A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 92 дугаар тогтоолын хавсралт

/1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИССЫН ДҮРЭМ  
 
Нэг.Нийтлэг зүйл
 
1.Хөдөлмөрийн маргаан  таслах комисс нь аж  ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр  заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаагаа явуулж байгаа хамтарсан болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагын захиргаа, ажилтны хооронд гарсан шүүхээр хянан шийдвэрлэхээр Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.
2.Аж ахуйн нэгж, байгууллага, хамтарсан болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагын дэргэд хөдөлмөрийн  маргаан таслах комисс ажиллана.
3.Комисс нь хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
4.Хөдөлмөрийн маргааныг комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.Комиссын хуралдаанаас шийдвэр гаргана.Хуралдааны явцын тухай тэмдэглэл  хөтөлнө.
 
Хоёр.Комиссын бүрэлдэхүүн, зохион байгуулалт
1.Комисс нь хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллага /үйлдвэрчний эвлэл болон бусад байгууллага/-ын болон захиргааны төлөөлөгчдөөс бүрдэнэ.                                                                              
2.Захиргааны болон хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллагуудын төлөөлөгчдийн тоо нь тэнцүү, тал тус бүрийг төлөөлсөн 3-аас доошгүй хүн байна.
3.Комиссын бүрэлдэхүүнд орох хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллага /үйлдвэрчний эвлэл болон бусад байгууллага/-ын төлөөлөгчдийг тухайн байгууллагуудын гишүүдийн хамтарсан хурлаас олонхийн саналаар сонгоно.Захиргааны төлөөлөгчдийг захиргааны шийдвэрээр томилно. Хамтарсан хурлын болон захиргааны шийдвэрт уг төлөөлөгчдийг ямар хугацаагаар сонгосон буюу томилсон тухай тэмдэглэсэн байна.
4.Талуудын төлөөлөгчид нь комиссын үйл ажиллагаанд адил тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд тал тус бүр өөрийн ахлагчийг сонгоно.
5.Комиссын бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг энэ дүрмийн 2-ын 3-т  заасны дагуу шийдвэрлэнэ.
 
Гурав.Хөдөлмөрийн маргааны талаар өргөдөл гаргах, маргааныг хянан таслах үйл ажиллагаа
1.Ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааны талаар зохих үндэслэл бүхий өргөдлөө хууль тогтоомжид заасан хугацаанд комисст гаргана.
2.Хөдөлмөрийн маргааны тухай өргөдлийг холбогдох бусад материалын хамт комиссын хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллагын төлөөлөгчдийн ахлах хүлээн авч бүртгэнэ.Комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг хянаж  шийдвэрлэнэ.
3.Комисс нь хөдөлмөрийн маргаанд холбогдох материалыг нарийвчлан шалгаж, комиссын хуралдаанд оруулах бэлтгэлийг хангуулна.
4.Комисс нь хөдөлмөрийн маргаантай холбогдох материалыг хууль эрх зүйн талаас нь шалгах, түүний үндэслэлийг тогтоох ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж захиргаанаас шаардлагатай баримт бичиг, тооцоо, тайлбарыг гаргуулан авна.
5.Комиссын хуралдааныг шаардлагатай үед зарлан хуралдуулах ба хуралдааны дарга, нарийн бичгийн даргын үүргийг хоёр талын төлөөлөгчдөөс ээлжлэн гүйцэтгэнэ.Хуралдааны дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж  хуралдааныг явуулж болохгүй.
6.Комиссын хуралдаанд өргөдөл гаргагчийг биеэр байлцуулан маргааныг шийдвэрлэнэ.Өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу түүнийг байлцуулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж болно.Өргөдөл гаргагч комиссын хуралдаанд оролцохоо мэдэгдээд ирээгүй тохиолдолд маргааныг хянан таслах ажлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.Харин өргөдөл гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараагийн хуралдаанд биеэр оролцоогүй бол түүний өргөдлийг дахин авч хэлэлцэхгүй тухай комисс шийдвэр гаргана.Энэ нь тухайн этгээд бусад асуудлаар өргөдөл гаргахад саад болохгүй.
7. Комиссын хуралдаанд маргалдагч этгээдээс гадна тухайн хөдөлмөрийн маргаантай холбогдсон асуудлыг шалгахад оролцсон захиргааны холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
8.Маргалдагч этгээд нь комиссын аль нэг гишүүнийг өөрийн үүсгэсэн маргааныг хянан таслахад оролцуулахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай асуудлаа комиссын хуралдаан хийх тов, комиссын бүрэлдэхүүний тухай мэдэгдлийг хүлээн авах үед гаргана.
Энэтохиолдолд захиргааны төлөөлөгчийг татгалзсан бол захиргаа, хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллагын төлөөлөгчийг татгалзсан бол хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллага комиссын хуралдаан болохоос өмнө түүний оронд өөр хүн нөхөн сонгуулах, томилуулах асуудлыг энэ  дүрмийн 2-ын 3-т заасны дагуу шийдвэрлэсэн байна.
9.Комиссын хуралдааныг гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хийх бөгөөд аль нэг гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралдваанд оролцох боломжгүй үед холбогдох тал түр хугацаагаар төлөөлөх хүнийг нөхөн сонгож, томилж  болно.
10.Захиргааны болон хөдөлмөрчдийг төлөөлөх байгууллагын аль алиных нь төлөөлөгчдийн олонхийн саналаар комиссын шийдвэр гарах бөгөөд уг шийдвэрт  түүнийг биелүүлэх хугацааг заасан байна.
11.Комиссын хуралдааны шийдвэрт комиссын бүх гишүүд, хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдааны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.Хэрэв комиссын хуралдаанаар асуудлыг санал нэгтэй шийдвэрлэж чадахгүйд хүрвэл тэмдэглэлд хоёр талын төлөөлөгчдийн санал тохиролцоогүй асуудлыг тэмдэглэнэ.
12.Комиссын хуралдааны шийдвэрийг маргалдагч этгээдэд  албан ёсоор танилцуулна.
13.Комиссоос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг захиргаа заавал биелүүлэх үүрэгтэй
14.Комиссын шийдвэрийг маргалдагч зөвшөөрөөгүй, эсхүл комиссын талууд нэгдсэн тохиролцоонд хүрээгүйгээс  шийдвэр гаргаж чадаагүй тохиолдолд болон захиргаа шийдвэрийг зөвшөөрсөн болон хугацаанд нь биелүүлээгүй бол энэ тухай өргөдлөө маргалдагч нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд 10 хоногийн дотор гаргана.
15.Комиссын шийдвэрийг хоёр хувь үйлдэж тал тус бүрт  хүргэнэ.
16.Хэрэв захиргаа комиссын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тэр тухайгаа шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд тавина.
 
---оОо---
 
ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ
КОМИССЫН ДҮРМИЙН ХАВСРАЛТ
 
ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИССЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
199. оны ..рсарын …ны өдөр                                                         Дугаар …
 
---------------------/аж ахуйн нэгж, байгууллагын нэр/ --------- дэргэдэх
хөдөлмөрийн маргаантаслах комиссын хуралдаанаар хөдөлмөрчдийг
төлөөлөх байгууллагын төлөөлөгч -------------
захиргааны төлөөлөгч------                                              нарын
бүрэлдэхүүнтэйгээр гомдол гаргагч -------, гэрч ------
гомдлыг шалгасан --------- нарыг
оролцуулан захиргаа, ажилтан -----нарын
хооронд гарсан ---------нарын
хооронд гарсан -------
тухай хөдөлмөрийн маргааныг хэлэлцэв.
Хуралдааны даргаар -----, нарийн бичгийн даргаар
---------ажиллав./Комиссын бүрэлдэхүүнээс зарим гишүүдийг уг хуралдаанд оролцуулахаас маргалвдагч этгээдүүд татгалзсан санал, хүсэлт гаргасан бол санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай комиссын хуралдааны тэмдэглэлд энэ хэсэгт  тэмдэглэнэ/.
 
Хуралдааны дарга-----------аас гарсан маргааны
Тухай танилцуулав.
Маргааны товч агуулга:--------------
 
өргөдөл гаргагчийн тайлбар: -------------------
 
Захиргааны тайлбар: --------------------
Гэрчийн тодорхойлолт:--------------------
Гомдлыг шалгасан мэргэжлийн хүмүүсийндүгнэлт:------------
Санал:
а/ хөдөлмөрчдий гтөлөөлөх байгууллагын төлөөлөгчид /үйлдвэрчний эвлэл/-ийн:--------
б/ захиргааны төлөөлөгчдийн: ----------------------
Комиссын шийдвэр:---------
Заалтыг үндэслэн хоёр тал санал тохиролцсоны дагуу уг маргааныг -----------------------
Шийдвэрлэв.
/Шийдвэрийг биелүүлэх болон шүүхэд өргөдөл гаргах хугацаа,санал тохироогүй байдлыг тодорхой зааж өгнө/.
 
 
Хуралдааны дарга-------------
Хуралдааны нарийн
Бичгийн дарга-------------
/Энэхүү тэмдэглэлд хуралдааныг даргалсан талын төлөөлөгчдийн байгууллагын тэмдэг дарна/.