- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 181 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт
/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ
1.Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл /цаашид "итгэмжлэл" гэх/ олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, энэхүү журам болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.
2.Итгэмжлэл нь түүнд заасан шатлал, чиглэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн байгууллага чанарын өндөр түвшинд үзүүлэх чадварыг төрөөс хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байна.
3.Итгэмжлэл нь уг байгууллагын өрсөлдөх чадварын нотолгоо, төрөөс санхүүгийн дэмжлэг авах баталгаа, анагаах ухаан, сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх итгэлцүүр болно.
4.Итгэмжлэлийг эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, барилга байгууламжийн нөхцөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл, ур чадвар, ёс зүйн түвшин нь тухайн шатлал, чиглэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх технологи стандартын шаардлагад нийцсэн эсэхийг харгалзан олгоно.
5.Итгэмжлэлийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллагад олгоно.
6.Итгэмжлэл авах хүсэлт гаргасан байгууллага нь энэ журмын 7-д заасны дагуу товлон зарласан хугацаанаас 2 сарын өмнө материалаа бүрдүүлэн орон нутгийн салбараар дамжуулан Магадлан итгэмжлэх байгууллагад өгнө.
7.Итгэмжлэл олгох үйл ажиллагааг тусгай хуваарийн дагуу жил бүр явуулна.
8. Итгэмжлэл авах хүсэлт гаргасан байгууллага нь дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
а/.Итгэмжлэл авах тухай хүсэлт
б/.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
в/. Магадлан итгэмжлэх байгууллагаас батлан гаргасан асуулгын дагуу өөрийн байгууллагын үйл ажиллагаа, технологи, стандартын түвшинд өгсөн үнэлэлт
г/.Мэргэжлийн хяналтын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын санал
9. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын шинжээч итгэмжлэл авахыг хүссэн байгууллагын үйл ажиллагаанд дараахь шалгуурыг баримтлан дүгнэлт гаргана. Үүнд:
а/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, стандартын мөрдөлт
б/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлт
в/ Барилга байгууламжийн хүчин чадал, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл
г/ Техникийн ба аюулгүй ажилллагааны шаардлага
д/ Тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийн хүчин чадал, чанар, ашиглалтын байдал
е/ Мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл, ур чадвар, ёс зүйн түвшин
ё/ Байгууллагын бүтэц зохион байгуулалтын удирдлагын түвшин
е/ Санхүүгийн үйл ажиллагааны чадавхи /аудитийн байгууллагын үнэлгээ/
10.Итгэмжлэл олгох, эсэх асуудлыг Магадлан итгэмжлэх байгууллага шинжээчийн санал, дүгнэлтийг хүлээн авснаас хойш 2 долоо хоногийн дотор гаргана.
11.Итгэмжлэл олгосныг гэрчилж,Магадлан итгэмжлэх байгууллагаас гэрчилгээ болон алдаршуулах хаяг олгоно.
12.Итгэмжлэл авсан, итгэмжлэл нь хүчингүй болсон эрүүл мэндийн байгууллагыг Магадлан итгэмжлэх байгууллага бүртгэж, энэ тухай нийтэд зарлана.
13.Итгэмжлэл авахаар хүсэлт гаргасан байгууллагад эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, стандартын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр итгэмжлэл олгоогүй бол 12 сарын дараа дахин хүсэлт гаргаж болно.
14.Итгэмжлэл авсан байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлнэ.
15.Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн байгууллага Магадлан итгэмжлэх байгууллагатай гэрээ байгуулан ажиллана.
16.Итгэмжлэлийг 5 хүртэл жилийн хугацаатайгаар сунгана.
17. Итгэмжлэлийг сунгуулахыг хүссэн байгууллага нь дараахь баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
а/.Итгэмжлэлийг сунгуулах тухай хүсэлт
б/.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх гэрээний биелэлт
в/.Мэргэжлийн хяналтын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын санал
18. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага хэрэгтэй гэж үзвэл дээр дурьдсанаас бусад холбогдох материалыг шаардаж болно.
19.Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх гэрээний биелэлт, мэргэжлийн хяналтын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын санал зэргийг үндэслэн итгэмжлэлийг сунгах, эсэхийг Магадлан итгэмжлэх байгууллага 1 сарын дотор шийдвэрлэнэ.
Дараахь нөхцөлд итгэмжлэлийг хүчингүй болгоно. Үүнд:
20. Итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдээс гарсан гомдол нь үндэслэлтэй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон.
21. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагатай байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг биелүүлээгүй.
22.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах технологи, стандартыг зөрчсөнийг мэргэжлийн хяналтын албанаас тогтоосон.
23.Итгэмжлэлийн хугацаа дууссан.
24.Итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон.
------оОо-----
Текст томруулах
A
A
A