- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны З дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тухайн яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдах үндсэн чиг үүрэгтэй байна.
2.Энэхүү үндсэн чиг үүргээ биелүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, үндсэн зорилт, гол үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
З.Дээр дурдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаа явуулахын тулд дор дурдсан журмыг баримталж ажиллана:
а/эрх хэмжээнийхээ хүрээнд хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тухайн яамны аппаратын хэмжээнд дагаж мөрдөх тушаалыг сайдын зөвшөөрснөөр гаргаж, биелэлтийг хангуулах;
б/яамны ажилтнууд (сайдын мэдлийн албан тушаалтнаас бусад)-ыг сайдын зөвшөөрснөөр зохих хууль тогтоомжийн дагуу ажилд томилох, ажлаас чөлөөлөх;
в/сайдын шийдвэрт сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг нотолж гарын үсэг зурах;
г/сайдын зөвлөлийн хуралдаанд оролцохын дээр тус хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж албажуулах;
д/сайдын эзгүйд Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох;
е/яамны дэргэдэх Төрийн захиргааны албаны салбар зөвлөлийг даргалах;
ж/тухайн яамны нэгжүүдийн удирдлагын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх;
з/Засгийн газраас тухайн жилд яаманд баталж өгсөн зардлын төсөв, цалингийн санг зохих журмын дагуу зарцуулах, тайлагнах.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A