A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1993 оны 14 дүгээр тогтоолын хавсралт

Засгийн газрын 2004 оны 124 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
 
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ  соён гийгүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч,  шүүмжлэгч нарт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг дор дурдсан журмыг  баримталж олгоно. Үүнд:
 1.Шагналыг хоёр жилд нэг удаа 2 хүртэл зохиол, бүтээлд олгоно. Уг  зохиол, бүтээл нь олны хүртээл болсон байх ёстой бөгөөд хамт олны бүтээл  байж болно.
 2.Нэг зохиол, бүтээлд олгох шагналын хэмжээ 30000 төгрөг байна.
 3.Шагналын асуудлыг Засгийн газрын тогтоолоор батлагдсан комисс  эрхэлнэ.
 4.Уг шагналаар шагнуулахаар зохиолч, яруу найрагч, шүүмжлэгчдийн нэрийг  зохиол, бүтээлийн нь хамт зохиолчдын эвлэл, холбоо, уран бүтээлийн байгууллага, хамт олноос дэвшүүлнэ. Холбогдох материалыг хүлээн авах хугацааг шагнал гардуулахаас 3 сарын өмнө комисс тасалбар болгоно.
 5.Комиссын гишүүд шагналд дэвшсэн зохиол, бүтээлтэй танилцаж, шаардлага хангаагүй гэж үзвэл шагнал олгохгүй байж болно.
 6.Шагналд дэвшсэн зохиол, бүтээлийн талаар уншигч, үзэгчдийн саналыг  комисс харгалзана.
 7.Комиссын гишүүдийн ердийн олонхийн саналаар эцсийн шийдвэр гаргах  бөгөөд санал хураалт нууц явагдана.
 8.Шагналыг Д.Нацагдоржийн дүр бүхий тэмдэг, дипломын хамт их зохиолчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан олгоно.
---oOo---