A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - "ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 80 дугаар тогтоолын 2 дүгээр хавсралт

/Энэ хавсралтыг 2002 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
"ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
Дарга                                     -Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
Орлогч дарга                       - Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Анагаах ухаан
                                                эмнэлгийн хөгжлийн газрын дарга
Нарийн бичгийн
 дарга                                    -Хавдар судлалын төвийн захирал
Гишүүд                                  -Гэгээрлийн яамны Боловсролын газрын дарга;
                                                -Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга;
                                                -Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Аж үйлдвэрийн газрын дарга;
-Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга.
 
--------оОо---------
 
 
Хорт хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн 3 дугаар хавсралт
 
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ГАРАХ ҮР ДҮНГИЙН ХЯНАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
¹
Хэрэгжүүлэх ажил
1996
2000
2005
а/Анхдагч урьдчилан сэргийлэлтийн талаар
1
Хавдар өвчний мэдээлэлтэй болсноор хүмүүс өөрөө ирж хавдрын үзлэгт орох
5%
30%
60%
2
Шинээр төрсөн хүүхэд бүрийг "В" гепатитын вакцинжуулалтад хамруулах
67,4%
95%
100%
3
Хавдар үүсгэх бодист өртөх нөхцөлд ажиллагсдыг хавдраас сэргийлэх үзлэг, сурталчилгаанд хамруулах
10%
50%
100%
б/Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн талаар
1
Сумын түвшинд умайн хүзүүний өмөнг оношилдог байх
3%
15%
25%
2
Хавдар ба урьдал өвчнийг илрүүлэх үзлэг хийх аргад сум, өрхийн эмч нарыг сургах
10%
40%
90%
3
Аймаг, дүүргийн нарийн мэргэжлийн эмч нар хавдрын суурь ба урьдал өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэх аргыг эзэмших
4%
50%
90%
4
Элэгний халдварт "В" үрэвслээр өвдөж  байсан, элэгний архаг өвчтэй болон бүх доноруудад HbsAg-г тодруулах шинжилгээ хийх
30%
75%
100%
5
Ходоод, гэдэсний архаг үрэвсэл шархлаа өвчнөөр өвчилж байсан болон хавдрын удамшилтай зэрэг эрсдэл өндөртэй хүмүүсийг жилд 2 удаа рентген ба дурангийн шинжилгээнд хамруулж байх
0
35%
70%
6
Элэгний архаг үрэвсэл, халдварт гепатитаар өвдсөн хүмүүс болон донорууд "С" вирусыг тодорхойлдог болох
5%
30%
100%
7
Бүх шатны эмнэлэгт эмчилгээнд өвчтөн шилжүүлэх зохистой зарчимыг эзэмшүүлэх
10%
40%
100%
В/Хорт хавдрын эмчилгээ
1
Улаан хоолойноос бусад байрлалын өмөн өвчний үед хими засал ба мэс засал эмчилгээ хийх аргыг аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн ажиллагаанд нэвтрүүлэх
30%
50%
85%
2
Элгэнд байрласан хавдрын хэмжээ 3 см-ээс том биш үед этанол эмчилгээ хийх аргыг аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
0
60%
100%
г/Хөнгөвчлөх эмчилгээ
1
Наркотик ба наркотик бус өвчин намдаагч эмүүдийг зөв хэрэглэх аргыг сум, өрхийн эмч нарт эзэмшүүлэх
10%
50%
100%
2
Хорт хавдартай өвчтөнийг сувилах, асрах аргыг сум, өрхийн болон эмнэлгийн дунд мэргэжилтэн, идэвхтнүүдэд эзэмшүүлэх
10%
60%
100%
3
Аймгийн эмч нарт шаналгаа дарах хагалгаа, өвчин намдаах хориг хийх аргыг эзэмшүүлэх
15%
60%
100%
4
Мэс засал ба унтуулга сэхээн амьдруулагч эмч нарыг нугасанд гуурс тавьж өвчин намдаах эм хэрэглэх аргад сургах
10%
50%
90%
5
Хавдрын өвдөлтийг намдаах зорилгоор зүү тавих аргыг аймаг, дүүргийн эмнэлгүүдийн ажиллагаанд нэвтрүүлэх
 
2%
40%
90%
 
-----------оОо-----------