- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 1996 оны 18 дугаар тoгтooлын 1-p xaвcpaлт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт үндэсний зөвлөлдөх хороо нь (цаашид хороо гэнэ) Монгол Улсын Засгийн газар, эзэд, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн хооронд үр дүнтэй зөвлөлдөөн явуулах замаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан чиглэл, зөвлөмжийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр байгуулагдан ажиллана.
2.Хороо нь энэхүү дүрэм болон "Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай" Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1976 оны 144 дүгээр конвенцийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
З.Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, хуралдааны тэмдэглэлээр баталгаажуулна.
4.Хороо нь туслалцаа, зөвлөлгөө авах зорилгоор хуралдаандаа холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно. Мөн зохих албаны хүмүүсийг ажиглагчаар оролцуулж болно.
5.Хороо нь зөвлөмж, санал, дүгнэлт гаргах бөгөөд түүнийг оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй.
6.Хороо нь шаардлагатай бол өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор оролцогч талуудаас тэнцүү хэмжээгээр хөрөнгө гаргаж төсөв бүрдүүлж болно. Үүний тулд Монгол Улсын төсвийн хуулийн дагуу төсвиийн төслийг зохиох, хянуулах, батлуулах үйл ажиллагааг зохих журмаар хэрэгжүүлнэ. Хорооны төсвийн төслийг хорооны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж саналаа нэгтгэн холбогдох газарт оруулна. Уг төсөлд оролцогч талуудаас гаргах хөрөнгийн хэмжээг оролцогч тал нэг бүрээр болон хэрэгжүүлэх арга хэмжээ нэг бүрээр заасан байна. Хорооны төсвийн Засгийн газар хариуцах хэсгийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны төсөвт тусгана.
Хоёр.Хорооны удирдлага, бүрэлдэхүүн
7.Хорооны даргыг эзэд, хөдөлмөрчдийн төлөөлөх байгууллагуудын саналыг үндэслэн Засгийн газар батална.
8.Хороо нь дор дурдсан бүрэлдэхүүнтэй байна:
а/Засгийн газрыг төлөөлсөн 8 гишүүн;
б/эздийн байгууллагыг төлөөлсөн 4 гишүүн;
в/хөдөлмөрчдийн байгууллагыг төлөөлсөн 4 гишүүн.
9.Хорооны ажлын алба нь Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны холбогдох газар, хэлтэс байна.
Гурав.Хорооны үүрэг, эрх
10.Хороо нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/үндэсний хэмжээнд мөрдөгдөж буй болон боловсруулах шатанд байгаа хөдөлмөрийн хууль тогтоомж нь Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй хэрхэн уялдаж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт, санал гаргах;
б/Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас батлагдсан конвенцид Монгол Улс нэгдэх асуудлыг судалж санал дүгнэлт гаргах;
в/Монгол Улсын нэгдэн орсон конвенцийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, илтгэл бэлтгэх;
г/Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засгийн газраас өгөх мэдээлэл болон чуулганаар хэлэлцэх сэдвүүдтэй холбогдуулан Засгийн газраас тавих саналын талаар санал солилцож зөвлөлдөх.
11.Хороо нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан конвенциудад Монгол Улс нэгдэн орох асуудалтай холбогдуулан холбогдох газруудаас мэдээлэл, санал, дүгнэлт гаргуулж авах;
б/Монгол Улс нэгдэж орсон Олон улсын хөдөлмөрийн конвенцийн хэрэгжилтийг шалгах, түүний явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, үүнтэй холбогдуулан конвенцийн хэрэгжилтийн талаархи тоо баримт, мэдээллийг Улсын статистикийн газар болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах;
в/Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийн 19 дүгээр болон 22 дугаар зүйлийн дагуу Засгийн газраас явуулах илтгэлийн талаар холбогдох санал гаргах;
г/хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг холбогдох байгууллагуудад танилцаж судлах.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A