A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

/Засгийн газрын 2003 оны 276 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЭЭЧИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
1.Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллага /цаашид "магадлан итгэмжлэх байгууллага" гэх/-ын шинжээчдийг сонгон шалгаруулж, тэдэнд магадлан итгэмжлэл хийх эрх олгоход энэхүү журмыг баримтална.
2.Магадлан итгэмжлэх байгууллагын шинжээчийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулж шинжээчийн эрх олгосныг гэрчилсэн үнэмлэх олгоно.
3.Магадлан итгэмжлэх байгууллагын шинжээч магадлан итгэмжлэх ажилд оролцох боломжгүй болсон тохиолдолд хүсэлт гарган шинжээчийн эрхээс түдгэлзэж  үнэмлэхээ хураалгаж болно.
4.Шинжээч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, мэргэшсэн хүн байна.
Энэхүү шаардлага хангасан хүмүүсийг боловсрол, мэргэжлийн төрийн бус болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас нэр дэвшүүлэх бөгөөд энэ тухай санал болон тэдний мэргэжлийн бэлтгэл, туршлагыг тодорхойлсон товч танилцуулгыг боловсролын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох материалыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шинжээчийн эрх олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.Шинжээчийн эрхийг 3 жилийн хугацаатай олгоно.
7.Шинжээч нь магадлан итгэмжлэлийн талаар дүгнэлт гаргахад шударга бус хандсан нь нотлолгдвол шинжээчийн эрхийг хугацаанаас өмнө цуцална.
 
------оОо-----