A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 99 дугаар тoгтooлын xaвcpaлт

/Засгийн газрын 2002 оны 15 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
  Нэг.Нийтлэг үндэслэл
1.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийг зохицуулах /орон тооны бус/ зөвлөл /цаашид "зөвлөл" гэнэ/ нь харилцаа холбооны салбарт өмчийн бүх төрөл, хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын үр ашигтай, шударга өрсөлдөх боломж бүрдүүлэх, тэдгээрийн харилцан ажиллах нөхцөл, болзол, журмыг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана.
2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Харилцаа холбооны тухай Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн холбогдох бусад акт, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3.Зөвлөл нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг өмчийн бүх төрөл, хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, ажил төрлийн холбоо бүхий бусад байгууллагын төлөөлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд томилно.
4.Хууль тогтоомжийн дагуу зөвлөлийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс олсон орлогын зарим хэсгийг түүний үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан өөрт нь үлдээнэ. Зөвлөлийн мэдэлд үлдээх орлогын хэмжээ, зарцуулах журмыг Дэд бүтцийн хөгжлийн яам, Сангийн яамнаас тогтооно.
5.Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны хүрээний тодорхой асуудлаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргахдаа холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсгийг тэдэнтэй тохиролцсоноор түр томилон ажиллуулж  болно.
6.Зөвлөл нь үйл ажиллагаандаа мөрдөх журам гарган ажлаа төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, зөвлөлөөс гаргах мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, санал зэргийг хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэж байна.
7.Орон нутагт ажиллах харилцаа холбооны улсын хяналтын байцаагч нар нь тухайн нутаг дэвсгэртээ зохицуулах ажлын талаархи мэдээллийг зохицуулах зөвлөлд өгч байна.
8.Зөвлөл нь тогтоосон журмаар хийгдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
9.Зөвлөл нь тоног төхөөрөмжийг баталгаажуулахад тавих техникийн нөхцөл тогтоохдоо зориулалтын лаборатори, хяналтын багаж, хэрэгслийг холбогдох байгууллагаас нь үйлчилгээний хөлсийг гаргуулсны үндсэн дээр ашиглана.
  Хоёр.Зөвлөлийн үүрэг
1.Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төрийн бодлогын талаар дор дурдсан чиглэлээр санал боловсруулж  харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулна:
а/харилцаа холбооны үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийг холбоожуулах;
б/харилцаа холбоонд шударга өрсөлдөх нөхцөл боломж бүрдүүлэх;
в/холбоо хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох;
г/харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, холбоог хөгжүүлэхтэй холбогдсон бусад санал дүгнэлт.
2.Аж ахуйн нэгж, байгууллагад харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх, радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан асуудлаар санал, зөвлөмж, дүгнэлт гаргана:
а/тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, байгууллага ашиглалт, үйлдвэрлэл, үйлчилгээний чанарын шаардлагыг хэрхэн хангасан тухай дүгнэлт;
б/тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь үйл ажиллагаагаа хэрэглэгчдийн эрх ашигт хэрхэн нийцүүлж байгаа тухай дүгнэлт;
в/тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодотгох, шинэчлэх, цуцлах тухай санал, зөвлөмж.
3.Харилцаа холбооны суурь сүлжээнд холбогдох өмчийн бүх төрөл, хэлбэрийн сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулахад тавих техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох талаар дор дурдсан үүрэгтэй байна:
а/тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мөрдөх техникийн нөхцөлийг тогтоох;
б/тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дугаарлалтыг хэрхэн мөрдөж байгааг зохицуулах;
в/тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх нарийвчилсан шаардлагыг тогтоож өгөх;
г/харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тоног төхөөрөмжийг баталгаажуулах эрх олгох байгууллагыг батлуулах талаар санал оруулах;
д/шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмжид гадаадын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх асуудлыг холбогдох байгууллагад тавина.
4.Хоорондоо холбогдох сүлжээ бүхий үйлчлэгчдийн харилцан холболт хийх болон орлого хуваарилах зарчим, гэрээний ерөнхий нөхцөл, журмыг тогтоож зохицуулах талаар дор дурдсан үүрэгтэй байна:
а/харилцан холболтын гэрээний ерөнхий нөхцөлийг тогтоож, гэрээний шаардлага шударга байгаа эсэхийг хянан зохицуулах;
б/орлого хуваарилах зарчим, холболтын төлбөр, бусад нөхцөлийг тогтоож зохицуулах.
5.Үйлчилгээний тарифыг тодорхойлох аргачлал тогтоох талаар дор дурдсан үүрэгтэй байна:
а/харилцаа холбооны үйлчилгээний тарифыг тодорхойлох үнэлгээний аргачлал тогтоох;
б/дангаар ноёрхсон шинжтэй үйлчилгээний тарифын түвшинг тогтоох аргачиллын талаархи аж ахуйн нэгж, байгууллагын саналыг хянан үзэж санал боловсруулах;
в/тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс үйлчилгээний тарифыг тодорхойлох үнэлгээний аргачиллыг хэрхэн мөрдөж байгаа хийгээд мөрдөгдөж байгаа бүх тарифыг олон нийтэд хэрхэн мэдээлж байгаад хяналт тавьж  зохицуулна.
  Гурав.Зөвлөлийн эрх
1.Зөвлөл дор дурдсан эрхтэй байна:
а/тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэн явуулж буй үйлчилгээний баталгаажуулалт, техникийн нөхцөл, шаардлага болон тарифын түвшингийн талаар мэдээлэл авах, шаардлагатай бол газар дээр нь судалж танилцах;
б/тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний ерөнхий нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналаа зохих шугамаар тавих;
в/шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдийн дунд үйлчилгээний чанарын талаар судалгаа хийх;
г/харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх;
д/харилцаа холбооны асуудлаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Засгийн газрын бус бусад байгууллагатай хамтран ажиллах;
е/олон улсын байгууллагуудтай хууль тогтоомж, бүрэн эрхийнхээ хүрээнд хамтран ажиллах.
 
--------оОо---------