, сүлжээ"-г бүрдүүлэх;
· ХАА-н үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах, удирдах электрон систем, цахилгаан технологи;
· ХАА-н техникийн сэлбэг хэрэгсэл, техник, багаж тоноглолыг дотооддоо үйлдвэрлэх технологи;
· триботехнологийн ололтод тулгуурласан засвар, үйлчилгээний технологи, багаж хэрэгсэл.
· Электрон техник, машин судлал:
· тогтвортой бус системээс эгшин зуурын хугацаанд бодит мэдээлэл авч боловсруулах, системийн ажиллагааг хянах, удирдах нөхцөл бололцоонд үнэлэлт өгөх судалгаа;
· эх орны түүхий эдээс электрон техник, машин үйлдвэрлэлд ашиглах шинэ материал гарган авах судалгаа;
· монгол орны цаг уурын болоод ашиглалтын нөхцөлд зохицсон технологийн шинэ шийдэл бүхий микропроцессорт систем;
· эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх удирдлага, хяналтын электрон техник зохион бүтээх;
· металл боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, түгээмэл хэрэгцээний техник, төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологи;
· байгаль орчин, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн найдварт ажиллагаа, техник ашиглалтын шаардлага хангасан тээврийн үйлчилгээ явуулах технологи;
· экологийн болон хөдөлгөөний аюулгүйн шаардлага хангасан зам, тээврийн үр ашигтай сүлжээг боловсруулах;
· судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний ажлыг электронжуулах, мэдээллийн электрон хэрэгсэл, сансрын холбоог өргөнөөр ашиглах багаж төхөөрөмж зохион бүтээх.
· Холбоо, мэдээлэл:
· геологи, геофизикийн тандан судалгаа болон байгалийн гамшгийг урьдчилан тодорхойлоход сансрын мэдээллийг ашиглах арга технологи;
· монгол орны тухай мэдээлэл, мэдлэгийн өгөгдлийн сан, сүлжээ;
· холбоо, мэдээллийн глобальжсан сүлжээний тополог, схем, ерөнхий синхрончлол, дохиолол;
· малчдын холбоо, мэдээллийн систем (радио, телевиз, телефон, телетекс, хөдөлгөөнт холбоо), түүнийг ахуй, үйлчилгээ (сургалт, алсын оношилгоо, экспертизийн систем, зайн тандалт зэрэг)-нд ашиглах шинэ технологи;
· холбоо, мэдээллийн системийг ахуй, үйлчилгээнд (сургалт, алсын оношилгоо, экспертизийн систем, зайн тандалт зэрэг) ашиглах шинэ технологи;
· хөдөө нутгийг интернетийн мэдээлэл, электрон шуудангаар үйлчлэх технологи;
· холбооны сувгийн нэвтрүүлэх (дамжуулах) чадварыг дээшлүүлэх технологи;
· монгол хэлний яриа таних, яриаг компьютерт оруулах систем;
· холбоо мэдээллийн системийн үр ашиг, менежмент, маркетингийн зохимжтой хувилбар;
· дамжуулах системийн оновчтой технологи (оптик, тоон радиорелей, сансрын зэрэг).
· Зам тээвэр:
· монгол улсын нутаг дээгүүр олон улсын тээврийн үйлчилгээ явуулах техник-эдийн засгийн үндэслэл;
· Улаанбаатар хот болон хот орчмын зорчигч үйлчилгээний оновчтой хүрээг тогтоох, тээврийн хэрэгслийн оновчтой паркийг бүрдүүлэх, шинжлэх ухаан экологийн бодлого;
· төмөр зам, агаарын тээврийн аюулгүй үйл ажиллагааны үндэслэл боловсруулах оновчтой чиглэл;
· монгол улсын авто замын нэгдсэн сүлжээг хөгжүүлэх зорилгоор шинээр зам тавих, томоохон гол мөрөнд бетон гүүр барих оновчтой зураг төсөл, шинэ технологи;
· зам тээврийн салбарт олон улсын байгууллага, хөрш зэргэлдээ оронтой хамтран ажиллах, зам тээврийн чиглэлийн олон улсын төрөлжсөн байгууллагад нэгдэх, тэдгээрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох эрх зүйн үндэслэл.
Хоёрдугаар хавсралт
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ ЗАМААР ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ШИНЭЭР БЭЛТГЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ЖАГСААЛТ
¹
|
Мэргэжлийн чиглэл
|
Боловсон хүчний тоо
|
Зардал (сая.төг)
|
||||
Бүгд
|
2001- 2005
|
2006-2010
|
Бүгд
|
2001-2005
|
2006-2010
|
||
1
|
Физик
|
25
|
12
|
13
|
166
|
72
|
94
|
2
|
Математик
|
25
|
10
|
15
|
168
|
60
|
108
|
3
|
Хими
|
20
|
10
|
10
|
132
|
60
|
72
|
4
|
Биологи
|
18
|
8
|
10
|
120
|
48
|
72
|
5
|
Ургамал судлал
|
9
|
4
|
5
|
60
|
24
|
36
|
6
|
Газарзүй, геоэкологи
|
12
|
5
|
7
|
80
|
30
|
50
|
7
|
Хэл шинжлэл
|
18
|
8
|
10
|
120
|
48
|
72
|
8
|
Түүх
|
9
|
5
|
4
|
60
|
30
|
30
|
9
|
Эдийн засаг
|
6
|
3
|
3
|
40
|
18
|
22
|
10
|
Гүн ухаан, улс төр, эрх зүй, сурган хүмүүжүүлэх
|
20
|
10
|
10
|
132
|
60
|
72
|
11
|
ХАА-н мэргэжил
|
20
|
10
|
10
|
132
|
60
|
72
|
12
|
Анагаах ухаан
|
43
|
20
|
23
|
285
|
120
|
165
|
13
|
Палеонтологи
|
8
|
3
|
5
|
54
|
18
|
36
|
14
|
Геологи, уул уурхай
|
10
|
5
|
5
|
66
|
30
|
36
|
15
|
Одон орон судлал
|
6
|
3
|
3
|
40
|
18
|
22
|
16
|
Газар зүйн мэдээлэл
|
6
|
3
|
3
|
40
|
18
|
22
|
17
|
Дүрс боловсруулалт
|
4
|
2
|
2
|
26
|
12
|
14
|
18
|
Уул уурхайн техник, технологи
|
13
|
5
|
8
|
88
|
30
|
58
|
19
|
ХАА-н техник, технологи
|
22
|
8
|
14
|
42
|
14
|
28
|
20
|
Барилга, архитектур
|
15
|
6
|
9
|
43
|
17
|
26
|
21
|
Хөнгөн үйлдвэрийн техник, технологи
|
14
|
5
|
9
|
32
|
12
|
20
|
22
|
Сэргээгдэх эрчим хүчний техник, технологи
|
15
|
6
|
9
|
44
|
18
|
26
|
23
|
Эрчим хүчний техник, технологи
|
12
|
5
|
7
|
29
|
13
|
16
|
24
|
Хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи
|
15
|
7
|
8
|
32
|
13
|
19
|
25
|
Электрон техник, машин судлал
|
14
|
6
|
8
|
44
|
18
|
26
|
26
|
Шинжлэх ухаан, техникийн мэдээлэл
|
24
|
10
|
14
|
40
|
14
|
26
|
27
|
Цэргийн мэргэжил
|
100
|
40
|
60
|
600
|
240
|
360
|
Нийт дүн
|
503
|
219
|
284
|
2715
|
1115
|
1600
|
Гуравдугаар хавсралт
ШИНЭЭР БАЙГУУЛАХ, ӨРГӨТГӨХ ДУНДЫН АШИГЛАЛТ БҮХИЙ ЛАБОРАТОРИ, ТӨВ
¹
|
Лаборатори, төв
|
Үйл ажиллагааны чиглэл
|
Үндэслэл
|
Хугацаа (он)
|
Зардал
(сая.төг)
|
1
|
Бодис, эрдсийн аналитик судалгааны төв
|
Геологи, биологийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, бүтцийн иж бүрэн судалгаа хийх
|
Объектын физик, хими, технологийн шинж чанарыг орчин үеийн түвшинд судлах, эталон тогтоох, лиценз олгох шаардлагатай
|
2006-2010
|
5700
|
2
|
Төв Азийн байгаль судлалын төв /exe-lence төв/
|
Байгалийн баялгийн нөөц, тархац, геологи, газарзүй, цаг уур, цөлжилт, элсний нүүлт, бохирдолт, гамшиг зэрэг асуудлыг судлах дүгнэлт гаргах
|
Дэлхий нийтэд болж буй глобаль үзэгдлийг иж бүрнээр судалж түүнд холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай
|
2006-2010
|
2000
|
3
|
Эрдэм шинжилгээний ба-гаж төхөөрөм-жийн засвар, үйлчилгээ, угсралтын төв
|
Эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах,
түүнд засвар, үйлчилгээ хийх, туршилтын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах
|
Судалгаа, мэдээллийн олон төрлийн багаж, төхөөрөмж ашиглаж байгаа өнөөгийн нөхцөлд тэдгээрийг засварлах, угсрах мэргэшлийн төвлөрсөн үйл ажиллагаа
явуулах шаардлагатай
|
2002-2005
|
1000
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7
|
Эртний амьтан, ургамлын олдвор боловсруулах лабораторийн
өргөтгөл
|
Эртний амьтан ургамлын олдворыг чулуулгаас ялгаж боловсруулах, сэргээн засварлах, хадгалах, хэв хийж олшруулах, үзмэр бэлтгэх, сурталчлах, сургалт явуулах
|
Лабораторийн багаж хэрэг-сэл, тоног төхөөрөмж хуучирч, өнөөдрийн шаардлага хангахгүй болсноос гадна хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа
|
2001-2003
|
10
|
8
|
Хөрс, ландшафт, биогео-хими, эртний газарзүй, нуур шинжлэлийн нэгдсэн лабо-ратори
|
Эх орны ландшафтын геохимийн сан бүрдүүлэх, томоохон хот суурингийн экогеохимийн төлөв, орчны бохирдолтын түвшинг тогтоох, нуурын усны масс -энергийн солилцооны математик загвар боловсруулах, нуурын эртний газар зүй, уур амьсгалын хувьсал өөрчлөлтийг үр тоос, диатомийн анализаар сэргээн тодотгох
|
Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг иж бүрэн явуулах зайлшгүй шаардлагатай
|
2001-2005
|
45
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13
|
Эсийн өсгөврийн лаборатори
|
Түгээмэл тохиолддог хорт хавдруудын эсрэг эх орны шинэ эм, бэлдмэлийн үйлдлийг судлах
|
Дурдсан үйлдлийг судлахад эсийн өсгөврийн дэвшилт арга хэрэглэх шаардлагатай
|
2001-2002
|
10
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18
|
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын хяналтын нэгдсэн лаборатори
|
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шинжилж хянах, мал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, материалын экологийн үзүүлэлт, чанар, стандартыг тогтоох, сав баглаа боодлын материалд сорилт шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдлын үнэлгээ өгөх
|
Импортын болон дотооддоо үйлдвэрлэж буй хүнсний зүйлийн аюулгүй байдлын баталгаа өнөөдөр манайд үндсэндээ байхгүй бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, хурцаар тавигдаж буй, салбар дундын шинж чанартай томоохон асуудлуудын нэг болж байна
|
2001-2005
|
25
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
22
|
Эрдэм шинжилгээний номын сан, хэвлэлийн цогцолбор
|
Гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцох, эрдэмтдийн бүтээлийг хэвлэх, компьютерээс авсан мэдээллээр хангах
|
Мэдээллийг шуурхай олж авах, бусдад түгээх үйл ажиллагаа өнөөдөр технологийн шаардлагад хүрэхгүй байна
|
2001-2004
|
500
|
|
|
|
|
|
|
24
|
Эрдэм судлалын төрөлжсөн "Интернет" төв
|
Эрдэм судлалын ажлыг онол, арга зүйн мэдээллээр хангах, эрдэмтдийн тухай мэдээллийг гадаад, дотоодод түгээх, харилцан солилцох
|
Эрдэм шинжилгээний ажилтнууд хийж буй судалгааныхаа чиглэлээр онол, арга зүйн хувьд мэдээлэл солилцох тогтолцоо өнөөдөр бүрдээгүй байна
|
2006-2010
|
2000
|
|
|
|
|
|
|
26
|
Археологийн судалгааны төв
|
Археологийн олдвор, хэрэглэгдэхүүнийг судлах, хамгаалах, сэргээх, хувилах
|
Түүхийн ач холбогдол бүхий олдворыг нарийвчлан судлах, сэргээх ажлыг өнөөдөр дотооддоо хийх боломжгүй байна
|
2001-2005
|
148
|
27
|
Төв Азийн ургамал, амьтны аймгийн биологи, экологийн мэдээллийн төвлөрсөн сан
|
Төв Азийн ургамлын аймаг болон хөхтөн, шувуу, загас, шавьж, хоёр нутагтан, мөлхөгч зэрэг амьтдын талаархи олон жилийн судалгааны хуримтлагдсан материалыг нэгтгэн дүгнэж, төрөлжсөн компакт дискүүд гаргах, хэвлэх, гадаад, дотоодод мэдээлэх
|
Энэ чиглэлийн ажил одоогоор манайд хийгдэж эхлээгүй бөгөөд ийм мэдээлэл нь манай орны болон дэлхийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтойгоос гадна зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой юм
|
2001-2005
|
40
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ЗГ-ын 2006 оны 232-р тогтоолоор зарим заалтыг хүчингүй болгосон/
Бүгд: 15197
2001-2005 онд 4497
2006-2010 онд 10700
Дөрөвдүгээр хавсралт
СУДАЛГАА, ТУРШИЛТЫН АЖЛЫН ҮР ДҮНД ТУЛГУУРЛАЖ БАЙГУУЛАХ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР
¹
|
Байгуулах үйлдвэр
|
Үйл ажиллагааны чиглэл
|
Үндэслэл
|
Хугацаа
(он)
|
Зардал
(сая.төг)
|
1
|
Эм, биобэлдмэл, биологийн идэвхт бодисын үйлдвэр
|
Мембраны технологи нэвтрүүлэх за-маар эм, уураг-витаминт биобэлдмэл, биологийн идэвхит бодис үйлдвэрлэх
|
Амьтан, ургамлын гаралтай, эх орны шинэ бүтээгдэхүүн бий болгож үйлдвэрлэн эмнэлэг-биологийн чиглэлээр ашиглаж импортыг орлуулах, улмаар экспортлох боломжтой
|
2002-2005
|
350
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4
|
Нэн ховор, ховордсон, гоц ашигт ургамлыг тарималжуулан нутагшуулах цэцэрлэг
|
Хүнс, эм, чимэглэлийн зориулалттай, гоц ашигт ургамлын генийн сан бий болгох, тэдгээрийг үржүүлэх, консервацлах, борлуулах
|
Нэн ховор, ховордсон, гоц ашигт ургамлын үйлдвэрлэл, борлуулалт явуулснаар олон улсын Ботаникийн цэцэрлэгийн консервацид нэгдэж , улсын эдийн засаг, байгаль хамгаалалтад ихээхэн үр нөлөөтэй байх болно
|
2001-2005
|
10
|
5
|
Биологийн бордооны үйлдвэр
|
ХАА-н таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй, байгаль орчинд хоргүй биологийн бордоо жилд 5-10 тн-ыг үйлдвэрлэх
|
Өөрсдийн технологиор дотоодын түүхий эдэд тулгуурлан үйлдвэрлэсэн биологийн бордоог хэрэглэснээр хөрсний агаарын шингээлтийг га-д 26-96 кг, таримлын ургацыг 14-28 хувь нэмэгдүүлж, химийн гаралтай импортын бордоог орлуулна
|
2001-2004
|
7
|
6
|
Биотехнологийн аргаар гарган авсан ХАА-н тари-мал ургамлын үр, суулгац үржүүлэх төв (МААХ ба УГТХ-д )
|
Вирусын өвчинд тэсвэртэй, хадгалалт, чанар сайтай төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг таримал ургамлын үр, суулгац үржүүлэх, борлуулах
|
Биотехнологийн чиглэлээр явуулсан судалгаа, туршилтын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх, түүнийг дэмжих талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан
|
2001-2005
|
150
|
|
|
|
|
|
|
8.
|
Вакцин, сийвэн, ийлдсийн үйлдвэр
|
В гепатитын эсрэг вакцин, сийвэн, ийлдэс үйлдвэрлэж эх орны хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээлд нийлүүлэх
|
Биотехнологийн аргаар В гепатитийн эсрэг вакцины загвар гарган авч эмнэл зүйн туршилт хийсэн ба хүн эмнэлгийн зориулалттай сийвэн, ийлдэс бэлтгэх технологи бий болгосон
|
2001-2002
|
150
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13
|
Хөдөө аж ахуйн машин, сэлбэгийн үйлдвэр
|
Морин хадуур, тармуур, тракторын эд анги , анжисны ир, суман хошуу зэрэг сэлбэг хэрэгсэл, улмаар бага оврын трактор үйлдвэрлэх
|
1992-1995 онд 15 м.х. чадалтай жижиг трактор 160, морин хадуур, тармуур 135-ыг угсарч, анжисны ир, суман хошуу жилд 1500-3000- ыг хийсэн нь эрэлт сайтай байгаа боловч дотоодын хэрэгцээг хангах хүчин чадал бүрдээгүй байна
|
2001-2002
|
50
|
14
|
Газар тариа-лангийн үйлд-вэрлэлийн "Агро-технопарк"
|
Цомхотгосон болон тэглэх боловсруулалт, шууд тарилтын техник хэрэгсэл бий болгож үйлдвэрлэх, технологийн сорилт туршилт хийх,
хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, лизинг үйлчилгээ явуулах
|
Одоогийн байдлаар нийт эргэлтийн талбайн 50 -иад хувь ашиглагдахгүй, ургац 2-3 дахин буурсан, ХАА-н машин техникийн 70-80 хувь нь элэгдэж хуучирсан байна. Машин техникийн шинэчлэлт, ашиглалт, засвар, үйлчилгээ, боловсон хүчин , дэвшилт технологийн удирдлагыг мэргэжлийн цогц байгууллагад төвлөрүүлэх шаардлагатай болсон
|
2003-2005
|
150
|
15
|
Галд тэсвэртэй магнезитан эдлэлийн үйлдвэр
|
Цахилгаан станц, төмөрлөгийн үйлдвэрийн шатаах зуухны доторлогоонд хэрэглэдэг тоосго, нунтгийг үйлдвэрлэх, экспортлох
|
Дурдсан тоосго, нунтгийг гаднаас 1 тн-ыг нь 500-700 ам. доллараар авдаг. 1999 онд 3000 тн-ыг авчээ. Тэдгээрийн түүхий эд бүхий орд Говь-Алтайн Бидэрийн голд бий, түүнийг ашиглахад хөрөнгө оруулалтаа 0,6-1,6 жилд нөхөх тооцоотой. Нөөцийг нь улсын комисс тогтоосон. БНАСАУ, Румынд үйлдвэрлэлийн туршилт хийсэн
|
2006-2010
|
3200
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ЗГ-ын 2006 оны 232-р тогтоолоор зарим заалтыг хүчингүй болгосон/ Бүгд: 7660
2001-2005 2360
2006-2010 5300
Текст томруулах
A
A
A