- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ БАЙДАЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 4 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2002 оны 161 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Засгийн газрын 2002 оны 161 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
I.ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ БАЙДАЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн
газрын Хэрэг эрхлэх газраас эрхлэн
гүйцэтгэнэ.
1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго
|
Хяналт-шинжилгээ,үнэлгээг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас төр, засгийн бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн оны үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бодлогын зорилтууд, Засаг даргаас Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний үүрэг зэрэг зорилтуудыг хэрхэн биелүүлсэн, Сайд, Засаг даргад зөвлөлгөө өгөх үүрэг бүхий яам, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө ямар байгааг тогтоож, үр дүнг үнэлэхэд оршино.
|
2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилт
|
2.1. Бодлогын зорилтууд, түүний дотор хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө нь Засгийн газраас хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрч хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох;
2.2. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ өгөх;
2.3. Бодлогын зорилт зохих үр дүнд хүрч хэрэгжээгүй буюу ямар нэгэн гажуудал гарсан бол засч залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлох;
2.4. Шаардлагатай бол бодлогын шинэ зорилтыг тодорхойлж, танхим, Ерөнхий сайдад танилцуулах.
|
3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ
|
3.1. Сайд, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэл, хүрээнээс хамаарч бодлого, стратеги, үйл ажиллагааны зорилтуудын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн үе шат бүрийг хамарна;
3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг яам, Тамгын газрын тухайн жилийн эхний хагасын болон бүтэн жилийн үйл ажиллагаанд, эсвэл бодлогын тодорхой чиглэлээр хийнэ. Хамрах хүрээ, цаг хугацааг удирдамжаар тодорхойлно.
|
4. Хяналт-шинжил-гээ,үнэл-гээний арга
|
4.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эрхлэн бусад холбогдох газруудтай хамтарч хяналт-шинжилгээ, үнэлгээний багийг тухайн үед хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх яам, аймаг, нийслэлд зориулан байгуулж ажиллуулна;
4.2. Баг үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, энэхүү журам, Хэрэг эрхлэх газраас эрхлэн гаргасан "Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай ойлголт, арга зүй", удирдамжийг үндэс болгоно;
4.3. Яам, Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааны тайлан бичих үлгэрчилсэн загвар /энэ журмын Ш, IV, V дахь хэсэг/-ын дагуу яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газар тухайн хугацааны тайлангаа бичиж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт яамд жил бүрийн 7 дугаар сарын 15, дараа жилийн 1 дүгээр сарын 15-ны дотор, аймаг, нийслэл жил бүрийн 8 дугаар сарын 01, дараа жилийн 2 дугаар сарын 30-ны дотор ирүүлнэ;
4.4. Тайлантай Засгийн газрын ХЭГ-ын тухайн яам, нутгийн захиргааны асуудал хариуцсан төслийн багийн ажилтан, хяналт-шинжилгээ, үнэлгээний төслийн багийн ажилтантай хамтран танилцаад зорилтын хэрэгжилт, гарсан үр дүнтэй уялдсан судалгаа явуулах бөгөөд хяналт-шинжилгээг гүйцэтгэх ба тодотгол мэдээлэл авах шаардлагатай бол баг гарган газар дээр нь ажиллуулна;
4.5. Судалгаанд яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын дотоод нэгжүүд, түүнчлэн Сайд, Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд ажилладаг зарим агентлаг, төсөвт байгууллагыг хамруулна;
4.6. Хяналт-шинжилгээнд яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээний газар, аймаг, нийслэ-лийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг татан оролцуулж болно. Шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлаар бусад яам, төрийн захиргааны холбогдох байгууллагаас дэмжлэг авч болно;
4.7. Тайланд хяналт-шинжилгээ хийхдээ түүнд тусгасан тоон үзүүлэлт болон зарим тоогоор илэрхийлж болох үзүүлэлтүүдийг статистикийн болон судалгаа шинжил-гээний бусад байгууллагын, түүнчлэн тухайн үйл ажиллагааны хүрээний асуудал хариуцсан төслийн багаас урьд нь хуримтлуулсан үзүүлэлтүүд, ажиглалттай харьцуулан үзэж үнэн зөвийг тогтооно;
4.8. Тайлан, судалгааны материалд шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй түгээмэл аргуудыг хэрэглэнэ.
|
5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний нөөц
|
5.1. Цаг хугацааны нөөц
5.1.1. Хяналт-шинжилгээг тухайн оны турш явуулах бөгөөд яамдын хувьд 7 дугаар сард багтаан эхний хагас жилийн, дараа оны 1 дүгээр сард багтаан жилийн эцсийн, аймаг, нийслэлийн хувьд 8 дугаар сарын 15-ны дотор багтаан эхний хагас жилийн, дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан тухайн оны үнэлгээг хийнэ;
5.1.2. Яамдын үнэлгээний дүнг тухайн оны 8 дугаар сар, дараа оны 2 дугаар сарын 2 дахь долоо хоногт, аймаг, нийслэлийн үнэлгээг 8 дугаар сар, дараа оны 3 дугаар сарын 3 дугаар долоо хоногт Засгийн газрын хуралдаанд тус тус танилцуулна.
5.2. Хүний нөөц
5.2.1. Засгийн газрын ХЭГ-ын холбогдох газар, нэгжүүд;
5.2.2. Яамдын Мэдээлэл, хяналт-шинжилгээний газар;
5.2.3. Яамд, агентлагийн тодорхой чиг үүрэг хариуцсан зарим ажилтнууд.
5.3. Санхүүгийн нөөц
5.3.1. Засгийн газрын ХЭГ, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсвийн хөрөнгө;
5.3.2. Эдгээр байгууллагын шагнал, урамшлын сан.
|
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүлээгдэж байгаа үр дүн
|
6.1. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын тухайн оны хагас болон бүтэн жилийн үйл ажиллагаанд гарсан ахиц, дэвшил, гажуудал, бэрхшээлийг үнэн зөв тодорхойлно;
6.2. Төр, Засгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж хүлээсэн үр дүндээ хүрч хэрэгжиж байгаа, эсэх талаар бодитой мэдээлэлтэй болно;
6.3. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэрэгслийг тодорхойлно;
6.4. Бодлогын хэрэгжилтийн явцад гарсан гажуудал, бэрхшээлийг арилгах, шинэ зорилт дэвшүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, нөөцийг тодорхойлно.
|
7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгийн ашиглалт
|
7.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг яам, аймаг, нийслэл тус бүрээр нэгтгэн гаргаж, танилцуулга бэлтгэнэ;
7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгийн тухайд гарах Засгийн газрын хуралдааны шийдвэрийн төсөл боловсруулна;
7.3. ХЭГ-аас Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргана;
7.4. Төлөвлөгөөний хэрэгжилтийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна;
7.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр өндөр үнэлгээ авсан яам, аймаг, нийслэл болон яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг урамшуулна. Жилийн эцсийн үнэлгээгээр өндөр үнэлгээ авсан таван аймаг, гурван яамыг 5 хүртэл сая төгрөгөөр, тухайн аймгийн Засаг дарга, яамны Төрийн нарийн бичгийн даргыг 500 мянга хүртэлх төгрөгөөр шагнаж байна;
7.6. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн оны үйл ажиллагааны тайланг эмхэтгэн хэвлэж Улсын Их Хурлын болон Засгийн газрын номын сангуудаар дамжуулан нийтийн хүртээл болгоно.
|
П. Үр дүнг үнэлэх журам
1. Сайд, Засаг даргын үйл ажиллагааны хүрээний бодлогын стратеги, үйл ажиллагааны зорилтын хэрэгжилт, түүнд яамны аппарат, Засаг даргын Тамгын газраас үзүүлсэн үйлчилгээ, дэмжлэгийн үр дүнг үнэлнэ.
1.1. Үнэлгээ хийхдээ яамны хувьд энэ журмын Ш хэсэгт дурдсан үлгэрчилсэн загварын дагуу бичиж ирүүлсэн тайланд туссан зорилт нэг бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу авч үзэж, үр дүнг тооцно. Аймаг, нийслэлийн хувьд VI хэсэгт тодорхойлсон үзүүлэлт нэг бүрийн бодит хэрэгжилт, IV, V хэсэгт дурдсан үлгэрчилсэн загварын дагуу бичиж ирүүлсэн Засаг дарга, түүний Тамгын газрын тайланд үндэслэн Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Тамгын газраас Засаг даргад үзүүлсэн үйлчилгээ, дэмжлэгийг авч үзэж үр дүнг тооцно. Үр дүн нь тоон утгаар /тоо ширхэг, кг, м, м3 тн, төгрөг, г.м/ буюу нийгмийн үр дүнгээр илэрхийлэгдэж болно;
1.2. Яамны үйл ажиллагааны үнэлгээнд энэ журмын IX хэсэгт заасан үзүүлэлтүүд, Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээнд VШ дахь хэсэгт заасан үзүүлэлтийг авч үзэх боловч тухайн яам, аймаг, нийслэлийн үйл ажиллагааны хүрээ, чиглэлээс хамааруулан ялгавартай хандлага байж болно;
1.3. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг VП дахь хэсэгт заасан үзүүлэлтээр үнэлнэ. Энэ нь Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно;
1.4. Үнэлгээ хийхдээ тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлс-ний үр дүнд ямар үр ашиг, үр нөлөө (тухайн салбарт чухам ямар асуудлыг шийдвэрлэснээр сонирхогч талын эрэлт хэрэгцээг хэр зэрэг хангав) гарав гэдгийг авч үзнэ.
2.Бодлогын тухайн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нэг ажил хэрэгжиж хүсэн хүлээсэн үр дүндээ хүрсэн байвал түүнийг 100 хувь гэж авч үзэх бөгөөд энэ нь 5 оноотой тэнцүү байна.
2.1.Бодлогын тухайн зорилтыг хэрэгжүүлэхээр ямар нэгэн үйл ажиллагаа төлөвлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй бол 0 оноотой тэнцүү байна;
2.2.Үйл ажиллагаа бүрийн үр дүнгийн гүйцэтгэлийн хувийг дараахь томъёогоор олно:
(1)
Энд:
Pi – i дүгээр үйл ажиллагааны гүйцэтгэлийн хувь
Tr - хүрэх үр дүнгийн төлөвлөгөө
Tg - хүрсэн үр дүн
2.3. Үйл ажиллагааны гүйцэтгэлд тохирох оноог дараахь томъёогоор бодож гаргана:
; (2)
Энд:
Ki - i дүгээр үйл ажиллагааны гүйцэтгэлд тохирох
оноо
Pi - i дүгээр үйл ажиллагааны гүйцэтгэлийн хувь
2.4. Зорилт тус бүрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн оноонуудын нийлбэрийг үйл ажиллагааны нийт тоонд хувааж тухайн зорилтын гүйцэтгэлийн дундаж оноог гаргана. Үүнийг дараахь томъёогоор гаргана:
; (3)
Энд:
Ka - a дугаар зорилтын гүйцэтгэлийн дундаж оноо
- тухайн зорилтод харгалзах үйл
ажиллагаануудын онооны нийлбэр
n - үйл ажиллагааны тоо
2.4.1. Жигнэсэн дундаж оноо (ЖДО). Үүнийг бодит гүйцэтгэлийн хувийг оноогоор нь үржүүлсэн нийлбэрийг гүйцэтгэлийн хувийн нийлбэрт хувааж олно. ЖДО нь 0 оноотой үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа хэр зэрэг үр дүнтэй хэрэгжсэнийг харуулах юм.
(4)
Энд:
Kj - j дүгээр зорилтын жигнэсэн дундаж оноо
- j дүгээр зорилтын үйл ажиллагааны
гүйцэтгэлийн хувь, түүнд харгалзах дундаж
онооны үржвэрүүдийн нийлбэр
- j дүгээр зорилтын үйл ажиллагааны
гүйцэтгэлийн хувиудын нийлбэр
2.5. Дээрх томъёонуудаар бодож гарсан үр дүнг
Хүснэгт 1-ийн зохих нүдэнд бичнэ;
2.6. Үйл ажиллагааны гүйцэтгэлийг тухайн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил бүрээр тооцож гаргана. Төлөвлөсөн ажлыг тоон утгаар илэрхийлж болох бол томъёо (1)-ээр бодож гаргах ба тоон хэмжүүр байхгүй бол Хяналт-шинжилгээ, үнэлгээний журамд дурдсан болон шинжилгээний бусад аргуудыг ашиглах, тухайн салбарын ажилтан, мэргэжилтний оюуны дүгнэлт гаргах аргуудыг хослуулан хэрэглэж үр дүнгийн үнэлгээний хувь болон ноогдох оноог гаргана. Оюуны дүгнэлт нь тухайн салбарыг хариуцсан ажилтан болон хяналт-шинжилгээний багийн ажилтны мэдлэг, чадварт тулгуурлах тул үнэн зөвийг тухайн ажилтан хариуцна;
2.7. Бодлогын зорилтыг хэрэгжүүлсэн үр дүнгийн ерөнхий үнэлгээг VП-IX хэсэгт дурдсан үзүүлэлтээр гаргах ба тус бүрт нь Хүснэгт 1-ийг ашиглаж гаргасан оноог бичнэ. Харин VI хэсэгт дурдсан үзүүлэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээний нэг үзүүлэлт болгоно;
2.8. Зорилтын хэрэгжилтийн тоог үндэслэн үнэлгээний график (График 1)-ийг байгуулна. Энэхүү графикаас бодлогын зорилтуудын хэрэгжилт төлөвлөгөөнөөс хэр гажиж байгаа, дундаж үзүүлэлтээс аль нь түрүүлж, аль нь хоцорч байгааг харуулах юм.
· Графикийн босоо тэнхлэгт зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны тоо, хэвтээ тэнхлэгт зорилтуудыг тэмдэглэнэ.
· Зорилтын үйл ажиллагаануудыг 100 хувь гүйцэтгэсэн үеийн графикийг төлөвлөгөөний дагуу байгуулна.
· Гүйцэтгэлийн графикийг үйл ажиллагааны бодит гүйцэтгэлээр байгуулна.
2.9. Дараа нь VП-IX хэсэгт заасан үзүүлэлтүүдийн график /График 2/-ийг байгуулна. Энэ нь тухайн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Тамгын газрын үйл ажиллагааны аль хэсэг тэргүүлж, аль хэсэг нь хоцорч байгааг харуулах юм. Үүнд:
· Нэг цэгээс гарсан цацраг нь үнэлгээний үндсэн үзүүлэлтийн шугаман хэмжээс болно.
· Тэдгээрийн төвлөрсөн цэг нь 0 онооны цэгийг заана.
· Цацрагийн хамгийн гаднахь цэг нь +5 онооны цэгийг заана.
· Цацрагийн тэг дунд байх цэг нь дундаж онооны цэгийг заана.
· Бүх цацрагийн +5, дундаж онооны цэгүүдийг холбож тус тусын онооны цагирагийг үүсгэнэ.
· Дараа нь Хүснэгт 1-д байгаа зорилтуудын бодит оноог тус тусын цацраг дээр байрлуулан холбох замаар бодит онооны цагирагийг үүсгэнэ.
2.10. Тухайн яам, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны дундаж оноог VП-IX хэсгийн бүх үзүүлэлтийн дундаж оноогоор гаргана. Энэхүү оноогоор яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зэрэгцүүлсэн үнэлгээний графикийг байгуулна. Эндээс аль яам, аймаг, нийслэлийн ажил түрүүлж, алиных нь ажил ерөнхийдээ хоцорч байгааг харуулах юм.
· Зэрэгцүүлсэн үнэлгээг График 3-т үзүүлэв.
· Энэ графикийн цацраг бүр нэг байгууллагын нийт үйл ажиллагааны шугаман хэмжээсийг График 2-ын нэгэн адилаар үзүүлж байгаа болно.
2.11. Яам, Засаг даргын Тамгын газрын тухайн хугацааны үйл ажиллагааны үнэлгээг VП, IX хэсэгт заасан чиглэлээр гаргана. Үүнд:
1) Бодлогын зорилт, Сайд, Засаг даргад зөвлөлгөө өгсөн үнэлгээ
2) Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
3) Төрийн захиргааны арга барилын үнэлгээ
4) Үр дүнг хангасан байдлын үнэлгээ
2.12. Дээрх 4 чиглэлд багтах үйл ажиллагааг VП, IX хэсгээс үзнэ үү;
2.13. Үйл ажиллагааны чиглэлүүдэд хамаарах үзүүлэлтүүдийн үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эрхлэн гаргана;
2.14. Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн баг нь үнэлгээний эцсийн үр дүнг яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай тохиролцсон байна. Үнэлгээний талаар санал зөрүүтэй бол дээрх албан тушаалтнууд үндэслэлээ гаргасан албан баримтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
-------оОо-------
Хүснэгт 1
Бодлогын зорилтыг хэрэгжүүлсэн үйл
ажиллагааны үнэлгээ
Д/
|
Бодлогын
|
Үйл
|
Үйл ажиллагааны хэрэгжилт
|
Ноогдох
|
Жигнэсэн
дундаж
|
||
Д
|
зорилт
|
ажиллагаа
|
Төлөв-лөгөө Tp
|
Гүйцэт-гэл
Tg
|
Хувь
|
оноо
|
оноо
|
1
2
3
4
.
.
.
.
.
.
.
n
|
1. Зорилт 1
2. Зорилт 2
3. Зорилт 3
n. Зорилт n
|
1.1. ..
1.2. ..
1.3. ..
1.4.
Нийт
Дундаж
2.1. ..
2.2. ..
2.3. ..
.. ..
Нийт
Дундаж
3.1. ..
3.2. ..
3.3. ..
3.4. ..
.. ..
Нийт
Дундаж
n.1 ..
n.2 ..
n.3 ..
Нийт
Дундаж
|
20
40
60
..
..
45
3
16
2
..
..
..
..
..
..
|
20
32
30
..
..
45
3.3
2.8
0
..
..
..
..
..
..
|
100
80
50
150
380
95
100
110
13
0
223
54.7
0
100
130
120
2350
|
5.00
4.00
2.50
7.50
19.00
4.75
5.00
5.50
0.65
0.00
11.15
2.79
0.00
5.00
6.50
6.00
17.50
4.37
|
5.18
4.99
5.92
=5.33
|
График 1
Зорилтыг хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гарфик
График 2
Үйл ажиллагааны үнэлгээний график
Онооны шугам
Бодит онооны шугам
График 3
Яам,аймаг, нийслэлийн засаг дарга нарын үйл ажиллагааг харьцуулсан үнэлгээний график
Бодит оноо
Ш. Яамдын үйл ажиллагааны тайлан бичих үлгэрчилсэн загвар
1. Эрхэлсэн сайдын мэдэгдэл
1.1.Яамнаас тухайн хугацаанд сайдын эрхэлсэн асуудлын хүрээнд явуулсан үйл ажиллагааны гол үр дүнгүүдийг сайд хэрхэн үнэлж байгаа тухай;
1.2.Яамны үйл ажиллагааны талаархи эрхэлсэн сайдын үнэлэлт, дүгнэлт.
2.0. Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдэл
2.1. Төрийн нарийн бичгийн даргын манлайлал, удирдлагаар хангасан байдал;
2.2. Байгууллагын хөгжлийн талаар явуулсан үйл ажиллагаа;
2.3. Яамны үйл ажиллагааны цаашдын төлөв, шинэ зорилтын тухай;
2.4. Яамны үйл ажиллагаанд өгөх гол үнэлгээ.
3.0. Яамны чиг үүрэг, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх талаар:
3.1. Бодлогын зорилт тодорхойлох, сайдад зөвлөлгөө өгөх талаар:
3.1.1. Тухайн оны үйл ажиллагааны стратегийн гол зорилт;
3.1.2. Гол зорилтыг хэрэгжүүлэхээр боловсруулсан бодлого, сайдад өгсөн зөвлөлгөө, тэдгээрийн үр дүн;
3.1.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг стратегийн удирдлагаар хангасан үр дүн;
3.1.4. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй уялдсан бодлого, зөвлөлгөө, тэдгээрийн үр дүн.
3.2 .Төрийн захиргааны удирдлагын талаар:
3.2.1 Хүний нөөцийн хөгжил, чадавхийг дээшлүүлэх талаар гарсан үр дүн;
3.2.2 Засгийн газрын хуралдааны дэг баримтлах, танхимын үйл ажиллагааг дэмжих талаар явуулсан үйл ажиллагаа, түүний үр дүн;
3.2.3 Салбарын хэмжээнд мөрдөх хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтийн үр дүн;
3.2.4 Яамны дотоод дүрэм, журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, үр дүн;
3.2.5 Нутгийн захиргааны холбогдох байгууллагыг бодлогын удирдамжаар хангасан үр дүн.
3.3. Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын талаар:
3.3.1 Тухайн оны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хангасан байдал;
3.3.2 Засгийн газраас тухайн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн үр дүн;
3.3.3 Төсөв, хөрөнгийн нөөцийн удирдлага, үр дүн;
3.3.4. Цаг хугацааны нөөц ашиглалт, үр дүн.
3.4. Үр дүн хангах талаар явуулсан үйл ажиллагааны талаар:
3.4.1. Агентлаг, яамны дотоод нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн;
3.4.2. Хөндлөнгийн болон дээд байгууллагаас хийсэн хяналт, шалгалт, тэдгээрийн үр дүн;
3.4.3. Мэдээлэл, өгөгдөхүүний сан, ашиглалт, олон нийтэд мэдээлэл хүргэсэн байдал;
3.4.4. Байгууллагын нээлттэй байдлыг хангах, санал, хүсэлт, өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааны үр дүн.
4. Салбарын онцлог зорилтыг хэрэгжүүлэх талаар явуулсан үйл ажиллагааны үр дүн
5. Яамны үйл ажиллагааны тухайн оны сүүлийн хагас жилийн болон дараа жилийн зорилт
ХАВСРАЛТ: 1. Санхүүгийн тайлан, тэнцэл
2. Үнэлгээний үзүүлэлт (VI хэсэг)
3. Ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн тодорхойлолт, жагсаалт
4. Холбогдох бусад материал
IV. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТУХАЙН ОНЫ
БОЛОН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН БИЧИХ
ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
1. Засаг даргын үйл ажиллагааны талаархи аймаг, нийслэлийн ИТХ-ын үнэлгээ /жилийн эцсээр/
2. Удиртгал
1.1 Тухайн жилийн гол зорилтууд
1.2 Гол зорилтыг хэрэгжүүлэх нөөц
1.3 Зорилтын хэрэгжилтийг хангахаар төлөвлөсөн зохицуулалтын арга хэмжээ
1.4 Үр дүнг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээ, хариуцлага, мэдээллийн арга хэрэгслүүд
3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилт, үр дүн
4.Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний үр дүн
5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн
6. Сум, дүүргийн Засаг дарга нарыг удирдлага,
зохицуулалтаар хангасан үр дүн
7. Нутгийн өөрөө удирдах байгууллагатай харилцсан харилцааны үр дүн
8. Засаг даргын Тамгын газраас Засаг даргад үзүүлсэн зөвлөлгөө, дэмжлэг, үйлчилгээний үр дүн
9. Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд хамаарах агентлаг, байгууллагуудаас үзүүлсэн үйлчилгээ, дэмжлэгийн үр дүн
10. Тухайн хугацаанд явуулсан үйл ажиллагааны талаархи үнэлгээ, дүгнэлт
11. Дараагийн хугацаанд тавих гол зорилт
Хавсралт: 1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
2. Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
3. Ерөнхий сайдтай Засаг даргын байгуулсан гэрээний биелэлт
V.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ТУХАЙН ОНЫ БОЛОН ЭХНИЙ
ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН БИЧИХ
ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
1. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн тухай Засаг даргын мэдэгдэл
1.1.1. Аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн хугацаанд явуулсан үйл ажиллагааны гол үр дүнгүүдийг Засаг дарга хэрхэн үнэлж байгаа тухай;
1.1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи Засаг даргын үнэлэлт, дүгнэлт.
2. Тамгын газрын үйл ажиллагааг удирдлагаар хангасан тухай Тамгын газрын даргын мэдэгдэл
2.1.1. Тамгын газрын даргын манлайлал,
удирдлагаар хангасан байдал;
2.1.2. Байгууллагын хөгжлийн талаар явуулсан үйл
ажиллагаа;
2.1.3. Тамгын газрын үйл ажиллагааны цаашдын төлөв, шинэ зорилтын тухай;
2.1.4. Тамгын газрын үйл ажиллагаанд өгөх гол үнэлгээ.
3. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн үр дүн
3.1 Эдийн засгийн хөгжлийн талаар тавьсан гол зорилтууд, тэдгээрийн хэрэгжилт, гол үр дүн;
3.1.1 Төсөв, мөнгө, санхүүгийн талаар тавьсан зорилтын хэрэгжилт, үр дүн;
3.1.2 Үйлдвэрлэл, үйлчилгээний талаар тавьсан зорилтын хэрэгжилт, үр дүн;
3.1.3 ХАА-н үйлдвэрлэлийн талаар тавьсан зорилтын хэрэгжилтийн үр дүн;
3.1.4 Дэд бүтцийн хөгжлийн талаар тавьсан зорилтын хэрэгжилт, үр дүн;
3.1.5 Аймаг, нийслэлийн хэтийн хөгжлийг хангах талаар тавьсан гол зорилт, түүнийг хангаж байгаа явц.
3.2 Нийгмийн хөгжлийн талаар тавьсан гол зорилтууд, тэдгээрийн хэрэгжилт, гол үр дүн
3.2.1 Нийгмийн хамгаалал, халамж, тэтгэвэр, тэтгэмжийн талаар тавьсан гол зорилтууд, үр дүн;
3.2.2 Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг бууруулах талаар тавьсан зорилт;
3.2.3 Ядуурлыг бууруулах талаар тавьсан зорилт, үр дүн;
3.2.4 Хүн амын эрүүл мэндийн талаар тавьсан гол зорилтууд, үр дүн;
3.2.5 Боловсролын талаар тавьсан гол зорилтууд, үр дүн;
3.2.6 Шинжлэх ухаан, урлаг, соёл, нийтийн биеийн тамирын хөгжлийн талаар тавьсан зорилт, үр дүн.
4. Төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангасан гол үр дүн
4.1 Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх талаар тавьсан зорилт, хэрэгжилтийн үр дүн;
4.2 Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн хөгжлийн талаар тавьсан зорилт, үр дүн;
4.3 Төрийн захиргааны байгууллагын тавьсан зорилтыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хангалт, үр дүн;
4.4 Төр, Засгийн хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан байдал, үр дүн;
4.5 Төрийн захиргааны төв байгууллага, ИТХ-тай харилцсан харилцааны үр дүн;
4.6 Төрийн бус байгууллагуудтай тогтоосон харилцаа, тэднээс дэвшүүлсэн асуудлын шийдвэрлэлт, гол үр дүн.
5. Үр дүнг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн үйл ажиллагааны үр дүн
5.1 Аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт хамаарах төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлсэн байдал;
5.2 Дээд байгууллага, захиргааны болон хөндлөнгийн хяналтын үр дүн;
5.3 Олон нийт, нутгийн хурал, захиргааны байгууллагыг мэдээллээр хангасан байдал, үр дүн.
6. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагааны үр дүн
6.1 Тухайн оны санхүү, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлогын талаархи мэдэгдэл;
6.2 Тухайн оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, тэнцлийн гол үр дүн;
6.3 Дараагийн жилд санхүү, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн талаар баримтлах бодлогын мэдэгдэл.
7.Үнэлэлт, дүгнэлт, дараагийн хугацааны зорилт
7.1 Тухайн хугацааны гол үр дүн;
7.2 Үнэлэлт, дүгнэлт;
7.3 Дараагийн хугацааны тэргүүлэх чиглэл, гол зорилт.
Хавсралт: 1.Аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газрын санхүүгийн тайлан,
тэнцэл
2. Ирэх хоёр жилийн төсвийн
төлөвлөгөөний төсөл[1]
3. Ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөө,
хөтөлбөр, төслийн тодорхойлолт,
жагсаалт
5. Үнэлгээний үзүүлэлт (VI хэсэг)
VI. Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үзүүлэлт
Үзүүлэлтийг аймаг тус бүрээр хагас, бүтэн жилийн статистикийн болон холбогдох мэдээгээр гаргана.
Үзүүлэлтүүд
|
Аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээ
|
Статистикийн албан ёсны мэдээ
|
Үнэлгээ
|
|||||||||
|
Өмнөх он
|
Тухайн он
|
Өөрчлөлт
|
Өмнөх он
|
Тухайн он
|
Өөрчлөлт
|
Өмнөх он
|
Тухайн он
|
Өөрч лөлт
|
Оноо
|
Дундаж
оноо
|
Жигнэсэн дундаж оноо
|
А.Эдийн засаг
1.Төсвийн нийт орлогод өөрийн орлогын эзлэх:
а/ хувийн жин /%/
б/ өсөлтийн хувь
2. Төсвийн төлөвлөгөөний биелэлт
а/ орлого /сая төг./
б/ зарлага /сая төг./
в/ зарлагын хэмнэлт,
хэтрэлт /сая төг./
г/ өр /сая төг./
д/ авлага /сая төг./
3. Нэг хүн амд ноогдох төсвийн зарлага /мян. төг/
4. Зээлийн нийт өр /сая төг./
а/хугацаа хэтэрсэн зээлийн
эзлэх хувийн жин /%/
б/ өр барагдуулалт /%/
5. Нийт хөрөнгө оруулалт /сая төг./
Үүнээс: а/улсын төсвийн /сая төг./
в/орон нутгийн төсвийн
/сая төг./
6. Хэрэглэгээний үнийн өсөлт, бууралт /%/
7. Дотоод нийт бүтээгдэхүүн
/1995 оны зэрэгцүүлэх үнээр сая. төг/
а/ АҮБ-ний үйлдвэрлэл
/оны үнэ, сая төг/
б/ МААБ-ний үйлдвэрлэл
/оны үнэ, сая төг./
8. Нийт малын тоо
а/өсөлт /%/
б/ хээлтэгчийн хувийн жин /%/
в/төл бойжилт1 /%/
г/том малын хорогдол /%/
9. 100 эхээс авсан төл
а/ хурга
б/ ишиг
в/ унага
д/ тугал
е/ ботго
10. Тариалсан нийт талбай /га/
а/ үр тариа /га/
б/ төмс /га/
в/ хүнсний ногоо /га/
11. Хураасан нийт ургац /тн/
үүнээс нэг га-аас хураасан
а/ үр тариа / цн/га /
б/ төмс / цн/га /
в/ хүнсний ногоо / цн/га /
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Б. Нийгэм
1. Ажилгүйдэл, хөдөлмөр зохицуулалт:
а/ хөдөлмөрийн биржид бүртгэгдсэн
ажил идэвхитэй хайгчдын тоо
б/ хөдөлмөрийн насны ажиллах чадвартай хүн амд ажилгүйчүүдийн эзлэх хувь
в/ ажилгүйчүүдийн өсөлт, бууралт /%/
2. Нийгмийн даатгалын төвлөрүүлэлт /сая төг/
а/төлөвлөгөө
б/гүйцэтгэл
3. Халамжийн сангийн ашиглалт
а/хамрагдсан хүний тоо
б/зарцуулсан хөрөнгө /сая төг/
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. Хүн амын өсөлт2 /%/
а/ нийт өрх /тоо/
б/ ядуу өрх /тоо/
в/ нийт өрхөд ядуу өрхийн эзлэх
хувийн жин /%/
г/ядуу өрхөд нэн ядуу өрхийн
эзлэх хувийн жин /%/
д/ ядуурлыг бууруулахад
зарцуулсан хөрөнгө
е /малжуулахад зарцуулсан
хөрөнгийг оруулаад сая төг./
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. Эрүүл мэнд
а/ Дундаж нас
б/амьд төрсөн 1000 хүүхэд
тутамд гарсан нялхсын
эндэгдэл /тоо/
в/ төрөхийн улмаас эндсэн эхийн
эндэгдэл /тоо/
г/ халдварт өвчний гаралт /тоо/
Үүнээс: хамуу /тоо/
сүрьеэ /тоо/
бруцеллёз /тоо/
хүйтэн /тоо/
ДОХ, бэлгийн
замын халдварт
өвчин /тоо/
г/урьдчилан сэргийлэх тарилгад
хамарсан байдал
д/эхчүүдийн төрөхийн өмнөх
байрын ашиглалт /%/
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. Боловсрол:
а/ сурлагын чанар /%/
б/ сурлагын амжилт /%/
в/ сургууль завсардалт /%/
г/ албан бус боловсрол олголт
/тоо/
д/ мэргэжлийн багшаар
хангагдсан байдал:
1/ нийт багш /тоо/
2/ мэргэжлийн багш /тоо/
е/ анги дүүргэлт /%/
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5. Зээл, тусламж /сая төг./
а/ төслийн тоо
б/ олгосон зээл /сая төг./
в/ тусламж /сая төг./
д/ гарсан үр дүн:
1/ шинээр бий болсон
ажлын байр /тоо/
2/ байнгын /тоо/
3/ түр /тоо/
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6. 1/Гэмт хэргийн өсөлт, бууралт /%/
а/хувь, хэмжээ
б/16-гаас доош насны
хүүхдийн дундах гэмт
хэрэг /тоо/
в/1000 хүнд ноогдох гэмт
хэргийн тоо
г/согтуугаар үйлдсэн гэмт
хэрэг
д/нийт хэргийн дотор онц
хүнд буюу хүнд хэргийн
эзлэх хувь
2/Гэмт хэргийн илрүүлэлтийн
хувь
3/Гэмт хэргийн улмаас учирсан
хохирлын нөхөн төлүүлэлтийн
хувь хэмжээ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В. Хөгжил
1. Хувийн салбарын хөрөнгө оруулалт /сая төг./
а/ жижиг, дунд үйлдвэрлэлд
/сая төг./
б/ орон нутгийн /сая төг./
в/ гаднын /сая төг./
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. Хүн амд үзүүлэх халуун усны үйлчилгээ /хүний тоо/
3. Шинээр бий болсон уст цэг /тоо/
4. Нийт үйлдвэр, аж ахуйн газар /тоо/
Үүнээс:
а/ байнгын ажиллагаатай /тоо/
в/ нийт бүтээгдэхүүний
үйлдвэрлэл /оны үнээр, сая төг./
г/ борлуулалт /сая төг./
е/ орлого /сая төг./
ё/ ашиг /сая төг./
з/ татвар /сая төг./
5. Эрчим хүчний үйлдвэрлэлийн
өсөлт / мян. кв. цаг /
6. 1 хүнд ноогдох бараа, гүйлгээний
хэмжээ / мян. төг /
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
VП. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
|
|
||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||
|
Бодлогын зорилт,Засаг даргад өгсөн зөвлөлгөөний хэрэгжилтийн үнэлгээ
|
Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
|
Төрийн захиргааны арга барилын үнэлгээ
|
|
|
|||||||||||||
Аймаг, нийслэлийн Засаг даргын ТГ-ын нэр
|
Боловс-руулж, шийдвэр-лүүлсэн бодлогын арга хэмжээ
|
Засгийн газрын тогтоол, шийдвэр, захирам-жийн хэрэгжилт
|
Төсөв, хөрөнгийн зарцуу-лалт
|
Болов-сон хүчний нөөц ашиг-лалт
|
Хөтөл-бөр, төсөл хэрэг-жүүлэлт
|
Үйл ажилла-гааны төлөв-лөлт
|
Засаг даргын захирамжийн хэрэгжилт
|
Дотоод дүрэм, тушаал, шийдвэрийн хэрэгжилт
|
|
|||||||||
0
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
|
|||||||||
Архангай
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Баян-Өлгий
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Баянхонгор
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Булган
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Говь-Алтай
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Дорноговь
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Дорнод
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Дундговь
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Завхан
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Өвөрхангай
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Өмнөговь
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Сүхбаатар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Сэлэнгэ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Төв
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Увс
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Ховд
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Хөвсгөл
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Хэнтий
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Дархан-Уул
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Орхон
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Говьсүмбэр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Улаанбаатар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Дундаж
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
Үр дүнг хангасан байдлын үнэлгээ
|
|
|
|
|
|
|||
Хяналт-
шинжил
гээ, үнэлгээ
|
Өгөгдө-хүүний сан, мэдээ-лэл
|
Хөнд-лөнгийн хяналт шалгалт
|
БНБ /санал, гомдол, өр-гөдлийн шийдвэрлэлт/
|
Нийт оноо
|
Дундаж оноо
|
Өмнөх оны тухайн үеийн оноо
|
Үнэлгээний
өсөлт
|
Үнэлгээний бууралт
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
VШ.Аймаг,нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны үнэлгээ
|
|||||||||
Дэс ду-гаар
|
Засаг даргын нэр
|
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ1
|
Засаг даргаас Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээ2
|
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн үнэлгээ3
|
Нийгэм, эдийн засаг, хөгжлийн үзүүлэл-тийн үнэлгээ
|
Засаг даргын Тамгын газрын үйл ажилла-
гааны үнэлгээ
|
Аймаг, нийслэ-
лийн ИТХ-ын үнэлгээ4
|
Үнэл-
гээний нийт оноо
|
Дундаж оноо
|
0
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
|
|
|
|
|
4
|
|
|
|
|
|
|
|
|
|
5
|
|
|
|
|
|
|
|
|
|
6
|
|
|
|
|
|
|
|
|
|
7
|
|
|
|
|
|
|
|
|
|
8
|
|
|
|
|
|
|
|
|
|
9
|
|
|
|
|
|
|
|
|
|
10
|
|
|
|
|
|
|
|
|
|
11
|
|
|
|
|
|
|
|
|
|
12
|
|
|
|
|
|
|
|
|
|
13
|
|
|
|
|
|
|
|
|
|
14
|
|
|
|
|
|
|
|
|
|
15
|
|
|
|
|
|
|
|
|
|
16
|
|
|
|
|
|
|
|
|
|
17
|
|
|
|
|
|
|
|
|
|
18
|
|
|
|
|
|
|
|
|
|
19
|
|
|
|
|
|
|
|
|
|
20
|
|
|
|
|
|
|
|
|
|
21
|
|
|
|
|
|
|
|
|
|
22
|
|
|
|
|
|
|
|
|
|
23
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
IX. ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
|
|
|||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бодлогын зорилт,сайдад өгсөн зөвлөлгөөний хэрэгжилтийн үнэлгээ
|
Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
|
Төрийн захиргааны арга барилын үнэлгээ
|
|
|||||||
Яамдын нэр
|
Боловс-руулж, шийдвэр-лүүлсэн бодлогын арга хэмжээ
|
Хууль тогтоом-жийн хэрэг-жилт
|
Засгийн газрын тогтоол, шийдвэр, захирам-жийн хэрэгжилт
|
Засгийн газрын хурал-дааны дэг ба-римтлал
|
Төсөв, хөрөн-гийн зарцуу-лалт
|
Болов-сон хүчний нөөц ашиг-лалт
|
Цаг хуга-цааны нөөц ашиг-лалт
|
Үйл ажилла-гааны төлөв-лөлт
|
Хөтөл-бөр, төсөл хэрэг-жүүлэлт
|
Дүрэм, журам мөрдөлт
|
Дотоод дүрэм, тушаал, шийдвэ-рийн хэрэг-жилт
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
ГХЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
СЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ХЗЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
БОЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
БХЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ГэЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ДБХЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ХААҮЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ЭМНХЯ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дундаж
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үр дүнг хангасан байдлын үнэлгээ
|
|
|
|
|
|
|||
Хяналт-
шинжил-
гээ, үнэл-гээ
|
Өгөг-дөхүү-ний сан, мэдээ-лэл
|
Хөнд-лөнгийн хяналт шалгалт
|
Байгуул-лагын нээлттэй байдал /санал, гомдол, өргөдлийн шийдвэр-лэлт/
|
Нийт оноо
|
Дундаж оноо
|
Жигнэсэн дундаж оноо
|
Үнэлгээний өсөлт, бууралт /өмнөх үетэй харь-цуулах/
|
Салбарын онцлог зорилтын хэрэгжилтйн үнэлгээ
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A