A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 226 дугаар тогтоолын хавсралт

/Засгийн газрын 2002 оны 46 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ
 
Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийг үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Сангийн сайд /цаашид "сайд" гэнэ/, нөгөө талаас тогтвортой байдлын тухай гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан,------------- улсад үүсгэн байгуулагдсан, -------- тоот бүртгэлийн гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах------------- дугаарын лиценз эзэмшигч -------------компани/------- улсын иргэн----------/ /цаашид "Компани" эсхүл "Иргэн" гэнэ/-тэй үйл ажиллагаа явуулах орчныг нь урт хугацаанд тогтвортой байлгах баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав.
   Нэг.Гэрээгээр зохицуулах зүйл
1.1 Энэ гэрээгээр-------улсын------Компани /Иргэн/ -----------Монгол Улсын---------аймгийн---------сумын -----------газарт------------зорилгоор ашигт малтмалын -----------ордыг ашиглах,------------төсөл хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр чөлөөтэй борлуулах, үүнээс олсон чөлөөт валютын орлогоо захиран зарцуулах эрхийн баталгаагаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.
  Хоёр.Үндсэн нөхцөл
2.1 Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч Компани /Иргэн/-ий Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төслийн эхний 5 жилд оруулах  анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2 сая ам.доллараас багагүй байна.
2.2 Компани /Иргэн/-ий төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг-----хувь, импортын барааны гаалийн татварыг---- хувь, импортын болон дотоодод борлуулсан барааны худалдааны /эсвэл түүнтэй адилтгах/ албан татварыг ----- хувь буюу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж буй хууль тогтоомжид заасан хувь хэмжээнд байлгана.
2.3 Компани /Иргэн/ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлоход экспортын татвар----, худалдааны /эсвэл түүнтэй адилтгах/ албан татвар-----хувиар ногдуулна. Хэрэв Компани /Иргэн/ нь алт олборлож Монгол банк эсхүл арилжааны аль нэг банкинд борлуулсан бол 10 хувийн худалдааны /эсхүл түүнтэй адилтгах/ албан татвар төлнө.
2.4 Компани /Иргэн/-ий төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа ашигт малтмалын холбогдолтой харилцааг зохицуулж буй хуульд заасан хэмжээгээр тооцно.
2.5 Компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон чөлөөт валютын орлогоо захиран зарцуулахад нь энэ талаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд олгодогтой адил эрх, нөхцөлөөр хангана.
2.6 Компани /Иргэн/ нь энэхүү гэрээний 4.2, 4.3-т заасан хэмжээ, хугацаанд хөрөнгө оруулахаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 6 сар хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээ хүчингүй болсонд тооцогдоно.
  Гурав. Гэрээний  хугацаа
3.1 Гэрээг 19—-оны---дүгээр сарын----ны өдрөөс эхлэн 20---оны --- дүгээр сарын ----ны өдрийг хүртэл  ---------------хугацаагаар байгуулав.
  Дөрөв.Компани/Иргэн/-ий үүрэг,эрх
4.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
4.2 Компани /Иргэн/ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш--- жилийн хугацаанд -----сая ам.доллараас багагүй хөрөнгө оруулалт хийнэ.
Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, технологи, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалаар хийж болно.
 
4.3 Хөрөнгө оруулалтыг дараахь хуваарийн дагуу хийнэ:
 
 ¹
     Он, сар
 Мөнгөний дүн
 /мян.ам.дол/
  Мөнгөн
 хэлбэрээр
   Бусад
  хэлбэрээр
1
19-— оны---р сард
 
 
 
2
19—- оны---р сард
 
 
 
3
19-— оны---р сард
 
 
 
4
200—-оны---р сард
 
 
 
5
200--оны---р сард
 
 
 
 
Компани /Иргэн/ тухайн жилд төлөвлөснөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд давсан хэсгийг дараагийн жилийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд оруулж тооцно.
4.4 Компани /Иргэн/ нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайланг энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш жил бүр тухайн жилийн дараагийн сард багтаан Сангийн яамнаас баталсан маягтын дагуу гаргаж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраар хянуулан Сангийн сайдад ирүүлж байна.
4.5 Компани /Иргэн/ нь бүтээгдэхүүнээ борлуулснаас олсон орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аль нэг арилжааны банкинд нээсэн дансанд эхлэн байршуулна.
4.6 Сайд энэхүү гэрээгээр хариуцсан үүргээ биелүүлээгүйн улмаас Тогтвортой байдлын гэрээний баталгаа алдагдсан тохиолдолд Компани /Иргэн/ нь баталгааг сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрх эдэлнэ.
  Тав. Сайдын үүрэг, эрх
5.1 Компани үйл ажиллагаагаа явуулах орчныг нь урт хугацаанд тогтвортой байлгах талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцөлөөр хангах явдлыг хариуцна.
5.2 Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг Монгол банк болон холбогдох газруудад хүргүүлнэ.
5.3 Компани /Иргэн/ нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн нь нотлогдвол Сайд энэ тухай Компанид албан мэдэгдэл өгч гэрээг дангаар цуцална.
   Зургаа. Бусад зүйл
6.1 Гэрээний үүргийн биелэлттэй холбогдон ямар нэг маргаантай асуудал үүсвэл талууд аль болох хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэнэ. Нэгдсэн шийдэлд хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
6.2 Гэрээг 19—-оны---дугаар сарын ----ны өдөр Улаанбаатар  хотод  монгол, англи хэл  дээр  тус  бүр 2 хувь үйлдэж талууд нэг нэг хувийг хадгалав.
 
 
      Монгол Улсын Засгийн                             
      газрыг төлөөлж: сайд                                 П.ЦАГААН
 
      Компанийг төлөөлж: Гарын үсэг              -----------------