- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1992 ОНЫ 12О ДУГААР ТОГТООЛООР САЙШААСАН "ГАЗРЫН ТОС" ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ ТОДОТГОЛ
Засгийн газрын 1995 оны 20 дугаар тогтоолын хавсралт
Засгийн газрын 2002 оны 267 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Засгийн газрын 2002 оны 267 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1992 ОНЫ 12О ДУГААР ТОГТООЛООР САЙШААСАН "ГАЗРЫН ТОС" ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ ТОДОТГОЛ
Нэг."Газрын тос" хөтөлбөрийн Ү,ҮI зүйлд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд ойрын 5-10 жилд хийх ажлын чиглэлийг дараахь байдлаар тодотгох:
1.Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын үйлдвэрлэлээс ойрын жилүүдэд хангаж эхлэх зорилгоор юуны өмнө Зүүнбаян, Цагаан-элсний ордын газрын тосыг түлшний чиглэлээр гүн боловсруулах үйлдвэрийн техник- эдийн засгийн үндэслэлийг 1995 оны П улиралд гаргаж,үйлдвэрийн хүч чадал, хөрөнгө оруулалтын хэмжээг газрын тосны олборлох нөөц, боловсруулалтын техник, технологийн түвшинтэй уялдуулан тогтоож, барьж байгуулан ашиглалтад оруулж, хүч чадлыг нь шатлан нэмэгдүүлнэ. Үйлдвэрийг барих хүртэл хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний зарим хэсгийг хангах зорилгоор хоногт 500-1000 баррель газрын тос боловсруулах бага чадлын зөөврийн төхөөрөмжийг 1995 онд багтаан ашиглалтад оруулна. Газрын тос олборлон боловсруулах үйлдвэрийг байгуулахад Монголын талаас гарах хөрөнгийн эх үүсвэрт хандивлагч орнууд, олон улсын эдийн засгийн байгууллагуудын зээл тусламжийн болон улсын төсвийн хөрөнгийг ашиглах, хамтарсан үйлдвэрийн Монголын талын хөрөнгөд хувьцаа гаргаж худалдах, "Газрын тос" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан Засгийн газрын зээллэг, өрийн бичгээр хөрөнгө хуримтлуулан ашиглах чиглэл баримтална.
Дотоодод үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх тээврийн зохистой сүлжээ бүрдүүлнэ.
2.Газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг цаашдаа бүрэн хангахад шаардлагатай нөөцийг илрүүлэн тогтоох чиглэл баримталж газрын тосны ирээдүй бүхий Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Нялга, Өгийнуур, Ихнуур, Өмнөговь, Сүхбаатар, Хойт говийн сав газруудад геологи, геофизикийн ерөнхий болон нарийвчилсан судалгаа хийж, газрын тосны орд байж болох талбай, бүтцийг ялгаж, тэдгээрт хөрөнгө оруулагчдыг оролцуулан хайгуул хийлгэж үнэлгээ өгөх, найдвартай нөөцтэй ордуудыг олборлох чиглэл баримтална.
Үүний тулд эхний ээлжинд дэд бүтэц харьцангуй бий болсон буюу түүнд ойр орших,газрын тос олдох ирээдүй бүхий Дорноговь, Нялга, Чойбалсангийн сав газрын ХШ, ХIҮ, ХҮ, ХIХ, ХХП талбайд гадаадын хөрөнгө оруулалттайгаар хийж эхэлсэн ажлыг үргэлжлүүлж, Х, ХI, ХП, ХҮI,ХҮП,ХШ, ХХ, ХХI талбайд Монголын болон гадаадын компаниудыг сонгон ажиллуулах замаар, эсвэл 1996-2000 онд жил тутам улсын төсвөөс ойролцоогоор З50-500 сая төгрөг гарган санхүүжүүлж судалгааны ажлыг дэс дараалалтайгаар гүйцэтгэнэ /Газрын тосны ирээдүй бүхий сав газар, талбайд хайгуул хийх, геологи, геофизикийн судалгаа явуулах чиглэлийг хавсаргав/.
З.Гэрээт талбайнуудад хийх хайгуулын ажлын мэдээллийг суперкомпьютерээр дотооддоо боловсруулах техник зохион байгуулалтын арга хэмжээг 1995-1996 онд багтаан хэрэгжүүлнэ.
4.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд Монголын найдвартай компаниуд оролцохыг дэмжиж, мэргэжлийн найдвартай гүйцэтгэгч олоход нь туслалцаа үзүүлэх, гадаадын компаниудтай байгуулсантай ижил нөхцөлөөр гэрээ байгуулахыг санал болгох зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
Гэхдээ үндэсний компаниуд зөвшөөрөл авсан талбай болон зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлэх явдлыг хориглоно.
5."Монгол газрын тос" товчооны харьяа "Галба" үйлдвэрийг шаардлагатай тоног төхөөрөмж, лабораторийн багаж, хэрэгслээр хангаж тодорхой талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах арга хэмжээ авна.
6.Гэрээлэгчдэд талбайн зөвшөөрөл олгохдоо зөвхөн тендр зарлаж, гадаад, дотоодын компаниудыг шударгаар сонгон шалгаруулж ажиллуулах зарчмыг мөрдөхийн хамт, зэргэлдээ талбайнуудад ажиллаж байгаа компаниуд бие биеийнхээ ажилд саад тотгор учруулахгүй, газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд нэг орон юмуу нэг компани давамгайлах байдал гаргуулахгүй байх зарчмыг баримтална.
7.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төсөвт хөрөнгийн тооцооны үндэслэл, зарцуулалт, тайлан бүртгэлд тавих хяналтыг сайжруулан, гэрээт талбайд урьд өмнө явуулсан судалгааны тайлан мэдээллийг нарийвчлан судалж ашиглах,хайгуул олборлолтын ажилд дэвшилтэт техник, технологи хэрэглэх зэргээр ажлын явц, чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төсөвт зардлыг хямдруулах арга замыг санаачлан гэрээлэгчидтэй тохиролцон хэрэгжүүлнэ.
8.Шатдаг занар, нүүрс, байгалийн барагшингаас газрын тосны бүтээгдэхүүн гаргах талаар судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг улсын төсвийн болон гадаадын сонирхогч байгууллагын хөрөнгөөр үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Гэхдээ хөрөнгө хүчийг юуны өмнө газрын тосны судалгаанд төвлөрүүлэх шаардлагыг харгалзан шатдаг занар, байгалийн барагшингаас эдийн засгийн хувьд үр ашигтай байх газрын тосны бүтээгдэхүүн гаргаж болох нь зохих судалгаа шинжилгээний ажлаар нотлогдож, техник, технологийн асуудал нь шийдэгдэх хүртэл хугацаанд газрын тос гаргах чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр шатдаг занар, байгалийн барагшингийн эрэл, хайгуулын ажил явуулахгүй байх нь зүйтэй гэж үзнэ.
-------оОо---------
Журмын хавсралт
ГАЗРЫН ТОСНЫ ИРЭЭДҮЙ БҮХИЙ САВ ГАЗАР, ТАЛБАЙД
ХАЙГУУЛ ХИЙХ, ГЕОЛОГИ, ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА
ЯВУУЛАХ ЧИГЛЭЛ
¹
|
Сав газар, талбай
|
Хэмжээ ам.км
|
Гүйцэтгэгч компани
|
Хугацаа, он
|
Хийх ажлын төрөл, хэмжээ
|
Зардал
|
1
|
Тосон уул –Х1Х
|
10460
|
Медалион ойл
|
1993-1998
|
3100 тууш км чичирхийллийн судалгаа, 2 цооног
|
9,1 сая ам.доллар
|
2
|
Буйр-ХХП
|
11400
|
Снайдер ойл
|
1993-1998
|
3500 тууш км чичирхийллийн судалгаа, 3 цооног
|
11,75 сая.ам доллар
|
3
|
Цагаан-элс-ХШ
Зүүнбаян-ХIҮ
|
14600
12800
|
Нэскор энержи
|
1995-2000
|
1315 тууш км чичирхийллийн судалгаа, 5 цооног
|
12,5 сая ам.доллар
|
4
|
Тариач-ХV
|
15300
|
Монруснефть
|
1995-2000
|
3400 тууш км чичирхийллийн судалгаа, 3 цооног
|
18,0 сая ам, доллар
|
5
|
Галба-ХI
|
13800
|
Галба
|
1995-1997
|
1100 тууш км чичирхийллийн болон хүндийн хүчний, 5000 ам.км геологийн судалгаа
|
497 сая төгрөг
|
6
|
Төхөм-Х
|
50000
|
Галба
|
1997-1999
|
3000 тууш км чичирхийллийн, 25000 ам, км хүндийн хүчний болон геологийн судалгаа
|
1385 сая төгрөг
|
7
|
Нялга-ХҮI
|
18430
|
Галба
|
2000 оноос
|
1000 тууш км чичирхийллийн, 5000 ам.км хүндийн хүчний, 9000 ам.км геологийн судалгаа
|
460 сая төгрөг
|
8
|
Эргэл-ХП
|
11700
|
Өрсөлдүүлэн шалгаруулалтаар
|
1996-2000
|
Гүйцэтгэгчтэй тохиролцоно.
|
Гэрээлэгчийн хөрөнгө
|
9
|
Матад-ХХ
|
10700
|
Өрсөлдүүлэн шалгаруулалтаар
|
1996-2000
|
Гүйцэтгэгчтэй тохиролцоно
|
Гэрээлэгчийн хөрөнгө
|
10
|
Тамсаг-ХХI
|
11130
|
Өрсөлдүүлэн шалгаруулалтаар
|
1996-2000
|
Гүйцэтгэгчтэй тохиролцоно
|
Гэрээлэгчийн хөрөнгө
|
11
|
Баянтүмэн-ХҮП
|
12550
|
Өрсөлдүүлэн шалгаруулалтаар
|
1996-2000
|
Гүйцэтгэгчтэй тохиролцоно
|
Гэрээлэгчийн хөрөнгө
|
12
|
Хөх нуур-ХҮШ
|
13570
|
Өрсөлдүүлэн шалгаруулалтаар
|
1996-2000
|
Гүйцэтгэгчтэй тохиролцоно
|
Гэрээлэгчийн хөрөнгө
|
13
|
Өмнөговь, Хойт-говь, Өгийнуур, Ихнуур,Сүхбаатар
|
|
Өрсөлдүүлэн шалгаруулалтаар
|
1996-2000
|
Гүйцэтгэгчтэй тохиролцоно
|
Гэрээлэгчийн хөрөнгө
|
Тайлбар: Галба-Х1, Дөхөм-Х, Нялга-ХҮ1 талбайг гэрээлэгч сонирхохгүй тохиолдолд геологи, геофизикийн ерөнхий судалгааны ажлыг "Галба" үйлдвэр улсын төсвийн санхүүжүүлэлтээр гүйцэтгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A