- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “УРИНШ-2001” ТӨСӨЛ
Засгийн газрын 2001 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
"УРИНШ-2001" ТӨСӨЛ
"УРИНШ-2001" ТӨСӨЛ
1. Буудайн үйлдвэрлэл сүүлийн 10 жил дараалан буурч дотоодын хэрэгцээнийхээ дөнгөж 30 хувийг хангах болсон гол шалтгааныг доорхи байдлаар тодорхойлж байна:
а/улсын зээлээр санхүүжүүлж байсан аж ахуйнуудыг эргэлтийн хөрөнгийн нөөцгүйгээр зах зээлд шилжүүлж, улмаар зээлийн эх үүсвэрээр хангаагүйгээс тариалангийн ажлын (уринш бэлтгэх, тарих, хураах г.м.) технологийн горим алдагдсан;
б/зах зээлийн тогтолцоонд нийцсэн үрийн аж ахуйн тогтолцоог бий болгож хэрэгжүүлээгүйгээс элит, сортын үр үйлдвэрлэл бүрмөсөн зогсч чанар муутай үрээр тариалж байгаа;
в/бордох, гербицид цацах зэрэг ургац нэмэгдүүлэх арга хэмжээг орхигдуулсан;
г/хоцрогдож хуучирсан техник хэрэглэж байгаа;
д/шинээр бий болсон аж ахуйн удирдлагууд нь зах зээлийн нөхцөлд аж ахуй эрхлэх чадвар муутай байгаа зэрэг болно.
2. 1984, 1986, 1989, 1990 онуудад ган гачиг тохиолдож байсан боловч үр тарианы улсын дундаж ургац 750-880 мянган тонноос буураагүйн гол нөхцөл нь нийт тариалсан үр тарианы талбайн 80-85 хувь (400-420 мян.га) нь чанар сайтай уриншид тариалж байсантай холбоотой. Энэ нь чанар сайтай уриншид тариалалт хийвэл цаг уурын нөхцөл таагүй жилд ч тогтвортой ургац авах боломжтой гэдгийг харуулж байна.
3. Төслийн зорилго нь 2001 онд сайнаас онцсайн үнэлгээтэй 270.0 мянган га-д уринш бэлтгэхэд оршино.
4. Төслийн зорилт нь:
а/2004 он гэхэд буудайн үйлдвэрлэлийг 2000 оны түвшингээс 2-2.5 дахин нэмэгдүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх эхний алхам хийх;
б/цаашид тариаланчдыг бие даан үйлдвэрлэлээ явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
в/газар тариаланд хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
5.Тариалангийн гол бүс нутгуудад байгаль цаг уур, удирдлагын болон материаллаг бааз, санхүүгийн чадавхи сайтай аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах замаар уг төсөлд хамруулж эргэлтийн хөрөнгийн туслалцаа үзүүлнэ.
6. Төсөл хэрэгжүүлэх нийт зардлын 73 хувь буюу 5.0 тэрбум төгрөгийг төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр (техник, хүн хүч, цалин, даатгал гэх мэт) санхүүжүүлнэ.
7. Төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн уринш боловсруулалтад шаардагдах зөвхөн шатахуун, гербицидийн үнийн 60 хувь буюу 2.0 тэрбум төгрөгийг Япон Улсын Засгийн газрын "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх-КР-1" буцалтгүй тусламжийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос бий болсон сангийн хөрөнгөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр зээл олгоно.
8. Уринш боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон эргэлтийн хөрөнгийг 6-18 сарын хугацаанд эргүүлэн төлөх нь дараа жилийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх үндэс болно.
9. Төслийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг шаардагдах хэрэгсэл бүрээр нь авч үзвэл дараахь байдалтай байна:
Уриншийн 1 га-гийн дундаж болон 2000 онд шаардагдах нийт зардал
¹
|
Зардлын төрөл
|
Механик элдэншүүлэг-тэй 257300 га уринш
|
Химийн аргаар бэлдэх 12700 га уринш
|
Бүгд зардал
/сая төг/
|
||
1га-гийн зардал /төг/
|
Нийт зардал
/сая төг/
|
1 га-гийн зардал /төг/
|
Нийт зардал /сая төг/
|
|||
1
|
Шатахуун
|
11,808.0
|
3,038.2
|
4,920.0
|
62.5
|
3,100.7
|
2
|
Дизель масло
|
804.0
|
206.9
|
335.0
|
4.2
|
211.2
|
3
|
Автобензин
|
114.0
|
29.3
|
38.0
|
0.5
|
29.8
|
4
|
Раундап гербицид
|
-
|
-
|
13,750.0
|
174.6
|
174.6
|
5
|
Урсгал засвар
|
3,500.0
|
900.6
|
2,013.0
|
25.5
|
926.1
|
6
|
Цалин + шимтгэл
|
1,450.0
|
373.0
|
689.0
|
8.8
|
381.8
|
7
|
Нийгмийн даатгал
|
435.0
|
111.9
|
207.6
|
2.6
|
114.5
|
8
|
Бусад шууд зардал*
|
460
|
118.3
|
460.0
|
5.8
|
124.1
|
9
|
Бүх шууд зардал
|
18,571.0
|
4,778.2
|
22,412.0
|
284.6
|
5,062.8
|
10
|
Үндсэн хөрөнгийн элэгдэл
|
7,117.0
|
1,831.2
|
3,840.0
|
48.7
|
1879.9
|
11
|
Газрын төлбөр
|
386.0
|
99.3
|
386.0
|
4.9
|
104.2
|
12
|
Бүгд шууд бус зардал
|
7,503.0
|
1,930.5
|
4,226.0
|
53.6
|
1,984.1
|
13
|
Нийт зардлын дүн
|
26,074.0
|
6,708.7
|
26,638.0
|
338.2
|
7,046.9
|
Тайлбар: *Ажилчдын хоол, хөдөлмөр хамгааллын хувцас
10. 2001 онд боловсруулах уриншийн хэмжээ, шаардагдах зардлыг үр тарианы үйлдвэрлэл бүхий аймаг бүрээр тодорхойлбол дараахь байдалтай байна:
2001 онд аймгуудын бэлдэх уриншийн хэмжээ, түүнд шаардагдах зардлын дүн
¹
|
Аймаг
|
Нийт уриншлах талбай
/мян.га/
|
Үүнээс
|
||||
Механик аргаар боловсруулах уринш
|
Химийн аргаар боловсруулах уринш
|
Нийт уриншийн зардал
/сая төг/
|
|||||
Талбай
/мян.га/
|
Зардал
/сая төг/
|
Талбай /мян.га/
|
Зардал
/сая төг/
|
||||
1
|
Архангай
|
2.5
|
2.5
|
65.2
|
-
|
-
|
65.20
|
2
|
Булган
|
30.0
|
28.0
|
730.0
|
2.0
|
53.3
|
783.20
|
3
|
Дорнод
|
8.0
|
7.5
|
195.6
|
0.5
|
13.32
|
208.92
|
4
|
Өвөрхангай
|
2.0
|
1.8
|
46.9
|
0.2
|
5.33
|
52.22
|
5
|
Сүхбаатар
|
1.5
|
1.5
|
39.11
|
-
|
-
|
39.11
|
6
|
Сэлэнгэ
|
125.0
|
120.0
|
3,128.9
|
5.0
|
133.2
|
3,262.10
|
7
|
Төв
|
57.0
|
55.0
|
1,434.0
|
2.0
|
53.3
|
1,487.27
|
8
|
Увс
|
5.5
|
5.0
|
130.4
|
0.5
|
13.32
|
143.72
|
9
|
Хөвсгөл
|
8.0
|
7.5
|
195.6
|
0.5
|
13.32
|
208.92
|
10
|
Хэнтий
|
14.0
|
13.0
|
339.0
|
1.0
|
26.64
|
365.64
|
11
|
Дархан-Уул
|
15.0
|
14.0
|
365.0
|
1.0
|
26.64
|
391.64
|
12
|
Орхон
|
1.5
|
1.5
|
39.1
|
-
|
-
|
39.10
|
Бүгд
|
270.0
|
257.3
|
6,708.7
|
12.7
|
338.37
|
7,046.90
|
11. Уринш бэлтгэх аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгийг бүрэн ашиглаж зөвхөн шатахуун, гербицидийн зардлын зохих хувьд нь эргэлтийн хөрөнгийн туслалцаа үзүүлэхээр тооцоолбол доорхи байдалтай байна:
Аймгуудад бэлдэх уриншид шаардагдах шатахуун, гербицидийн хэмжээ, зардал
|
Үүнээс
|
|
|
||||||||||
¹
|
Аймаг
|
Нийт уринш
/мян.га/
|
Механик боловсруулалт
|
Химийн уринш
|
Нйит зар-дал
/сая төг/
|
||||||||
Уринш
/мян.га/
|
Шаардагдах
|
Уринш
/мян.га/
|
Хэмжээ /тн/
|
Үнэ /сая төг/
|
|||||||||
Дизель түлш
/тн/
|
Түлш-ний үнэ
/сая төг/
|
Дизель түлш
|
Герби-цид
|
Дизель түлш
|
Герби-цид
|
Бүгд
|
|||||||
1
|
Архангай
|
2.5
|
2.5
|
60.0
|
29.52
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
29.52
|
|
2
|
Булган
|
30.0
|
28.0
|
672.0
|
330.6
|
2.0
|
20.0
|
5.0
|
9.8
|
27.5
|
37.3
|
361.2
|
|
3
|
Дорнод
|
8.0
|
7.5
|
180.0
|
88.56
|
0.5
|
5.0
|
1.25
|
2.5
|
6.9
|
9.4
|
97.96
|
|
4
|
Өв.хангай
|
2.0
|
1.8
|
43.2
|
21.25
|
0.2
|
2.0
|
0.5
|
0.98
|
2.75
|
3.73
|
25.25
|
|
5
|
Сүхбаатар
|
1.5
|
1.5
|
36.0
|
17.71
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
17.71
|
|
6
|
Сэлэнгэ
|
125.0
|
120.0
|
2880.0
|
1417.0
|
5.0
|
50.0
|
12.5
|
25.0
|
69.0
|
94.0
|
1511.0
|
|
7
|
Төв
|
57.0
|
55.0
|
1320.0
|
649.4
|
2.0
|
20.0
|
5.0
|
9.8
|
27.5
|
37.3
|
686.7
|
|
8
|
Увс
|
55.0
|
5.0
|
120.0
|
59.0
|
0.5
|
5.0
|
1.25
|
2.5
|
6.9
|
9.4
|
68.4
|
|
9
|
Хөвсгөл
|
8.0
|
7.5
|
180.0
|
88.56
|
0.5
|
5.0
|
1.25
|
2.5
|
6.9
|
9.4
|
97.96
|
|
10
|
Хэнтий
|
14.0
|
13.0
|
312.0
|
153.5
|
1.0
|
10.0
|
2.5
|
4.9
|
13.8
|
18.72
|
160.42
|
|
11
|
Дархан-Уул
|
15.0
|
14.0
|
336.0
|
165.3
|
1.0
|
10.0
|
2.5
|
4.9
|
13.8
|
18.72
|
184.02
|
|
12
|
Орхон
|
1.5
|
1.5
|
36.0
|
17.71
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
17.71
|
|
Бүгд
|
270.0
|
257.3
|
6175.2
|
3038.2
|
12.7
|
127.0
|
31.75
|
62.5
|
175.05
|
237.97
|
3257.8
|
Тайлбар: 1. Механик элдэншүүлгээр бэлдэх уриншийг 4 удаа боловсруулахад 1 га-д дунджаар 24.0 кг
дизель түлш, 1.2 кг дизель масло орохоор, химйин уриншийн 1 га-д 10.0 кг шатахуун зарахаар, 2. 1 кг дизель түлшийг 492 төгрөг, дизель масло-г 670 төгрөгөөр,
3. * Раундап гербицидийн 1 кг-ын үнийг 5 ам.доллар буюу 5500 төгрөгөөр, түүнийг нэг га-д 2.5 кг-ыг цацахаар
4. Аймаг бүрийн уриншлах талбайн хэмжээг 2000 онд бэлдсэн уриншийн хэмжээг баримжаалан тооцсон.
12. Сайн чанартай уринш бэлдсэнээр цаг уурын хэвийн нөхцөлд 2002 онд улсын дунджаар 8.5-10 центнер/га буюу 244-288 мянган тонн буудай хураах боломж бүрдэх бөгөөд энэ нь 2000 он (137.0 мянган тонн)-оос 1.78- 2.1 дахин илүү болж, Засгийн газрын хөтөлбөрт заасан зорилтын хэрэгжилт 84 хувь болно.
13. Ийнхүү ургац авснаар тариаланчдын өр зээл ихээхэн багасч цаашид бие даан үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болно.
14. 2001 онд 270.0 га уриншийг шаардлагын дагуу бэлтгэснээр хог ургамлын өсөлт тархалтыг хязгаарлаж дараа жилүүдэд хог ургамалтай тэмцэх арга хэмжээний зардал 2-3 дахин буурч тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A