- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Засгийн газрын 2001 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын банкны салбарт ашигтай үйл ажиллагаа явуулж буй хамгийн том арилжааны банк болох "Худалдаа хөгжлийн банк" ХХК /цаашид "ХХБ" ХХК буюу "банк" гэх/-ийн нийт хувьцааны төрийн мэдлийн 76 хувьд ноогдох 1 520 000 ширхэг энгийн хувьцааг нэг багц болгон уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ын аргаар хувьчлах үйл ажиллагаанд оролцохыг банкны салбарын стратегийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын Засгийн газар урьж байна.
Тендерийг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-д тусгагдсан нөхцөл, болзлын дагуу Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж дүгнэнэ. Засгийн газрын шийдвэрээр банкны нийт хувьцааны 76 хувийг худалдах доод үнийг 12.226.000 /арван хоёр сая хоёр зуун хорин зургаан мянган/ ам. доллараар тогтоов.
"ХХБ" ХХК-ийг хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай байгуулсан гэрээний дагуу "КПМЖ Консалтинг" компанийн "Барентс бүлэг" Төрийн өмчийн хороонд зөвлөхөөр ажиллаж байгаа болно.
Олон улсын санхүүгийн корпораци /цаашид "ОУСК" гэх/ болон Азийн хөгжлийн банк /цаашид "АХБ" гэх/ нь "ХХБ" ХХК-нийн хувьцааны цөөн хувийг худалдаж авах, эсвэл бусад хэлбэрээр хөрөнгө оруулах зэрэг хөрөнгө оруулалтын аль хэлбэрийг сонгох талаар судалгаа хийж байна. ОУСК болон АХБ-наас оруулах хөрөнгө оруулалт нь тус хоёр байгууллагын судалгаа, дүгнэлт, Монгол Улсын Засгийн газраас хувьчлалын талаар баримталж буй чиглэл, "ХХБ" ХХК-ийг хувьчлах тендерийн зар мэдээ, тендерийн журмын дагуу тус банкийг амжилттай хувьчилсан эсэх, ОУСК болон АХБ, Монгол Улсын Засгийн газар ба тендерт ялагчийн харилцан хэлэлцэж тохирох хөрөнгө оруулалтын бүтэц, ОУСК болон АХБ-ны ажлын дотоод журмын дагуу авбал зохих тус тусын удирдах дээд байгууллагын зөвшөөрөл болон бусад хүчин зүйлээс хамаарна.
ОУСК болон АХБ-ны хувьчлалд оролцох сонирхлыг тус хоёр байгууллага "ХХБ" ХХК-д хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн байдлаар ойлгож болохгүй. Боломжит хөрөнгө оруулагчид ОУСК болон АХБ-наас илэрхийлж буй сонирхлыг харгалзахгүйгээр "ХХБ" ХХК-ний талаар өөрийн бие даасан судалгаа хийх нь зүйтэй. ОУСК болон АХБ нь 2001 оны 8 дугаар сарын байдлаар гаргасан "ХХБ" ХХК-ийн талаархи Ерөнхий мэдээлэл болон тендерийн явцад гаргаж өгөх бусад аль ч мэдээллийн үнэн зөв, бүрэн дүүрэн эсэх талаархи хариуцлагыг хүлээхгүй.
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх
Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох хүсэлтэй этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь англи, эсвэл монгол хэл дээр сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг дараахь материалын хамт Төрийн өмчийн хороонд ирүүлнэ. Үүнд:
Өргөдөл;
Өргөдөл гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ;
Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1 000 /нэг мянган/ ам. долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт;
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд түүнд зохих журмын дагуу олгосон итгэмжлэл;
Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулсан байх шаардлагатай:
Өргөдөл гаргагчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, арилжааны банк болон олон улсын банкны үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компаниудын үйл ажиллагаа/.
Сүүлчийн жилийн эцсийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл /нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан/.
Тендерт оролцох хүсэлтээ өгсөн өргөдөл гаргагч компанийн нийт гаргасан хувьцааны арваас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт. Тендерт оролцохыг зөвшөөрч өргөдөл гаргагчийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр, тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ.
Тендерт оролцож буй компанийг үүсгэн байгуулж бүртгүүлсэн тухай баримт бичгүүд.
Үйл ажиллагааны зэрэглэл тогтоодог байгууллагын үнэлгээ.
Өргөдөл болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг интернет дэх Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудаснаас буюу энэхүү зар мэдээний ард бичигдсэн хаягаар авч болно.
Тендерийн хураамжийг Монгол Улсын Монголбанк дахь Төрийн өмчийн хорооны дараахь дансанд төлнө:
Банкны нэр: Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код: BOMUMNUB
Дансны нэр: Төрийн өмчийн хороо
Дансны дугаар: 3332404
Монголбанкны
харилцагч банк: Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны дугаар: 021088506
Дансны нэр: Монголбанк
Хуулийн этгээд дангаараа буюу хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр тендерт оролцож болно. Консорциумыг арилжааны банкны салбарын стратегийн хөрөнгө оруулагч толгойлсон байна.
Өргөдөл гаргагч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилвол түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр нотолно.
Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2001 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
Урьдчилан шалгаруулалтын шалгуур
Тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг хүлээж авахын тулд дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
Арилжааны банкны чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, өөрийн орноос бусад оронд олон улсын банкны үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх;
50 /тавин/ сая ам. доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй байх;
Үйл ажиллагааны зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий агентлагаас санхүүгийн чадавхи, ашигт ажиллагааны талаар өндөр үнэлгээ авсан байх;
Монгол Улсын болон гадаадын улсын дор дурдсанаас бусад хуулийн этгээд тендерт оролцож болно:
төрийн байгууллага,
төрийн өмчит үйлдвэрийн газар,
улсын төсөвт албан газар,
10 хувиас илүү төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, /Засгийн газрын 2001 оны 281 дүгээр тогтоолоор өөрлөлт оруулсан./
улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн бус байгууллага.
Урьдчилан шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх
Төрийн өмчийн хороо өргөдөл хүлээн авснаас хойш ажлын арван өдөрт багтаан урьдчилан шалгаруулалтын шалгуурыг ханган тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг авах болсон эсэх талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдлийг буухиа шуудан, баталгаат шуудангаар өргөдөлд заасан хаягаар явуулна.
Урьдчилан шалгаруулалтын шалгуурыг хангасан тендерт оролцогчдод тендерийн баримт бичгүүдийг мэдэгдлийн хамт хүргүүлнэ.
Тендерийн баримт бичгүүд
Тендерийн баримт бичгүүд гэдэгт:
Компанийн тухай ерөнхий мэдээлэл
Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн иж бүрдлийг ойлгоно.
Хувьчлах нөхцөл
"ХХБ" ХХК-ийн хувьцааны 76 хувийг худалдахад Засгийн газраас тавих нөхцөл:
"ХХБ" ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай банк болгох;
Олон улсын өргөн хүрээтэй туршлага, стандартад нийцэхүйц банкны хамгийн орчин үеийн мэргэжил мэдлэг, техник технологи, удирдлагын арга барилыг нэвтрүүлэх;
Банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлснээр санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөж, гадаадын болон дотоодын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын зээл ба зээлийн баталгааны эрэлт хэрэгцээг хангаж чаддаг болгох, эрсдэлийг багасгах шинэ арга барилыг нэвтрүүлэх, аж ахуйн нэгж, иргэдэд илүү өргөн хүрээтэй иж бүрэн багц үйлчилгээг санал болгох, үйлчилгээний чанарыг сайжруулан үнэ өртгийг хямдруулах. Хувьцаа эзэмших эрх шилжсэний дараахь хоёр жилийн хугацаанд Засгийн газраас тавих нөхцөлүүдийг хангахад чиглэгдсэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг нэн даруй хийх тухай баталгаа гаргах;
Орчин үеийн банкны мэргэжил, мэдлэг, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх замаар "мэргэжлийн хөрөнгө" оруулах.
Тендерийн ажиллагаа
Тендерт оролцогчид техникийн болон санхүүгийн саналаас бүрдэх тендерийн саналаа Төрийн өмчийн хороонд 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт ирүүлнэ.
Тендерийн дэнчин гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулах чадвар, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон тендерт оролцогчоос төлөх 100 000 (нэг зуун мянган) ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламж, эсвэл Төрийн өмчийн хорооны нэр дээр гаргасан буцалтгүй аккредитивийг хэлнэ. Тендерт оролцогчид дэнчинг Монгол Улсын "Монголбанк" дахь Төрийн өмчийн хорооны 3332404 дугаартай валютын дансанд байршуулна.
Тендерийн саналыг үнэлсний дараа тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг /дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заасан/ тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын долоо хоногт багтаан бүрэн буцаан олгоно.
Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн дэнчинг худалдан авах үнэд оролцуулан тооцно.
Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон компанийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана. Тендерт оролцогчдыг хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргах бололцоогоор хангана.
Техникийн саналыг дор дурдсан үзүүлэлтүүдээр шалгаруулна:
Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, үйл ажиллагааны зэрэглэл (0-40 оноо),
Санал болгож буй бизнесийн төлөвлөгөөний чанар, Засгийн газраас тавих нөхцөлүүдийг хүлээн авч тусгасан байдал (0-40 оноо),
Байгаль орчны бохирдлыг арилгах, байгаль орчныг хамгаалах төсөл, үйл ажиллагааг зээлжүүлэх шалгуур (0-10 оноо),
Хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан оролцогчийн техникийн саналыг шалгаруулна.
Санхүүгийн санал нь хувьцаа худалдан авах үнэ, хувьцаа эзэмших эрх шилжсэнээс хойшхи эхний хоёр жилийн хугацаанд компанид нэн даруй оруулахаар амлаж буй хөрөнгө оруулалтын хэмжээнээс бүрдэх бөгөөд дараахь байдлаар үнэлэгдэнэ:
Санал болгож буй худалдан авах үнийн ам. доллар бүрт нэг оноо;
Нэн даруй хийх хөрөнгө оруулалтын дүнгийн ам. доллар бүрт 0.75 оноо;
Эцсийн оноо нь худалдан авах үнэ болон нэн даруй оруулах хөрөнгө оруулалтын хэмжээнд тус тус ногдуулсан онооны нийлбэртэй тэнцэнэ.
Санхүүгийн саналын үнэлгээгээр хамгийн өндөр эцсийн оноо авсан оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ийн тухай
"ХХБ" ХХК нь тус улсад ашигтай үйл ажиллагаа явуулж буй хамгийн том банк юм. "ХХБ" ХХК нь 1990 онд байгуулагдаж, 1991 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
"ХХБ" ХХК-ийн нийт 2 000 000 ширхэг хувьцааны 76 хувийг буюу 1 520 000 ширхэг хувьцааг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Үлдэх 24 хувь буюу 480 000 ширхэг хувьцааг тус банкны ажиллагсад эзэмшиж байна.
"ХХБ" ХХК нь хадгаламж, зээл, төслийн санхүүжилт, төгрөгийн ба гадаад валютын төлбөр тооцоо, кредит карт зэрэг үйлчилгээг хувийн ба улсын үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь хүмүүст үзүүлж байна.
Монголын банкны салбарт "ХХБ" ХХК нь гадаад валют /гол төлөв ам. доллар/-ын гүйлгээ эрхлэн хөрөнгө хуримтлуулж буй гол банк юм. Тус банк нь дэлхийд хэрэглэгддэг гол гол кредит картыг хүлээн авч үйлчилдэг бөгөөд Американ Экспресс болон замын бусад чекийг борлуулах бүрэн эрхтэй юм.
"ХХБ" ХХК нь алт, зэс, жонш олборлох уул уурхайн үйл ажиллагаа, ноолуурын боловсруулалт болон экспорт, нефтийн бүтээгдэхүүний импорт, мах боловсруулалт, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр зэрэг монголын эдийн засгийн үндсэн салбаруудыг санхүүжүүлэхэд идэвхтэй оролцож байна.
"ХХБ" ХХК-ийн зах зээлд эзлэх хувийг 2000 оны эцсийн байдлаар харуулав:
Нийт зээл /цэвэр/ (36.4%)
Харилцах, хадгаламж (41,9%)
Нийт хөрөнгө (43,1%)
Гадаад валют (78.9%)
"ХХБ" ХХК-ийн Улаанбаатар хотод оршдог төв салбарт банкны удирдлага, түүний газар, нэгжүүд байрладаг. Тус банк 8 салбар, 6 тооцооны төвтэй. Эдгээр салбарууд нь монголын хүн ам төвлөрсөн, төмөр зам дагуухи эдийн засгийн гол бүсүүдэд байрладаг. Банкны 3 салбар, тооцооны 4 төв нь Улаанбаатарт, бусад салбарууд нь Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Орхон болон Дорнод аймгийн төвд, тооцооны бусад төвүүд нь Замын-Үүд, Зүүнхараад тус тус оршдог.
Тус банк байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл Дэлхийн банк, ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон төслийн зээлийг харилцагчдад дамжуулан зээлдүүлж, БНХАУ, Өмнөд Солонгос болон Энэтхэг Улсын Засгийн газраас олгосон зээлийн төлбөр тооцоог нь гүйцэтгэж байна.
1997 онд Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар Норвегийн банктай "шууд харилцаа" (Bank Twinning Agreement) тогтоон ажиллаж, олон улсын арилжааны банкны туршлага, орчин үеийн менежмент, технологийн арга барилыг нэвтрүүлж эхэлсэн.
Худалдаа, хөгжлийн банк 1997 онд "Хэрэглэгчдийн найдвартай түнш", 1999 онд "Найдвартай татвар төлөгч", "1999 оны шилдэг аж ахуйн нэгж", 2000 онд "Монгол Улсын тэргүүний татвар төлөгч", "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний байгууллага"-аар тус тус шалгарч байсан.
"ХХБ" ХХК-ийн 1997, 1998, 1999, 2000 оны санхүүгийн тайланг олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулсан болно. 1997, 1998 оны санхүүгийн тайланд Артур Андерсен компани, 1999, 2000 оны санхүүгийн тайланд Ернст Энд Янг компани нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу аудит хийсэн. Санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийг дараахь байдлаар харуулав:
2000 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар "ХХБ" ХХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 97.4 тэрбум төгрөг (88.8 сая ам. доллар);
Зээлийн нийт багц 27.7 тэрбум төгрөг (25.2 сая ам. доллар) бөгөөд түүнд 6.7 тэрбум төгрөгийн (6 сая ам. доллар) эрсдэлийн сан байгуулсан;
Цэвэр зээл нь нийт хөрөнгийн 21.6%-тай тэнцүү;
Нийт өр төлбөр 83.7 тэрбум төгрөг (76.3 сая ам. доллар), үүний 78 тэрбум төгрөг (71 сая ам. доллар) буюу 93.2% нь харилцагчийн хадгаламж эзэлж байна;
Өөрийн хөрөнгө 13.7 тэрбум төгрөг (12.5 сая ам. доллар) байсны 9 тэрбум төгрөг (8.3 сая ам. доллар) нь хуримтлагдсан ашиг;
Хүүгийн орлого 10 тэрбум төгрөг (9.2 сая ам. доллар), хүүгийн зардал 1.5 тэрбум (1.4 сая ам. доллар) төгрөг;
Комисс болон хураамжаас бүрдэх хүүгийн бус орлого 6 тэрбум төгрөг (5.6 сая ам. доллар) тус тус гарчээ.
Тус банк орлогынхоо ихэнх хувийг гадаад валютын гүйлгээ, зээлийн ба бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүүгийн зөрүүгээс олж байна. Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүүгийн зардал бага байгаа нь харилцах дансанд бага хүү төлдөг, эсвэл огт төлдөггүйтэй холбоотой.
1998, 1999, 2000 онд зээлийн ба бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүүгийн зөрүү 13.79%, 10.36%, 9.45%;
1998, 1999, 2000 онд цэвэр ашгийн хувийн жин 19.35%, 35%, 41%;
Мөн онуудын жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгийн өгөөж 3.71%, 5.18%, 6.77%-тай тус тус гарчээ.
"ХХБ" ХХК-ийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд
|
1998
|
1999
|
2000
|
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ (>=10%)
|
13.5%
|
32.7%
|
35.9%
|
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар (>=18%)
|
54.6%
|
76.1%
|
77.3%
|
Зээлийн төвлөрлийн эрсдэл (<=20.0%)
|
47.5%
|
24.7%
|
16.0%
|
Гадаад валютын ханшийн эрсдэл (< =+-20.0%)
|
-13.5%
|
12.2%
|
16.3%
|
"ХХБ" ХХК нь газар ашиглах/эзэмших гэрээний үндсэн дээр газар эзэмшдэг. Гэрээгээр ашиглах газрын нийт хэмжээ 6158 м2. Газар ашиглах гэрээг 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс дөрвөн жилийн хугацаатай, газар эзэмших гэрээг мөн үеэс зургаан жилийн хугацаатай тус тус байгуулсан бөгөөд дахин шинэчлэх боломжтой. Газар ашиглах гэрээний дагуу газрын жилийн төлбөрийн хэмжээ 1 276 мянган төгрөг, улирал бүр төлөх төлбөрийн хэмжээ 319 мянган төгрөг. Газар эзэмших гэрээний дагуу газрын жилийн төлбөрийн хэмжээ 891,6 мянган төгрөг, улирал бүр төлөх төлбөрийн хэмжээ 222,9 мянган төгрөг.
"ХХБ" ХХК нь хүү, шимтгэлийн хэмжээг бууруулснаас гадаад төлбөр тооцооны орлого багассан боловч 2001 оны эхний хагас жилийн ашгийн төлөвлөгөөг биелүүлж чадсан.
2001 оны эхний хагас жилд татварын өмнөх ашиг 2000 оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буюу 5.2 тэрбум төгрөг хүртэл өссөн байна. Цэвэр ашиг 2000 оны эхний хагас жилтэй харьцуулахад 3.8-аас 3.4 тэрбум төгрөг хүртэл буурсан нь орлогын татварын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой.
"ХХБ" ХХК-ийн аудитаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, аудитаар баталгаажуулаагүй 2000 ба 2001 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг нэг ба хоёрдугаар хавсралтаар харьцуулж үзүүлэв.
Хаяг
Тендерт оролцох албан ёсны өргөдөл болон тендерийн саналуудыг дараахь хаягаар ирүүлнэ үү:
Л.Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IY байр, 408 тоот өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Нэмэлт мэдээллийн талаар Төрийн өмчийн хорооны дээр дурдсан хаягаар болон Төрийн өмчийн хорооны зөвлөх "КПМЖ Консалтинг" компанийн Барентс бүлэгт дараахь хаягуудаар хандана уу:
Жеймс Двайер Живко Ненов Мелисса Данн
Зөвлөх Төслийн удирдагч Төслийн дэд удирдагч
E-mail: jbd35238@aol.com E-mail: znenov@magicnet.mn E-mail: mdunn@kpmg.com
Хаяг:
"КПМЖ консалтинг" компанийн
"Барентс бүлэг"
Төрийн өмчийн I байр, 301 тоот өрөө
Улаанбаатар-38
Монгол Улс
Утас: 976-11-324149
Факс: 976-11-324149
Электрон шуудан: barents@magicnet.mn
|
эсвэл
Teresa Slazas
Barents Group of KPMG Consulting, Inc
1676 International Drive
McLean, VA 22102, USA
Tel: +1 703-747-7698
Fax: +1 703-747-3919
E-mail: tslazas@kpmg.com
|
Компанитай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.spc.gov.mn вэбсайтаас үзнэ үү.
Нэгдүгээр хавсралт
МОНГОЛЫН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ОРЛОГО, ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
|
|
|
|
|
|
|
|||
(Мянган төгрөгөөр)
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1998
|
1999
|
2000
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүү болон түүнтэй адилтгах орлого
|
|
|
|
7 977 548
|
8 919 704
|
10 060 103
|
|||
Хүүгийн болон түүнтэй адилтгах зардал
|
|
|
(924 338)
|
(1 225 672)
|
(1 527 351)
|
||||
Хүүгийн цэвэр орлого
|
|
|
|
|
7 053 210
|
7 694 032
|
8 532 752
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хураамж ба шимтгэл
|
|
|
|
|
1 743 092
|
2 124 077
|
2 291 840
|
||
Валютын арилжаа, ханшийн тэгшитгэлийн цэвэр орлого
|
|
|
870 540
|
750 576
|
807 277
|
||||
Үйл ажиллагааны бусад орлого
|
|
|
|
|
65 565
|
235 072
|
2 942 680
|
||
Хүүгийн бус орлого
|
|
|
|
|
2 679 197
|
3 109 725
|
6 041 797
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үйл ажиллагааны ашиг
|
|
|
|
|
|
9 732 407
|
10 803 757
|
14 574 549
|
|
Үйл ажиллагааны зардал
|
|
|
|
|
(1 831 639)
|
(3 243 948)
|
(3 338 571)
|
||
Нөөцийн сан ба онцгой шинжтэй ашгаас өмнөх ашиг
|
|
|
7 900 768
|
7 559 809
|
11 235 978
|
||||
Нөөцийн сан
|
|
|
|
|
|
(4 833 025)
|
(3 591 028)
|
(64 569)
|
|
Онцгой шинжтэй ашиг
|
|
|
|
|
|
-
|
1 735 982
|
-
|
|
Татварын өмнөх ашиг
|
|
|
|
|
3 067 743
|
5 704 763
|
11 171 409
|
||
Татвар
|
|
|
|
|
|
(1 005 709)
|
(1 491 187)
|
(4 573 948)
|
|
ЦЭВЭР АШИГ
|
|
|
2 062 034
|
4 213 576
|
6 597 461
|
ҮЛДЭГДЛИЙН ТЭНЦЭЛ
|
|
|
|
|
|
|
||||
(Мянган төгрөгөөр)
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
|
|
1998
|
1999
|
2000
|
||
Актив:
|
|
|
|
|
|
|
|
|||
Бэлэн мөнгө ба богино хугацаат нөөц
|
|
|
6 529 063
|
10 908 724
|
13 074 746
|
|||||
Санхүүгийн бусад байгууллага дахь харилцах, хадгаламж
|
|
|
15 430 672
|
30 923 223
|
38 921 400
|
|||||
Үнэт цаасаар оруулсан хөрөнгө оруулалт
|
|
|
|
11 105 042
|
17 758 183
|
16 390 466
|
||||
Зээл ба урьдчилгаа
|
|
|
|
16 538 612
|
13 345 031
|
21 005 164
|
||||
Засгийн газрын үнэт цаас
|
|
|
|
1 552 683
|
1 357 990
|
866 749
|
||||
Үндсэн хөрөнгө
|
|
|
|
3 693 154
|
6 580 468
|
6 771 411
|
||||
Бусад актив
|
|
|
|
|
733 414
|
488 923
|
379 974
|
|||
НИЙТ АКТИВ
|
|
|
55 582 640
|
81 362 542
|
97 409 910
|
|||||
Пассив:
|
|
|
|
|
|
|
|
|||
Харилцагчдын харилцах, хадгаламж
|
|
|
|
43 527 526
|
65 870 494
|
77 980 552
|
||||
Санхүүгийн бусад байгууллагуудын харилцах, хадгаламж
|
|
|
1 563 021
|
607 660
|
1 501 424
|
|||||
Гадаадын банкнаас авсан зээлийн эх үүсвэр
|
|
|
4 854 926
|
3 196 632
|
3 549 352
|
|||||
Ногдол ашгийн өглөг
|
|
|
|
1 819 099
|
634 716
|
-
|
||||
Бусад пассив
|
|
|
|
|
293 021
|
80 800
|
69 267
|
|||
Татварын өглөг
|
|
|
|
|
209 263
|
833 722
|
564 718
|
|||
Хойшлогдсон татвар
|
|
|
|
156 924
|
-
|
-
|
||||
Нийт пассив
|
|
|
52 423 780
|
71 224 024
|
83 665 313
|
|||||
Өөрийн хөрөнгө:
|
|
|
|
|
|
|
||||
Дүрмийн сан
|
|
|
|
|
963 000
|
1 500 000
|
1 500 000
|
|||
Нөөцийн сан
|
|
|
|
|
-
|
3 217 672
|
3 152 619
|
|||
Хуримтлагдсан ашиг
|
|
|
|
2 195 860
|
5 420 846
|
9 091 978
|
||||
Нийт өөрийн хөрөнгө
|
|
|
3 158 860
|
10 138 518
|
13 744 597
|
|||||
НИЙТ ПАССИВ БА ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
|
|
|
55 582 640
|
81 362 542
|
97 409 910
|
|||||
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|||||
|
|
|
|
|
|
|||||
Төгрөг/ам. долларын зах зээлийн ханш
(хугацааны эцэст)
|
|
|
902.00
|
1072.37
|
1097.00
|
|||||
Хоёрдугаар хавсралт
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
САНХҮҮГИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД - 2000, 2001 оны II дугаар улирал
|
2000.06.30
(мян. төг)
|
2001.06.30
(мян. төг)
|
Хүүгийн цэвэр орлого
|
3 886 876
|
4 480 388
|
Хүүгийн бус орлого
|
2 574 693
|
2 284 503
|
Зээлийн эрсдэлийн сан
|
199 888
|
72 023
|
Татварын өмнөх орлого
|
4 890 790
|
5 164 999
|
Татварын дараахь орлого
|
3 783 667
|
3 448 632
|
Нийт актив
|
92 052 821
|
107 090 022
|
Цэвэр зээл
|
15 065 568
|
29 017 880
|
Нийт пассив
|
80 027 015
|
93 800 837
|
Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө
|
75 139 801
|
87 496 927
|
Нийт өөрийн хөрөнгө
|
12 025 806
|
13 289 185
|
Төгрөг/ам долларын зах зээлийн ханш (хугацааны эцэст)
|
1 065.00
|
1 097.00
|
_ _ оОо _ _
/Засгийн газрын 2001 оны 281 дүгээр тогтоолоор өөрлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A