A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 181дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
1.Магадлан итгэмжлэх байгууллагаас шинжээч сонгон шалгаруулах тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр зарлана.
2.Шинжээч нь мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, дадлага, туршлагатай , мэргэшсэн, ёс зүйн зөрчилгүй иргэн байна.
3.Шинжээчээр ажиллахыг хүсэгч нь дараахь материалыг бүрдүүлж бүртгүүлнэ. Үүнд: 
а/.өргөдөл
б/.биеийн байцаалт
в/.иргэний үнэмлэх
г/.боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
д/.мэргэжлийн нийгэмлэгийн санал
е/.ёс зүйн хорооны дүгнэлт
ё/.байгууллагын тодорхойлолт
4. Магадлан итгэмжлэх байгууллага нь шинжээчээр томилох, эсэх тухай хариуг 21 хоногийн дотор  шийдвэрлэнэ.
5. Магадлан итгэмжлэх байгууллага нь шинжээчээр ажиллах хүсэлт гаргасан хүмүүсийг мэргэжлийн бэлтгэл, дадлага, туршлага, мэдлэг чадвараар нь сонгон шалгаруулж, шинжээчийн эрх олгоно.
6. Шинжээч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, стандартын мөрдөлт, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадварын түвшинд үнэлгээ өгөх үүрэг хүлээнэ.
7.Шинжээчийн эрхийг 2 жилийн хугацаатай олгож, Магадлан итгэмжлэх байгууллагаас үнэмлэх олгоно. 
 
---оОо---